ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


null



Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж Температур, -18 С7 дугаар сарын дундаж Температур, +20 Сжилийн дундаж салхины хурд, 4-12 м/сжилийн хур тундасны нийлбэр, 100-200 мм


Орон нутгийн төсөв Манлах сум нь 2012 онд 10 нэр төрлийн татварын орлогоос нийт 91.6 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, аймгаас 195.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, нийт 269.6 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлсэн. Нийт зарлага санхүүжилтийн 70.1 хувь нь цалин, 7.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4.6 хувь нь тээвэр шатахуун, 4 хувь нь түлш халаалт, үлдэх 13.6 хувь нь томилолт, бичиг хэрэг, төлбөр хураамж болон бусад урсгал зардал болно. Сумын хэмжээнд “Монголын алт” ХХК , “Их говь энержи” ХХК, “ЭЙ ВЭЙ ЭКС” ХХК, “Голдон гровуз” ХХК, “KINCORA COPPER” ХХК зэрэг байгууллага уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна өөрийн сумын “Богд мандах” хоршоо, “Говь трайн” ХХК, “Мандах өлзийт” ХХК, “Монгол тарвас” ХХК, “Шувуун хад” ХХК, “Богд хайрхан трейд” ХХК зэрэг аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Зам тээвэр


Сумын газар нутгаар Сайншанд-Таван толгой чиглэлийн ердийн хөрсөн зам, багууд хоорондоо шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 1, 45м3/хоног хүчин чадалтай, насос станц 1, 50м3/хоног хүчин чадалтай ус зөөлрүүлэх тоног төхөөрөмжтэй уст цэг 1. Сумын төвийн ус зөөврийн машинаар айл өрх болон албан газрын усыг зөөж түгээдэг. Сумын төвийн ундны 1 уст цэгт нь ариутгалын тоног төхөөрөмж, ус цэвэршүүлэх төхөөрөмж шинээр суулгасан.

Дулаан хангамж


Сумын айл өрх болон албан газар нь уурын зуух болон энгийн галлагаагаар дулаанаар хангагддаг. Сумын төвд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, нийтийн ахуй үйлчилгээ, Засаг даргын Тамгын газарт нийт 8 бага оврын уурын зуух ажилладаг.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульТөхөм багийн нутаг байрладаг.250 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 256 хүүхэд суралцаж байна31 багш, ажилчидтай .1973 онд 160 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр ашиглалтанд орсон, тоосгон, бага оврын зуухтай, зориулалтын байртай.2004 онд 90 хүүхдийн хүчин чадалтай, тоосгон, зориулалтын хичээлийн байр ашиглалтанд орсон. 

Эрүүл мэнд


Суманд 6 ортой 1 эмнэлэг, эмийн сан 1 үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 33 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 429, осол гэмтэл 3 халдварт өвчлөлийн 5 тохиолдол гарсан байна. 

Соёл спорт


1973 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвийн чулуун барилгатай, тус барилгад номын сан, орон нутаг судлах танхим хамт байрладаг. 

Спорт заал


2004 онд ашиглалтанд орсон 300 хүний хүчин чадалтай, нам даралтын зуухтай. Модон хийцтэй зориулалтын барилга, 2010 онд дээврийг засварласан. Дотоод тохижилт болон өнгө үзэмж муу учир их засвар хийх шаардлагатай. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 112 õ¿í байна. Нийт ажилгүй иргэдийн 29,4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13,3 хувийг дээд, 11 хувийг тусгай дунд, 28,5 хувийг бүрэн дунд, 38,3 хувийг бүрэн бус дунд, 8,9 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. Сумын хэмжээнд 66 ядуу өрх, 246 иргэн байгаа нь байгаа нь нийт өрхийн 13, 9 хувь , нийт хүн амын 15,7 хувь -ийг эзэлж байна. 

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаТөхөм багийн төвд байрлалтай28 ажилчидтай 2002 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Бага оврын уурын зуухаар дулааны асуудлыг шийдвэрлэдэг. Ашиглалтанд орсон цагаасаа их засвар огт хийгдээгүй. Орон тоо нэмэгдэхийн хирээр өрөө тасалгаа хомсдож ажлын байрны багтаамж хүрэлцэхгүй байгаа тул цаашид шинээр барих шаардлагатай байна. 

Үндэсний хувцас


Төслийн үр дүн төсөл хэрэгжүүлж буй хугацаанд : монгол дээл 50 ширхэг, гоёлын хантааз 20 ширхэг, малгай 20 ширхэг, хүрэм 15 ширхэг, ууж 10 ширхэг монгол цамц 20 ширхэгийг оёж зах зээлд борлуулан 6,7 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо-12012 онд зохион байгуулсан “Учиг таслаагүй уран бүсгүй “ тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарсан. Суманд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд монгол үндэсний хувцасаар 2 удаа оролцсон. 

 Төслийн нэр : Үндэсний гоёл Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 5.0 сая Төслийн үйл ажиллагааны чиглэл : Оёдол, гар урлал Төсөл хэрэгжиж эхлэсэн хугацаа : 2011 он Төсөл хэрэгжүүлэгч: Д.Байгалмаа Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн : Монгол үндсэний хувцас 

Монгол өндөг


      Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн: Монгол өндөг Төслийн үр дүн: Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш 20,0 мянган өндөгийг зах зээлд борлуулан 5,0 сая төгрөгийн орлого олсон. Шинээð нээгдсэн ажлын байрны тоо -1Сумаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд 1 удаа өндөг болон өндөгөөр хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцсон. 

Төслийн нэр :Монгол өндөг Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 5,0 сая төгрөг Төслийн үйл ажиллагааны чиглэл : Тахианы аж ахуйТөсөл хэрэгжиж эхлэсэн хугацаа : 2011 он Төсөл хэрэгжүүлэгч : П.Энхболд 

Хүлэмж


Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн: Өргөсò хэмх, улаан лооль, төмс , лууван, улаан манжин, гоньд Төслийн үр дүн : Шинээр 4* 5 метрийн хэмжээтэй хүлэмж барьж ашиглалтанд оруулñан . Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш Өргөсò хэмх 0,5 тн, улаан лооль 0,5 тн, төмс 1 тн, лууван 0,1 тн тариалан иргэдийн хүнсний хэрэглээнд нийлүүлдэг. Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш 1,5 сая төгрөгийн орлого олсон. Даршилсан ногоогоор иргэдэд үйлчилдэг. Сумаас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэн худалдаанд оролцож 1-р байрт шалгарсан.  

Төслийн нэр :Хүлэмж Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 4,0 сая Төслийн үйл ажиллагааны чиглэл: Газар тариалан , хүлэмжийн аж ахуйТөсөл хэрэгжиж эхлэсэн хугацаа : 2011 онТөсөл хэрэгжүүлэгч : газрын шим бүлэг

Модон эдлэл


Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн: Гэр ахуйн модон тавилга, гоёлын сүвнээрэн модон эдлэл    

Төслийн нэр :Модон эдлэл Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 3,0 сая Төслийн үйл ажиллагааны чиглэл: Гэрийн тавилага , модон эдлэлийн үйлдвэрлэлТөсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа : 2011 он Төсөл хэрэгжүүлэгч нь: Р.Бумэрдэнэ 

Зайрмаг үйлдвэр


Төслийн нэр :Зайрмаг Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 5,0 сая Төслийн үйл ажиллагааны чиглэл: Зайрмагны үйлдвэрлэл Төсөл хэрэгжиж эхлэсэн хугацаа: 2012 он Төсөл хэрэгжүүлэгч нь :Г.Сувданцэцэг

Сумын хөгжлийн зорилт


“ Онгон дагшин байгалиа дээдлэн, уул уурхайн орд газруудад түшиглэж, эрчимжсэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлсэн, эрүүл таатай орчин, хангалуун амьдралтай иргэд бүхий жишиг сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Хүний хөгжлийг цогцоор нь хангаж, ажилгүйдэл ядуурлыг бууруулан иргэдийн ажиллах амьдрах таатай орчинг бүрдүүлэх  Дэд бүтцийн хөгжилд тулгуурлан үйлдвэрлэл үйлчилгээ аялал жуулчлалыг хөгжүүлэх.  Мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх. Байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.601081000
Эрүүл мэнд: 0.846433333
Эдийн засаг: 0.397817142
Бусад: 0.669585000
Дэд бүтэц: 0.000000000
Байгаль орчин: 1.000000000


Мандах сум нь Түшээт хан аймгийн Ачит гүний хошууны залгамж үе нь билээ. Түшээт хан аймгийн Ачит гүний хошуу нь 1967 оноос түүхээ эхэлж Ардын хувьсгалын үе буюу 1921 он хүртэл үе залгамжилсан 12 Засаг ноёны удирдлагыг дамжсан юм. 1924 оны 8 дугаар сард Ачит гүний хошууг Түшээт хан аймгийн Ёст гүний хошуутай нэгтгэн ХОЁР ӨЛЗИЙТ уулын хошуу гэж нэрийдсэн бөгөөд уг хошууг Богд Мандах , Манлай, Баясгалант , Өндөршил гэсэн 4-н суманд хувааснаар Мандах сум байгуулагдсан. Ийнхүү 1924 оны 08-р сарын 01-нд Мандах сум Хийморьт хэмээх газар анхныхаа тулгын чулууг тулж, төрийн сүлд тугаа залж , тамга түшсэн түүхтэй. Анхны туг сүлдээ залсан Хийморьтоос Гүн шавагтай , Номт , Дов , Замын дэл зэрэг газарт төвлөрч явсаар 1939 онд өөдлөн дэвжихийн бэлэгдэл бодож Дөл хад буюу одоогийн Төхөмд төвлөрчээ. Тухайн үед тус сум нь 4 баг 200 гаруй өрх, 500 гаруй хүн амтай, 30-аад мянган малтай байжээ. Алхан тээг, Баянхошуу, Сэрвэн Баянхошуу, Өехий, Төхөм гэсэн 5-н багт 1566 хүн амьдардаг. Тус сум Дорноговь аймгийн баруун зах, Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил өөрийн аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумтай хил залгаа оршдог. Нийслэл Улаанбаатар хотоос 454 км, аймгийн төвийнхөө баруун хэсэгт 170 км-т байрладаг.


Далайн түвшнээс дээш 1307 м өндөр Төхөм хэмээх газар байршсан. Тус сум нь олонд зартай Ашиг хоргын чулуу, Арван наймын богд, Будрын чулуу, Аргалант, Нармандах, Буянт, Ноён, Хоньч, Хорго, Баян-Өлгий, Сүйхэнт зэрэг өвөрмөц гоо сайхан үзэсгэлэнт уул хад нүд алдам цэлийсэн уудам тэнэгэр говь хөндий хослон байдаг. Мөн чихэр өвс, лидэр, гоёо, нохойн хошуу, таван салаа, зээрийн ундаа, хулангийн ундаа зэрэг эмийн гуч гаруй төрлийн, бэлчээрийн 300 шахам нэр төрлийн ургамал, хайлаас, тоорой, сухайн төгөл, заган ой, буйлс, яшил, алтан харгана, зэрэг мод бут элбэгтэй. Сумын нутаг Цагаан суварга, Хөнгөөтийн зэсийн нөөц орд, хончийн нүүрсний орд, алт, усан утаат болор, жонш, өнгөт боржин, занар, гипс, шохой, нүүрс ,шороон будгийн арвин нөөцтэй.Тус сумын нутагт Цагаан цавын гүний усны нөөцтэйгээс гадна зүүн , баруун сухай, Наран, Толь, Гэр чулуу, Гишүүнтэй, зэрэг томоохон булаг ус элбэгтэй, бүрд тойром олонтой. Газар хөдлөлийн эрчим 4 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр хосолсон газар нутагтай.


Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 89800 мал тоологдсоноос адуу 4636, үхэр 1441, тэмээ 4673, хонь 29020, ямаа 50130 толгой мал байгаа бөгөөд үүнээс цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13600 толгой мал тоологдсон нь нийт малын 15,1 хувь байна. Сумын хэмжээнд 263 малчин өрх, 37 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 63.2 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрх эзэлж байна. Мөн 6 бүлгийн 24 өрх газар тариалан эрхэлж байгаа нь нийт өрхийн 5 % -ийг эзэлдэг. 

Цахилгаан хангамж


Сум нь нар салхины сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан.

Ариутгах татуурга


Сумын төвд цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны, шугам хоолой байхгүй.

Хүн ам, өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 24 айлын орон сууц, сургуулийн багш нарын орон сууц, эрүүл мэндийн төвийн албан хаагчдын орон сууц нийт 34 энгийн галлагаатай орон сууцанд иргэд амьдардаг. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1-9 бүлэгт 256 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 4 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 4 багш хамрагдсан байна. Дотуур байр 50 ортой хуучин, 28 ортой шинэ дотуур байр үйл ажиллагаа явуулдаг, хамрагдвал зохих хүүхдийн 100 %-ийг бүрэн хамруулан ажилладаг, 2012 оны жилийн эцсийн байдлаар малчны 128 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. 

Цэцэрлэг


Төрийн өмчийн “Дэгдээхэй” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 59, гэр цэцэрлэгт 125 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.“Дэгдээхэй” цэцэрлэг Төхөм багт байрлалтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 59 хүүхэд хүмүүжиж байна11 багш, ажилчидтай 1975 онд ашиглалтанд орсон, тоосгон, зориулалтын барилга, баригдсанаас хойш их засвар хийгдээгүй. Хүн амын өсөлт нэмэгдэхийн хирээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэх учир шинээр барих шаардлагатай. 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвТөхөм багийн нутаг байрлалтай 6 ортой1 эмч, 4 сувилагч нийт 12 ажилчидтай 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж, амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвТөхөм багт байрлалтай150 хүний суудалтай6 ажилчидтай 1973 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга, Уурын зуух байхгүй, энгийн галлагаагаар дулаанаа хангадаг. Номын сан орон нутаг судлах танхим хамт байрладаг. Сумын соёл урлаг, томоохон хурал цуглааныг соёлын төвд зохион байгуулдаг, багтаамж багатай, цаашид шинээр барьж ашиглалтанд оруулах шаардлагатай. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 102 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Мандах сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 20.7 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс, 19.136 га үйлдвэрлэлийн бүс, 83.51 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс, 0.3 га хөдөө аж ахуйн бүс, 12.17 га зуслангийн бүс, 1.3 га2012 оны байдлаар 203 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20.73 га газар өмчилж, 307 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 388.4 га, барилгын зориулалтаар 25.2 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Төслийн үр дүн: Төслийн үйл ажиллагааг явуулж эрхэлсэнээс хойш нийт 1,6 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулан 8.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Шинээр нээгдсэн ажлын байрны тоо-2Сумаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд 2 удаа талх нарийн боов, сүү цагаан идээний төрлөөр оролцсон. Аймгаас зохион байгуулсан “Дорноговь түншлэл 2012“ үзэсгэлэн худалдаанд 1 удаа оролцож өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчилсан. 

Төслийн нэр : Цагаан идээТөсөлд олгосон зээлийн хэмжээ: 3,5 саяТөслийн үйл ажиллагааны чиглэл : Сүү цагаан идээ боловсруулахТөсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа: 2011Төсөл хэрэгжүүлэгч : Ч.Мөнхнаран 

Талх нарийн боов


Үйлдвэрлэгдэг бүтээгдэхүүн : талх Төслийн үр дүн : төсөл хэрэгжих хугацаанаас хойш 1800 ширхэг талх үйлдвэрлэн сумын хүнсний дэлгүүрүүд болон ард иргэдэд нийлүүлэн 2,1 сая төгрөгний борлуулалтын орлоготой ажилласан. Шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо -1

Төслийн нэр :Талх нарийн боов Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 5.0 сая Төслийн үйл ажиллагааны чиглэл : Талх нарийн боовны үйлдвэрлэл Төсөл хэрэгжиж эхлэсэн хугацаа : 2012 он Төсөл хэрэгжүүлэгч : Д.Ганбаатар 

Дугуй засвар


Төслийн нэр :Дугуй засвар Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 5,0 сая Төслийн үйл ажиллагааны чиглэл : Засварын үйлчилгээТөсөл хэрэгжиж эхлэсэн хугацаа : 2011 он Төсөл хэрэгжүүлэгч : М.Энхбат                                          Үйлчилгээний нэр төрөл : дугуй засах , гагнуур хийх Төслийн үр дүн: Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш 900 дугуй засаж, 500 иргэнд гагнуураар үйлчилж, 2,0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо-1

Барилгын материалын үйлдвэр


Төслийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн: БлокТөслийн үр дүн: төслийн үйл ажиллàгаа эхэлсэнээс хойш 28,0 мянган блок үйлдвэрлэн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэн 28,0 сая төгрөгний борлуулалтын орлоготой ажилласан. 5 өрх байшин барьж,8 өрх хашаажñàí.

Төслийн нэр :Хөгжил Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 10,0 сая Төслийн үйл ажиллагааны чиглэл: Барилгын материалын үйлдвэрлэл Төсөл хэрэгжиж эхлэсэн хугацаа : 2011 он Төсөл хэрэгжүүлэгч нь :Ц.Баянмөнх 

Талх нарийн боов


Төслийн үр дүн : Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш гэрийн хаалга 10 ш, модон ор 8 ш , сандал 20 ш, шкаф 2 ш, сүвнээрэн эдлэл 10 ш үйлдвэрлэн зах зээлд борлуулан 2,5 сая төгрөгийн орлого олсон. Шинээр нээгдсэн ажлын байр -1Сумаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд 1 удаа оролцсон. Төслийн нэр :Талх нарийн боов Төсөлд олгосон зээлийн хэмжээ: 5,0 сая Төслийн үйл ажиллагааны чиглэл: Талх нарийн боовны үйлдвэрлэл Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа: 2011 он Төсөл хэрэгжүүлэгч :Ч.Баярчулуун Төслийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн : нарийн боов, тоорт, кекс , талх Төслийн үр дүн: Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш талх 2000 ш, торт 100 ш, нарийн боов 100 кг, кекс 50 ширхэгийг хийж зах зээлд борлуулан 2,6 сая төгрөгийн орлого олсон . Шинээр нээгдсэн ажлын байр -1   

Тарвас


Сумын хэмжээнд “Цагаан цавын тарвас” “Ингэний буцалгаа“ зэрэг сор бүтээгдэхүүнтэй.

Сумын онцлог


 “Монголын алт компани”-ийн Цагаан суваргын уурхай ашиглалтанд орох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаатай холбогдуулан хүн амын шилжиж ирэх урсгал нэмэгдэн, хүн амын нягтрал ихэсэх хандлагатай болж байна.  Тус сумын төв нь хад ихтэй чулуун дэвсгэртэй учир хот төлөвлөлтийг оновчтой зохион байгуулахад хүндрэлтэй. Сумын хүн амын 68 хувь нь мал аж ахуйн орлогоос эдийн засгийн хэрэгцээг хангадаг учир иргэдийн амьжиргааны эх үүсвэр байгалü цаг уураас ихээхэн хамааралтай.