ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Улаанбадрах сум нь Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Цээл сумын Өлзийт багт харъяалагдаж байгаад 1925 онд хөдөлмөрчдийн хурлыг зохион байгуулж 200 гаруй өрхийн 1000 орчим хүн ам, 50000 гаруй малтайгаар Өлзийбадрах сум болон үүсгэн байгуулагдаж байсан. Дорноговь аймгийн Байгуулалтын түр хорооны шийдвэрээр 1931 онд Улаанбадрах сум болон өөрчлөгдөж Гурван зараад төвлөрч байгаад 1960 онд өнөөгийн байгаа Нүдэнд төвлөрсөн. Сангийн далай, Аргалант, Баянбогд, Нүдэн гэсэн 4 багт нийт 472 өрхийн 1542 хүн амьдарч байна.



Байгалийн эрс тэс уур амьсгалтай, хур тунадас бага унадаг.  • 1 дүгээр сарын агаарын дундаж температур - 19 градус• 7 дугаар сарын агаарын дундаж температур +24.1 градус• Жилийн дундаж салхины хурд 3-4 м/с.• Жилийн хур тунадасны нийлбэр 174.9мм.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 100904 толгой мал тоологдсоноос тэмээ 3871, адуу 8425, үхэр 3799, хонь 34608, ямаа 50201 байгаа бөгөөд цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 20.8 мянган толгой тоологдсон нь нийт малын 20.4 хувь болж байна. Үүнээс Баяндэлгэрийн улаан ямаа 19.6 мянган толгой, Илүү нугаламт үзэмчин хонь 1.2 мянган толгой байна. 213 малчин өрх, 94 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Замын-Үүд, Улаанбадрах, Сайншандыг холбосон хусаж сайжруулсан авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвийн айл өрхүүд нь зөөврийн ус хэрэглэдэг бөгөөд айл өрхүүдийн дунд 11 цэгт, албан байгууллагын 4 цэгт, цэцэрлэгт хүрээлэн 1 цэгт нийт 16 цэгт усыг хүргэж түгээж өгдөг. Ус зөөврийн стандарт шаардлага хангасан автомашин шаардлагатай. 

Дулаан хангамж


Сумын төвийн албан байгууллага Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Дотуур байр, Багш нарын байр, Хүүхдийн цэцэрлэг нь бага оврын уурын зуухаар дулааны хэрэгцээгээ хангадаг. Соёлын төв, айл өрхүүд ердийн галлагаатай зуухаар халаалтаа шийдвэрлэдэг.

Шилжилт хөдөлгөөн


Шилжин ирсэн хүн ам 2012 онд нийт 29 хүн шилжин ирснээс өөрийн аймгаас 18, Улаанбаатар хотоос 4, бусад аймгаас 7 хүн ирсэн байна. Үүнд 0-19 насны 6, 19-өөс дээш насны 23.Шилжин явсан хүн ам Нийт 74 хүн шилжиж явсан бөгөөд аймаг дотроо 48, Улаанбаатарт 10, бусад аймагт 16 хүн явсан байна. Үүнд 0-19 насны 23, 19-өөс дээш насны 51. Үүнээс эрэгтэй 35, эмэгтэй 39 байна. Сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэж сумын хүн амын тоо буурсаар байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Сумын төвийн Нүдэн багт байршилтай240 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 165 хүүхэд суралцаж байна.34 багш, ажиллагсадтайЕБСургууль нь НДХТ-12 маркийн нам даралтын зуухаар 3240 м3 талбайг жилд дундажаар 70 тн нүүрс зарцуулан халаалтын асуудлаа шийдвэрлэдэг. 2003 онд ашиглалтанд орсон, бетонон шугам суурьтай, тоосгон өрөг даацын ханатай, одоогоор сургуулийн заалны байрны дээвэр муудаж, салбарсан, бороо усны дусаал гоожиж, зарим газраа нүх гарч шороо ордог. Ойрын үед засварлах шаардлагатай бөгөөд сургалт явуулахад хүндрэлтэй байна.

Сургуулийн багш ажилчдын байр


Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, номын сан, хөдөлмөрийн кабинетийн байр нь JV/T/ 7985-2002 маркийн нам даралтын зуухаар халаадаг.Сумын төвийн Нүдэн багт байршилтай.Тус барилгыг үйлчилгээ, багш, ажилчид, номын сан, хөдөлмөрийн кабинетийн зориулалтаар ашиглаж байна1980 онд ашиглалтанд орсон, чулуун бетон дүүргэгчтэй, шугаман суурьтай, барилгын даацын модон ханатай.

Эрүүл мэнд


Суманд 6 ортой 1 эрүүл мэндийн төв, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 663, осол гэмтэл 15, халдварт өвчлөлийн 8 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.  

Соёл спорт


Тус сумын Соёлын төв нь 1979 онд анх ашиглалтанд орсон 200 хүний суудалтай, иргэдэд соёлын үйлчилгээ, номын сангийн үйлчилгээ, орон нутаг судлах музейн үйлчилгээ үзүүлдэг. Соёлын төвийн барилга нь 1979 онд анх ашиглалтанд орсон, 2003 онд их засварт орсон боловч одоогоор барилгын чанар муудаж их засварт оруулах шаардлагатай байна. Спортын арга хэмжээг ЕБС-тай хамтран сургуулийн спорт зал болон гадаа талбайд явуулдаг.                                          Тус сумын Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байргүй, 6 жижиг хүнсний дэлгүүр, 3 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, нийтийн хоолны 2 цэг, нийтийн халуун усны 1 цэг тус тус үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 100 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Сумын төвийн айл өрхүүд нь амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. Тухайн орон сууцнууд нь бүгд ердийн галлагаатай. Төрийн өмчийн 11 орон сууцанд төрийн албан хаагчид амьдардаг.  Сумын хэмжээнд орон сууцны хүрэлцээ хангамж хүрэлцээ муутайгаас төрийн албан хаагчид орон байргүй, айлын өрөө хөлсөлж суух зэргээр ажиллаж амьдарч байна. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьдрал ахуй тодорхой хэмжээгээр дээшилж, хүмүүсийн орон сууцанд амьдрах сонирхол нэмэгдэж, тэр хэмжээгээр орон сууц дутагдалтай байна. Зарим өрх өөрсдөө хувийн орон сууц барьж амьдрах нь нэмэгдэх хандлагатай байна.2012 оны байдлаар 139 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 13.5 га газар өмчилж, 218 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 338 га газар эзэмшиж, 27 иргэн, аж ахуйн нэгж 7.7 га газар худалдаа үйлчилгээний зориулалтаар, 2 аж ахуйн нэгж байгууллага уул уурхайн зориулалтаар 30.1 га газар эзэмшиж байна.  

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл/ хугацаа нь дууссан/Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа/хугацаа нь дууссан/ төсөл Монгол мал хөтөлбөр

Сумын хөгжлийн зорилт


Сумыг эдийн засаг, нийгэм, байгаль орчны хувьд зохистой хөгжих нөхцлийг бий болгох, дотоод гадаад зах зээлийн харилцаанд нягт уялдсан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар нутаг орныхоо тэнцвэрт хөгжлийг хангах, байгалийн баялаг, уламжлалт арга ухаан, ёс заншил, санхүүгийн чадавхи зэрэг нөөц боломжоо ашиглан хүн ардынхаа материаллаг болон оюуны хэрэгцээг хангах, тэдний амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Сумаа 2016 он хүртэл хөгжүүлэх Стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд дараах зарчмуудыг баримтлан ажиллаж байна. Үүнд:Сумын байгаль цаг уурын онцлог, ашигт малтмал, газар зүйн байршил, дэд бүтэц, болон хүний хөгжил зэрэг эдийн засаг, нийгэм, байгалийн давуу болон сул талыг тодорхойлох.Хүний нөөцийн хөгжил, байгалийн нөөц баялаг, бусад нөөц бололцоонд тулгуурлан хөгжих боломжийг илүү дайчлах.Хөрш зэргэлдээ аймаг, сумтай эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбарт хоршин ажиллах боломжийг тодорхойлох, түүнтэй уялдуулах.Худалдаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сумын иргэд, байгууллагын хэрэгцээг хангах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн таатай орчинг бүрдүүлэх, үйлвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, өрсөлдөх чадавхийг бий болгох, сумын эдийн засгийн үндсэн салбарыг зохистой хөгжүүлэх.Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарыг чадавхижуулах, хүн амын тогтвортой хөгжлийг хангах, ажлын байр бий болгож, ажилгүйдлийг бодитой бууруулах.Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулахыг хуулийн хүрээнд зохион байгуулж, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бэлчээр ашиглах, байгаль хамгаалах нэгдсэн удирдлагыг бий болгохОрон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, иргэд, малчдынхаа санаа бодлыг өргөн тусгаж, хэлэлцүүлж шийдвэрлэдэг байх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.783333000
Эрүүл мэнд: 0.816413333
Эдийн засаг: 0.347297142
Бусад: 0.613535000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Дорноговь аймгийн өмнө хэсэгт:  Улаанбаатар хотоос 587 км,  Аймгийн төвөөс 137 км зайд байрладаг.Аймгийнхаа Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл сумдтай хиллэдэг. Мөн БНХАУ-тай 60 км газраар хиллэдэг.


Улаанбадрах сумын нутаг дэвсгэр нь хяр хадархаг болон элсэрхэг, элсэн манхан голлосон хөрстэй. Байгалийн тогтоц нуур цөөрөм, урсгал гол горхи байхгүй, булаг шанд, даацууд олон бий.Ургамлын бүлгэмдлийн хувьд сийрэг, тачирдуу боловч олон төрлийн бутлаг, буурцагт, үет ургамал болон шүүслэг агь гашуун, божмог, таана, хөмүүл, бударгана, хялгана, шар мод, баглуур зэрэг шим тэжээлт ургамал бүхий бэлчээртэй. Түүнчлэн ард иргэдийн олон жилийн туршид амьдрал ахуйдаа хүнс тэжээл, эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн сулхир, шарилж, бажуун, тэмээн хөх, алтан гагнуур, зээргэнэ зэрэг ургамлууд элбэг ургадаг.Сумын нутагт үнэг, чоно, хярс, шилүүс, аргал, дорго, мануул, туулай, цагаан зээр, хар сүүлт зээр, хулан зэрэг ан амьтан элбэгтэй.Жигүүртэн шувуудаас элээ, тогоруу, ногтруу, шар шувуу элбэг, хун галуу, нугас зэрэг шувуунууд урин дулааны улиралд нүүдэллэн ирдэг.Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд газрын тос, чулуун нүүрс, гөлтгөнө, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, уран, зэс, давс, хужир, жугана зэрэг эрдэс бодис баялагтай.


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 111,8 сая төгрөг бөгөөд орон нутгийн төвлөрсөн төсвийн шилжүүлэг 137,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 23,8 сая төгрөгөөс тус сумын бүх орлого бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 248.1 сая төгрөг байна. Нийт зардлын 67.9 хувь нь цалин, 7.3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.5 хувийг урсгал шилжүүлэг, 24.3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 2012 онд сумын төсөвт 23.8 сая төгрөг, Аймгийн төсөвт 83.8 сая төгрөг, Улсын төвлөрсөн төсөвт 4.1 сая төгрөг, нийт 111.8 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна.

Газар тариалан


Тус сумын эдийн засгийн гол эх үндэс нь хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй юм.   Сумын хэмжээгээр 2012 онд 0.52 га-д төмс, 0.503 га-д хүнсний ногоо тариалжээ. Үүнээс 0.6 тн төмс, 1.23 тн хүнсний ногоо хураасан байна. Малчид өөрсдийн хүчээр 31.35 тн өвс, 21.5 тн гар тэжээл бэлтгэсэн байна

Цахилгаан хангамж


Улаанбадрах сум нь Багануур Зүүн Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээнд холбогдсон. 

Ариутгах татуурга


Сумын төвд цэвэрлэх байгууламж, бохир усны шугам хоолой байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Хөдөлмөрийн насны 970 хүн байгаагаас эрэгтэй 512, эмэгтэй 458. Нийт ажиллах хүч 826 байгаагийн ажиллагсад 732, ажилгүй иргэд 94 нийт ажиллагсадын 53.4 хувь буюу 391 нь эрэгтэй, 46.6 хувь буюу 341 нь эмэгтэй байна. Сумын хүн амын 946 буюу 62 хувь нь залуу болон дунд насныхан, 479 буюу 31.4 хувь нь хүүхэд, 99 буюу 6.6 хувь нь ахмад байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг.Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Тус сумын сургуулийн 9 бүлэгт 165 хүүхэд өдрөөр суралцаж /бага ангид 109 сурагч, дунд ангид 56 сурагч/ албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага боловсрол олгох сургалтанд 2 хүүхэд суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 73 хувь, суурь боловсролын хамран сургалт 73.6 хувьд хүрсэн байна. Мэргэжилийн багшийн хангалт 100 хувь, мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 2 багш хамрагдсан. ЕБСургууль, Дотуур байр, Багш ажилчдын байрыг тус тус бага оврын зуухаар халаадаг, ажлын ачаалал ихтэй учраас цаашид нэгдсэн халаалтанд холбох шаардлагатай байна.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн дотуур байр нь ТКК-70 маркийн нам даралтын зуухаар халаадаг.Сумын төвийн Нүдэн багт байршилтай60 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 32 хүүхэд амьдарч байна. 2-5-р ангийн 73 хүүхэд хичээллэж байгаа2011 онд ашиглалтанд орсон, бетонон шугаман суурьтай, тоосгон өрөг даацын ханатай.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэгт нийт 67 хүүхэд, гэр цэцэрлэгт 37 хүүхэд, СӨБ-д нийт 76 хүүхдийг хамруулан 2012 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны түвшин тогтоолтоор хүүхдийн хөгжлийн түвшин 87.5 хувьтай байна. Хүүхдийн цэцэрлэг нь НДЗ-600 маркийн нам даралтын зуухаар 125 м3 талбайг жилд дундажаар нүүрс зарцуулан халаалтын асуудлаа шийдвэрлэдэг.Нүдэн багт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 75 хүүхэд хүмүүжиж байна.13 багш, ажиллагсадтай2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай зориулалтын шинэ барилгатай болсон.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв нь нам даралтын зуухаар 592 м2 талбайг жилд дундажаар 70 тн нүүрс зарцуулан халаадаг.Нүдэн багт байршилтай6 ортой2 их эмч, 5 сувилагч 2 бага эмч нийт 17 ажиллагсадтай.Эрүүл мэндийн төвийн барилга нь 1993 онд ашиглалтанд орсон, тоосгон блок хийцтэй зориулалтын барилга юм.ЭМТ-ийн барилга нь 592 м2 талбайтай, барилга байгууламжийн хувьд ажиллах өрөө тасалгаа хангалттай боловч, магадлан итгэмжлэлийн шалгуурт ороход өрөө тасалгааны урсгал буруу, мооргийн барилга стандарт бус гэсэн шалтгаанаар магадлан итгэмжлэлийн стандартад нийцдэггүй. Мооргийн өрөө нь автомашины граж, хүнсний склад, нүүрсний агуулах зэрэг өрөөнүүдтэй. Нийт 245 м2 талбайтай, стандартын бус өрөө байдаг. Иймд стандартын моорог шинээр барих шаардлагатай байна.

Соёлын төв


Соёлын төв нь дэргэдээ орон нутаг судлах музей, номын сантай. Музейд орон нутгийн онцлог, түүх, соёлыг харуулсан, хадгалсан 1800.0 мянган төгрөгний үнэ бүхий 80 гаруй үзмэртэй. Номын сан нь 10 хүний суудалтай, 6500 номын фондтойгоор иргэдэд үйлчилж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 19 байна. Нийт ажилгүй иргэдийн 1.72 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15.8 хувийг дээд, 21.1 хувь нь тусгай дунд, 47.3 хувийг бүрэн бус дунд, 15.8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна                      

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаНүдэн багт байршилтай31 ажиллагсадтайЗДТГ-ын барилга нь НДЗ-300 маркийн нам даралтын зуухаар 900 м3 талбайг жилд дунджаар 40 тн нүүрс зарцуулан дулааны асуудлаа шийдвэрлэдэг. 2001 онд ашиглалтанд орсон тоосгон, бетонон хийцтэй, 15 хүний конторын зориулалтын барилга. 2010 онд шувуун нуруутай болгосон. Одоогоор ажиллагсдын тоо нэмэгдэж, хүчин чадлаа дийлэхээ больсон, 2 дахин их ажиллагсад ажиллаж байгаа учраас ойрын үед өргөтгөх шаардлагатай. 1 хүнд ноогдох талбайн стандартын шаардлага хангахаа больсон.

Сумын хөшөө дурсгал


Улаанбадрах сумын нутаг дэвсгэр Бор нуруу хэмээх газарт Монгол хамгийн том Бат-Цагаан сүм суварга баригдаж байна