ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Дархан-Уул аймгийн Орхон сум нь анх 1968 онд Орхон Шарын голын бэлчирт одоогийн Сэлэнгэ аймгийн харъяанд Орхон Шарын голын Жимс, Ногоо, Сүүний САА нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд 1974 онд Сэлэнгэ аймгийн харъяалалаас гарч тухайн үеийн Дархан хотын Орхон хороо, улмаар 1994 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр Баян-Өлзийт, Энхтал гэсэн хоёр багтайгаар Орхон сум болж өөрчлөн байгуулагдсан. 2012 оны эцсийн байдлаар 961 өрх, 3277 хүн амтай, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой, үржил шим сайтай хүрэн бор хөрстэй 1300 гаруй га газар төмс, хүнсний ногоо тариалдаг.


Хангай, Ойт хээрийн бүс нутаг Хараа-Орхон-Ерөө-Шарын голын сав газарт багтдаг. далайн түвшнээс дээш 707 м харьцангуй нам дор газар байрладаг. Хөрс нь ургамлын бүрхэвч олон янз бөгөөд элсэнцэр, хөнгөн шавранцар, хүрэн бор зонхилдог газар тариалан эрхэлхэд тохиромжтой. уст цэгийн тооллогоор гүний худаг 30, гол 4, нуур 2, услалтын систем 2, булаг 5, далан 1, цэвэрлэх байгууламж 1, энгийн уурхайн худаг 365, нийт 400 уст цэг тоологдсон


Нийт газар нутгийн хэмжээ 44162 га.

Мал сүрэг


211 малчин өрх, 200 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 42,8 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээнд 25970 толгой малтайгаас 189 тэмээ, 881 адуу, 5970үхэр, 11154 хонь, 7776 ямаа байна. Мөн 350 бүл зөгий байна. Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, 554 толгой мал тоологдсон байна.

Зам тээвэр


Олон улсын авто замаас 9 км зайд оршдог, Дархан Сэлэнгийн төв замтай хатуу хучилттай хар замаар  сумын төв  хүртэл шууд холбогдсон Орхон гол дээгүүр 2 хэсэгт гол гатлах, хөвөгч гүүртэй, дэд бүтэц зам харилцаа сайн хөгжсөн. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Ус хангамж


2012 онд сумын хэмжээнд гүний худаг 30, гол 4, нуур 2, услалтын систем 3, булаг 5, үерийн далан 1, ус цэвэрлэх байгууламж 1, энгийн уурхайн гар худаг 365 нийт 400 орчим уст цэг байна.

Дулаан хангамж


Сумын хэмжээнд үйлажиллагаа явуулж буй төсвийн байгууллагууд, 4 байрны орон сууцны дулаан хангамжийг “Орхондэлгэр” ХХК хариуцан ажилладаг.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


-    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль-    320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 408 хүүхэд суралцаж байна-    47 багш, ажилчинтай-    1971 онд ашиглалтанд орсон.хэдэн онд ашиглалтанд орсныг нь бичвэл зүгээр байна.

Эрүүл мэнд ерөнхий


Суманд улсын төсвийн 8 ортой 1 эмнэлэг, эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 60 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна.Сумын эмнэлэгт 434 өвчтөн хүлээн авч  хэвтүүлэн эмчиллээ. Иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар 14 удаагийн сургалтад 118 иргэнийг хамруулсан.

Соёл, спортын ерөнхий


1991 онд ашиглалтанд орсон 220 суудалтай Соёлын төв ньтоосгон хийцтэй. Тус барилгад биеийн тамирын арга хэмжээ, урлагийн тоглолт, номын сангийн үйлчилгээзэрэг соёл урлаг, спортын бүх үйл ажиллагаа явагдаж байна

Шашин сүм хийд


Орхон Сэргэн “Оч мандал” христын сүм 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 641 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал төсөл-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Тогтвортой амьжиргаа-II төсөл-    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд-    Азийн хөгжлийн банк гэх мэт

Сумын хөшөө, дурсгал


Тус суманд хадан дээрх зосон болон зураг бичиг 2 ширхэг, булш хиргисүүр 10 гаруй, харуулын шивээ, цамхаг 1 байна.Суварга дундаа зааны дүрстэй-Энхтал баг Адуунчулуун:

Сумын хөшөө, дурсгал-3


Харуулын шивээ буюу цамхаг-Энхтал баг Адуунчулуун:

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Орон нутгийн төрийн байгууллагын ил тод, нээлттэй, шударга, шуурхай байдлыг хангуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, өрхийн орлогыг өсөн нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах замаар сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:-    Нийгмийн салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх-    Төсөв, санхүү, татварын оновчтой бодлого хэрэгжүүлж, эдийн өсөлтийг нэмэгдүүлэх-    Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариаланг хөгжүүлж, өрхийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлснээр хүн амын хүнсний хангамж, чанарыг сайжруулах-    Байгалын баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг сайжруулж, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх-    Сумын төлөвлөлт, барилгажилт, газар зохион байгуулалтад шинэчлэл хийх-    Сумын хэмжээнд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах-    Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж, иргэд аюулгүй орчинд амар тайван амьдрах баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх-    Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай үзүүлж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр 118 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.710002000
Эрүүл мэнд: 0.686468333
Эдийн засаг: 0.317525714
Бусад: 0.639970000
Дэд бүтэц: 0.526666666
Байгаль орчин: 0.780705000


-    Улаанбаатар хотоос 275 км, -    Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Газар зүйн байршлын хувьд аймгийнхаа хоймор талд Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хушаат, Зүүн бүрэн сум, Шаамар сумын Дулаанхаан тосгонтой хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.-    1 дүгээр сарын дундаж температур-С-    7 дугаар сарын дундажтемператур+С-   Жилийн дундаж салхины хурд 6-8м/с-   Жилийн хур тунадасны нийлбэр 17,6 мм


Сумын төсвийн татварын нийт орлого нь 47.9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 483.4 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 2012 онд орон нутгийн нийт төсвийн зардал 265.2  сая төгрөгийн гүйцэтгэлтэй. Нийт зардлын 55.5 хувь нь цалин,  6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6.5 хувийг урсгал шилжүүлэг, 32 хувийг бусад зардалд зарцуулсан байна.Эдийн засгийн бүтэц    Сумын хэмжээнд нийт 50 гаруй ААНБайгууллагууд худалдаа үйлчилгээ, ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна тахиа, гахай, үхэр, зөгийний чиглэлээр ферм эрхлэгчид сүүлийн жилүүдэд олноор нэмэгдэж, ногоочид, зөгийчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, тэдний эрх ашгийг хамгаалсан холбоо, ТББайгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 1373.5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 95.3 хувьд нь төмс, хүнсний ногоо, 4.7 хувьд нь үр тариа тариалж байна. 17252 тн ургац хураан авлаа. Үүнээс төмс 1 га–аас 118.7 тн буюу нийт 580 га талбайгаас 6888 тн, хүнсний ногоо 1-га-аас 140 тн буюу нийт 728.5 га -аас 10184 тн ургац хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон.

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 34 худаг, 1.64км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдоод байна. ХБНГУлсын Боловсролын яамны “Төв азийн усны нөөцийн нэгдсэн удирдлагыг сайжуулах“ МОМО-2” төслийн хүрээнд 9 дүгээр цэцэрлэгт “Бохир ус цэвэршүүлэх байгууламж” бий болгосон. Цаашид сумын төвийн төсөвт болон аж ахуйн нэгжүүдийг цэвэр бохир усны нэгдсэн системд холбохоор улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байна. 2016 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөгдөж байна.

Хүн ам, өрхийн тоо


Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжинд холбогдсон 32 айлын дөрвөн орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууцанд амьдарч байна. Ирэх жилүүдэд сумын төвд орчин үеийн инженерийн шийдэл бүхий дэд бүтцэд холбогдсон 9 га талбайд 2 давхар Канад загварын, мөн 1 давхар эрчим хүчний хэмнэлттэй “веер” хороолол бий болно.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 17 бүлэгт 408 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага, суурь боловсролын хамран сургалтыг 100 хувьд хүргэлээ. Багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд багш нар 100 хувь хамрагдаж байна.

Цэцэрлэг


Сумын 9-р цэцэрлэгийн үндсэн сургалтад 181, гэр цэцэрлэгт 80 хүүхэд  хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.-    9-р цэцэрлэг -    Баян-Өлзийт багт байршилтай-    120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 181 хүүхэд хүмүүжиж байна-    24 багш, ажилчинтай-   1976 онд ашиглалтанд орсон  тоосгонхийцтэй. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эмнэлэг


-    Эрүүл мэндийн төв-    Баян-Өлзийт багт байршилтай-    8 ортой-    2 их эмч, 5 бага эмч, 5 сувилагч нийт 26 ажилчинтай2004 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан.

Соёлын төв


-    Соёлын төв-    Баян-Өлзийт багт байршилтай-    220 хүний суудалтай-    5 ажилчинтай1991 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээнд төрийн байгууллагад нийт 137 албан хаагч ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Орхон сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:-    Хөдөө аж ахуйн газар 38739,93 га-    Хот тосгон бусад суурины газар 1242,79 га-    Зам шугам сүлжээний газар 1716,88 га-    Ойн сан бүхий газар 367,04 га-    Усан сан бүхий газар 2079,66 га-    Улсын тусгай хэрэгцээний газар 15,7 гаӨнөөгийн байдлаар 617 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 185,1 га газар өмчилж, 26 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5,2 га газар, 1068 иргэн 19 аж ахуйн нэгж төмс хүнсний ногоо тариалах  зориулалтаар 1315,5 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


-    ЗДТГ-ын барилга-    Баян-Өлзийт багийн нутагт байршилтай-    24 ажилчинтай1974 онд ашиглалтанд орсонтоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Сумын сор бүтээгдэхүүн


Төмс, хүнсний ногоо, зөгийн бал нь тус сумын брэнд бүтээгдэхүүн юм. Зөгийн чиглэлээр 1 ТББ, 4 Хоршоо, 1 компани үйл ажиллагаа явуулдаг. 200 гаруй иргэд 600 бүл зөгийтэй сумынхаа хэрэгцээг 100 хувь хангадаг.

Сумын хөшөө, дурсгал-2


Хэсэг бөөн чулуун хадан дээр суврага мөн хэдэн хэдэн бичигтэй-Энхтал баг Адуунчулуун:

Сумын хөшөө, дурсгал-4


Хиргисүүр-Баян-өлзийт багийн Баян-Уулд 10 орчим байгаа

Сумын онцлог


Тус сум нь инженерийн хийцтэй усалгааны системтэй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлжаймгийн хүнсний ногооны хэрэгцээний 80 хувь, Монгол улсын хүнсний ногооны хэрэгцээний 10 гаруй хувийг дангаараа хангадагМөн Монгол улсын Засгийн газраас  жил бүр зохион  байгуулдаг “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож 2007, 2009, 2010, 2012 онуудад“Хүнсний ногоо тариалагч шилдэг сум”-аар, аймгийн“Тэргүүний сум”-аар 2012 онд 4 дэх удаагаа шалгарч, сүүлийн 12 жил дараалан 13 “Улсын тэргүүний тариаланч” төрөн гарсан бахдам амжилт үзүүлсэн.