ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Эрдэнэбулган сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэрлэг мандал уул аймгийн Эрдэнэбулган уулын хошуу. Цагаан даваа, Арслан цохио, Цогт уул, Бор толгой, Баян булаг, Хоршоолол гэсэн 6 багийн нийт 5565 өрхөд 20900 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 19-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 0.74 хүн/га сум юм.


Далайн түвшинээс дээш 1097-1963 м өргөгдсөн. Хангайн уулархаг мужид, геоморфологийн хувьд Орхоны голын сав дахь дундаж өндөр уулсын мужийн Орхон тамир голын бэлчирт багтана.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул нуруу, гол горхи, хонхор хөндий ихтэй, газрын гадаргын хэв шинж янз бүр, эрчимжсэн мал аж ахуй болон үйлдвэр худалдаа эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 1537.6 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 115045 толгой малтайгаас 2 тэмээ буюу 0.001 хувь, 8989 адуу буюу 7.8 хувь, 12359 үхэр буюу 10.7 хувь, 54768 хонь буюу 47.6 хувь, 38927 буюу 33.8 хувь нь ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 115045 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 28893 толгой мал тоологдсон нь нийт малын 25,1 хувь байна.  509 малчин өрх, 269 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 13.9 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр баруун бүсийг Улаанбаатар хоттой холбодог, улсын чанартай 13.5 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Инженерийн байгууламжтай 25 орон сууцанд 2080 гаруй хүн инженерийн бус хангамжтай орон сууц буюу гэр хороололд 18520 хүн оршин суудаг. Сумын төвийн ус хангамжийн систем нь 1996-2000 онд баригдаж эхний ээлж болох Ф150 417 у/м, Ф200 н 943 у/м, Ф 250 н 1556 у/м ган хоолой бүхий үндсэн загираг шугам 1000 м3х2 усан сантайгаар ашиглалтанд орж байв. Мөн 2004 оноос Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн “Орон нутгийн нийтийн аж ахуй”-н хөгжлийн 2-р үе шатны төслийн хүрээнд шинээр 9000 у/м цэвэр усны шугамын өргөтгөл хийсний зэрэгцээ зарим гэр хорооллын болон шинээр гэр хороолол байршсан газруудад 2800 у/м цэвэр усны шугам татаж, 2 ус түгээх байрыг цэвэр усны төвлөрсөн системд холбосон. 1985 онд байгуулагдсан 1000 м3 багтаамжтай ус нөөцлөх байгууламжид Урд Тамирын голоос 2,5 км-ээс цэвэр ус татан нөөцөлж орон сууцны иргэд, байгууллага аж ахуй нэгжийг усаар хангаж байна. Гэр хорооллын иргэдэд 12 усан сангаар дамжуулан 164654 м3 цэвэр ус түгээж байна.

Цэвэрлэх байгууламж


Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2015 он гэхэд зайлуулагдах бохир усны хэмжээ нь 2220,05 м3/хоног, 2025 он гэхэд 4097 м3/хоног байна гэсэн тооцоо гаргасан нь одоогийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 67.7 хувь нь залуу болон дунд насныхан, 25.3 хувь нь хүүхэд, 7 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Эрдэнэбулган суманд одоогийн байдлаар 20900 хүн амьдарч байгаагаас инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд 597 өрх буюу 2080 гаруй хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 10 хувь болж байна. Харин гэр хороолол буюу инженерийн бүрэн бус хангамжтай орон сууц, хөдөө 18520 орчим хүн буюу 4968 өрх амьдарч байна. Сүүлийн 5 жилд инженерийн бүрэн хангамжтай орон сууц 2 шинээр баригдсан. 2013 онд шинээр ашиглалтанд орох гүйцэтгэл нь 80-аас дээш хувьтай инженерийн бүрэн хангамжтай 2 орон сууц байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай төрийн 1, 2, 3, 4-р сургуулиудад нийт 5099 хүүхэд суралцаж байна.Ерөнхий боловсролын бага боловсрол олгох “Ирээдүй”, Хоршооллын сургуулиуд нь нийт 346 хүүхэд суралцаж байна. Тухайн сургуулиудад нийт 321 багш ажиллаж, мэргэжлийн багшийн хангалт 98.7 хувь байна.Сургуулийн өмнөх боловсрол олгох төрийн 1-ээс 8-р цэцэрлэг, “Ирээдүй” цэцэрлэг, нийт 9 цэцэрлэгт 1406 хүүхэд хүмүүжиж, СӨБ-д 98.6 хувь нь хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын байгууллагад мэргэжлийн багш 90.3 хувь байна. Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын “Гурвантамир”, “Билгүүн”, “Ирвэс” лицей сургуулиудад 842 суралцагч хамрагдаж, 59 багш ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсрол олгох хувийн “Сэргэлэн” цэцэрлэг жилд 60 хүүхэд хүлээн авч 4 ажилтантай ажиллаж байна. 

2 дугаар сургууль


“Хүмүүн” 2 дугаар сургууль12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль 1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 1966 онд ашиглалтанд орсон, 3 давхар, блокон барилгаХичээлийн байр нь 900 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1451 хүүхэд суралцаж байна106 багш, ажилчидтай.

4 дүгээр сургууль


4 дүгээр сургууль12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль4-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 2008 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон барилга Хичээлийн байр нь 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 755 хүүхэд хичээллэж байна. 55 багш, ажилчидтай.

Хоршооллын бага сургууль


Ерөнхий боловсолын бага боловсрол олгох сургууль 6-р багийн нутаг дэвсгэрт байршилтай1980 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон барилга /одоогоор 2-р давхарыг ашиглах боломжгүй –цэвдэг хүйтэн/Хичээлийн байр нь 150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 23 хүүхэд хичээллэж байна.3 багш, ажилчидтай.

1 дүгээ цэцэрлэг


1 дүгээр цэцэрлэгСургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн байр 1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай2013 онд ашиглалтанд орсон, 2 давхар, карказ, блокон барилгаЦэцэрлэгийн байр нь 150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 250 хүүхэд хамрагдаж байна. 23 багш ажилчидтай, шинээр ашиглалтанд орсон , инженерийн шугам сүлжээнд холбогдсон, хүүхдийн тоглоомын талбай байхгүй / төсөвт суугдаагүйн улмаас хийгдээгүй/ хүүхдийн хамрагдалт их учраас орон тооны эмч шаардлагатай.  

3 дугаар цэцэрлэг


3 дугаар цэцэрлэгСургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн байр.3-р багийн нутаг дэвсгэрт байршилтай.1971 онд ашиглалтанд орсон, хүүхдийн дотуур байрны зориулалтаар баригдсан, блокон барилга.Цэцэрлэгийн байр нь 100 хүүхэд хүлээн авах /цэцэрлэгийн зориулалтын бус барилга/, одоогоор 123 хүүхэд хамрагдаж байна.18 багш, ажилчидтай 

5 дугаар цэцэрлэг


5 дугаар цэцэрлэг Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг 4-р багийн нутаг дэвсгэрт байршилтай. 1950 онд ашиглалтанд орсон, бага сургуулийн зориулалттай, 1 давхар, блокон барилга. Цэцэрлэгийн байр нь 100 хүүхэд хүлээн авах, одоогоор 198 хүүхэд хамрагдаж байна. 23 багш, ажиллагчидтай. Тус барилга нь мэргэжлийн хяналтын газраас хүүхэд авч болохгүй ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлт гарсан. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Одоогоор хоолны газаргүй гэрт гал тогоо хийдэг тул зориулалтын гал тогоо, урлаг, спортын заалтай, 230-250 хүүхдийн орон тоотой стандартад нийцсэн цэцэрлэгтэй болох шаардлагатай.

7 дугаар цэцэрлэг /Хоршооллын/


Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг 6-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 1980 онд ашиглалтанд орсон, 1 давхар, блокон барилгаХичээлийн байр нь 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, одоогоор 52 хүүхэд хамрагдаж байна. 7 багш ажиллагчидтай, цэцэрлэг нь ашиглалтанд орсноос хойш нэг ч удаа их засвар хийгдээгүй, барилга суулт өгч хана туурга хагарсан, цахилгааны ил монтажтай анги танхим, өрөө тасалгаа мөөгөнцөр үүссэн, дээвэр дусаал гоождог, дотоод орчны агаарт мөөгөнцөр илэрсэн. Иймд цэцэрлэгийн дээврийг дээврийг шувуун нуруутай болгох нэгдсэн халаалтын зуухтай болгох шаардлагатай.

Ирээдүй цэцэрлэг


Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай2006 онд ашиглалтанд орсон, блоконЦэцэрлэгийн байр нь 100 хүүхэд хүлээн авах, одоогоор 150 хүүхэд хамрагдаж байна. 18 багш ажиллагчидтай 

Ар рашаант –өрхийн эмнэлэг


4-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 2008 онд ашиглалтанд орсон, 1 давхар, блокон барилга.Эмч -2, 3 ажиллагчидтай. Багийн 5680 хүн амд үйлчилдэг, хэвтэн эмчлүүлэх боломжгүй, анхан шатны тусламж үзүүлдэг. 2008 онд ашиглалтанд орсон, 1 давхар, блокон барилга, Эрдэнэбулган сумын 3, 4, 5-р багийн урьдчилан сэргийлэх тарилгыг тус өрхийн эмнэлэг дээр хийдэг тул цэвэр бохир усны шугаманд холбогдох, гадна талаар тоосголох, уурын зуухны дээвэр нурж, хаалга эвдэрснийг засах шаардлагатай.

Ар-Энхжин –өрхийн эмнэлэг


1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 2001 онд ашиглалтанд орсон, 1 давхар, блокон барилгаЭмч, сувилагч -4, нийт 8 ажиллагчидтай 

Ар-Манал –өрхийн эмнэлэг


5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 2 их эмч, 3 сувилагч, 3 ажилтан5000 хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, хэвтэн эмчлүүлэх боломжгүй, 2001 онд хуучин барилга засварлаж өрхийн эмнэлэг болсон , 1 давхар, блокон барилга, халаалтын систем муудсан төвийн шугамд холбогдох боломжгүй засвар хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв6-р баг буюу Хоршоололд байршилтай сумын төвөөс 45 кмБарилга нь 100 хүний суудалтай2 ажилтантай1954 онд ашиглалтанд орсон дүнзэн хийцтэй барилга. Барилгын чанар муудаж 2012 онд ашиглах боломжгүй тухай мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 2446 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Эрдэнэбулган сумын төв нь засаг захиргаа-үйлдвэрлэл- үйлчилгээний үүрэг давамгайлсан хот юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 5 жилийн хугацаанд 29.68 гагаар нэмэгдсэн.  Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 1232.92 гаүйлдвэрлэлийн бүс 44.2 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 10.93 гахөдөө аж ахуйн бүс 0 газуслангийн бүс 249,55 га2012 оны байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3586 иргэн 179,85 газар өмчилж, 1943 иргэн 93,03 га газар эзэмшиж байна. Аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 55 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 216 га газар, 119 иргэн, 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1540 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга нь өөрийн эзэмшлийн барилга биш. Өөрийн гэсэн ЗДТГ-ын барилгатай болох шаардлагатай.Эрдэнэбулган сумын 2-р багт байршилтай40 ажилтан, албан хаагчидтай.1985 онд ашиглалтанд орсон цутгамал бетон, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Сумын сор бүтээгдэхүүн


Гост трейд” ХХК-ий “Тунгалаг тамир” цэвэр ус

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Майдар чулууБүтээсэн он: 16-18 зуунХөшөө, дурсгалын товч түүх: Урд тамирын голын хойд эрэг дээр Майдар бурханыг боржин чулуугаар сийлбэрлэн бүтээжээ. Тамирын гол үерлэж доод хүрээ хүртэл (одоогийн МСҮТ хүртэл) хальж байсныг сэргийлэх зорилгоор бүтээсэн гэсэн домогтой. Майдар бурханыг бүтээсэн чулууг одоогийн МСҮТ-ийн арын уулнаас Донойн булгийн мөсөн дээгүүр гулсуулан авчирч байрлуулжээ. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ногоон, цагаан дарь эхБүтээсэн он: 18-19 зуунХөшөө, дурсгалын товч түүх: Лувсанпэрэнлэйн ээждээ зориулан бүтээсэн байгалийн чулуун дээр сийлж, өнгөөр ялган бүтээсэн. Тус газраас “Суврага хайрхан уул” харагддаг гэсэн домогтой.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Мөнх алдартны хөшөөБүтээсэн он: 1961 онХөшөө, дурсгалын товч түүх: Энэхүү мөнх алдартны хөшөөг 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын гол, 1945 оны чөлөөлөх дайнд амь үрэгдсэн эрэлхэг дайчиддаа зориулан Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор босгосон ажээ.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Н.Жамъян аваргын хөшөөБүтээсэн он: 2007Хөшөө, дурсгалын товч түүх: Улсад 2 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэж, 1 удаа дөрөвт үлдэж, 10 гаруй удаа шөвгөрчээ. 1926 онд анх улсын баяр наадамд 960 бөхөөс буур Жамъян 10 давж түрүүлж, мөн аймгийн Төмөрбаатар 9 давж үзүүрлэжээ. Н. Жамъян нь : Гайхамшигт, улс даяар маш гайхамшигт, харилтгүй үнэн хүчит, даяар дуурсагдах далай даян хамаг олны сэтгэлийг татагч, даян аварга гэсэн цолтой байсан. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Виктор Станиславович Кияковскийн хөшөөБүтээсэн он: 1972 онХөшөө, дурсгалын товч түүх: 1932 онд Монгол улсад ирж улсын аюулаас хамгаалах байгуулагад зөвлөхөөр ажиллажээ. Тэрээр баруун, төвийн аймагт тухайлбал: Д. Содном сайдын отрядын бүрэлдэхүүнд оролцон Архангай аймгийн Тариат сумын нутаг Баян-Улаан уулын орчим газар дайсны эсрэг хүч тэнцүүгүй тулалдаанд эрэлхэг зориг гарган байлдаж 1932 оны 5 дугаар сарын 13-нд Монгол ах дүү нартаа туслахаар ирсэн үүргээ нэр төртэй биелүүлж алтан амиа алдсан юм. Кияковский Зөвлөлтийн Улаан тугийн одонт, хүндэт чекист байв. 

Сумын хөгжлийн зорилт


Ногоон дэд бүтэд, эдийн засгийг хөгжүүлсэн, цэвэр тунгалаг устай, агаарын бохирдолгүй, сайн засаглалтай, ухаалаг иргэнтэй цэцэрлэгжсэн ногоон хөгжлийн хот болох зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна. Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа иргэдэд ил тод, нээлттэй, шуурхай, хариуцлагатай тунгалаг болоход иргэдийн оролцоо нэмэгдсэн байна.Мэргэшсэн, чадварлаг, тогтвортой багаар ажиллаж, Цэцэрлэг хотын иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, ажлын байр бий болж, ядуурал буурна. Засгийн газар, аймаг ,сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэддээ тайлагнадаг, иргэдийн санал, бодлыг тусгадаг, орон нутгийн хөгжилд ахиц дэвшил гарсан байна.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.717057000
Эрүүл мэнд: 0.941341666
Эдийн засаг: 0.476887142
Бусад: 0.651910000
Дэд бүтэц: 0.794066666
Байгаль орчин: 0.666665000


Эрдэнэбулган сум нь аймгийн төвийн сум бөгөөд Улаанбаатар хотоос 483 км, зайд байрладаг. Булган, Их тамир, Батцэнгэл, Цэнхэр сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +32 Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого 383.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 288.3 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 94.7 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 383.6 сая төгрөг байна. Нийт зардлын 61.1 хувь нь цалин, 6.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, хувийг урсгал шилжүүлэг, 32.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 427 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 29,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагт 1,7 тэр бум төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 695,9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “АЗЗА-АР ХХК”, 200,3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “ХАСУ мандал” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 1988 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 15.9 хувьд нь төмс, хүнсний ногоо, 51.5 хувьд нь улаанбуудай, 32.6 бусад бүтээгдэхүүн тариалж байна. Сумын хэмжээгээр жилд 1020 `га талбайд үр тариа, 225 га талбайд төмс, 93 га талбайд хүнсний ногоо, 650 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 2250 тонн төмс, 1023 тонн хүнсний ногоо, 4100 тонн тэжээлийн ургамал хураан авсан. 

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1987 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. Аймгийн төвийн сум учраас бүх багууд төвийн эрчим хүчинд холбогдсон.

Ариутгах татуурга


Сумын төвийн цэвэрлэх байгууламж нь хоногт 1000 м3 ус цэвэрлэх хүчин чадал бүхий энгийн биологийн цэвэрлэх байгууламж юм. Бохир ус нь Ф 160-300 мм-ийн голчтой ширмэн хоолойгоор дамжин өөрийн урсгалаар ариутгах татуургын насосын станцаар дамжин цэвэрлэх байгууламжид очдог.

Дулаан хангамж


Дулааны 4100 м урт шугам, 9 уурын зуух ашиглаж 142187 м3 эзлэхүүнтэй 72 байгууллага, аж ахуйн нэгж, 115296 м3 эзлэхүүнтэй 29 орон сууц, 597 өрхийг дулаанаар хангаж байна. Уурын зуухнууд түлшний зарцуулалт бага, нүүрс шахмал түлш, мод хөрзөн ашиглах боломжтой, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, нам даралтын тогоонуудыг туршиж байна. Цэцэрлэг хотод жилдээ 9000-10000 тн нүүрс зарцуулж байна. Одоогийн уурын зуухны хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул 2013 оноос эхлэн дулааны станц барихаар зураг төсөв нь боловсруулж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус суманд Багшийн сургууль. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байдаг нь хүн амын шилжилт хөдөлгөөнд ихээр нөлөөлдөг

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


1 дүгээр сургууль


“Хүмүүн” 1 дүгээр сургууль12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль 3-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 1971 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон барилгаХичээлийн байр нь 960 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1572 хүүхэд, 2 ээлжээр хичээллэж байна.189 багш, ажилчидтай.

3 дугаар сургууль


“Хүмүүн” 3 дугаар сургууль12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль2-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 1982 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон барилгаХичээлийн байр нь 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1321 хүүхэд суралцаж байна. 93 багш, ажилчидтай.

Ирээдүй цогцолбор сургууль


Ерөнхий боловсролын бага боловсрол олгох сургууль, цэцэрлэгийн цогцолбор сургууль5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 2006 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон барилгаХичээлийн байр нь 350 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 323 хүүхэд суралцаж байна. 24 багш, ажилчидтай.

Дотуур байр


1-р сургуулийн дотуур байр80 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай одоогоор 115 хүүхэд хамрагдаж байна.3-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 1973 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон барилга.1 багш, 7 ажилчинтай. 2004 онд 135 сая төгрөгийн хэсэгчилсэн засварт орж Цагаан сүмбэр компани гүйцэтгэсэн боловч хангалтгүй хийгдсэн. Одоо дээврээс дусаал гоождог, цахилгааны монтаж гэмтэлтэй, ихэнх газраа ил монтажтай. Шалны дэр мод муудсан шал хөдөлгөөн орж зарим газар цөмөрсөн. Төвийн шугам сүлжээнд холбогдсон боловч доод давхрын тасгууд халаалт муу байдаг. Дотор засал хийх шаардлагатай. Зориулалтын гал тогоо, халуун усны газар байхгүй.

2 дугаар цэцэрлэг


2 дугаар цэцэрлэгСургуулийн өмнөх боловсрол олгох4-р багийн нутаг дэвсгэрт байршилтай1954 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон барилга•100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 140 хүүхэд хамрагдаж байна.•20 багш, ажилчидтай. 2004 онд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гадна дотор талын шавардлага, цэвэр бохир усны шугамд холбох зэрэг их засварын ажил хийгдсэн. Их засвар нь хангалтгүй хийгдэж цэвэр бохирын шугам нь стандартын хэмжээнд хүрэлгүй байх ёстой түвшингөөс дээр тавигдсан учир хөлддөг.2010 оны 3 сарын 19 аймгийн МХГ-ын 30/56/101 тоот дүгнэлтээр барилгын эвдрэл гэмтэл болон барилга нь газар хөдлөлтөнд тэсвэргүй ангилалд хамрагдсаны улмаас их засвар хийхгүйгээр ашиглах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу 2012 онд дээврийн төмрийг сольж тодор талын цахилгааны монтажийг бүрэн сольж 380 фазд холбон 4 ангийн таазыг дүүжин болгож засахад нийт 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Цэцэрлэгт бүх хаалга цонх солих, гал тогооны өргөтгөл хийх, бага оврын халаалтыг нэгдсэн халаалтад холбуулах шаардлагатай.

4 дүгээр цэцэрлэг


4 дүгээр цэцэрлэгСургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай1942 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон барилгаЦэцэрлэгийн байр нь 120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 179 хүүхэд хамрагдаж байна. 23 багш, ажиллагчидтай 

6 дугаар цэцэрлэг


6 дугаар цэцэрлэг • Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг • 2-р багийн нутаг дэвсгэрт байршилтай • 1982 онд ашиглалтанд орсон, ясли, цэцэрлэгийн компинат зориулалтаар баригдсан, 1 давхар, блокон • Цэцэрлэгийн байр нь 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, одоогоор 147 хүүхэд хамрагдаж байна. • 18 багш ажиллагчидтай , тус цэцэрлэг нам дор ус чийг ихтэй газар баригдсан, суурь хундам хаяавчаар салхивч агааржуулалт хийгдээгүй, сантехникийн шугам сүлжээ элэгдэлд орж зэвэрч цоорсон, барилга суултанд орон хана цууран хаяавч нурсны улмаас өрөө тасалгаа мөөгөнцөртөн шал цөмөрсөн дээврийн төмөр цоорон дусаал гоождог. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 01сарын 11 өдрийн 30/56/ 02 тоот акт гарсан. Шинээр цэцэрлэг барих шаардлагатай.

8 дугаар цэцэрлэг


8 дугаар цэцэрлэг • Сургуулийн өмнөх боловсрол олгох • 4-р багийн нутаг дэвсгэрт байршилтай • 2009 онд ашиглалтанд орсон, 2 давхар, блокон • Цэцэрлэгийн барилга нь 125 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, одоогоор 180 хүүхэд хамрагдаж байна. • 5 бүлэг 23 багш ажиллагчидтай, анх ашиглалтанд орсоноос эхлэн маш хүйтэн цан цохиж, хөгц мөөгөнцөр ургадаг болсон, 2013 онд дээврийн төмөр дулаалга хийж төмрийг сольсон. Албан ёсны агуулах байхгүй, ангийн багтаамж стандартын бус, халаалт тааз, шал дотрыг засаж янзлах шаардлагатай. Цэвэр бохирын шугаманд холбогдсон. Мөн тойргийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чаддаггүй тул тус тойрогт нэмэж цэцэрлэг барих шаардлагатай.

Эрүүл мэнд


2001 оноос 4 өрхийн эмнэлгийг багуудад байгуулж бие даасан үйл ажиллагаатай болгосон. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 4 өрхийн эмнэлэгт 129 төрлийн 2516500 төгрөгийн багаж төхөөрөмж олгосон. Одоогоор 6 багт 5 эрүүл мэндийн төв, 1 хүн эмнэлэгийн салбарт 7 их эмч, 16 дунд мэргэжилтэн, 11 туслах ажилтан нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй 20600 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Ар-Мөнхжин –өрхийн эмнэлэг


3-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 4850 хүнд анхан шатны үйлчилгээ үзүүлдэг. Эмч-2, сувилагч-2, ажилчин-2,1991 онд ашиглалтанд орсон, 1 давхар, блокон барилга, өөрийн халаалттай, цэвэр бохир усны системд холбогдоогүй. 

Ар-Мөнгөнчагнуур –өрхийн эмнэлэг


2-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 108м2 талбайтай, 6 өрөөтэйБагийн 4957 хүнд үйлчилдэг.Эмч-1, сувилагч-3, ажилчин-2, 2001 онд ашиглалтанд орсон, 1 давхар, дан блокоор баригдсан, блок давхарлах, цэвэр бохир усны шугамд холбох, өөрийн халаалттай, зөөврийн усан хангамжтай. 2012 онд дээврийн засвар хийгдсэн. Цаашид эрүүл таатай орчинд үйлчлэх шаардлагатай тул өргөтгөл хийх 

Соёл спорт


Соёлын төвийн барилга нь анх 1954 онд 100 хүний суудалтайгаар ашиглалтанд орсноос хойш их засварт орж байгаагүй. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр Соёлын төвийн барилга байгууламжийг цаашид үзвэр үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзсэн. Сумын хэмжээний соёл, спортын арга хэмжээг Биеийн тамир спорт хороо болон бусад сургуулиудийн зааланд зохион байгуулж байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 худалдааны төв, жижиг дэлгүүр, нийтийн хоолны 32 цэг, үсчин гоо сайхны 11, гутал засварын 10, оёдлын 16, нийтийн халуун усны 4 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Тухайн хийдүүдэд нийт 48 лам хуврага, номлогч ажиллаж байна

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 4015 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 2077 буюу 51.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 26 хувийг дээд, 8 хувийг тусгай дунд, 40 хувийг бүрэн дунд, 21 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 6252.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн Зөн ОУБ-ын санхүүжилтын төсөл  

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Буган хөшөөБүтээсэн он: МЭӨ VII-III зуундХөшөө, дурсгалын товч түүх: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ойролцоо хэвтээгийн довонд МЭӨ VII-III зуунд хамаарагдах хоёр буган хөшөө бий. Энэ хөшөөний дээд талд нар, түүний доор давхиж яваа угалзарсан эвэртэй бугын дүрс тав байдаг. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Янгирт ХясааБүтээсэн он: 1960-1970 онХөшөө, дурсгалын товч түүх: Тус хөшөөний зүүн талын хананд эрт цагийн олон бичээс байдаг.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Бөх Билэгтийн хөшөөБүтээсэн он: 1971Хөшөө, дурсгалын товч түүх: Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж буйг Бөхбилэгт гэгч их хүчтэн Булган уулнаас Тайхар чулууг үүрч Цагаан даваагаар давж уулын оройгоос могойн толгой руу шидэн даржээ гэсэн домогтой.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Г. Дэмид жанжины хөшөөБүтээсэн он: 1997 онХөшөө, дурсгалын товч түүх: 1900 онд Их тамир сумын Хан-Өндөр багийн нутагт мэндэлсэн. 1921 онд ардын журамт цэрэгт элсэж цагааны дээрэмчдийг бут цохиход гавьяа байгуулсан. 1930-аад оноос цэргийн яамны сайд бүх цэргийн жанжин, 1936 оны эхээр улс орноо батлан хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлж улсын бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Г.Дэмидийг БНМАУ-ын маршал (өрлөг жанжин) цолоор шагнажээ. Нам төрийн зүтгэлтэн манай цэргийн анхны өрлөг жанжин юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Самойл Мойсолевич Немойны хөшөөБүтээсэн он: 1976Хөшөө, дурсгалын товч намтар: Зөвлөлт Орос улсын мэргэжилтэн их эмч С.М.Немой түүний гэргий Хася Матвеевна нарын зэрэг авъяас чадвартай олон эмч нарын хамт ажиллаж аймгийн эмнэлгийг анх байгуулан ажиллаж, 1932 онд Тариат суманд хувьсгалын эсэргүү бүлгийг дарах тулалдаанд оролцож байгаад харамсалтайгаар амь насаа алдсан ба түүний үйл хэргийг мөнхжүүлэхийн тулд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1960 оны 8-р сарын 29-ний зарлигаар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийг С.М.Немойн нэрэмжит болгон түүний хөшөөг босгосон болно.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хэлмэгдэгсдийн хөшөөБүтээсэн он: 1999 он Хөшөө, дурсгалын товч түүх: 1937.09.10-нд нийтийн баривчилгаа эхэлж 35000 гаруй хүнийг хэлмэгдүүлжээ. 1990 оноос төр засаг дурсгалыг мөнхжүүлэх, уучлалт гуйх, нөхөн олговор олгох зэрэг ажил зохиож байна. ”Монгол Улсын УИХ-ын 1996 оны 08 сарын 29-ний 33-р тогтоолоор жил бүрийн 9-р сарын 10-ний өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэдийн дурсгалын өдөр” болгосонд зориулж босгосон хөшөө юм.

Сумын онцлог


Аймгийн төвийн сумын хувьд хүн ам олноор суурьшсан.Хүн амын ихэнх нь худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг.Газар нутгийн хувьд харьцангуй бага боловч зарим жижиг сумдаас олон малтай.Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон.Хөвсгөл, Увс, Завхан аймаг руу явах автозам дайран өнгөрдөг тул аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжүүлэх бүрэн боломжтой.Эрчим хүчний системд холбогдсон тул жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, үйлдвэрлэл үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх,боломжтой.Сумын төвийн хэмжээнд цардмал хучилттай явган болон авто зам, талбай гэрэлтүүлэг сайтай.Шилэн кабелийн сүлжээнд холбогдож интернетийн үйлчилгээ бүрэн нэвтэрсэн.Сумын эдийн засгийн үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй жил бүр өсч байгаатай холбогдуулан өндөр ашиг шимтэй мал аж ахуй эрхлэх боломжтой.Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, төрийн байгууллага олонтой.Аймгийн засаг захиргааны төв байрладаг.