ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Далайн түвшнээс дээш 1000-1073 м өндөр өргөгдсөн. Дорнод говийн цөлөрхөг хээрийн бүсэд орно. Говь хээрийн бүсэд байдаг боловч голдуу тал хээрийн бэлчээр, говь цагаан хосолсон талархаг нутагтай. Хиаг, хялгана, хазаар, ерхөг, агь, шарилж, болжмор, шар мод, бут, бударгана, хөмүүл, таана, баглуур, дэрс, суль зэрэг малд шим тэжээл болох ургамлаар баялаг билээ. Айраг сум нь бүхэлдээ хайлуур жоншны нутаг. Бужгар, Баруун цагаан дэл, Хонгор, Сөрт, Хайрт, Дай уул зэрэг газруудад хайлуур жоншны томоохон ордтой. Шохойн болон гоёл чимэглэлийн өнгөт чулууны нөөцтэй.


Мал сүргийн бүтэц


Сумын хэмжээгээр нийт 91946 толгой мал тоологдсоноос адуу 6877, үхэр 2857, тэмээ 888, хонь 43109, ямаа 38197 байгаа бөгөөд цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 15600 толгой мал тоологдсон нь нийт малын 16,9 хувь байна. 253 малчин өрх, 347 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 54 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутгаар ОХУ,. БНХАУ-ыг холбосон олон улсын чанартай төмөр зам, мөн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд суудлын болон ачааны 500 орчим авто машин байнгын хөдөлгөөнд оролцож байдаг. Цаашид хүн ам, авто тээвэр өргөжих тул мянганы сорилын сангаар бий болж байгаа хатуу хучилттай замаас салаалан сумын төвд 1.7 км урттай хатуу хучилттай зам барих зураг, төсвийн ажлын төлөвлөгөөг боловсруулан, 2013 оны 3-р улиралд багтаан хийхээр төлөвлөөд байна. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Айраг Өртөө Улаанбаатар Төмөр замын харъяа Айраг Өртөө Цагаандөрвөлж багт, 3-р хороонд байрладаг. 1953 онд төмөр зам тавигдаж ашиглалтанд орж, 1964 онд өртөө болон өргөжсөн. 33 ажилчидтай. Инженерийн төвлөрсөн хангамжтай

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худаг, 2 усан сан, 225 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 20 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж байдаг бөгөөд цэвэр усны 2.8 км урт шугам хоолойгоор ус түгээж байна. Төвлөрсөн усан хангамжийн сүлжээ болох Төмөр замын уурын зууханд 106 өрх, 8 аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит Чандмань Илч орон нутгийн өмчтэй ХХК-ийн уурын зууханд 130 өрх, 6 аж ахуйн нэгж, байгууллага холбогдож бусад айл өрх 1 ус түгээх байрнаас усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Хүн ам өрхийн ам


Шилжилт хөдөлгөөн


Монгол Оросын хувь нийлүүлсэн Төмөр замын зангилаа байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа шатахууны нөөцийн салбар, Аврах гал унтраах 23 дугаар анги, 110/35/10 кВт –ын цахилгаан дамжуулах дэд станц зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Хүн ам олноор төвлөрсөн харьцангуй хотожсон сум юм. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


 Ерөнхий боловсролын 11 жилийн сургуульЦагаан дөрвөлж багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 675 хүүхэд суралцаж байна54 багш, ажилчидтай1976 онд ашиглалтанд орсонИнженерийн төвлөрсөн хангамжтай2000 онд Японы “Өвсний үндэс“ төслөөр их засвар хийгдсэнБарилгын чанар дунд, зүүн жигүүр муу халдаг, цаашид цахилгаан, дулаан хангамж, гэрэлтүүлгийн иж бүрэн их засвар хийх шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 78 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл -1 гарч, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 428, осол гэмтэл 34, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.

Соёл, спорт


1954 онд ашиглалтанд орсон 130 суудалтай Соёлын төв нь чулуун барилгатай. 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 187 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Айраг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй, уул уурхай давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 21.8 га-гаар нэмэгдсэн. Сумын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 4131 га зам шугам сүлжээний бүс 4514 га усан сангийн бүс 1044 га хөдөө аж ахуйн бүс 705557 га тусгай хэрэгцээний бүс 29012 га2012 оны байдлаар 713 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 65.9 га газар өмчилж, 244 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 343.2 га газар, 6 аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар 210 га газар, 2 аж ахуйн нэгж, 1 иргэнд газар тариалангийн зориулалтаар 17 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Цагаан дөрвөлж багт байршилтай21 ажилчидтай2000 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга.Нэг өрөөнд 2-4 хүн суудаг. Цаашид шинээр барилга барих шаардлагатай. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Цагдаагийн тасаг


 Цагдаагийн тасгийн байр Цагаан дөрвөлж багийн 1 дүгээр хороонд байрладаг. 2006 онд хэсгийн төлөөлөгч, цагдаа ажиллах зориулалттай ашиглалтанд орсон 2012 оны 4-р сараас цагдаагийн тасаг болж өргөжсөн 7 хүний орон тоотой ба өрөө тасалгааны багтаамж дутагдалтайгаас одоо 5 хүн ажиллаж байна. Барилгын хийц муу, ажиллах нөхцөл хангалтгүй ба цаашид шинээр цагдаагийн тасгийн байр барих шаардлагатай. Инженерийн төвлөрсөн хангамжтай

Суманд хэрэгжиж буй төсөл


 Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл

Сумын онцлог


Айраг сум нь зам харилцаа харьцангуй сайн хөгжсөн сумын тоонд зүй ёсоор багтана. Тус сумын төвөөр Монгол-Хятад улсыг холбосон олон улсын төмөр болон авто зам дайран өнгөрдөг.  “Айраг” уулын үйлдвэрийг тус сумын нутаг дахь хайлуур жоншны нөөцөд түшиглэн тэр үед байгуулан ажилуулсан бөгөөд Айраг сумын нутаг дахь Бужгар, Дүлий, Баруун цагаан дэл болон Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Үнэгт-1, Үнэгт-2 ордуудад олборлолт явуулж ирсэн. Одоо “Айраг” уулын үйлдвэр нь 100 гаруй хүнийг ажлын байраар ханган, жилдээ олон мянган тонн хөрс хуулж 120-130 орчим мянган тонн баяжмалыг гадаад зах зээлд нийлүүлж байна. Жонш, үзмэн мана, чулуун нүүрс, шохойн зэрэг нөөц нь тодорхойлогдон ашиглагдаж байгаа орд газруудын зэрэгцээ нөөц нь тогтоогдоогүй шороон убудаг, болорын илэрцүүд байгагүй байдаг. Ашигт малтмалын нөөц баялагтаа тулгуурлан боловсруулах үйлдвэр шинээр байгуулах боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.574114000
Эрүүл мэнд: 0.645288333
Эдийн засаг: 0.251961428
Бусад: 0.510510000
Дэд бүтэц: 0.885500000
Байгаль орчин: 0.833335000


Байгалийн эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур, -31.8 С 7 дугаар сарын дундаж температур, +35-40 С жилийн дундаж салхины хурд, 6-12 м/с жилийн хур тунaдасны нийлбэр, 100-110 мм


Сумын хэмжээнд нийт 57 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 20,7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 363,5 сая, аймагт 163,4 сая, орон нутагт 93,1 сая нийт 620,0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. 

Айраг сум нь 2012 онд 10 нэр төрлийн татварын орлогоос нийт 85.2 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, аймгаас 179.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, нийт 264.5 сая төгрөгийн зарлагыг санхүүжүүлсэн. Нийт зарлага санхүүжилтийн 69.2 хувь нь цалин, 7.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4.0 хувь нь түлш халаалт, 4.6 хувь нь тээвэр шатахуун, үлдэх 14.6 хувь нь бичиг хэрэг, томилолт, бусад урсгал зардал болно.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 1,5 га талбайд төмс, 1,72 га талбайд хүнсний ногоо тариалж 21,0 тонн төмс, 30,0 тонн хүнсний ногоо, хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 110/35/10кВт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны төмөр замд байгаа 124 худаг, 2.64 км урт шугам хоолой, Чандмань Илч ХХК –д 70 худаг, 3.5 км урт шугам хоолой байдаг. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд нийт 236 өрх, 14 аж ахуйн нэгж, байгууллага холбогдоод байна.


 Улаанбаатар хотоос 350 км,  аймгийн төвөөс 124 км зайд байрладаг.Баруун талаараа Дундговь аймгийн Өндөршил, зүүн хойд талаараа Хэнтий аймгийн Дархан сум, бусад талаараа өөрийн аймгийн Даланжаргалан, Иххэт, Алтанширээ, Сайхандулаан сумдтай хиллэдэг.


Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 236 айлын орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Цагаан дөрвөлж багийн Уулын үйлдвэрийн хэсэгт 1951-1961 оны хооронд баригдсан 12 айлын хоёр давхар 3 орон сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Мөн Төмөр замын харъяа 1986 онд баригдсан 24 айлын хоёр давхар орон сууцны дээд давхар муудаж, дээвэр нь ус гоождог болсон боловч айл өрхүүд амьдарч байна. 1995 онд Төмөр замын албан хэрэгцээнд 26 айлын орон сууц, 2011 онд шинээр 30 айлын инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдсан. Цаашид инженерийн бүрэн хангамжтай 30- 60 айлын орон сууцны захиалга иргэдээс ирээд байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 25 бүлэгт 675 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Дотуур байранд 50 гаруй хүүхэд амьдарч байна.Төрийн өмчийн “Бяцхан ертөнц” цэцэрлэгт 150, гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86.0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Бяцхан ертөнц “ цэцэрлэг Цагаан дөрвөлж багийн 1-р хороонд байршилтай 200 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд хүмүүжиж байна 22 багш, ажилчидтай2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЦагаан дөрвөлж багийн нутагт байршилтай10 ортой2 их эмч, 5 сувилагч нийт 20 ажилчидтай2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжтай. Нэг өрөөнд 3 – 4 хүн суудаг.Нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа болон дасгал хөдөлгөөн хийх өрөө тасалгааны хүрэлцээ дутагдалтай байдаг. 

Соёлын төв


1954 онд ашиглалтанд орсон 130 суудалтай Соёлын төв нь чулуун барилгатай. 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 20 байна. Нийт ажилгүй иргэдийн 80 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 717.5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гал унтраах 23 анги, 320 хүүхдийн бага сургуулийн барилгын ажил 73.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Ахмадын өргөө


 Ахмадын өргөө Цагаан дөрвөлж багт байршилтай 2011 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. 121 м2 256 ахмад настангуудтай. Ахмадын чөлөөт цагийг өнгөрүүлэх, ахмадуудад зориулсан олон нийтийн ажил зохион байгууллагддаг. Цахилгаан халаагууртай. Барилгын чанар дунд, шал солих шаардлагатай.

Онгой байдлын хэлтэс


Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 322-р тогтоолоор 91 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдахаар шийдвэрлэгдсэнОдоогоор 25 хүнтэй үйл ажиллагаа явуулж байнаТус байгууллагын барилга нь 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Барилгын гүйцэтгэл 75 хувьтай байнаГал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох үүрэгтэй ажиллаж байна. Шатахууны улсын нөөцийн салбарыг түшэглэн байгуулагдсан. 2011 оны 10 сарын 8-нд анх үйл ажиллагаа эхэлсэн.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүний өв тэгш хөгжил, аж ахуй эрхлэх таатай орчин бүрдсэн, орон нутгийн нөөцөд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ тогтвортой хөгжсөн, эдийн засгийн чадавхи бүхий байгальд ээлтэй байх гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хувь хүнд шаардлагатай аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэхОрон нутгийн нөөцөд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг тэнцвэртэй хөгжүүлэх сумын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхНийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүний хөгжлийг хангахБайгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар тэнцвэртэй хадгалах.