ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорноговь аймгийн Өргөн сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу. Өргөн сум нь анх 1924 онд “Баттулга” нэртэйгээр “Чойлин уул”-ын энгэрт байгуулагдсан. Үүнээс хойш дээд газрын шийдвэрээр засаг захиргааны зохион байгуулалт хийгдэж татан буулгах, дахин байгуулах үйл явц үргэлжилсээр 1930-1931 онд “Өргөн цэцэрлэг” нэрээр Далай Сайншанд болон “Хаалгын уул”-ын энгэрт, 1930-1940 онд Далай Сайншандад, 1943-1954 онд “Хамрын хийд”-ийн туурин дээр төвлөрч, 1954 онд Эрдэнэ, Баянмөнх, Алтанширээ, Сайхандулаан сумдад хуваагдан татан буугдсан байна. 1958 оны 8 дугаар сарын 25-ны өдөр одоогийн Өргөн сумын “Сэнж” хэмээх газарт 450 өрхийн 1300 гаруй хүн амтай, 696 мянган га газар нутагтай, 60 шахам мянган толгой малтайгаар Өргөн сумыг дахин байгуулсан Одоогоор Баянмөнх, Сүмийн булаг, Сүмбэр, Сэнж гэсэн 4 багтай. Нийт 1918 хүн амтай.


Зундаа хур бороо элбэг, өвөл өнтэй сайхан болдог. Зарим зуншлага муутай үед зундаа ган болж өвөлдөө зудтай байдаг. Хавар, намартаа салхины хурд 6-8 м/сек байдаг.  1-р сарын дундаж температур -23 хэмийн хүйтэн байдаг.  7-р сарын дундаж температур +23,4 хэмийн дулаан байдаг.  Жилийн дундаж салхины хурд 4-10 м/сек Жилийн хур тунадасны нийлбэр нь 135.7 мм


Сумын хэмжээнд уул уурхайн хайгуулалтын зөвшөөрөлтэй 15 компани, ашиглалтын зөвшөөрөлтэй 19 компани үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайгаас гадна 5 аж ахуйн нэгж, 12 хувиараа хөдөлмөр эрхлэгч, 2 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нь үйл ажиллагаа явуулж байна. Мөн хөдөөгийн 195 малчин өрх мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Тус сумын 2-р багт сүүний чиглэлийн үнээний фермийн үйл ажиллагааг явуулах ажлыг сум орон нутгийн зүгээс дэмжсэний үр дүнд ажил нь жигдэрч байна.

Өргөн сум нь 2012 онд 13 нэр төрлийн татварын орлогоос нийт 49.5 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, 210.6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг аймгаас авч, нийт 249.6 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлсэн. Нийт зарлага санхүүжилтийн 69.5 хувь нь цалин, 7.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4.8 хувь нь тээвэр шатахуун, 3.6 хувь нь урсгал засвар, үлдэх 14.5 хувь нь урсгал зардал болно.

Газар тариалан


Сүүлийн жилүүдэд газар тариалан эрхлэх хүнсний ногоо болон малын тэжээлийн ургамал тариалах сонирхолтой хүний тоо нэмэгдэж байгаа нь доорхи тариалалтаас харагдаж байна

Цахилгаан хангамж


2008 онд Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээнд холбогдож, 35/6-ын дэд станц ажилладаг. 350 өрх, 33 албан газрыг 24 цагийн эрчим хүчээр тасралтгүй хангаж байна. Уг дэд станц нь техникч, засварчин, байцаагч гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дулаан хангамж


Албан байгууллага, зарим айл өрхүүд бага оврын халаалтын зуух ажиллуулдаг, сумын дийлэнх өрхүүд ердийн галлагаатай. Сумын хэмжээнд ус цэвэршүүлэх төхөөрөмж байдаггүй. Сумын төсөвт байгууллагууд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй. 

Хүн ам өрхийн тоо үргэжлэл


Тус сумын нийт хүн амын 59.4 хувь нь сумын төвд амьдардаг. 40.6 хувь нь хөдөө аж ахуй эрхлэн амьдардаг. Уул уурхай хөгжсөн бүс нутаг. Монросцветмет нэгдлийн салбар Өргөний уулын үйлдвэр тус суманд 30 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сумын хүн амын 65 хувийг залуу болон дунд насныхан, 30.5 хувийг хүүхэд, 5.8 хувийг ахмад настангууд эзэлж байна. 

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн шугам сүлжээнд холбогдсон 152 айлын орон сууц байдаг, үлдсэн өрхийн оршин суугчид нь амины болон гэр сууцанд амьдардаг. Сумын хэмжээнд орон гэргүй хүн байдаггүй. 2012 онд Өртөө, төмөр замын ажилчдын хэрэгцээнд 12 айлын шинэ орон сууц ашиглалтанд орсон. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульд 247 хүүхэд өдрөөр суралцаж байна. Суурь боловсролын хамран сургалт 97.8 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна.

Дотуур байр


Сэнж багийн Хонгор байранд байршилтай 250 хүүхдийн хүчин чадалтай одоо 247 хүүхэд суралцаж байна. 30 багш ажилчидтай 1974 онд баригдсан. 2002 онд өргөтгөл хийгдэж, 2009 онд өргөтгөлийн дээврийг шинэчилсэн. 2011 онд инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Дотуур байр 70 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, одоогийн байдлаар 33 хүүхэд амьдарч байна.

Эрүүл мэнд


Тус эмнэлэг нь их эмч -1, дүн бүртгэгч их эмч-1, багийн бага эмч-3, эх баригч бага эмч-1, вакцинатор бага эмч-1, сувилагч-5, тогооч-1, үйлчлэгч-2, жолооч-1 ня-бо-1 гэсэн нийт 17 орон тоотойгоор эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байна. Лаборатори, эхо, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж болон мэргэжлийн боловсон хүчин, материалаг баазаар бүрэн хангагдсан. 1918 хүн ам болон түр оршин суугч 70 гаруй иргэнд эмнэлгийн мэргэжлийн болон анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай хүргэж байна. Хүн эмнэлэг нь 1 автомашин, багийн эмчийн 3 мотоцикльтэй. тусламжийн өрөө байхгүй үүнийг цаашид бий болгох шаардлагатай. Тусламжийн өрөө байхгүй үүнийг цаашид бий болгох шаардлагатай.

Соёлын төв


1991 онд ард түмний хандиваар баригдсан. 1991 онд ард түмний хандиваар баригдсан. Баригдсанаас хойш 1 óäàà засвар хийсэн. Бэлтгэлийн 1, ажлын 1, үзэгчийн заал кино проекторын 1 өрөөтэй. Соёлын төвийн эрхлэгч, бүжгийн багш, хөгжмийн багш, номын санч, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор үйл ажилллагаагаа явуулдаг. Соёлын төвийн шинэ цогцолбор бариулахад 1.3 тэрбум төгрөг шаардлагатай.150 үзэгчийн суудалтай

Ажилгүйдэл ядуурал


Нийт хөдөлмөрийн насны 1254 хүн байдаг. 690 нь хөдөлмөр эрхэлдэг. Үлдсэн 564 нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлдэггүй хүн ам 564 Эмэгтэй 334 Ядуурал Сумын хэмжээнд 21 ядуу байгаа нь нийт өрхийн 3.5 хувийг эзэлж байна. Энэ өрхүүдийг ядуурлаас гаргах зорилготойгоор мэргэжил олгох сургалтанд хамруулах, ажлын түр болон байнгын байранд зуучлах зэрэг ажлыг сумын ЗДТГ-аас зохион байгуулж байна.

Барилга


Тус сум нь харьцангуй барилгажсан сум юм. 1984 онд үйлдвэрийн байрны орон сууцнууд ашиглалтанд орсон. Инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Ашиглалтанд орсон цагаас нь хойш их засвар огт хийгдээгүй. Орон сууц нь 2006 онд хувьчлагдсан. Хонгилын усны хоолой муудаж задарч бохир нь асгарч оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Сумын хөшөө дурсгал


Их говийн зоригтонБайгуулагдсан он: 2009 оны 08-р сар 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “ Иргэнээ дээдэлсэн, эрчимжсэн хөдөө аж ахуй, эрдэс баялагаа ашигласан, экологийн цэвэр орчинтой, орон нутгийн нөөцөд түшиглэсэн нийгэм-эдийн засгийн чававхитай сум байх” гэсэн зорилго зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтонд тулгуурлан сумыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл бий болгосон. Үүнд: • Уламжлалт, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх • Байгалийн цэвэр тэнцвэртэй байдлыг хангасан орчин үеийн дэвшилтэд технологи    бүхий уул уурхайг хөгжүүлэх • Аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэх


Дорноговь аймгийн зүүн урд талд байрладаг. Сумынхаа зүүн урд талаар БНХАУ-тай 69 км газраар хиллэдэг. Урд талаараа тус аймгийн Эрдэнэ, зүүн талаараа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, хойд талаараа өөрийн аймгийн Алтанширээ, баруун талаараа өөрийн аймгийн Улаанбадрах болон Сайншанд сумдтай тус тус хиллэдэг. Өргөн сум нь Улаанбаатар хотоос 507 км, аймгийн төвөөс 60 км, БНХАУ-ын хилээс 230 км-т оршдог.          

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.804452000
Эрүүл мэнд: 0.732558333
Эдийн засаг: 0.389698571
Бусад: 0.725795000
Дэд бүтэц: 0.483666666
Байгаль орчин: 0.833335000


Далайн түвшнээс дээш 1000 м өргөдсөн. Газар зүйн хувьд говийн бүсэд багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод, тал хээр хосолсон байгалийн бүтэцтэй. Мал аж ахуй голлон эрхэлдэг. Газар тариалан эрхлэх боломжтой боловч усны нөөц дутагдалтай. 


Мал сүрэг


2012 оны жилийн эцэст тус сум нь 83358 толгой мал тоолуулснаас, тэмээ 1090, адуу 6845, үхэр 3886, хонь 35138, ямаа 36399 байна. Цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал нийт мал сүргийн 13.4 хувийг эзэлж байна. Тус сум нь 201 малчин өрх, 63 мал бүхий өрхтэй.

Зам тээвэр


БНХАУ болон ОХУ-ыг холбосон төмөр зам сумын газар нутаг дээгүүр 82 км дайран өнгөрдөг. Нийт ачаа тээврийнхээ 70-80 хувийг төмөр замаар татдаг. Сумаас баруун тийш 18 км-т улсын чанартай босоо тэнхлэгийн авто зам өнгөрдөг. Багуудын хооронд шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны гүний худаг 1, усан сан 3 байдаг. Гүний худаг нь сумын төвийн хүн амын цэвэр болон бохир усны хэрэгцээг хангадаг бол усан сан нь төмөр замын өртөө болон зөрлөгүүдийн усны хэрэгцээг нь хангадаг. Гүний худаг нь сумын төвөөс 3 км зайд оршдог бөгөөд автомашинаар зөөвөрлөн хэрэглэдэг. Усан сан нь галт тэргээр усаа зөөвөрлөдөг.

Хүн ам өрхийн тоо


Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын сургууль 1940 онд байгуулагдсан. Одоо 30 багш, ажилчидтай. Хичээлийн байр нь 1974 онд баригдсан. 250 хүүхдийн хүчин чадалтай боловч одоо 247 хүүхэд суралцаж байна. 2002 онд Өвсний үндэс төслөөр өргөтгөл барьсан. 2009 онд Тогтвортой амьжиргаа төслөөр өргөтгөлийн дээврийг шинэчилсэн. 70 хүүхдийн дотуур байр 2008 онд ашиглалтанд орсон. Одоо дотуур байранд Монросцветмет нэгдлийн хөрөнгө оруулалтаар эрэгтэй технологийн кабинетийг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 комьпютертэй мэдээлэл зүйн кабинет, багш хөгжлийн төвийг байгуулан ажиллаж байна. Сургууль нь номын сан байхгүй дотуур байрны нэг өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид тус сургуульд номын сан, спорт зал, цайны газар нэн тэргүүнд шаардлагатай байна.

Цэцэрлэг


• Баясгалан цэцэрлэг • Сэнж багийн Найрамдал байранд байршилтай • 50 хүүхдийн хүчин чадалтай • 11 ажилчидтай • Инженерийн шугам сүлжээнд холбогдсон • 2006 онд балансаас балансад шилжсэн. 1956 онд байгуулагдсан. Удирдах-1, гүйцэтгэх-4, үйлчилгээний- 6 ажилтантай. Сумын хэмжээнд СӨБ-д хамрагдах 172-205 хүүхэд байдгаас 68 хүүхэд буюу 39.5 хувьтай хамрагдаж байна. 2006 оноос хойш энэ байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад зориулалтын бус барилга.

Эмнэлэг


Сумын хүн эмнэлэг нь 1940 онд байгуулагдсан. Өргөн сумын Сэнж багийн Хонгор байранд байршилтай 6 ортой 2003 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан шугам сүлжээтэй. 2011 онд өргөтгөл хийсэн боловч чанарын шаардлага хангаагүй, дээврээсээ ус гоождог тул засвар үйлчилгээ хийх шаардлагатай. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 119 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Өргөн сум нь Засаг захиргаа, мал аж ахуй, уул уурхай, үйлчилгээний үүрэг голлосон бүс нутаг. 2010-2021 оны Сумын хөгжлийн хэтийн төлөвлөгөөг 2010 онд боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийг бүсчлэн харуулбал: Орон сууц, олон нийтийн бүс, 4.2 га Үйлдвэрлэлийн бүс, 340 га Ногоон байгууламж, 1 га Хөдөө аж ахуйн бүс, 2 га эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


• Тус сумын Найрамдал байранд байршилтай• 2012 онä ашиглалтанд орсон • Тоосгон барилга • 60 ажилтантай• Инженерийн шугам сүлжээнд холбогдсон • Интернетийн сүлжээнд холбогдсон

Сумын хөшөө дурсгал


Өргөн суман дахь Даншигийн Арслан Чуваагийн дурсгалд зориулсан  Хөшөөний нэр: Гэрэлт хөшөөБайгуулагдсан он: 2013 04-р сар 

Сумын онцлог


Мал аж ахуй, уул уурхай голлосон говийн бүсийн нутаг. Цаашид жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус сумын давуу тал нь дэд бүтэц сайтай. Байгалийн нөөц баялаг ихтэй, одоогоор тогтоогдсон нөөц нүүрс 7,5 сая тн, шохой 15,7 сая тн, жонш 1,2 сая тн, циолит 152 сая тн байна. Мөн хар хүрэн чулуун нүүрс, гипс, хүдэрлэгийн найрлагатай элс, 12 өнгийн будаг, зос шаазангийн сайн чанарын шавар гэх мэт Одоогоор сумын нутаг дэвсгэрт Монгол-Оросын хамтарсан жонш олборлох үйлдвэр, Шохойн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна цементийн үйлдвэр баригдаж байна. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад суманд дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломжтой сум юм.