Алт, гартаам, индранил, чүнчигноров, төрөл бүрийн мана, зангуу чулуу, төмөр, зэсийн хүдэр, хайлуур жонш, шохойн чулуу, нүүрс, хужир шүү зэрэг өнгөт чулуулаг ашигт малтмал элбэгтэй. Эрдэс баялгийн хувьд зэс молибден, хар тугалга, цайрын агуулга бүхий судал байгаа нь тогтоогдсон. Чандмань төрөл бүрийн ашигт малтмал, хүдрийн илэрцтэй, Мөргөцгийн уул төмрийн агуулга илүү өндөр, Цагаан чулуутын шохойн орд 10 гаруй км урт тогтсон нөөцтэй нь тогтоогдсон.Биологийн төрөл зүйл. Дэлгэрэх нутгийн ургамлын зонхилох хэв шинж нь монгол өвс, хазаар өвс, монгол өвст хээр юм. Ургамал нь тачирдуу сийрэг боловч олон нэр төрлийн урт буурцагт болон шүүслэг ургамал элбэгтэй. Хазаар, хялгана хүмүүл, агь, гашуун бажмаг, бударгана, шар мод, бажууна, дэрс, суль, халгай, баглуур, тэмээн хөх зэрэг малд шим тэжээл бүхий ургамлууд, мөн нутгийн нэр хүндтэй номч өвгөд л гар хүрч нарийн журамтай авдаг анхилуун үнэрт хамба шарилж Хамбын ширээ гэдэг газар байдаг.Агнуурын үслэг амьтан чоно, үнэг, өмхий хүрэн, хярс, мануул, дорго, туулай тарвага, туурайтнаас хар сүүлтэй, цагаан зээртэй. Жигүүртнээс ногтруу, элээ, тас, бүргэд, харцага, сар, шаазгай, шар шувуу, тогоруу, тоодог, ятуу, хэрээ, жунгаа үргэлж нутаглахын зэрэгцээ нугас, ангир, галуу зэрэг нүүдлийн шувууд дулааны улиралд ирдэг. Мөн алаг даага, зурам, огдой зэрэг мэрэгчид, могой, гүрвэл гэх мэт хэвлээр явагчид бий.Уул ус, булаг шанд. Тус суманд Аваргын уул, Цагаанхад, Чандмань, Сайн-Усны цагаан овоо, Зүрх чандмань, Хараатын Цагаан овоо, Гурван баян, Цант, Боть Уушиг, Жингэр тэмээт, Давхар, Мөргөцөг, Хонгор, Дэртийн Цагаан овоо, Бумбатын улаан өндөрлөг, Хий харын оргил зэрэг Тахилгат уулстай. Бэх, Хур зэрэг өргөн хөндий хоолой бий. Сумын төвийн дэргэд Аваргын булаг гэх адуу мал ундаалсан ариун цэнгэг устай .Сумын хойт талаар баруун, зүүн дунд булгуудтай, Зүүн булгийн рашаан нь элэг цөсний өвчинг эдгээдэг шидтэй. Мөн Зүлэгт, Хөндлөн, Дэрт болон Хул шандын гол зэрэг булаг ус элбэгтэй.
Сумын хэмжээгээр нийт 147075 толгой мал тоологдсоноос тэмээ 1293, адуу 12630, үхэр 7543, хонь 72001, ямаа 53608. Цэвэр үүдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 26600 толгой мал тоологдсон нь нийт малын 18.1 хувь байна.386 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 77.3 хувийг эзэлж байна.Сумын хэмжээгээр жилд бэлтгэсэн хадлан 555.6 тн, таримал тэжээл 32869 кг, даршны ургамал 500 кг, гар тэжээл 44395 кг, хужир шүү 62013 кг, 1.5 га талбайд хүнсний ногоо, 1.5 га талбайд төмс хураан авсан байна.
Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. 110/35/10 квт-ын Дэд станцтай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагууд нам даралтын уурын зуухаар дулаанаа халаадаг.
Суманд 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд 43 хүүхэд шинээр мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1161, осол гэмтэл 38, халдварт өвчлөлийн 2 тохиолдол гарсан байна
1957 онд ашиглалтанд орсон. 100 хүний суудалтай. 1978 онд номын санд өргөтгөл хийгдсэн. Соёлын төвд урлагийн тоглолт дугуйлан, номын сангийн үйлчилгээ явагддаг
Дэлгэрэх сумын төв нь Засаг захиргаа- эдийн засгийн гол бааз болсон мал аж ахуйн үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. 2012 оны байдлаар 9 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,86 га газар өмчилж, голын хойд дээр өмчийн зориулалтаар 20 иргэнд 10,2 га газар, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 га газар эзэмшиж байна
• Малын индексжүүлсэн даатгал төсөл/ хугацаа нь дууссан/• Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Дэлгэрэх сум нь газар нутгийн байршил сайтай, эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, мал сүргийн тоо, өсөлтөөр аймагтаа тэргүүлдэг байгалийн нөөц баялаг ихтэй ч хөндөгдөөгүй унаган төрхөөрөө, дэд бүтцийн хувьд алс холын аймаг сумдтай харьцуулахад бусдаас давуу онцлогуудаа түшиглэн хөгжих боломжууд байна. Тайж адууныхаа удам угшлыг өв уламжлан хадгалж аймагтаа төдийгүй монгол даяараа гайхагдсан сум юм.
Боловсрол: | 0.656657000 |
Эрүүл мэнд: | 0.751603333 |
Эдийн засаг: | 0.258330000 |
Бусад: | 0.715765000 |
Дэд бүтэц: | 0.178566666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Далайн төвшинээс дээш 1000 метр өндөрлөгт оршдог. Байгалийн тал хээрийн бүсэд хамардаг.• 1 дүгээр сарын дундаж температур, -23С• 7 дугаар сарын дундаж температур +25.5С• жилийн дундаж салхины хурд 5-8 м/с• жилийн хур тунaдасны нийлбэр, 170-180 мм
Дэлгэрэх сум нь 2012 онд 13 нэр төрлийн татварын орлогоос нийт 78 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, аймгаас 197.9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, нийт 247.5 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлсэн Нийт зарлага санхүүжилтийн 63.3 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4 хувь нь тээвэр шатахуун, 4.1 хувь нь түлш халаалт, үлдэх 13 хувь нь эд хогшил болон бусад урсгал зардал болно. 2012 онд орон нутгийн төсөвт 77.9 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 41.2 хувь нь хүн амын орлогын албан татвар, 52.1 хувь нь ашигт малтмал ашигласны төлбөр, үлдэх 6.7 хувь нь буу, ан агнуур, улсын тэмдэгтийн хураамж, ус рашаан ашигласны төлбөрөөс бүрдэж байна. Сумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мал сүрэг өсөж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сум нь аймагтай 137 км шороон замаар холбогдсон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг байдаг. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд өрх, аж ахуйн нэгж холбогдоогүй. Айл өрх, төсөвт байгууллага , гүн өрмийн худгаас ахуйн болон ундны усаа зөөж хэрэглэж байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай айлын орон сууц байхгүй бөгөөд айл өрхүүд амины орон сууц, гэр сууцанд амьдарч байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 9 жилийн сургуулийн 10 бүлэгтэй 256 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97,3, суурь боловсролын хамран сургалт 98,5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Доруур байранд 50 хүүхэд, цэцэрлэгийн хамран сургалт 100 хувь, хүмүүжиж буй хүүхдийн тоо 50.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 59 байна. Нийт ажилгүй иргэдийн 42,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11,8 хувийг дээд, 1,6 хувийг тусгай дунд, 1,6 хувийг бүрэн дунд, 83 хувийг бүрэн бус дунд, 1,6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, олборлох үйлдвэрлэл зохистой хосолсон, бизнесийн таатай орчин бүрдсэн, хүний хөгжлийг хангасан, амьжиргааны түвшин өндөртэй, байгальд ээлтэй, эдийн засгийн чадавхи бүхий сум байх зорилго тавьж дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:• Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх • Мал аж ахуйг тогтвортой хөгжүүлж, байгалийн нөөц баялаг, газрын шимийг үр ашигтай ашиглаж, үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөж эдийн засгийн бие даасан үйл ажиллагааг хангах • Нйигмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, оюунлаг, эрүүл, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх • Байгалийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хангах