ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дорноговь аймгийн Даланжаргалан сум нь ардын хувьсгалын ялалтын дараахан буюу 1924 онд нутгийн захиргаадыг байгуулж эхлэх тэрхүү цаг дор БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн Y тогтоолоор Хан-хэнтий уулын хошуунд ДАЛАНЖАРГАЛАН нэртэйгээр байгуулсан түүхтэй. 1931 онд Дорноговь аймгийг байгуулахад тус аймагт харъяалагдаж 1959 онд одоогийн төвлөрч байгаа “Цомог” хэмээх газарт суурьшжээ.Элдэв, Өнгөт, Бичигт, Цомог, Олон-овоо гэсэн 5 багийн нийт 833 өрхөд 2625 хүн амьдардаг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -25 С 7 дугаар сарын дундаж температур +20 С  жилийн дундаж салхины хурд 4-6 м/с  жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Сумын төсвийн нийт орлого нь 994,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 734,1 сая төгрөг, сумын өөрийн орлого 165,3 сая төгрөг байна. 2012 онд улсын төвлөрсөн төсөвт 4 төрлийн орлогоос 611,5 сая төгрөг аймгийн төсөвт 5 төрлийн 688,9 сая төгрөг, орон нутгийн төсөвт 11 төрлийн орлогоос 164,3 сая төгрөг тус тус төвлөрүүллээ. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1008.9 сая төгрөг байна. Нийт зардлын 65.7 хувь нь цалин, 7.1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 3 хувийг урсгал шилжүүлэг, 24.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Мал сүргийн бүтэц


Зам тээвэр


Сумын газар нутагт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн хатуу хучилттай авто зам, мөн төмөр зам дайран өнгөрдөг. Босоо тэнхлэгийн авто замаас сумын төврүү хатуу хучилттай болох ажил 2013 онд баригдаж дуусахаар төлөвлөгөөтэй байгаа. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Усан хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худгаас усаа шууд түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд сургууль, цэцэрлэг холбогдож цэвэр усны хэрэгцээгээ хангаж байна.

Дулаан хангамж


Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9-н жилийн сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, сумын Засаг даргын Тамгын газрын нийт 5 байгууллага нам даралтын уурын зуухаар дулаанаа хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус суманд Улаанбаатар төмөр замын харьяа Чулуун заводын үйлдвэр, Зэвсэгт хүчний 281-р анги байрладаг бөгөөд Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эсрэгээр нөлөөлж байна. Сумын хүн амын 61.4 хувь нь залуу болон дунд насныхан, 33.1 хувь нь хүүхэд, 5.5 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЦомог багт байршилтайБага сургууль нь Олон овоо багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 387 хүүхэд суралцаж байнаЗахирал 1, 23 багш, Сургалтын менежер 2, нийгмийн ажилтан 1, 12 ажилчидтай1978 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилга

Эрүүл мэнд


Суманд 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёлын төв


Соёлын төвЦомог багт байршилтай150 хүний суудалтай8 ажилчидтай1955 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. 

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 20 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 75,0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 1 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 26 хувийг бүрэн бус дунд, 7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЦомог багт байршилтай 30 ажилчидтай1973 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Сумын сор бүтээгдэхүүн


“Чацаргана”, Төмс хүнсний ногоог Сумын сор бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллаж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Боржгон түмний өв уламжлалыг хадгалан, иргэдийнхээ хөгжлийг дээдэлсэн, байгалийн нөөц баялаг, үзэсгэлэнт тогтцонд тулгуурлан аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхайн салбарыг дэмжсэн, эрчимжсэн мал аж ахуй бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хөгжсөн төвийн бүсийн тэргүүлэх сум” болох алсын харааг дэвшүүлэн доорх зорилгыг хангахаар ажиллаж байна.  Зорилго 1. Эрчимжсэн мал аж ахуй бүхий ХАА-н үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн чадавхиа дээшлүүлнэ.  Зорилго 2. Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, ил тод, шударга, шуурхай, хүртээмжтэй хүргэнэ.  Зорилго 3. Байгаль орчны доройтол зогсож хүн, малын амьдрах орчин эрүүл мэнд сайжирна.


Аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 308 км,  Аймгийн төвөөс 156 км зайд байрладаг.Хойд талаараа Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, зүүн хойд талаараа Хэнтий аймгийн Дархан, Бор-өндөр, урд талаараа өөрийн аймгийн Айраг, баруун талаараа Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан сумдтай хиллэдэг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.719505000
Эрүүл мэнд: 0.705771666
Эдийн засаг: 0.425308571
Бусад: 0.472295000
Дэд бүтэц: 0.171633333
Байгаль орчин: 0.666665000


Манай сумын нутаг дэвсгэрээр Монгол орныг дамжин төв азийг нэвт гарсан их дардан зам байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн бол одоо Монгол орны хойд хязгаараас өмнөд хязгаар хүртэлхи мянганы босоо тэнхлэгийн засмал зам, төмөр зам, Хэнтий, Сүхбаатар аймгаас Өмнийн говь хүрэх авто замууд дамжин өнгөрдөг их хөлийн газар болжээ. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Хөдөө аж ахуй


Сумын хэмжээнд 107607 толгой малтайгаас 578 тэмээ, 5635 адуу, 3528 үхэр, 51862 хонь, 46004 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 26000 толгой мал тоологдсон нь нийт малын 24,2 хувь байна. 312 малчин өрх, 103 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 49,8 хувийг эзэлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 7,2 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4,513 га талбайд төмс, 2,687 га талбайд хүнсний ногоо тариалснаас 65,7 тонн төмс, 14,9 тонн хүнсний ногоо хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1988 онд баригдсан 35/10 квт-ийн дэд станцтай. 

Ариутгах татуурга


 Сумын төвд цэвэрлэх байгууламж, бохир усны, шугам хоолой байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээний орон сууц нь 40 айлын орон сууц, 12 айлын орон сууц, гэр сууцууд, Улаанбаатар төмөр замын харьяа орон сууц зэрэг нийтийн болон амины орон сууцуудаас бүрдэж байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 16 бүлэгт 387 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 6 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 74,2 хувь, суурь боловсролын хамран сургалт 66,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 94 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 57 багш хамрагдаж байна. Дотуур байранд 12 хүүхэд хамрагдаж байна. Төрийн өмчийн “Номт-ирээдүй” цэцэрлэгт 120, гэр цэцэрлэгт 54 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЦомог багт байршилтайБага сургууль нь Олон овоо багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 387 хүүхэд суралцаж байнаЗахирал 1, 23 багш, Сургалтын менежер 2, нийгмийн ажилтан 1, 12 ажилчидтай1978 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилга

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЦомог багт байршилтай6 ортой2 их эмч, 4 сувилагч нийт 21 ажилчидтай1974 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга.2012 онд их засвар хийгдсэн.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 162 хүн ажиллаж байна.

Барилга


2012 оноос эхлэн орон нутгийн төсвийн хөрөнгөөр соёлын төвийн барилга баригдаж байна. Шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Мал сүрэг,байгалийн асар их баялагаас гадна 13 дугаар зууны үед холбогдох түүх, соёлын болон байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар олонтой бөгөөд эдгээрээс Монгол улсын Их Хурлын тогтоолоор далайн төвшинөөс дээш 1700-1878 м өргөгдсөн “Их нарт”-ын хад, олноо “Жанжин Чойр”-ын хэмээн нэршсэн “Чойрын богд уул” зэрэг газруудыг байгалийн нөөц газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтанд авсан юм.

Сумын онцлог


Сумын хувьд газар зүйн байршил Улаанбаатар – Сайншанд, Говь-сүмбэр аймаг, хот, Бор-Өндөр зэрэг төвлөрсөн суурин газруудтай ойр оршдог, төмөр замтай, цахилгааны байнгын эх үүсвэртэй, дэд бүтэц сайн хөгжсөн, түүнчлэн ашигт малтмалын их баялагтай зэрэг нь үйлдвэр үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, уламжлалт мал аж ахуйд түшиглэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэн өрх гэр, орон нутаг, бүс нутгаа эдийн засгийн хувьд бэхжүүлэн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах боломжтой