Далайн түвшнээс дээш 1200 м өргөгдсөн. Физик газарзүйн шинжээрээ говийн их мужид багтдаг. Байгалийн эрс тэс уур амьсгалтай. Бэлчээрийн ихэнх нутагт Хялгана, Таана, Хүмүүл, Агь, Гашуун божмог, Үхэр шүлхий, Хазаар, Ямаан шарилж, Баглуур хиаг, Бүпнүүр, Бударгана, Хөх тэсэг зэрэг шүүслэг шим тэжээлтэй ургамал зонхилдог. Ан амьтдаас Үнэг, Чоно, Хярс, Туулай, Дорго, Мануул Өмхий хүрэн, Тарвага, Хар сүүлт, Цагаан зээр зэрэг элбэг байдаг.
Сумын эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуйн салбар юм. Сумын хэмжээгээр нийт 90317 мал тоологдсоноос Тэмээ 773, Ямаа 32322, Үхэр 3609, Адуу 6007, Хонь 42606 байгаа бөгөөд цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 7400 толгой мал тоологдсон нь нийт малын 8,2 хувь байна.
Тус сум нь 722500 га газар нутагтай. Хэнтий аймгийн Галшар, өөрийн аймгийн Дэлгэрэх, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Айраг, Иххэт сумдуудтай хил залган оршдог. Аймгийнхаа төвөөс хойш 90 км Улаанбаатар хотын төвөөс 430 км зайд оршдог.
Сумын төвд ахуйн болон ундны хэрэглээний усыг гүний 2 худгаас шууд насосоор түгээж байна. Энэхүү худгаас сумын төвийн 130 өрх, 10 гаруй аж ахуй нэгж байгууллага усаа авч байна. Тус худгийн эрүүл ахуйн байдлыг хянах үүднээс жилд 2 удаа стандартчилал хэмжилзүйн төвөөс усны дээж шалган эрүүл ахуйг тогтоодог.
Сумын хэмжээнд 4 болон 8 айлын орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц болно.
Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль нь 10 бүлэгт 154 хүүхэд өглөө, өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 4 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 80 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх бүсчилсэн сургалтанд 9, төвлөрсөн сургалтанд 7 багш, хөрвөх сургалтанд 1 багш тус тус хамрагдсан байна.
2012 онд нийт 34 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 223, осол гэмтэл 10, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
Суманд хөдөлмөрийн насны 816 хүн байгаа бөгөөд үүнээс ажилгүй иргэн 83, бүртгэлтэй ажилгүй иргэн 7 байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Тус сум нь “Говь нутгийн хөдөлмөрч түмний уламжлалт зан чанарыг хадгалсан, эрин зууны хөгжилд нийцсэн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, байгалийн үзэсгэлэнт газарт түшиглэсэн аялал жуулчлалыг бий болгон хүний хөгжлийг дээдэлсэн амьдрал цогцолсон сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мал аж ахуйн хөгжлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон эрчимжүүлэн хөгжүүлэх. Уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулах, өндөр ашиг шим бүхий үржлийн малтай болох. Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.573524000 |
Эрүүл мэнд: | 0.720168333 |
Эдийн засаг: | 0.271307142 |
Бусад: | 0.417040000 |
Дэд бүтэц: | 0.160616666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
1 дүгээр сарын дундаж температур -24-/-29/ 0С7 дугаар сарын дундаж температур +25-/+36/ 0СЖилийн дундаж салхины хурд 4,2-4,9 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 100-120 ммВ.
Алтанширээ сум нь 2012 онд 13 нэр төрлийн татварын орлогоос нийт 56.6 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, аймгаас 194.6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, нийт 246.3 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлсэн. Нийт зарлага санхүүжилтийн 82.3 хувь нь цалин, 9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 8.7 хувь нь урсгал зардал болно.
1980-аад оны сүүлчээс “Сайн ус”-ны талбайд 5 га газарт төмс, хүнсний ногоо болон тарвас, өргөст хэмх тариалж ирсэн уламжлал байсан бөгөөд ойрын жилүүдэд 1,7-2,0 га-д хүнсний ногоо тариалж байгаа хэдий ч цаг уурын эрс тэс уур амьсгал, тариаланчдын туршлага зэргээс хамааран ургац хураалт муу байна.
Анх 1957 онд ДС-60 станц тавьснаар эх үүсвэр нь тавигдсан. 1999 онд 110/35 кв-ын өндөр хүчдэлийн шугамын нэгдсэн сүлжээнд холбогдсон.
Сумын төвд төвлөрсөн халаалт байхгүй. 5 аж ахуй нэгж, байгууллага нам даралтын зуух ашиглаж байна. Айл өрхүүд ердийн галлагаатай. Сумын төсөвт байгууллагууд инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй.
1932 онд улаан гэрийн эхлэлээр тавигдсан ба нэгдлийн барилгын бригадын хүчээр 1979 онд клубын барилга ашиглалтанд орсон. 1988 оны 07 сард Дорноговь аймгийн сумдын хэмжээнд анхны соёлын төв нь болж байсан ба 8 орон тоотой ажиллаж байсан.
Алтанширээ сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 9,6 гаүйлдвэрлэлийн бүс, 1.5 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс, 2,0 гахөдөө аж ахуйн бүс, 124,8 газуслангийн бүс, 2.7 га2012 оны байдлаар 12 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,7 га газар өмчилж, 113 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15,3 га газар, 156 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 124,8 га газар, 2 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4,4 га газар тус тус эзэмшиж байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа/хугацаа нь дууссан/ төсөл
“Хайлсан шанд”, “Холбоогийн уулын хайлсан төгөл”, “Ширийн чулууны цогцолбор”, “Сэнжит хад”, “Үзүүрийн арын загийн төгөл”, Чингис хааны 13-р хатны дурсгалд зориулан босгосон хөшөө гэж яригддаг ‘Бичигт цагаан чулуу” Хүрээ Бээжинг холбосон “Гүнж их зам”, “Холбоо”-гийн уулнаас олдсон МЭӨ 40-60 сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн чулуужсан яс, “Дөрвөлж”, “Бага булаг”-ийн чулуужсан мод зэрэг палентологийн чухал олдворуудтай. “Адуунчулуу”, “Холбоо”-гийн ам зэрэг газарт хүн төрөлхтөний эртний өлгий нутаг болохыг илэрхийлэх эртний хүмүүсийн үлдээсэн чулуун зэвсгийн дурсгалууд, хадны сүг зураг, бичээс, хүрлийн болон төмрийн үеийн зэвсэг хэрэглэлүүд, булш, бунхан, гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалуудаар нэн баялаг юм.
Алтанширээ сум нь Их номч анги Шагдар , Хун дуут Чогдон, Хондого нутгийн хорин босоо бөх ,Жалгын голын хурд хүлэг морьдоороо алдаршсан олон олоналдар цуутнуудыг төрүүлсэн хөдөлмөрч түмний өлгий нутаг юм. Мөн аймаг орны хөгжилд чухал хувь нэмэр үзүүлэх Тариачийн нефьтийн 15-р талбай, Бор хөөврийн говь, Сайн ус зэрэг газрын усны их нөөц ,болон мөн аялал жуулчлал хөгжих боломжтой газар юм. Дорноговь аймаг үйлдвэржсэн хот болох Засгийн газрын хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирээдүйн сайхан боломж бүрдэхтэй зэрэгцээд тус сумын нутаг Хар тойромын онгоцны буудал, олон улсын нисэх буудал болон хөгжих боломж байна.