ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Монгол орны аж үйлдвэрийн томоохон төвийн нэг Дархан сумын үндэс болсон Дархан хотын суурийг Улаанбаатар, Москваг холбосон Төмөр замын Дархан өртөөг 1961 оны 10 дугаар сарын 17-нд байгуулснаар анх тавьсан. МУ-ын УИХ-ын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд одоогийн Дархан сумыг Дархан хотын төвийн нутаг дэвсгэрт түшиглэн 16 багтайгаар байгуулсан юм. Тус сум нь 77.6 мянган хүн амтай бөгөөд аймгийн хүн амын 82.0 хувь нь тус суманд амьдардаг.


Удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг зун, өдөр нь нэлээд халж, шөнө нь их хөрөх зэрэг эх газрын эрс тэс уур амьсгал бүхий хүйтэн мужид багтана. -    1 дүгээр сарын дундаж температур -23,6  С-    7 дугаар сарын дундаж температур +28,8 С-    Жилийн дундаж салхины хурд  3,9-4,1 м/с-    Жилийн хур тундасны нийлбэр  324,8мм


Сумын төсвийн татварын нийт орлого нь 27,543,2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 26,164,3 сая төгрөг, сумын өөрийн орлого 1378.9 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 2012 оны байдлаар Дархан суманд 2050 ААН үйл ажиллагаа явуулж жилдээ 583,0 сая төгрөг орон нутгийн төсөвт оруулсан. Хувиараа аж ахуй эрхэлж татвар төлдөг 3897 иргэн байдаг бөгөөд 136,5 сая төгрөг орон нутгийн төсөвт оруулсан байна. Орон нутгийн зарим томоохон ААН-ийг дурьдвал Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК аймгийн төсөвт 287,8 сая төгрөг, Дархан-Нэхий ХК 10371,4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын төсөвт 144,3 сая төгрөг, аймгийн төсөвт 75,1 сая төгрөг, сумын төсөвт 24,9 төгрөг, Ус-суваг ХК 3630,1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын төсөвт 154, сая төгрөг, аймгийн төсөвт 123,1 сая төгрөг, сумын төсөвт 27,1 сая төгрөг оруулсан байна. Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимжиж байгаа бөгөөд “Хос-бар” ХХК 4380,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын төсөвт 388,7 сая төгрөг, аймгийн төсөвт 44,8 сая төгрөг, сумын төсөвт 1,5 сая төгрөг оруулсан байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд 362,6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 40,6 хувьд үр тариа, 44,6 хувьд төмс, 14,6 хувьд хүнсний ногоо, 0,2 хувьд бусад бүтээгдэхүүн тариалж байна. Сумын хэмжээнд 2012 онд 160 га талбайд төмс, 140 га талбайд хүнсний ногоо тариалж 2400 тн төмс, 1680 тн хүнсний ногоо хураан авч аймгийн хэмжээнд эхнээсээ хоёрт орж сүүлийн 2 жил дараалан газар тариалангийн шилдэг зохион байгуулалт сайтай сумаар шалгарсан амжилттай ажиллаж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. 1965 онд баригдсан “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” Хувьцаат Компани  нь   35/6-10, 35/0.4 квт-ын  дэд станц 24 ш, 10-6/0.4 квт-ын трансформаторын дэд станц 471 ш, хуваарилах байгууламж 16 ш, 35 квт-ын Цахилгаан дамжуулах агааарын шугам -  605.4 км, 6-10 квт-ын ЦДАШ -1040.72 км, 0.4 квт-ын ЦДАШ 481.4 км, 6-10 квт-ын  кабель  шугам 193.7 км, 0.4 квт-ын кабель шугам  28 км байгаа бөгөөд 21576 өрхийн 71785 хүн амыг цахилгаанаар хангаж байна.

Ариутгах татуурга


Тус цэвэрлэх байгууламж нь хоногт 50000м3 хүчин чадалтай биологийн бүрэн цэвэрлэгээтэй-    Үйлдвэрийн районы бохир ус хүлээн авч дамжуулан шахах “Өмнөт станц”   -    Бохир ус хүлээн авч дамжуулан шахах 2-р станц-    Бохир ус хүлээн авч цэвэрлэхтөв станц, биологийн бүрэн цэвэрлэх байгууламж ажилладаг-    Бохир усны төв болон салбар сүлжээний нийт урт 223,6 км-    Бохир ус цэвэрлэгээний түвшин 9 хувь -96 хувь хүртэл цэвэрлэгдэж байна.

Хүн ам, өрхийн тоо


Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 144 нийтийн эзэмшлийн орон сууц байгаагаас  5 давхар байр 134, 9 давхар байр 8, 16 давхар байр 1, 3 давхар байр 1 байдаг бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай нийтийн зориулалтай 10 орон сууц баригдсан.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 12  жилийн  төрийн өмчийн 10 сургууль хувийн хэвшлийн 12 сургуульд  нийт 15193 хүүхэд өдрөөр  суралцаж, албан бус боловсролын  дүйцсэн хөтөлбөрөөр “Нээлттэй Ахлах” сургуульд  233 сурагч сурч  хүмүүжиж байна. ЕБС-ийн суралцагчийн хамран сургалт 100 хувьд хүрсэн байна.  Мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай ба нийт 894 байна . Төрийн өмчийн 12 цэцэрлэгийн үндсэн сургалтанд 3756 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 73 хувьтай байна. Мэргэжлийн сургалт , үйлдвэрлэлийн 2 төвд 2260 хүүхэд суралцаж, 116 багш ажиллаж байна. ШУТИС, ХААИС, ЭМУШИС-ийн салбар сургууль болон их дээд сургууль, коллежид нийт 10000 мянган оюутан суралцаж , 467 эрдэмтэн багш ажиллаж байна.

Сургууль-2


•    1988 онд ашиглалтанд орсон•    1776 хүүхэд суралцаж байна•    190 багш ажилчинтай•    Сантеникийн бохир, цэвэр усны шугам хоолой маш муудсан өдөрт хомуд тавьж модон шаантаг хийж байгаа. ОО өрөөний суултуур тосгуур муудсан. IV блокны дээврээс ус их гоождог, суулт ихтэйгээс барилгын хана их цуурч, гажилт үүссэнээс бохирын ширмэн хоолой хагарсан. Мөн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэн солих шаардлагатай. Барилгын гадна фасадны хавтан хоорондын чигжээс унасан, резин нь хатсанаас дулаан их алддаг тул их засвар хийх шаардлагатай.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв


Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  2 төвд 2010 суралцагчид суралцаж байна. •    1984 онд ашиглалтанд орсон•    800 хүүхэд суралцах хүчин чадалтай•    93 багш ажилчинтай•    Дээврийн их засвар хийх, мөн гадна фасад будах шаардлагатай

Эмнэлэг


•    1972 онд ашиглалтанд орсон•    260 ортой•    488 ажилчинтай•    Аймгийн хүн ам жил ирэх тусам ихэсч байгаатай холбоотойгоор лаборатори болон амбулаторийн барилгын өргөтгөл мөн цусны банкны шинээр барих барилга нэн шаардлагатай.

Театр


•    1978 онд ашиглалтанд орсон. Цутгамал төмөр бетонон хийцтэй•    99 ажилчинтай•    1978 онд ашиглалтанд орсноос хойш томоохон хэмжээний урсгал болоод их засвар хийгдээгүй.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 38 сүм хийд байдагаас будда 10, лал 2, христ 26 сүм байна. Тухайн хийдүүдэд нийт 156 хуврага, санваартан ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Дархан сум нь Дархан – Уул аймгийн төвд байрладаг. Сум хөгжлийн төлөвлөгөөг 2003 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан 2012 онд 408,59 га-аар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдлаар:-    Хөдөө аж ахуйн бүс- 6га-   Хот тосгон бусад суурин газар – 132.82 га-   Зам шугам сүлжээний бүс – 8.3га-    Мод үржүүлгийн газар  - 132.7 га-    Гол мөрний эзлэх газар – 356.37га-   Улсын тусгай хэрэгцээний бүс – 81.79гаӨнөөгийн байдлаар хуучин газраа эзэмшиж байсан 672 иргэн 59.2 га газраа өмчилж авч өмчлөлийн газар шинээр нэмэгдсэн. Шинээр газар өмчлөх зориулалтаар 157 иргэнд 10.95 га газрыг олгосон. Хот байгуулалтын төлөвлөгөөний дагуу 314 иргэнд 16.39 га газрыг шинээр амины орон сууц, хашаа байшингийн зориулалтаар тосгон бусад суурин газрын нийтийн эдэлбэрийн газрын сул чөлөөтэй газраас газар эзэмшүүлэхээр олгож байна. Гэр хорооллын газар 471 иргэн, 27.34 га газраар нэмэгдсэн.

Сумын засаг даргын тамгын газар


•    1970 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй•    33 ажилчинтай•    1970 онд ашиглалтанд орсноос хойш засвар их засвар хийгдээгүй. Хийц маяг, тоноглол нь хоцрогдсон.

Сумын сор бүтээгдэхүүн


Нэхий эдлэлийн үйлдвэрийг БНБАУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулах тухай Засгийн газар хоорондын шийдвэр 1967 онд гарч 1972 онд байнгын ашиглалтанд орсон юм. Тус компани нь анхны жилдээ 700-810 мянган ширхэг хонины арьс боловсруулан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажилласнаас хойш эх орны болон экспортын нэхий дээл, хувцас бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна.

Сумын хөшөө, дурсгал-2


Тус хөшөөг 2006 оны 10-р сарын 17 нд уран барималч Н.Оргил Дархан хотын 45 жилийн ойд зориулж барьсан юм. Энэхүү хөшөө нь Залуучууд театрын зүүн урд талд байрлана.

Бурхантай уул:

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дархан-2022 Дархан сумын хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн тэргүүлэх чиглэлийг•    Нийгмийн хөгжлийг дэмжих•    Эдийн засгийн хөгжлийг дэмжих•    Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийг дэмжих•    Байгаль орчны хөгжлийг дэмжих хэмээн тодорхойлсон.•    Нийгмийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд: Дархан сумын хэмжээнд ажилгүйдлийг үе шаттайгаар бууруулан, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй хүргэж, гэр бүл төлөвлөлт, хүн ам зүйн оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ.•    Эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд:Микро эдийн засгийн бодлогын түвшинд томоохон үйлдвэрүүдийг түшиглэн, боловсруулах чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг өргөтгөж, аялал жуулчлал, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, Дархан хот өөрийгөө бие даан санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.•    Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийг дэмжих бодлогохүрээнд:Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлж, зам тээвэр, түлш, эрчим хүчний салбар, барилга, хот тохижилтыг хөгжүүлснээр  “Монгол Улсын жишиг хот” бий болгоно.•    Байгаль орчны хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд:Байгаль экологийг бохирдуулж буй эх үүсвэрүүдээс үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлж, байгаль орчныг нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад гол зорилго оршино.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.739438000
Эрүүл мэнд: 0.778575000
Эдийн засаг: 0.405985714
Бусад: 0.563535000
Дэд бүтэц: 0.875000000
Байгаль орчин: 0.480060000


Дархан-Уул аймгийн төв хэсэгт: -    Улаанбаатар хотоос 220 км-    Сэлэнгэ аймгийн төвийн сум Сүхбаатараас 100 км, -    Хойт хилийн боомт Алтанбулаг сумаас 130 км, -    Орхон аймгийн төвийн сум Баян-өндөрөөс /Эрдэнэт/ 180 км зайд оршдог. Зүүн ба урд талаараа Дархан-Уул аймгийн Хонгор, хойт талаараа Орхон сум, баруун талаараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумтай тус тус хиллэдэг.


Далайн түвшнээс 707м өндөрт, 10315 га нутаг дэвсгэртэй. Орхон Сэлэнгийн сав газрын бүсэд Хараа голын дагуу байрладаг. Агаарын үнэмлэхүй их температур 7-р сард 42.6 С0, үнэмлэхүй бага температур нь 1-р сард -43.7 С0 хүрдэг. Жилд дунджаар 310-320 мм хур тунадас ордогийн 85-90% буюу 284-290 мм тунадас дулааны улиралд унадаг.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 79883 толгой малтайгаас  242 тэмээ, 3154 адуу, 13368 үхэр, 36726 хонь, 26393 ямаа байна. Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн 62,5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 78,2 хувийг эзэлж байна. 276 малчин өрх, 933 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 5,6 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр  ОХУ-ыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 49 км авто зам, олон улсын төмөр зам дайран өнгөрдөг. Орон нутгийн чанартай авто зам  248,06 км байдгаас багууд хоорондоо хатуу хучилттай болон хайрган хучилттай замаар холбогддог. Дарханы нийтийн тээврийн алба нь 500 гаруй микро автобус, таксигаар 22 чиглэлд үйлчилж, жилд дунджаар давхардсан тоогоор 7.0 сая зорчигч тээвэрлэж, 1 тэрбум 360 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлж байна.

Ус хангамж


“Дархан – Ус суваг” ХКомпани нь усан хангамжийн  эх булгийн төслийн хүчин чадал нь 70 000 м3/хоног/, Хараа голын эрэг дагуу байрласан цэвэр усны эх үүсвэр нь ЭЦВ12-100 насостой 8 худаг, SP4АА маркийнн 10 насос бүхий 10 худаг, нийтдээ гүний 18 худаг, дамжуулан шахах 2-р өргөгч станцад D1600-90 насос, DH640/150 маркын “Терал” фермийн 3 насос нийт 4 насос, хлоржуулах байгууламжаас бүрдэж байна. Усан санI өргөгч /усны эх булгаас/ II өргөгчид ф500мм-ийн 2ш, ф600мм-ийн 1 шугамаар усыг олзворлон шахаж 1000м багтаамжтай 2 санд цуглуулан нөөцөлж өндрийн санруу шаххамт ажиллаж байна.-    2000м3 багтаамжтай 2 ширхэг усан сан-    6000м3 багтаамжтай 2 ширхэг нийт 4 ширхэг усан санд 16000м3 усыг нөөцөлж өөрийн урсгалын системээр сумыг ундны цэвэр усаар хангадаг. Цэвэр усны төв болон салбар 223,3км шугам сүлжээгээр усыг хэрэглэгчдэд түгээдэг, шугам сүлжээнд зангилаа болон үзлэгийн 1344 ширхэг худаг хоргуудтай байна. Төвлөрсөн усан хангамжаар сумын 1200 гаруй аж ахуйн нэгж, 10712 нийтийн эзэмшлийн орон сууцны айл өрх, гэр хорооллын 9907 өрхийн хүн амд 35 цэвэр ус түгээх байраар дамжуулан зөөврийн усаар хангаж байна.

Дулаан хангамж


Тус сүлжээ нь усаар 228 Гкал/цаг хүчин чадалтайгаас өвлийн их ачаалалд 148 Гкал/цаг дулаан дамжуулан түгээж байна.  Дулаан хангамжийн систем нь дулааны нэг эх үүсвэртэй. ДЦС-аас худалдан авсан дулааны эрчим хүчээр хотын үйлдвэр, худалдаа, орон сууц нийгэм ахуйн барилгуудыг дулаан, хэрэгцээний халуун усаар, үйлдвэрүүдийг технологийн уураар хангадаг. Дарханы дулаан хангамжийн системийн үндсэн тоноглол болох дулааны шугам сүлжээ нь дулаан дамжуулах төв шугам  болон салбар шугамаас бүрддэг.Үүнд: -    Дулаан дамжуулах шугамын урт 20.7 хос.км, -    Уур, конденсатын шугамын урт 5,7 км буюу  2.8 хос.км-    Дулаан түгээх /хуваарилах/ шугамын урт    9.5  хос.км-    Орон сууцны дулаан түгээх шугамын урт 13.7 хос.км-    Хэрэглэгчийн мэдлийн дулаан түгээх шугам 46 хос.км

“Дарханы Дулааны цахилгаан Станц” төрийн өмчит хувьцаат компани нь48 мянган квт/ц буюу жилдээ 302 сая квт/ц цахилгаан, 1196 мянган Гкалл дулааны эрчим хүч боловсруулах хүчин чадалтай байгуулагдсан. Жилд дунджаар 340-350 мянган тн нүүрс Шарын голын уурхайгаас авч технологийн хэрэгцээндээ ашигладаг. Сүүлийн жилүүдэд  Шарын голын уурхай нүүрсээр бүрэн хангаж чадахгүй болсон тул Багануураас нүүрс авч хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн БКЗ-75-39 БФ маркийн 75 т/цаг уур боловсруулах хүчин чадалтай 9 зуух, АПТ-12-35-10 маркийн тус бүр нь 12 Мвт/ц чадалтай 4 турбин генератортай.  Үндсэн ба туслах тоноглолууд нь сүүлийн үеийн хянах хэмжүүр автоматикийн хэрэгслэлээр тоноглогдсон. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110 киловольтын өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд 110 квт-ын шугамаар Дарханы 220 квт-ын дэд станц, Дарханы үйлдвэр аж ахуйн газруудтай 6 кв-ын шугамаар холбогддог.Тус станц нь Дархан сумыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, халаалтаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээгээр  үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. Жилд дундажаар 3 сая тн орчим ус боловсруулан  халуун усыг сүлжээнд нээлттэй системээр нийлүүлдэг.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


•    1985 онд ашиглатанд орсон•  928 хүүхэд суралцах хүчин чадалтай. Хүчин чадлаасаа 2 дахин их хүүхэд суралцдаг. Мөн хаалга, цонх, хана муудсан.•    109 багш, ажилчинтай


Сургуулийн өмнөх боловсролын 12 цэцэрлэгийн 96 бүлэгт 3756 хүүхэд хамрагдаж,  124 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажиллаж байна. •    1970 онд ашиглалтанд орсон•    280 хүүхдийн хүчин чадалтай•    37 багш ажилчинтай•    1970 онд ашиглалтад орсноос хойш барилгын их засвар 2008 онд хэсэгчлэн хийгдсэн.

5-р цэцэрлэг

Эрүүл мэнд ерөнхий


Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагын анхны салбар болох Хүний бага эмчийн салбар 1935 онд тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Дархан суманд байгуулагджээ. Одоо туссалбарт 225 их эмч, 524 дунд мэргэжилтэн, нийт 1097 ажилтан ажилладаг. Мөн хэвтэж эмчлүүлэх 365 ортой нэгдсэн эмнэлэг, өрхийн 5, хувийн хэвшлийн 25 эмнэлэг, 22 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг өрхийн эмнэлгээр үзүүлэх тогтолцоонд бүрэн шилжсэн.

Соёл, спорт ерөнхий


“Залуучууд” театрын анхны суурийг 1973 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тавьсан. Өнөөдөр тус театр нь 100 гаруй     ажилчинтайгаас     60% нь уран бүтээлчид байна. “Найрамдал” музей нь анх 1970 оны 4-р сарын 22 нд байгуулагдсан бөгөөд өнөөдөр Түүхийн, Угсаатны зүйн, Үзэсгэлэнгийн, Байгалийн танхим гэсэн 4 үндсэн танхимтай. Биет зүйлс, түүхэн баримт бичиг, гэрэл зураг, хөрөг зураг, сийлбэр, баримал, хөөмөл, зээгт наамал зэрэг үзмэрийн бүх төрлийг хамарсан үндсэн сан хөмрөг болох 1500 гаруй нэгж цуглуулгатай үйл ажиллагаагаа явуулж байна. Биеийн тамир, спортын газар нь анх “Дархан нийгэмлэгийн зөвлөл” нэртэйгээр 1 дарга, 1 зааварлагчтай 1966 онд байгуулагдсан түүхтэй. Одоо Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар нь нийт 20 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус газар нь ОХУ-ын Улаан-Үд, Чита, Иркутск, БНСУ-ын Жүдо бөхийн холбоо, Японы Үндэсний Олимпийн Академи, Япон улсын Ибараки муж, Туркийн Стамбул хотын спортын хороодтой хамтран ажилладаг. Мөн спортын 29 холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Спорт заал


•    1974 онд ашиглалтанд орсон. Цутгамал төмөр бетон хийцтэй•    400 хүний суудалтай•    23 ажилчинтай

Ажилгүйдэл, ядуурал


Дархан суманд бүртгэлтэй ажилгүй 1809 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 49 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг насаар нь авч үзвэл16-24 нас -34 хувь25-34 нас -42 хувь35-44 нас -15 хувь45-60 нас -9 хувийг тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


•    1985 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй•    63 ажилчинтай•  Аудитын газар, Стастикийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэдээлэл технологийн алба зэрэг байгууллагууд хамт байрладаг

Суманд хэрэгжиж буй төслүүд


1.    Малын индексжүүлсэн даатгал2.    Тогтвортой амьжиргаа-2 төсөл3.    Сум хөгжүүлэх сан4.    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл5.    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

Сумын хөшөө, дурсгал


Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссын" Орон нутгийн хамгийн сайн санаачлага"-аар өргөмжлөгдсөн"

Морин хуур цогцолбор:

Сумын хөшөө, дурсгал-3


Монголчууд бид 5 настай хүүхэд ирээдүйгээ зөгнөн ярьдаг гэж хуучилдаг бөгөөд хутагт хувилгаадыг 3-5 насанд нь тодруулж байсан түүхэн уламжлалтай. Түүнчлэн 5 насанд хүүхдийн авъяас билэг тодорч хүмүүжил, ёс суртахууны суурь нь тавигддаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон түүхэн уламжлалуудыг дээдлэн тус хөшөөг бүтээсэн байна. Хөшөөний хэмжээ: Өндөр нь 1.10 м, гутлын урт 40 см, гутлын өндөр 41 см.

Монгол гутал:

Сумын онцлог


Аймгийн төвийн сум болох Дархан-Уул аймгийн Дархан сум нь Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төв юм. Дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейны шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг багатай зэрэг давуу талуудтай. Тус суманд “Дарханы Дулааны цахилгаан станц” ХК, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ,  “Эрэл Цемент” ХК, “Дархан  Мах-Экспо” ХК, “Дархан Гурил тэжээл” ХК, Дархан НИК, “Дарханы Дулааны Сүлжээ“ХК, “Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ” ХК, Дархан төмөр замын зангилаа, “Дархан Нэхий” ХК, “Монгол алт” ХК  зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд үйл ажиллагаагаа явуулдаг.Нийт 91093 хүн амтай, үүнээс 74526 хүн Дархан сумандамьдардаг. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлнэ. Аймгийн хэмжээнд 24989 өрх байгаагийн 67.5 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг.