ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Замын-Үүд нь ардын хувьсгалын өмнө Түшээт хан аймгийн Говь мэргэн хошуунд харъяалагдаж байсан. Замын-Үүдийн нутгаар олон улсын худалдааны Торгоны, Гүнжийн, Цайны зам дайран өнгөрч байсан нь худалдаа арилжаа, аян жин, аялал жуулчлалын дамжин өнгөрөх харилцааны зам, морин өртөө, хил хязгаарын хамгаалалтын суурин, харуул зэрэг боомт, суурин болох эх үүсвэр эрт тавигдсан.БНХАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 8 дугаар сарын 131 дүгээр зарлигаар Замын-Үүд хороо, 1992 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 12-р тогтоолоор Эрдэнэ сумын 5-р баг, 1994 оны 5-р сарын 6 нд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд сум болгон зохион байгуулжээ. Аймгийн засаг даргын 2011 оны А/638 тоот захирамжаар Замын-Үүд хотын захирагчийн албатай болон өргөжсөн.Заын-Үүд нь засаг захиргааны 3 багтай 15007 суурин хүн ам, 4393 өрхтэй. Түр оршин суугчидтайгаа 20 мянга гаруй хүн амтай. Хилийн боомтоор өдөрт 500-800 авто машин, 6500-8000 хүн зорчин өнгөрдөг.Хүн амын тоогоор Дорноговь аймгийн 14 сумаас эхнээсээ 1-т газар нутгийн хэмжээгээр 14-д ордог. Хүн амын нягтралаар хамгийн өндөр сум юм.


Уур амьсгалын мужлалаар хүйтэвтэр өвөлтэй, хуурай халуун зунтай, салхины хүч ихтэй, хур тунадас багатай мужид хамрагдана. Нэгдүгээр сарын дундаж температур -12.7 хэм, 7 дугаар сарын дундаж температур +21.1 хэм ба жилийн дундаж температур +3.1 хэм байдаг. Хамгийн хүйтэн 1957 оны 1 дүгээр сарын 12-нд -41.5 хэм байсан бол хамгийн дулаан нь 1972 оны 08 дугаар сарын 11-нд +40.3 хэм хүрсэн мэдээ байдаг. 2010 оны долдугаар сард Замын-Үүдэд +42.4 хэм хүрсэн нь хамгийн их халуун болжээ


Орон нутгийн төсөв Замын-Үүд сум нь 1995 оноос хойш улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр биеэ даан үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд орон нутгийн төсөвт 3908,3 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, төвлөрсөн төсөвт нийт 354,7 сая төгрөг төвлөрсөн байна. Тус сумын эдийн засгийн бүтэц худалдаа үйлчилгээ голлох байр суурь эзэлдэг. Замын-Үүд сум нь 2012 онд 11 нэр төрлийн татварын орлогоос нийт 2003.9 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, аймагт 1020.3 сая төгрөгийг төвлөрүүлэн, нийт 983.5 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлсэн. Нийт зарлага санхүүжилтийн 26 хувь нь цалин, 4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 1.7 хувь нь түлш халаалт, 2.6 хувь нь тээвэр шатахуун, 2 хувь нь томилолт, 2.5 хувь нь гудамжны гэрэлтүүлгийн урсгал зардал, үлдэх 60 хувь нь бусад урсгал зардал болно.

Зам тээвэр


Замын-Үүд нь нийт 11,85 км урт 8-18 м өргөнтэй авто замтай үүнээс 6,91 км хотын чанартай асфальтан зам, 2,75 км угсармал төмөр бетон замтай. Зам талбайн хяналтын 7 ширхэг камер ажилладаг.Евро-Азийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг.

Цахилгаан хангамж


Замын-Үүд 1994 оноос 2003 он хүртэлх хугацаанд БНХАУ-аас 10 кВт –ын цахилгаан дамжуулах шугам татаж, цахилгаан эрчим хүчийг импортоор авч хэрэглэж байсан. 110 кВт-ын эрчим хүчийг 2003 онд ашиглалтанд оруулснаар Замын-Үүдчүүд эрчим хүчний гачигдлаас бүрэн ангижирсан. Төвөөс ирж буй эрчим хүчнийхээ 20 орчим хувийг ашиглаж байна. Эрээн хотод шаардлагатай үед эрчим хүч нийлүүлэх болсон.

Дулаан хангамж


Улаанбаатар төмөр зам, Гааль, Хилийн цэргийн бие даасан зуухтай, нам даралтын 50 гаруй зуух ажиллаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


- Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль-1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай.-920 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 2500 гаруй хүүхэд суралцаж байна.-1956 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй.-101 багш, 40 гаруй ажиллагчидтай.-Дунд сургуулийг өргөтгөн 340 хүүхэд нэг зэрэг хичээллэх хичээлийн байрыг 70 хүүхдийн дотуур байрны хамт барьж 2007 онд ашиглалтанд оруулсан.-Хувийн хөрөнгө оруулалттай Үлэмж тэнгэр дунд сургууль 150 гаруй хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа хэвийн явуулж байна.2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 928 хүүхдийн сургууль баригдаж байна.-Шугам сүлжээ халаалтын хувьд нам даралтын уурын зуухаар халдаг, цэвэр бохир усны төвийн системд холбосон.

Эрүүл мэнд


Суманд 55 ортой 1 эмнэлэг, 5 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 27 нарийн мэргэжлийн их эмч, нийт 85 ажилчин эмнэлгийн 2 дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орны хүлээгдэл буюу хэвтэн эмчлүүлэх шаардлагатай үйлчлүүлэгч өдөрт 40-50 хүн байна. Тоног төхөөрөмж муугаас жилд Улаанбаатар хот уруу 1500, Эрээн хотын эмнэлэг уруу 800-1000 хүн зорьж цаг хугацаа алдан өвчлөлт хүндрүүлж байна. 2012 онд нийт 396 хүүхэд мэндэлж 3053 хүн осол гэмтлийн улмаас тусламж авсан. Амбулатороор 73771 хүн, яаралтай тусламжийн дуудлага 3843 хүн үйлчлүүлсэн байна. 

Соёлын төв


Соёлын төв байхгүй. Соёл урлагийн үйл ажиллагааг Төмөр замын соёлын төвийг түрээсээр ашигладаг хүндрэл байдаг.

Ахуй үйлчилгээний төв


Замын-Үүдэд 1025 гаруй суудалтай 36 зоогийн газар, 575 ортой 16 зочид буудал, 5 бөөний цэг, 112 худалдааны цэг салбар, 17 жижиг дунд үйлдвэрлэл, 9 банк, 16 үсчин, гоо сайхан халуун усны 5 газар, жижиг ахуйн үйлчилгээний цэг салбар 8 үйл ажиллагаагаа явуулж байна. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 130 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


- ЗДТГ-ын барилга- 1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай - 84 ажилчидтай. ЗДТГ-ын албаны конторт ИТХ, Захирагчийн ажлын алба, 1 дүгээр багийн ажлын алба, татварын тасаг, мэргэжлийн хяналтын тасаг , ЗДТГазар зэрэг 8 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.- Тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга, 2012 онд өргөтгөл хийгдсэн.- Инженерийн төвлөрсөн хангамжтай барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Морс ХХК-ийн үйлдвэрлэж байгаа талх, нарийн боовСуманд хөшөө дурсгал байхгүй байна. Харин 2012 онд “Соёмбо” цогцолбор баригдаж эхэлсэн. 2013 онд ашиглалтанд орно.

Сумын онцлог


Монгол Улсийн урд хилээс 4,5 км зайд оршдог.Монгол улсын хилийн байнгын ажиллагаатай олон улсын авто зам, төмөр зам, агаарын зам давхацсан томоохон боомт юм.Түр оршин суугчидтайгаа 20 мянга гаруй хүн амтай. Хилийн боомтоор өдөрт 500-800 авто машин, 6500-8000 хүн зорчин өнгөрдөг.Хүн амын нягтралаар хамгийн өндөр сум юм.Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих нөхцөл бүрдсэн сум юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.721228000
Эрүүл мэнд: 0.757225000
Эдийн засаг: 0.494440000
Бусад: 0.371815000
Дэд бүтэц: 0.150950000
Байгаль орчин: 1.000000000


Замын-Үүд нь 48600 га нутаг дэвсгэртэй, үүний 70 хувийг улсын тусгай хэрэгцээний газар буюу хилийн зурвас газар, төмөр замын зурвас газар эзэлдэг. Газар зүйн хувьд говийн цөлөрхөг бүсэд багтдаг. Улаанбаатар хотоос урагш 730 км, аймгийн төв Сайншандаас 230 км, Монгол улсын урд хилээс 4.5 км-т оршдог. Монгол улсын хилийн байнгын ажиллагаатай олон улсын авто зам, төмөр зам, агаарын зам давхацсан томоохон боомт юм.


Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 52 малчин өрх, мал бүхий 80 өрх байгаа нь сумын нийт өрхийн 3 хувийг эзэлж байна. Сумын хэмжээнд 22273 толгой мал тоологдсон тэмээ 781, адуу 2060, үхэр 1031, хонь 7808, ямаа 10593 байна.Сумын хэмжээгээр жилд 0,503 га талбайд чацарганы тариалалт хийсэн. Тус сум нь газар тариалан үндсэндээ эрхэлдэггүй.

Харилцаа холбоо


УБТЗ-ын харьяа холбоо, МЦХ-ны салбар ажилладаг. 2000 оноос Төмөр замын дагуу БНХАУ-тай холбогдсон шилэн кабель ашиглалтанд орж, үүнийг дагаж интернэт болон үүрэн телефоны 4 байгууллага үйлчилгээ үзүүлж байна.Мөн орон нутгийн Халиун кабелийн телевиз, богино долгионы FM 107.5 хэрэглэгчдэд нэвтрүүлгээ цацаж байна.

Ариутгах татуурга


Замын-Үүдийн ус хангамж ариутгах татуурга, дулааны нийт шугам сүлжээний 95 гаруй хувь нь төмөр замын эзэмшилд байдаг. Сумын төвийн ариутгах татуургын шугамын нийт урт 18км.

Хүн ам өрхийн тоо


Тус сум нь БНХАУ-ын Эрээн хоттой хил залгаа оршдог. Сумын хүн амын 67,7 хувь нь залуу болон дунд насныхан, 30,1 хувь нь хүүхэд, 2,2 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай 563 айлын нийт 15 орон сууц 2010 оноос хойш ашиглалтанд орсон. 2013 онд 1283 айлын 12 орон сууц ашиглалтанд орсон.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 73 бүлэгт 2537 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Үлэмж тэнгэр хувийн сургуульд 10 бүлэгт 171 хүүхэд тус тус суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 81 багш хамрагдсан байна. 

Цэцэрлэг


-Замын-Үүд сумын цэцэрлэг-1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай.-100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 208 хүүхэд хүмүүжиж байна.-19 багш, ажиллагчидтай.-2000 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй.-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 190 хүүхдийн ортой Замын-Үүд цэцэрлэгийг 2001 онд, Төмөр замын хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг 2006 онд тус тус ашиглалтанд оруулсан. 150 хүүхдийн цэцэрлэг барьж байна.-Шугам сүлжээ халаалтын хувьд нам даралтын уурын зуухаар халдаг, цэвэр, бохир усныг төвийн системд холбосон.

Эмнэлэг


-Сумын нэгдсэн эмнэлэг-1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай.-55 ортой.-85 ажилчидтай.-1956 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, зориулалтын барилга.-Инженерийн бие даасан хангамжтай.-Одоо ашиглагдаж байгаа эмнэлэг нь хүн амын тоотой харьцуулахад хангалтгүй байдаг-Шугам сүлжээ халаалтын хувьд нэгдсэн сүлжээнд холбогдсон.

Спорт заал


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын бүхий л арга хэмжээ зохион байгуулж байна. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 1504 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


2030 он хүртэлх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.Хот байгуулалт, газрын харилцаа 4 бүлэг ажлын хэсэг гарч ажиллан 4 зорилго, 4 зорилт, 169 төсөл бүхий 2021 он хүртэлх эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг хийж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012.12.09 –ны өдрийн 13 тоот тогтоолоор баталсан. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл• Тогтвортой амьжиргаа төсөл• Замын-Үүд болон эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах 58,5сая долларын төсөл /Дулааны станц, цэвэр бохир ус цэвэршүүлэх байгууламж барих, цэвэр ус татах/• 400 га газарт ложестик терминал барих 75 сая долларын төсөл• Хил орчмын боомт хотуудын дэд бүтцийг сайжруулах 3,9 сая долларын төсөл.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Алсын хараа тогтвортой, хөгжилтэй, эрүүл, тохилог нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: • Хэрэглэгчид зорчигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн худалдаа, ахуйн болон аялал жуулчлалын үйлчилгээг сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлж үр ашгийг тогтвортой дээшлүүлэх. • Орон нутгийн нөөцөд суурилсан жижиг дунд үйлдвэрлэл, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх.• Эдийн засаг, бизнес, нийгэм, байгаль орчны хүрээг бүхэлд нь хамруулсан бодлогын уялдааг хангах• Орон нутгийн нөөц боломжинд тулгуурлан эдийн засгийн өсөлтийг хангах• Бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд төр, захиргааны байгууллагуудын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх• Орон нутгийн онцлог байдалд тохирсон хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох• Байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцвэрийг хангах• Орон нутгийн нөөц боломжид тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх