ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорноговь аймгийн Эрдэнэ сум нь анх 1924 оны эхээр Ёст бэйсийн /хуучин цогтой гүний хошуу/ хошууг Сүүж уулын хошуу болгон өөрчлөн байгуулсан боловч Ардын Их хурлын 10-р сарын 24-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор татан буулгаж Сүүж сум болгон Их Дулаан - I Уулын хошуунд харъяалуулжээ. Засаг захиргааны 5 багтай, 2537 хүн амтай, хүн амын 52,5 хувь нь эрэгтэй, 47.5 хувь нь эмэгтэй, 35,1 хувь нь хүүхэд, 6,8 хувь нь ахмад настан байна. 


Уур амьсгалын хувьд хуурайдуу, дулаавтар мужид багтдаг.    Эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын температурын үнэмлэхүй их хэмжээ нь 33,60С, өвөлдөө хүйтэн боловч, зундаа аагим халуун болно. Харин зуны улиралд агаарын температур дундажаар 23,50С дулаан, гэтэл өвөл нь дундажаар -15,80С хүйтэн болдог нь дулаан, хүйтний хэлбэлзэл ихтэй. Өвөлдөө цас орон шуурч, хавартаа шороон шуурга ихтэй. • 1 дүгээр сарын дундаж температур нь -12,8 0С• 7 дугаар сарын дундаж температур нь+20,4 0С• Жилийн салхины дундаж хурд 8 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр хэмжээ 123,9 мм


Орон нутгийн төсвийн хувьд өөрийн орлого болон аймгийн санхүүгийн дэмжлэгээс бүрддэг. 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт орлогын 50,5 сая буюу 17 хувийг орон нутгийн төсвийн өөрийн орлогоор, 244,2 сая буюу 83 хувийг аймгийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. Сумын эдийн засгийн гол үзүүлэлт нь мал аж ахуй юм. Сүүлийн жилүүдэд газар тариалан эрчимтэй хөгжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр сум хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын бичиг баримтанд тусган ажиллаж байна.  

Газар тариалан


Тус сумын “Арван найм”-ын худаг буюу Бүхлийн хөндийд 2003 оноос хойш тогтмол 25-30 иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж жилд дундажаар 90 орчим тонн ургац хураан авч байна. 

Цахилгааан хангамж


Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах агаарын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.

Дулаан хангамж


Сумын төвд Төмөр зам, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хилийн цэргийн 0129 дүгээр анги, Ерөнхий боловсролын сургуулиудын харьяа 8 уурын зуух ажиллаж байна.

Хүн ам өрхийн тоо үргэжлэл


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай айлын орон сууц байхгүй бөгөөд айл өрхүүд амины орон сууц, гэр сууцанд амьдарч байна. 1986 оноос хойш орон сууц баригдаагүй бөгөөд шинээр гэр бүл болж буй залуу гэр бүлүүд орон сууцны хүрэлцээ дутмагаас өрх доторх өрх үүсгэн амьдарч байна. Сумын 730 өрхөөс 166 өрх нь галлагаатай албаны байшинд, 259 өрх нь галлагаатай хувийн байшинд, 305 өрх гэрт амьдарч байна. Мөн Орон сууцны хүрэлцээ дутмагаас 45 өрх айлд амьдарч байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургуулийн 14 бүлэгт 296 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр нөхөн олгох сургалтанд 2 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 90,3 хувь, суурь боловсролын хамран сургалт 92,4 хувь байна.  Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 4 багш хамрагдсан. Дотуур байранд малчид, хилчид, төмөр замчдын 35 сурагчид амьдарч байна. Сумын хүүхдийн цэцэрлэгийн өдрийн ангид 106, Улаанбаатар төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэгт 30 хүүхэд, хувилбарт сургалт, гэр цэцэрлэгт 45 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86,5 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Сумын төвийн Улаан-Уул багт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна.15 багш, ажилчидтай2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, 2 давхарцэвэр, бохир усны шугаманд холбогдсон, байгууллагын харъяа уурын зуухтай. 

Эмнэлэг


Сумын төвийн Улаан-Уул багт байршилтай6 ортой1 эмч, 1 эх баригч бага эмч, 1 дүн бүртгэгч бага эмч, 4 сувилагч нийт 23 ажилчидтай2001 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилгабайгууллагын харъяа уурын зуухтай. 

Соёлын төв


Сумын төвийн Улаан-Уул багт байршилтай160 хүний суудалтай7 ажилчидтай2002 онд шинээр соёлын төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан.Тоосгон хийцтэй, зориулалтын барилга

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 39 байна. Нийт ажилгүй иргэдийн 15 буюу 38,4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10,2 хувийг дээд, 35,8 хувийг тусгай дунд, 46,3 хувийг бүрэн дунд, 7,7 хувийг бүрэн бус дунд, боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаСумын төвийн Улаан-Уул багт байршилтай37 ажилчидтай2000 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилгацэвэр, бохир усны шугаманд холбогдсон, байгууллагын харъяа уурын зуухтай. 

Сумын сор бүтээгдэхүүн


Сумын брэнд буюу сор бүтээгдэхүүн нь Ингэний буцалгаа, Бүрдэнэ булгийн элсэн сувилал, Бүхэлийн хөндийд тариалсан Тарвас юм Тус сумын 2 дугаар багийн нутагт орших Эртний тахилгат Бүлээн овооны “Гэрэлт хөшөө”-г 2011 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2011 оны А/857 дугаар албан бичиг, Соёлын өвийн төвийн захирлын 2011 оны 19 дугаар тушаалын дагуу Монгол Улсын Үндэсний түүхийн музейд судалж шинжлэх, хадагалж хамгаалах, сурталчлах зорилгоор байрлуулсан.

Сумын онцлог


Тус сум нь “Үндэсний ёс заншлаа дээдэлсэн, эрүүл, оюунлаг, чинээлэг иргэдтэй, байгальд ээлтэй, бизнесийн таатай орчин бүрдсэн эдийн засгийн өндөр чадавхи бүхий сум байх зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх Эдийн засгийн салбаруудын чадавхийг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах Төр, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хүмүүнлэг, эрүүл, соёлч, боловсролтой иргэдийг төлөвшүүлэх Байгаль орчноо хамгаалж, нөөц баялгийг зүй зохистой ашиглан байгалийн тэнцвэрийг хадгалах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.631368000
Эрүүл мэнд: 0.766013333
Эдийн засаг: 0.401798571
Бусад: 0.582325000
Дэд бүтэц: 0.357683333
Байгаль орчин: 1.000000000


Далайн түвшнээс дээш 966 м өндөрт өргөгдсөн. Сумын нутаг дэвсгэр нь говь хээр, гүвээ толгод бүхий мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Байгалийн сайн чанарын шавар, элс, зос, гөлтгөнө зэрэг байгалийн баялагтай. Заг, хайлаас, шаваг, бударгана, таана, хүмүүл, хялгана, хазаар зэрэг ургамал ургадаг. Уулархаг газар нутгаараа аргаль, угалз байх бөгөөд ихэнх нутгаар үнэг, чоно, хярс, мануул, шилүүс, дорго зэрэг үслэг ан амьтдаас гадна дэлхийд ховордсон хулан, хар сүүлт зэрэг ан амьтад байдаг. 


Мал сүрэг


Сумын хэмжээнд 2012 оны жилийн эцсийн байдлаар 69176 толгой мал тооллогдсноос тэмээ 2114, адуу 7525, үхэр 3096, хонь 23271, ямаа 33170 байгаа бөгөөд нийт мал сүргийн 24 хувь нь шилмэл омгийн мал байна. Малчин өрх 260 буюу сумын нийт өрхийн 35,6 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Эрдэнэ сум нь дэд бүтцийн хувьд бизнесийн хөгжилд таатай нөлөөлөхүйц хөгжсөн. Тус сумын нутгаар Замын-Үүд – Улаанбаатарын босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг, 24 цагийн цахилгааны эх үүсвэртэй. Үүрэн телефоны 4 оператор болон интернэтийн сүлжээнд бүрэн холбогдсон.

Ус хангамж


Сумын төв нь 1995 оноос хойш Сайншандаас галт тэргээр цэвэр усаа тээвэрлэж зөөврийн усаар сумын төвийн айл өрхөө хангаж байсан. Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд Бүхлийн хөндий буюу сумын төвөөс 18 км-д орших гүний худгаас цэвэр усны шугам татаж, цэвэр усаар хангагдаж байна. Тус сум нь 250 м3 багтаамжтай 2 усан сантай. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 13 өрх, 7 албан байгууллага, холбогдож, бусад айл өрх ус түгээх 3 цэгээс усаа авч байна. Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй. 

Хүн ам өрхий тоо


Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульСумын төвийн Улаан-Уул багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 296 хүүхэд суралцаж байна.38 багш, ажилчидтай.2002 онд ашиглалтанд орсон, 8 анги танхимтай, инженерийн бие даасан хангамжтай.Тоосгон хийцтэй

Эрүүл мэнд


Тус суманд 6 ортой 1 эрүүл мэндийн төв, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 51 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 658, осол гэмтэл 210, халдварт өвчлөлийн 14 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төв нь 2002 онд ашиглалтанд орсон, 160 хүний суудалтай, тоосгон хийцтэй, зориулалтын барилга юм. Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум ахуйн үйлчилгээний нэгдсэн 1 төвтэй, 14 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, 1 үсчин гоо сайханч үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 511 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Тус сум нь хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ давамгайлсан сум юм.Эрдэнэ сум нь эдийн засгийн хөгжлийн 2012-2021 оны стратеги төлөвлөгөөгөө 2012 онд боловсруулсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 02 –ны өдрийн 26 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн мастер төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрдэнэ сум нь “Эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр ложистик” чиглэлээр хөгжих бүсчлэлд хамааруулсан. Эрдэнэ сум нь автозамын босоо тэнхлэг дээр оршдог, Замын –үүд сумын эдийн засаг, жижиг дунд үйлдвэрлэлийн хэрэгцээг нөхөж, хамтдаа хөгжих боломж бүхий нутаг юм. 2012 оны байдлаар 102 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 7,86 га газар өмчилж, 182 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 199,4 га газар, 43 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 42,2 га газар эзэмшиж байна. Тус сум нь нийт 306 орон сууцтай, нийтийн орон сууц 208, үүнээс 46,2 хувь нь төрийн болон төрийн тусгай албан хаагчид амьдардаг. Айл өрхүүдийн хувийн эзэмшлийн 98 орон сууц байдаг. Төрийн болон тусгай зориулалтын 11 барилга байгууламж байдаг. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


• Мэрси Кор Монгол Олон улсын байгууллагын Хөдөөгийн бизнесийг дэмжих арга бизнес төсөл• АДРА төслийн хөрөнгө оруулалтаар “Баянбүхэл” хоршоог байгуулан үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Үндэсний ёс заншлаа дээдэлсэн, эрүүл, оюунлаг, чинээлэг иргэдтэй, байгальд ээлтэй, бизнесийн таатай орчин бүрдсэн эдийн засгийн өндөр чадавхи бүхий сум байх зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх Эдийн засгийн салбаруудын чадавхийг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах Төр, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хүмүүнлэг, эрүүл, соёлч, боловсролтой иргэдийг төлөвшүүлэх Байгаль орчноо хамгаалж, нөөц баялгийг зүй зохистой ашиглан байгалийн тэнцвэрийг хадгалах


Дорноговь аймгийн Эрдэнэ сум нь аймгийн өмнөд хэсэгт: -Улаанбаатар хотоос 600 км, -Сайншанд хотоос 100 км, -Замын-Үүд сумаас 130 км зайд байрладаг.Тус сум нь өмнөд талаараа БНХАУ, бусад хэсгээрээ өөрийн аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Өргөн сумдтай хиллэдэг.