ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорноговь аймгийн Иххэт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэн хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошуунд харъяалагдаж байжээ. Бүрдэнэ, Баян, Зүлэгт гэсэн 3 багийн нийт 691 өрхөд 2143 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Дорноговь аймгийн 14 сумаас 5 –д, газар нутгийн хэмжээгээр 11-т ордог. 


Далайн түвшнээс дээш 1250 м өргөгдсөн, даваа толгод, уул овоо, тал хөндий хосолсон газар нутагтай. Газар зүйн бүсчлэлийн хувьд сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ говь хээрийн бүсэд багтдаг. Ургамлын бүрхүүлийн зонхилох хувийг хазаар өвс, монгол өвс эзэлдэг. Үүний зэрэгцээ төрөл бүрийн буурцагт ургамал элбэг бөгөөд хялгана, таана, хөмүүл, агь, гашуун, божмог, шар мод, шарилж, дэрс, суль, халгай, баглуур зэрэг ургамал өргөн тархсан. Сумын нутагт “Тогоон төмөр хааны балгас”, “Хэсэг байшинт”, “Сэнжит хад” зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, “Хүн чулуу”, “Мэлхий чулуу” зэрэг түүхийн дурсгалууд цөөнгүй бий. “Хашаат худаг”-ийн нүүрс /нөөц нь 19,2 сая тн/, Зүүн цагаан дэлийн жонш /нөөц нь 3,2 сая тн/ зэрэг ашигт малтмалын нөөцтэй. 


Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 95053 толгой мал тоологдсоноос тэмээ 166, адуу 5049, үхэр 4252, хонь 45487, ямаа 40099 толгой байгаа бөгөөд шилмэл омгийн 25949 толгой мал тоологдсон нь нийт малын 27,3 хувийг эзэлж байна. 184 малчин өрх, 91 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 39,8 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын хэмжээнд засмал болон сайжруулсан зам тавигдаагүй. Аймгийн төв болон багууд хоорондоо шороон замаар холбогддог. 

Усан хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 500 литрийн багтаамжтай 2 усан сан, цагт 32м3 хүчин чадалтай 1 насос станц, ус зөөлрүүлэх цэнгэгжүүлэх 1 төхөөрөмж, цэвэр усны 28,8 км урт шугам хоолойгоор гүний худгаас усан сангаар дамжуулан насосоор шахан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 200 өрх, 12 аж ахуйн нэгж байгууллага холбогдож, бусад айл өрхүүд ус түгээгүүрийн 2 цэгээс усаа авч ашигладаг.  • Төв усан сан • 1000 литрийн багтаамжтай • 1983 онд ашиглалтанд орсон

Дулаан хангамж


Сумын төвд 3 зуухтай 1 дулааны станц ажиллаж байна. Энэ нь сард 887 кл/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 200 өрх, 12 аж ахуй нэгжид дулааныг түгээж байна. • Дулааны станц • Сумын төв “Зүлэгт” багт байрладаг• Сард 887 кл/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 3 зуухтай• 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй. 

Хүн ам өрхий тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 1983 онд инженерийн бүрэн хангамжтай 2-3 давхар 200 айлын орон сууцнууд баригдсан бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 15 бүлэгт 377 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 10 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 95,7 хувьтай, суурь боловсролын хамран сургалт 96,3 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багшийн хангалт 99 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд давхардсан тоогоор 72 багш хамрагдсан байна. 2012-2013 оны хичээлийн жилд дотуур байр нь 6-16 насны нийт 45 сурагч 1 багш, 3 жижүүр үйлчлэгч, 2 тогоочтой үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан сурагчдыг бүрэн хамруулсан бөгөөд малчны хүүхэд 29, эмзэг бүлгийн 6 сурагч, хувиараа хөдөмөр эрхэлдэг өрхийн 7 сурагч, АББ-ын 3 суралцагч нийт 45 хүүхэд амьдарч сурч, хүмүүжиж байна.   Төрийн өмчийн “Багачууд” цэцэрлэгт 145, гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 92,8 хувьд хүрсэн. 

Цэцэрлэг


• “Багачууд” цэцэрлэг • Сумын төвд “Зүлэгт” багт байрладаг• 150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 145 хүүхэд хүмүүжиж байна • 17 багш, ажиллагсадтай • 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, инженерийн төвлөрсөн хангамжтай, сүүлийн жилүүдэд урсгал засвар хийгдсэн.

Эмнэлэг


• Сумын төвд “Зүлэгт” багт байрладаг • 8 ортой • 1 их эмч, 5 бага эмч, 4 сувилагч, нийт 16 ажиллагсадтай• 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай, сүүлийн жилүүдэд урсгал засвар хийгдсэн ба 2012 онд сантехникийн засвар хийгдсэн. 

Соёлын төв


• Соёлын төв • Сумын төвд “Зүлэгт” багт байрладаг • 180 хүний суудалтай • 6 ажиллагсадтай • 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай, урсгал засварууд хийгдсэн. 

Ажилгүйдэл, ядуурал


Сумын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэн 28 байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх 133 буюу нийт өрхийн 19,2 хувь, үүнээс нэн ядуу өрх 71 буюу нийт өрхийн 10,3 хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн ам 287 буюу нийт хүн амын 13,4 хувь байна. Нийт ажилгүй иргэдийн 54,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

Засаг даргын тамгын газар


• Сумын төвд “Зүлэгт” багт байрладаг• 21 ажиллагсадтай • 1983 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга.• Инженерийн төвлөрсөн хангамжтай. • Урсгал засвар хийгдсэн. 

Сумын сор бүтээгдэхүүн


Малын гаралтай тоног хэрэгсэл

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүний хөгжлийг дээдлэн, амьдралын таатай орчин бүрдсэн, нутгийн онцлог байгалийн үзэсгэлэнт газарт түшиглэн, эрчимжсэн ХАА, байгаль орчинд хор нөлөөгүй уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлж, аймгийн зүүн хойд бүсийн “ТӨВ СУМ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: • Уламжлалт болон эрчимжсэн ХАА, уул уурхай, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж сумын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, • Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, • Нийгмийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх замаар хүний хөгжлийг дээшлүүлэх. • Орон нутгийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудлаар цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэх, • Орон нутгийн байгальд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх.  

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.599132000
Эрүүл мэнд: 0.786308333
Эдийн засаг: 0.306305714
Бусад: 0.623410000
Дэд бүтэц: 0.510050000
Байгаль орчин: 0.500000000


Дорноговь аймгийн зүүн хойд хэсэгт: • Улаанбаатар хотоос 360 км,• Аймгийн төвөөс 180 км зайд байрладаг. Хэнтий аймгийн Дархан, Галшар, өөрийн аймгийн Алтанширээ, Айраг сумдтай хиллэдэг. 


• 1-р сарын дундаж температур, -21,5 хэм • 7-р сарын дундаж температур, +26,5 хэм• Жилийн дундаж салхины хурд, 5-7 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр, 7,2 мм


Сумын хэмжээнд нийт 39 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс уул уурхайн чиглэлээр 6, цахилгаан дулаан, эрчим хүчний чиглэлээр 1, ХАА-н чиглэлээр 2, газрын тосны чиглэлээр 2, эм эргэлтийн сан 1, шуудан тасаг 1, төсвийн байгууллага 6, олон нийтийн байгууллага 2, худалдаа үйлчилгээний 13, салбар 2, хоршоо 3 ажиллаж байна. 2012 онд улсын төсөвт 2233,0, аймагт 66572,5, орон нутагт 56914,6, нийт 125720,1 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. 

Иххэт сум нь 2012 онд 13 нэр төрлийн татварын орлогоос нийт 53.2 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, аймгаас 226.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, нийт 279.2 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлсэн. Нийт зарлага санхүүжилтийн 59.6 хувь нь цалин, 6.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 17.8 хувь нь түлш халаалт, үлдэх 16.1 хувь нь бичиг хэрэг, томилолт, тээвэр шатахуун бусад урсгал зардал болно.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 186,5 га талбайд төмс, хүнсний ногоо, 2 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 11,1 тн төмс, хүнсний ногоо, 0,5 тн тэжээлийн ургамал хураан авч 5,5 тн гар тэжээл, 81 тн өвс, хадлан бэлтгэсэн байна. 

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1983 онд баригдсан 35,0 квт-ны хүчин чадал бүхий дэд станцтай. 

Ариутгах татуурга


• Цэвэрлэх байгууламж• Сумын төвд Зүлэгт багт байрладаг• 1983 онд ашиглалтанд орсон • Ашиглалтаас гарсан

Хүн ам өрхийн тоо


Шилжилт хөдөлгөөн


Тус сумын төв байгаа газар нь дэд бүтэц өндөр хөгжсөн орчин үеийн 2-3 давхар орон сууцтай, телевизийн кабелийн 25 сувагтай, 200 өрх айл тохилог, төвлөрсөн халаалттай орон сууцанд амьдарч байна. Сумын нийт хүн амын 30,6 хувь хүүхэд, 61,5 хувь нь залуу болон дунд насныхан, 7,8 хувь нь ахмадууд байна.   

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


• Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль • Сумын төв “Зүлэгт” багт байрладаг • 392 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 377 хүүхэд суралцаж байна • 41 багш, ажиллагсадтай • 1983 онд ашиглалтанд орсон, инженерийн төвлөрсөн хангамжтай, тоосгон хийцтэй, 2007 онд их засвар хийсэн.

Эрүүл мэнд


Суманд 8 ортой 1 эмнэлэгт, 1 их эмч, 15 ажилтан ажиллаж байна. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд нийт 51 хүүхэд мэндэлж, 0–1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. 2012 онд 6784 хүнд амбулаторийн үзлэг хийж, 227 хүн хэвтэж эмчлүүлсэн байна. 

Соёл спорт


1983 онд ашиглалтанд орсон 180 хүний суудалтай соёлын төв сумын иргэд хөдөлмөрчдөд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ явуулж байна. Сумын соёлын төвийн дэргэдэх 1, ЕБС-ийн 1, нийт 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.  Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 17 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.  

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 102 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Иххэт сум нь Засаг захиргаа – хөдөө аж ахуй – үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм. Сумын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөг 2010 онд Мерси Кор Монгол ОУБ-ын “Хөдөөгийн Агрибизнесийг Дэмжих хөтөлбөр”-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан. 2012 оны байдлаар дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 102 өрх 8,84 га талбай өмчилж, 4 иргэн газар тариалангийн зориулалтаар 2,2 га талбайг, малчин болон мал бүхий 20 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 2,52 га талбайг эзэмшиж байна. Суурьшлийн бүсэд шинээр үүсэх зам шугам сүлжээний газрыг сумын төвөөс зүүн тийш 26 км-т “Цагаан элгэн” нэртэй газарт 35.0 мянган квт агаарын шугамыг 2.7 км буюу 8.1 га талбайг шугам сүлжээний зориулалтаар “Си Эм Би” ХХК-д эзэмшүүлээд байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


• “Тогтвортой амьжиргаа – 2” төсөл• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шинээр ажлын байр нэмэгдүүлэх төсөл• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл• Боловсролын багц тусламж төсөл

Сумын хөшөө дурсгал


• Хөшөөний нэр: Боржигоны нэрт уяач Оргийн Адилбишийн Зул хонгор азарга  Байгуулагдсан он: 2012 он • Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөө• Үйлдвэрийн ослоор амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан “Энх толгой”-н хөшөө 

Сумын онцлог


Иххэт сумын нутаг дахь ”Хашаат худаг”-ийн нүүрс /нөөц нь 19,2 сая тонн / “Зүүн цагаан дэл”-ийн жонш /нөөц нь 3.2 сая тонн/ зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Эдгээр ордуудад ашиглалт, олборлолт хийгдэж байгаагийн дотор ”Монросцветмет” нэгдлийн харьяа Хажуу-Улааны уулын үйлдвэр жилд 50,0 гаруй мянган тонн хайлуур жонш олборлож, гадаад зах зээлд борлуулж байсан.Сумын нутагт Тогоон төмөр хааны балгас, Хэсэг байшинт, Сэнжит хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, хүн чулуу, мэлхий чулуу зэрэг түүхийн дурсгалууд цөөнгүй бий.