Сумын газар зүйн онцлог хөрсний шинж чанарын хувьд хадан бүрхүүл бүхий бэсрэг уул, толгод элбэгтэй, хамгийн өндөрлөг нь далайн түвшнээс дээш 2122 метр өндөрт өргөгдсөн.Сумын нутагт аргаль, янгир, хулан, хар сүүлт зээр зэрэг улаан номонд орсон ховор амьтадтай.Нутгийн хойд хэсгийн газрын гадаргууны ихэнх хэсэг нь цагаан чулуу /өөхөн чулуу/бүхий 33 ижил цагаан овоо байдаг нь энэ нутгийн байгалийн давтагдашгүй онцлог тогтоц юм.Урьд хэсгийн газрын хөрс зөөлөн оюу, зэсийн хүдэр, барилгын хүрмэн чулуу, болор, шохойн чулуу нөөцтэй.Зөөлөн чулуун орд бүхий газарт гадаад тохижилтын чулуун бүтээгдэхүүн хийх чулуу зүсэх жижиг үйлдвэрлэл явуулах боломжтой.
Мал аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан улирлын чанартай эсгий үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн, оёдол, гэр ахуйн модон эдлэл,гагнуур,блокны жижиг үйлдвэрлэл ажилладаг. Үйлдвэрлэлийг дэмжиж сум хөгжлийн сангаас 50 сая төгрөгийн зээл олгосон.Үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулалт 9 сая төгрөг, эсгий блок, оёдлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг. Сумын нэгдүгээр багийн нутагт Үнэгтийн гөлтгөний орд 56 га талбайд Эрэлцемент ХХК 1990 оноос эхлэн улирлын чанартай гөлтгөнө олборлолтын үйл ажиллагаа явуулж жилдээ 4-5 мянган тн гөлтгөнө олборлож өөрийн үйлдвэрийн хэрэгцээг ханган ажилладаг. Сумын нутагт алт, зэс, нүүрсний нарийвчилсан хайгуулын ажил хийгдэж байна. Сумын 1-р багийн нутаг Оюут-Улааны алт зэсийн орд Вантаже ХХК 2012 онд, Өндөр нарангийн алтны орд газарт Фрийгүүд эрин ХХК 2012 онд тус тус тусгай зөвшөөрөл авсан. 3-р багийн нутаг Алаг Өндөрийн антрацитийн орд 97 га талбайтай 4 сая тн нөөц бүхий уг ордны Минюу ши ши ХХК 2009 онд тусгай зөвшөөрөл авч 2011 онд 0.2 га талбайд хөрс хуулалтын ажил хийгдсэн.
Сумын хэмжээгээр жилд 0.7 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 4.2 тн төмс, тарвас хураан авсан.Газар тариаланг мал аж ахуйтай хослуулах санаачлага идэвхжиж 1 хоршоо малын тэжээл тарих ажлыг эхлүүлж, шинээр 2 малчны бүлэг нөхөрлөл хүнсний ногоо тариалах бэлтгэл ажлаа хангаж байна.Ногоон байгууламжийн зориулалтаар 0.4 га талбайд 800 мод зүлэг тарьж ургуулан, байгалийн тогтолцоогоор ургасан сухайн төгөл 6 газрын 1000 га талбайд, хайлаас мод 2000 гаруй , тоорой мод 1 бүртгэгдэж аймаг, сумын тусгай хамгаалалтанд авсан.
Сум нь Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 2005 онд 15 кВт-ын цахилгаан дамжуулах шугаманд холбогдсон. Цахилгаан дамжуулах 15/04 кв дэд станцтай. 2012 онд шинээр баригдсан Хүүхдийн цэцэрлэг, Дотуур байр нь дулаан халаалтаа иж бүрэн цахилгаанаар халаахаар баригдсан. Сумын төвийн цахилгаан хэрэглээний хүчин чадал хүрэлцэхгүй болсон тул нэмэлт дэд станц барих, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болж байна.
Сумын төвд Хүүхдийн цэцэрлэг, дотуур байрууд нэгдсэн нэг бохирын цооног ашиглаж байна. Бохир дүүрсэн тохиолдолд зөөвөрлөх техник шаардлагатай. Цаашид нэгдсэн шугамд холбох боломж бүрдсэн.
Сумын төвд төвлөрсөн уурын зуухны зориулалттай барилгыг өөр зориулалтаар түр ашиглаж байгаа, төсвийн 5 байгууллагаас Хүүхдийн цэцэрлэг, Дотуур байр бүрэн цахилгаан халаалтаар, Соёлын төв ердийн галлагаа, цахилгаан халаалтын хосолмол хэлбэрээр, ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрууд бага оврын халаалтын зуухнуудаар дулаанаа хангаж байна.Цаашид цахилгаан бага хэрэглэдэг халаалтын болон төвлөрсөн халаалтын шугамд холбогдох санал иргэд, байгууллагын дунд бий болж байна.
1938 онд сувилагч бага эмчийн салбар, 1975 оноос Их эмчийн салбар, сумын эмнэлэг 2011 оноос сумын эрүүл мэндийн төв болон байгуулагдсан. Эрүүл мэндийн төв нь 5 ортой эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 7 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 33 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлнь 5564 иргэн давхардсан тоогоор хамрагдсан байна. Халдварт бус өвчлөл 382, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн тохиолдол 1илэрсэн .
Сумын хүн амын 743 буюу 62.8 хувь нь хөдөлмөрийн насны 559 буюу 75.2 хувь нь байнгын ажил хөдөлмөр эрхэлж, 6 буюу 0.8 хувь хөдөлмөр эрхлэлтийн нэгжид бүртгэлтэй, 49 буюу 6.5 хувь хөдөлмөрийн насны суралцагчид, 47 буюу 6.3 хувь нь хөдөлмөрийн чадваргүй, 82 буюу 11.0 хувь тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй иргэд байна.Сумын нийт өрхийн 9.9 хувь, хүн амын 11.4 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэсэн судалгаа гарсан. Иргэд санал асуулгаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд 33.3 хувь нь мал аж ахуйг дэмжих, 21.6 хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, 19,6 хувь нь ядуу өрхийг дэмжих гэж хариулсан байна.
Ингэний ааруул буцалгаа хоормог Рашаан ходоод рашаан Цохио нүдний рашаан
Тус сум нь“Үндэсний өв уламжлалаа дээдлэн, эрчимжсэн мал аж ахуй, байгалийн нөөц баялаг, дэд бүтэцдээ тулгуурлан үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн, иргэдийнхээ ая тухтай амьдрал хөгжлийг бүрдүүлсэн говийн бүсийн тэргүүлэх сум”болох зорилго дэвшүүлсэн. Сумын эдийн засгийн хөгжлийн /2012-2021 он/ төлөвлөгөөнөөс ирэх 3 жилд хэрэгжүүлэх зорилтууд: Үүнд:Зорилт 1. Эрчим хүчний хүчин чадлыг сайжруулах Эрчим хүчний чадлыг сайжруулж нэмэлт трансформатор тавих Цахилгааны 04 квт шугамыг шинэчлэн хийхЗорилт 2. Барилга байгууламжийг хөгжүүлэх Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын зураглалтай болох Сумын төвд дулааны болон цэвэр бохир усны нэгдсэн сүлжээтэй болохЗорилт 3.Нутгийн онцлогт тулгуурланаялал жуулчлалыг хөгжүүлэх Тэмээний наадам полог жил бүр зохион байгуулж гадаад дотоодын жуулчдыг татах аялал жуулчлалын үйлчилгээг бий болгох Байгалийн үзэсгэлэнт газар болон нэн ховор ургамал ан амьтнаа түшиглэн улирлын чанартай аялал жуулчлалын газар байгуулахЗорилт 4.Уламжлалт мал аж ахуй, газартариаланг сэргээн хөгжүүлэх Тэмээний аж ахуйд суурилан ингэний сүүний ферм байгуулах "Малчин- Мал- Мал эмнэлэг" цогц үйлчилгээг хангасан аж ахуйн нэгжтэй болноЗорилт 5. Байгальд ээлтэй эрүүл орчин арга хэмжээг хэрэгжүүлэх Сумын төвийн гэр хорооллыг хашаажуулж тохижуулах Хог хаягдлын газар цэгцтэй орчин" нийтийн хог хаягдлын цэгийг хашаажуулах Сумын төв гудамжийн "Ногоон төгөл" 800 метр газарт мод тарих Зорилт 6.Иргэдийн хэрэгцээнд тулгуурлан ахуйн үйлчилгээг бий болгох Зорилт 7. Иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх үйлчилгээний газрууд бий болгох
Боловсрол: | 0.717300000 |
Эрүүл мэнд: | 0.815535000 |
Эдийн засаг: | 0.415975714 |
Бусад: | 0.525320000 |
Дэд бүтэц: | 0.291983333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Сумын нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай, жилийн хур тунадасны нийлбэр 14-16мм, салхины голлох чиглэл баруун хойт зүгээс байх ба жилийн дундаж салхины хурд 9-12 м/сек, хавар, намрын улиралд 18-28 м/с хүрэх тохиолдол байдаг. 7 дугаар сарын дундаж температур+350С,1 дүгээр сарын дундаж температур -28 0С хүрнэ. Хур бороо элбэгтэй жилд нийт нутгийн 20 гаруй газарт задгай ус, тойром тогтдог хүн, мал ундаалахад тохиромжтой байдаг.
2012 оны эцэст 316 татвар төлөгч бүртгэлтэй байснаас шинээр 49 татвар төлөгчийг бүртгэсэн нь урьд оныхоос 15,5 хувь,ОТБТБИОАТатварт 71 татвар төлөгч бүртгэлтэй байснаас 51 ХАМОИргэдийг шинээр бүртгэснээр 71,8 хувиар тус тус нэмэгдсэн. 2013 оны татварын орлого 15.3 сая төгрөг төвлөрөхөөс 15.3 сая төгрөг буюу 100.2 хувь биелүүлсэн. Үүнээс: дундын суутган 1.2 сая төгрөг төвлөрөхөөс 2.2 сая төгрөг, ОТБТБИргэний татвар 1.5 сая төгрөг төвлөрхөөс 2.9 сая төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 3.6 сая төгрөг төвлөрхөөс 9.2 сая төгрөг, бусад орлого 0.9 сая төгрөг тус тус төвлөрсөн.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 8 аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг. Үүнээс худалдаа үйлчилгээний 5 дэлгүүр, мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч 1, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 2 хоршоо үйл ажиллагаа явуулж орон нутагт 0.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн.
Сумын эдийн засгийн үндсэн салбар нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, мал сүргийн дотор ямаа, хонь зонхилох хувийг эзэлдэг. Ямааг Баяндэлгэрийн улаан ямаагаар, хонин сүргээ Сүхбаатар аймгийн Үзэмчин үүлдрийн хониор,тэмээг Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгоор сайжруулж байна.Ингэн сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр эрчимжсэн тэмээний аж ахуйг хөгжүүлэх чиглэл баримталж байна. 2012 онд сумын хэмжээгээр нийт 87204 мал тоологдсоноос тэмээ 2875, адуу 5867, үхэр 2250, хонь 34616, ямаа 41594, цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 30955 толгой мал тоологдсон нь нийт малын 35.4 хувь байна. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг малчин өрх 226 байгаа нь сумын нийт өрхийн 62.2 хувийг эзэлж байна.Нэг хүнд 73.7 толгой мал ногдож байна.
Сумын газар нутаг дээгүүр Өмнөговь, Таван толгой, Оюу толгойг холбосон орон нутгийн чанартай 120 км шороон зам сумын төвөөр дайран өнгөрдөг. Таван толгой-Сайншандын чиглэлийн 450 км төмөр замын 90 гаруй км сумын нутгаар дайран өнгөрч 5 зөрлөг байгуулах төсөл хийгдсэн нь сумын хөгжлийн ирээдүйг тодорхойлж байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн зориулалтаар гүний 3 худаг гаргасан боловч усны найрлага хатуулгаас хамаарч 1 худаг нь ашиглагдахгүй байна.Сумын хэмжээнд өрөмдмөл худаг 26, инженерийн хийцтэй уурхайн худаг 106, энгийн уурхайн худаг121 бүртгэгдсэн.
Үүрэн холбооны Мобиком, Скайтель, Жи-Мобайлийн сүлжээтэй. Шилэн кабелийн интернетийн цахим сүлжээ, холбоо харилцааны суурин телефоноор төрийн байгууллагууд бүрэн холбогдсон. Хөдөөгийн малчин өрхийн 60 гаруй хувь Жи мобайлийн сүлжээ хэрэглэж байгаа боловч сумын төвтэй харилцах боломжгүй тул иргэдээс гаргаж байгаа хүсэлтийн дагуу суманд станц байрлуулах шаардлагатай.
Сумын хэмжээнд 58 орон сууц байгаагаас 16 буюу 27.5 хувь нь орон нутгийн өмчийн, 41 буюу 71.9 хувь нь амины орон сууц, 6 буюу 10.5 хувь малчны орон сууц байна. Сумын төвийн орон сууцнууд 1989-2009 онуудад баригдсан нэгдсэн шугам сүлжээнд холбогдоогүй. Сумын нийт өрхийн 15.8 хувь орон сууцанд 84.2 хувь нь гэр сууцанд амьдарч байна. Суманд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй, орон сууц хангамж муу, орон нутагт шаардлагатай мэргэжилтэн ирж ажиллахад орон сууцаар хангах боломжгүй байдаг. Иргэд инженерийн ая тухтай нэгдсэн сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдрах эрэлт хэрэгцээ бий болсон. 16-32 айлын орон сууц барих зорилт тавьсан.
Сумын хэмжээнд сургуулийн насны 219хүүхдийн 112 буюу 51.2 хувь сумын сургуульд 48.8 хувь аймгийн төвийн болон бусад сумын сургуульд 100 хувь хамрагдан суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 54 хувь, суурь боловсролын хамран сургалт 41 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 11 багш, 1 удирдах ажилтан хамрагдаж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг.Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 249.8га үйлдвэрлэлийн бүс1 1.2 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2000га хөдөө аж ахуйн бүс 947.9га 2012 оны байдлаар 71 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 6.4 га газар өмчилж, 195 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 248 га газар, 14 иргэн, аж ахуйн нэгж 5.2 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 2 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 14 га газар, 1 иргэн,1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 10.05 га газар, 2 аж ахуйн нэгж 107 га газар уул уурхайн эдэлбэрийн зориулалтаар тус тус эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл/ хугацаа нь дууссан/ Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа/хугацаа нь дууссан/ төсөл
Намжил Ваанчиг арслангын хөшөө 1999 онд байгуулагдсан.
Эртний 40 гаруй хадны сүг зураг бүхий монголын хад сумын төвөөс 6 км, Хан хороо Бор цавын чулуу Баруун, зүүн цацын ам, цацын булаг зэрэг газруудыг аймаг, сумын хамгаалалтанд авч байгалийн үзэсгэлэнт 9 гайхамшигт газраар тодруулсан. Уг газрууд нь / хайлаас мод , хадны сүг зураг, хадан цохио, рашаан булаг сухайн төгөл, хадны сүг зураг, амралтын газар / Хамрын хийд, Хан-Баянзүрх уулнаас Сайхандулаан-Сайншанд гэсэн аялалын маршрутанд орох боломжтой. “Өвлийн улирлын аялал жуучлал”-ыг хөгжүүлэх боломжтой. Тэмээн поло спорт сайн хөгжсөн Тэмээн поло спортын Улсын аварга баг /2013 оны / хамт олон төрсөн. 2013 оноос 250 ингэний ферм байгуулахаар төлөвлөж байна.ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙХАНДУЛААН СУМ ПОЛО СПОРТЫН ӨЛГИЙ НУТАГНэг. Морин поло спортСайхандулаан сумын иргэд поло спортыг говийн бүс нутагт хөгжүүлэхэд анхдагч болсон юм. Анх 1999 онд анхны тэмцээн зохион байгуулж 3 баг оролцон амжилттай тоглосноор морин поло үүсч хөгжсөн. Орон нутагт морин пологийн олон тэмцээнүүдийг зохион байгуулж нутгийн залуучуудын эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна. 2012 оноос эхлэн олон жил дараалан өндөр амжилт гаргасан Бага-Дулаан багийн нэрэмжит шилжин явах цомын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай болсон.Хоёр.Тэмээн поло спортТэмээн поло спортыг Дорноговь аймгийн Сайхандулаан сум үүсгэн хөгжүүлсэн сум. 2002.02.18 тэмээн пологийн туршилтын тоглолтыг Цохио багт зохион байгуулснаар Монгол улсад тэмээн поло үүсч хөгжих эх үүсвэр нь тавигдсан. 2002.12.10 -нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод ТЭМЭЭН ПОЛО анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд Э.Борхүү ахлагчтай Багадулаан баг, Д.Чулуунбат ахлагчтай “ Гурван хяргуй” баг зэрэг 27 баг оролцсоноос Д.Чулуунбат ахлагчтай Гурван хяргуй баг 2-р байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн. 2013онд Улаанбаатар хотод болсон “Монгол тэмээ- 2013” тэмээн поло өвлийн фестивалиас Х.Эрдэнэдалай ахлагчтай Хоёр-Дулаан баг 1-р байрт орж Ижий говь цом алтан медаль авсан. Тэмээн поло бүсийн болон орон нутгийн наадмыг олон удаа зохион байгуулж орон нутагтаа пологийн тэмцээнд 5-с дээш баг тогтмол оролцдог болсон. Поло спортын хөгжлийн 14 жилийн хугацаанд Улсын аваргын “ИЖИИ-ГОВЬ“алтан цомын 2 удаагийн аварга баг тамирчид, поло спортоор Монгол Улсын спортын мастер 10 төрөн гарсан нь ПОЛО спортын хөгжлийн түүхийн гэрч, өлгий нутаг юм.Иймээс поло спортыг түшиглэн өвөл, зуны аль ч улиралд аялал жуучлалыг хөгжүүлэх боломж байгаа нь тус сумын нэг онцлог юм.