Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.- 1 дүгээр сарын дундаж температур -26,7 С- 7 дугаар сарын дундаж температур +19,5 С- жилийн дундаж салхины хурд-3м/с- жилийн хур тунадасны нийлбэр 278 мм
Нийт газар нутгийн хэмжээ 263957 га.
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 73,3сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 893,6 сая төгрөг, сумын өөрийн орлого 52,0 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1018,9 сая төгрөг байна. Нийт зардлын 21,7 хувь нь цалин, 2,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 67,9 хувийг урсгал шилжүүлэг, 8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд 116 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт 147,2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Суманд нийгэм ахуйн зориулалт бүхий үйлчилгээний салбарууд, Цайдам өгөөж, Дархан Халиун, Түмэнбуудай, Дархан тооромт, Бесттөмөрт, Баялаг капитал, Өглөгчийн хэрэм зэрэг компаниуд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, газар тариалан мал аж ахуй, гурил, гурилан бүтээгдэхүүн, архи, ундааүйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж 1 тэрбус 519сая төгрөгийн борлуулалт хийж байгаагаас, улаан буудайн үйлдвэрлэл 2.212 сая төгрөг, төмс хүнсний ногоо 374 сая төгрөг, сүү, сүүн бүтээгдэхүүний 408.0 сая төгрөг, мах 735 сая төгрөгийн борлуулалт хийж байна.
Сумын хэмжээнд нийт 32200 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 3 хувьд нь төмс, 0,6 хувьд хүнсний ногоо, 80 хувьд нь улаанбуудай, 16,4 хувьд тосны ургамал, малын тэжээл тариалж, уринш буудай тариалж байна. 2012 онд нийт 13586,1 га талбайд тариалалт хийснээс улаан буудай 8985,9 га, тосны ургамал 3800,2 га, малын тэжээл, эрдэнэшиш, овъёос 317 га, төмс 400 га, хүнсний ногоо 83 га талбайд тус тус тариалж, 13301,4 га талбайд уриншийн боловсруулалт хийсэн нь нийт эргэлтийн талбайн 86,7 хувийг эргэлтэнд оруулсан байна. 2012 онд уриншийн боловсруулалтыг 13,7 мянган га талбайд хийснээс 1-р боловсруулалтыг 13,3 мянган га талбайд хийснээс 10490 га талбайд химийн, 2-р боловсруулалтыг 11,6 мянган га талбайд хийснээс 8333,6 га талбайд химийн, 3-р боловсруулалтыг 711 га талбайд хийсэн байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1973 онд баригдсан 35/6 квт-ийн дэд станцтай.
Сумын төвд ашиглагдаж байгаа бохир усны 38 худаг,2,2 км урт бохир усны шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 96 өрх, 6 төсвийн байгууллага, 21 аж ахуйн нэгж холбогдоод байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 128 айлын 12 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 43 бүлэгт 893 хүүхэд өдрөөр суралцажбайна. Хамран сургалт 94,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжлийн хөрвөх сургалтанд 6 багш суралцаж төгссөн, мэргэжил дээшлүүлэх сургалтанд 41 багш хамрагдсан байна.2 багийн дотуур байранд 114 хүүхэд хүмүүжиж байна. Төрийн өмчийн 16-р цэцэрлэгийн үндсэн сургалтанд 100, гэр цэцэрлэгт 50 хүүхэд хамрагдаж байна. Салхит багийн төмөр замын Чандага цэцэрлэгт 94 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Суманд улсын төсвийн 6 ортой 1 эмнэлэг, 2эмийн сан, 1 эмийн ургамлын үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 5 сувилагч, 23 ажилчидтай ажиллаж байна.
Тус сум Соёлын төв 1, Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах цэг, оёдолчин цахилгаан барааны засвар үйл ажиллагаа явуулж,25 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 5 цэг, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд үйл ажиллагаа явуулж байгаа шашин хийд байхгүй .
Суманд бүртгэлтэй ажилгүй 74 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 35 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 39 хувийг дээд, 12 хувийг тусгай дунд, 21 хувийг бүрэн дунд, 28 хувийг бүрэн бус дунд хүмүүс тус тус эзэлж байна.
- Малын индексжүүлсэн даатгал төсөл- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Хонгор сум нь Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол, Сайхан сумдтай хил залгаа оршиж нийслэлээс 250 км, аймгийн төвөөс 25 км зайтай Улаанбаатар Сэлэнгийн авто зам, хилийн Замын-Үүд Алтанбулаг боомттой холбосон төмөр замын зангилаан дээр оршдог байршлын өвөрмөц онцлог, эдийн засгийн хөгжлийн дэд бүтэц сайтай сум юм. Мөн ХААН, Хадгаламж банк, Мобиком, Скайтел, Юнител, G.Mobilе-ийн үүрэн телефоны станц суурилагдсан гар утасны болон интернэт сүлжээ, цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, орон нутгийн дулаан хангамжийн болон ус, ариутгах татуургын системтэй орчин үеийн суурин болон хөгжиж байна.
Боловсрол: | 0.734524000 |
Эрүүл мэнд: | 0.592471666 |
Эдийн засаг: | 0.296347142 |
Бусад: | 0.722770000 |
Дэд бүтэц: | 0.708733333 |
Байгаль орчин: | 0.621210000 |
Хонгор сум нь Хангай, ойт хээрийн бүст Хараа, Ерөө голын сав газарт далайн төвшнөөс дээш 700-1000 метрт өргөгдсөн, цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, ой хээр, уул мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Сумын хэмжээнд 125514 толгой малтайгаас тэмээ 3, адуу 5455, үхэр 11611, хонь 70874, ямаа 37571 толгой байна.Үүнээс 15 хувь буюу 18,9 хувь нь цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал байна. Малчин 378, мал бүхий 651 өрх байгаа нь сумын нийт өрхийн 67,3 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүрОХУ-ыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 34 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 200 м3/хоног хүчин чадалтай2 насос станц, 50 м3 багтаамжтай 2 усан сан, цэвэр усны 6112км урт шугам хоолойгоор 96айл өрх, 6 төсөвт байгууллага, 21 аж ахуйн нэгж холбогдож, бусад айл өрхийг4 ус түгээх байр, гүний 3 худгаас усаар хангаж байна.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна• Уурын зуухны барилгын дээвэр, халаалтын систем ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул их засвар хийх шаардлагатай.• Халаалтын зуухны НР54-18 тогоо ашиглалтын хугацаа дуусч солих шаардлагатай болсон. • Зуухны агааржуулалтын систем яндангийн тоос баригч огт байхгүй тул сумын төвийн агаарын бохирдлыг нэмэгдүүлж, ажилчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа тул шинээр хийх шаардлагатай.Салхит багийн 12 жилийн 11 дүгээр сургуулийн харьяа нийт 2 уурын зуух ажиллаж байна.
Хонгор сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- орон сууц, олон нийтийн бүс 5710,5 га- үйлдвэрлэлийн бүс 120 га- ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 200 га- хөдөө аж ахуйн бүс 3200 га- зуслангийн бүс 250 гаӨнөөгийн байдлаар 586 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 174,6 га газар өмчилж, 194 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 151,3 га газар, 115 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 32000 га газар эзэмшиж байна.
Тус сум нь “Төрөлжсөн эдийн засаг, хөгжингүй дэд бүтэц, чинээлэг иргэд бүхий хөгжлийн загвар сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:- Тогтвортой эдийн засаг, шаардлагатай дэд бүтцийг бий болгож, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх- Эдийн засгийн тулгуур салбаруудыг бий болгох, хөгжүүлэх- Экологи, байгаль орчинг хамгаалахТус сумын иргэд, хөдөлмөрчид сүүлийн үед өндөр үр ашигтай мах, сүүний чиглэлийн фермийн үхэр, хонь, гахайн аж ахуйг түлхүү хөгжүүлж, хөрсийг элэгдлээс хамгаалах, ойн зурвас байгуулах, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл, Газар тариалан МАА-н хосолсон өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байнаДархан-Уул аймгийн Хонгор сум нь эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, байршил, байгалийн баялгийн нөөц, аж ахуй эрхлэгчдийн чадамж, туршлагадаа тулгуурлан хөгжиж байгаа бөгөөд цаашид ч гаднын хөрөнгө оруулагч нартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгалийн баялаг олборлох, боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломж ирээдүйн хөгжлийн төлөв сайтай сум юм.