ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорноговь аймгийн Хатанбулаг сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу. Халив баг 144 өрх, 450 хүн, Эргэл баг 109 өрх, 414 хүн, Агаруут баг 166 өрх, 542 хүн, Амна-Ус 189 өрх, 601 хүн, Сулинхээр баг 174 өрх, 609 хүн, Замын шанд баг 128 өрх, 418 хүн амтай. Нийт 6 багийн 910 өрхөд 3034 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 900-1400м өргөгдсөн. Төв Азийн их цөл, өндөрлөгийн умард хаяанд байрладаг.Газар хөдлөлийн идэвхитэй бүсэд ордог.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий заримдаг цөлийн бор саарал, цайвар бор, хужир мараат хөрстэй, хялгана, харганат цөлийн хээр алаг өвст ургамалтай, байгалийн хээржүү цөлд хамаарна.


2012 онд орон нутгийн төсөв 324.8 сая төгрөг байсан ба төсвийн орлогын хэмжээ 4.5-9.6 хувиар өсч сум өөрийн төсвийн 97 хувийг бүрдүүлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж, 11 албан байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ханги хилийн боомт улирлын чанартай ажилладаг. Тус сумын нутагт төмрийн хүдрийн 2 уурхай олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сумын төсөвт жилдээ 17.0 сая төгрөгийг төвлөрүүлж байна.Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй учраас жижиг дунд үйлдвэр төдийлөн сайн хөгжөөгүй. Эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй, малын гаралтай түүхий эд, хил худалдаа юм.

Газар тариалан


Тус суманд газар тариалан хөгжөөгүй. 2012 оны байдлаар нийт тариалсан талбай 1 га, үүнээс төмс 0.5 га, сонгино, өргөст хэмх, тарвас 0.5 га-д тариалсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй. 100 квт-ын дизель станц, 180 квт-ын нарны цахилгаан үүсгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Байгууллагууд нам даралтын уурын зуухтай, айл өрхүүд ердийн галлагаатай.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургуулв


“А” байр буюу бага сургууль нь 1974-1975 онд 160 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан. Харин 240 хүүхдийн багтаамжтай “Б” байрыг өргөтгөлийн зориулалттайгаар 1984 онд ашиглалтанд оруулсан. Тус барилгууд нь баригдсан цагаас хойш их засварт ороогүй.

Дотуур байр


Дотуур байр нь 1987 онд 80 хүүхдийн ортой ашиглалтанд орсон. БСШУЯ-ны “Үр дүнд түргэн хүрэх санаачлага төслийн хүрээнд 2009 онд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн.

Эмнэлэг


Эмнэлгийн барилга нь тоосгон өрөг хийцтэй, зориулалтын барилга. 634.1 м2 талбайтай. Одоо тус барилгад их засвар хийж, гэрлийн монтаж, халаалтын шугамыг бүрэн солих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв нь 2003 онд ашиглалтанд орсон 200 суудалтай.Баригдсан цагаас их засварт ороогүй учир одоо их засварт орох шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Сумын хэмжээгээр ажилгүй иргэн 94, түүнээс эмэгтэй 20 байгаа бөгөөд нийт хүн амын 3 хувийг эзэлж байна. Үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 12. Үүнийг боловсролын түвшингээр авч үзвэл 16.6 хувь нь дээд, 50 хувь нь тусгай дунд, 33.4 хувь нь бүрэн дунд болон бага боловсролтой байна. 2012 онд түр болон байнгын ажлын байраар 28 хүн хангагдсан.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт их засварын ажил нь 739.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


• Тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд 2012 онд 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.• Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл хэрэгжиж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Амьдрах арга, нийгэмших чанар, төрт ёс, уламжлалаа шүтсэн оюунлаг иргэн, хүнээ дээдэлсэн чадварлаг удирдлагатай, олон салбар бүхий хөгжингүй эдийн засагтай орчин үеийн хөгжлийн түвшинд хүрсэн өлгий нутаг болно” гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байна.Эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл1. Эрчим хүч хатуу дэд бүтцийн найдвартай бааз бий болгох замаар аж ахуй эрхлэх орчныг сайжруулж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэн, ажилгүйдэл ядуурлыг эрс бууруулах2. Хүний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх3. Цөлжилт, агаар орчны бохирдлын эсрэг цогц бодлого хэрэгжүүлэх


Тус сум нь Дорноговь аймгийн баруун урд хэсэгт:  Улаанбаатар хотоос 800 км,  аймгийн төвөөс 240 км зайд байрладаг.Баруун талаараа Өмнөговь аймгийн Ханбогд сум, урд талаараа БНХАУ-тай, зүүн болон хойд талаараа өөрийн аймгийн Хөвсгөл, Мандах сумдтай хиллэдэг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.809714000
Эрүүл мэнд: 0.686655000
Эдийн засаг: 0.295752857
Бусад: 0.707960000
Дэд бүтэц: 0.250850000
Байгаль орчин: 1.000000000


Байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө цас бага унадаг, жилийн дөрвөн улиралд салхитай, ялангуяа хаврын улиралд хүчтэй салхилдаг.


Мал сүрэг


Нийт өрхийн 78 хувь нь малтай, 61.2 хувь нь малчин өрх байна. 

2012 оны жилийн эцсээр 182.0 мянган толгой мал тоолуулсан.

Зам тээвэр


Аймгийн төв болон багуудтайгаа шороон замаар холбогддог. Тус сумын нутгаар дайран Мандах, Хөвсгөл сумын нутагт байрлах Их говь энержи, Айл баянгийн нүүрсний уурхайгаас Ханги боомт хүртэл сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэдэг.

Усан хангамж


Сумын төвд цэвэр усны гүний 5 худаг, энгийн уурхайн 3 худагтай. Бүх худгуудад цахилгаан насос суурилуулсан.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд төрийн өмчийн 37 айлын 7 орон сууц байгаа бөгөөд бусад айл өрхүүд нь амины орон сууц, гэр сууцанд амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 11 бүлэгт 327 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 9 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт, суурь боловсролын хамран сургалт 93,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдсан.Сумын хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 70 гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг нь 1973 онд сургуулийн дотуур байрны зориулалтаар баригдсан. 2004 онд их засвар хийж цэцэрлэгийн зориулалтаар ашиглах болсон. Эрхлэгч 1, багш 2, туслах багш 2, туслах ажилтан 2 ажилладаг.50 хүүхдийн орон тоотой боловч 70 хүүхэд хүмүүжиж байна. Цэцэрлэгийн шинэ барилга нь 2013 оны 9 сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна.

Эрүүл мэнд


Эрүүл мэндийн төв нь 1988 онд ашиглалтанд орсон. 10 ортой, 1 их эмч, 6 бага эмч, 5 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.2012 онд нийт 76 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 763, осол гэмтэл 24, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна. 

Соёл спорт


Соёлын төв нь Эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч гэсэн 5 ажиллагсадтай үйл ажилагаа явуулж байна.  

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 342 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Хатанбулаг сумын төв нь ХАА, үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин сум юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр, оролцооны аргаар боловсруулсан. 

Засаг даргын тамгын газар


2009 онд ашиглалтанд орсон. 15 хүний конторын зориулалтаар баригдсан ба тоосгон өрөг хийцтэй барилга. Нийт талбай 701.6 м2 талбайтай.

Сумын сор бүтээгдэхүүн


Ингэний ундаа, эсгий урлал, оёмол сүлжмэл бүтээгдэхүүнээр сумын брэнд бүтээгдэхүүн бий болгосон.

Сумын онцлог


Нутаг дэвсгэрийн хэмжээ том, хүн амын тоогоор аймагтаа 4-т , малын тоогоор 1-т ордог. Хилийн түр боомттой гадаад харилцаа хөгжүүлэх боломжтой. Тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд 2012 онд 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.Ингэний ундаа, эсгий урлал, оёмол сүлжмэл бүтээгдэхүүнээр сумын брэнд бүтээгдэхүүн бий болгосон.Тус сумын нутагт үлэг гүрвэлийн өлгий нутаг Эргэлийн зоо, домогт Хатны булаг, Тооройн төгөл, Цагаан зандан мод, Хадны сүг зураг зэрэг түүхийн дурсгалт газрууд олон бий.