Далайн түвшнээс дээш 1100-1437 м өргөгдсөн Хутаг уул, Гуа тээг зэрэг өндөр уултай, энэ нь аймгийн хэмжээнд хамгийн өндөрлөг газарт тооцогддог.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий тал хээр, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой, хатуулаг бор хүрэн хөрстэй.Таана хөмүүл, агь, бударгана зэрэг үржил шим сайтай ургамлаар баялаг. Мөн сухай, заг, тоорой, буйлс зэрэг модлог ургамалтай. Хулангийн ундаа, Зээргэнэ, Хар өвс, Сулхир, Яшил, Лантанз, Загасгал зэрэг эмийн ургамал ургадаг.
2012 онд нийт 92173 толгой мал тоолуулснаас тэмээ 3658% адуу 7633, үхэр 2681, хонь 28973, ямаа 49228 байгаа бөгөөд 22264 эрлийз болон цэвэр үүлдрийн 22284 мал тоологдсон байна.Сумын хэмжээнд хувийн малтай 336 өрх байгаа бөгөөд үүнээс 272 малчин өрх байгаа нь нийт өрхийн 73.3 %-ийг эзэлж байгаа юм.
Зүүн өмнөд бүсийн Цахилгаан дамжуулах сүлжээнд 2007 онд холбогдон цахилгаан эрчим хүчээр хангагдаж байна.
Албан байгууллага, зарим айл өрхүүд бага оврын халаалтын зуух ажиллуулдаг, сумын дийлэнх өрхүүд ердийн галлагаатай. Нүүрсний жилийн хэрэглээ 1100 тн орчим байдаг. Сумын төсөвт байгууллагууд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй.
Сумын төвд орон нутгийн өмчийн 8 айлын орон сууц, хувийн өмчийн 63 орон сууц байдаг, инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууц байхгүй. Сумын нийт өрхийн 75.1 хувь нь гэрт амьдардаг. 2004 оноос хойш төсвийн хөрөнгөөр орон сууц баригдаагүй.
Тус сумын сургууль нь 1937 онд ардын түр сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш 73 жилийн турш бага болон суурь боловсрол олгож байгаа орон нутгийн өмчийн сургууль юм. Тус сургууль нь 1940 онд бага сургууль, 1944 онд 7 жилийн бүрэн бус дунд сургууль, 1968 онд 8 жилийн сургууль, 1988 онд 10 жилийн сургууль болж тус тус өргөжөөд 1993 оноос суралцагчдын тоо цөөрснөөс 8 жилийн сургууль болжээ.
Тус суманд 2012 оны сүүлээр нийт 1010 хөдөлмөрийн насны иргэд байсан ба үүнээс хөдөлмөр эрхэлж байгаа 762 иргэн байна. Ажиллах хүчийг салбараар авч үзвэл:
2012 оны байдлаар 83 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 53.1 га газар өмчилж 324 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 1587.6 га эзэмшиж, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 1 га, газар тариалангийн зориулалтаар 2 га газар эзэмшиж байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа/хугацаа нь дууссан/ төсөл
Сумын хөгжлийн Алсын хараа: Ухаант дээдсийнхээ гэгээн үргэлжлэл байж, ноён хутагтын өлгий нутгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээг цогцоор нь хөгжүүлж экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан нийгэм эдийн засгийн хөгжлийн бүсийн тулгуур төв болно. Зорилго: Бизнесийн таатай орчин бүрдүүлэх замаар ЖДҮ, ХАА, Худалдаа үйлчилгээний бүх салбарыг хөгжүүлж ажлын байр нэмэгдүүлэн, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулсанаар амьжиргааны түвшинг дээшлүүлнэ. Хүний хөгжлийг төвдөө тавьж, нийгмийн баталгааг сайжруулан амьжиргааны орчинг шинэчилж, хуулийн хэрэгжилтийг дээшлүүлнэ. Эклогийн тэнцвэрт байдлыг хангаж, орчны бохирдлыг арилгаж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Боловсрол: | 0.815703333 |
Эрүүл мэнд: | 0.815290000 |
Эдийн засаг: | 0.283861428 |
Бусад: | 0.588215000 |
Дэд бүтэц: | 0.289216666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Эрс тэс уур амьсгалтай, халуун хүйтний хэлбэлзэл ихтэй. Өвлийн цагт цас бага хэмжээтэй унадаг. 1 дүгээр сарын дундаж температур, -25-35С 7 дугаар сарын дундаж температур, +30-35С жилийн дундаж салхины хурд, 5-12 м/с жилийн хур тунaдасны нийлбэр, 50-100 мм
Хөвсгөл сум нь 2012 онд 13 нэр төрлийн татварын орлогоос нийт 401.9 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, аймагт 146.7 сая төгрөгийг төвлөрүүлэн, нийт 255.2 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлсэн. Нийт зарлага санхүүжилтийн 70.4 хувь нь цалин, 8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4.8 хувь нь тээвэр шатахуун, 3 хувь нь нөөц, үлдэх 13.8 хувь нь урсгал зардал болно.
Тус сум нь зэргэлдээ сум, багуудтайгаа шороон замаар холбогддог.2013-2016 онд тус сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх Ханги мандлын боомттой холбосон авто зам баригдахаар судалгааны ажил хийгдэж байна.Үүрэн холбооны Мобиком, Жи Мобайл, Юнитель зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна.
Сумын төвийн хүн ам нь 4 км-ээс ундны усаа зөөвөрлөн авч хэрэглэдэг, жижиг оврын зориулалтын бус машинаар айл өрх, албан байгууллагад түгээдэг. Хөдөөгийн иргэд гүний болон гар худгаас ахуйн болон ундны усаа зөөж хэрэглэдэг. Сумын төвд 2012 онд гүний худаг гаргуулсан боловч ундны усны шаардлага хангахгүй, ахуйн зориулалтаар хэрэглэж байна. Мөн сумын зүүн баруун хэсэгт Шведийн төслөөр 2006 онд гүний худаг гаргасан боловч давс ихтэй цэвэршүүлж хэрэглэх шаардлагатай.
Нийт 17 ажилчинтай, түргэн тусламжийн авто машин 1, мотоцикл 1-тэйгээр нутаг дэвсгэрийн харъяа 1593 хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Орон тоогоор их эмч 1, статистикч 1, эх баригч бага эмч 1, багийн бага эмч 3, сувилагч 2, жолооч 1, тогооч 1, асрагч 2, ня-бо 1, нярав 1, галч 3 ажиллаж байна. Батлагдсан орны тоо 6.
Сумын ХХҮ-ний мэргэжилтэнд бүртгэлтэй 45, бүртгэлгүй 82 иргэн байна. Ажилгүй иргэдийн 38.5 хувь нь эмэгтэйчүүд байна.
Тус сум нь нэрт соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн төрсөн нутаг билээ. 2013 онд тус сумын Жавхлант багийн малчин Б.Отгон-амжилтын гэр бүлээс хүү Б.Угтахбаяр Ноён хутагтын 9 дүгээр дүрээр тодорсон гайхамшигт үйл явдал болсон. Мөн сумаас зүүн урд зүгт орших “Сүлдэн хөх овоо” нэртэй Чингис хааны 9 хөлт цагаан тугийн дагуул найман тугийн 1 тугийг тахиж ирсэн түүхэн газар бий.