Говьсүмбэр аймаг
Сүмбэр сум
Ерөнхий мэдээлэл
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум нь хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошууны төв хэсэг, үндсэн нутаг нь юм.
Улсын Бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 тоот тогтоолоор Чойр хот байгуулагдахад тус хотын Сүмбэр хороо, Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулагдахад тус аймгийн Сүмбэр сум болсон.
Сүмбэр сум нь засаг захиргааны 6 багтай, 1,2,3 дугаар баг нь сумын төвд, 4,5,6 дугаар баг нь хөдөөд байдаг.
2012 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогоор 3271 өрх 11279 хүн ам , 165819 толгой мал тоолуулсан байна.
Далайн түвшнээс дээш 1000 – 1200 м өргөгдсөн. Нийт нутаг дэвсгэрийн 366819 га нь ХААхуйн, 1680 га нь Хот тосгоны суурины, 1588.6 га нь зам шугам сүлжээний, 731.3 га нь усны сан бүхий эдэлбэр газар байдаг.
Сум нь нийт 376819 га нутаг дэвсгэртэй, нутгийн ихэнх хэсэг нь тал хээрийн бүсэд оршдог бөгөөд сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр хосолсон мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 376819 га.
Мал сүрэг
2012 оны жилийн эцсийн байдлаар сумын хэмжээнд нийт 165819 толгой мал тоологдсоноос 408 тэмээ, 6693 адуу, 4092 үхэр, 71979 хонь, 82647 ямаа байна.
Сүргийн бүтэц, хувиар : Сумын хэмжээнд 165819 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз болон нутгийн шилмэл омгийн 3340 толгой мал тоологдсон нь нийт малын 20 хувийг эзэлж байна. Сумын хэмжээнд 396 малчин өрх, 434 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 25,4 хувийг эзэлж байна.
Зам тээвэр
Тус сумын нутгаар Мянганы замын босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг бөгөөд Замын Үүд-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто зам 2013 онд ашиглалтад орно. Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн олон улсын төмөр зам дайран өнгөрдөг. Сумын төвд орон нутгийн чанартай 4.1 км хатуу хучилттай авто замтай бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн үйлчилгээний 30х50 хэмжээтэй талбай, 4.38 км явган хүний зам тус тус барьж ашиглалтад оруулсан байгаа
Төмөр замын ачаа, зорчигч тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд өсч, Чойр өртөөний нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна.
2012 оны зорчигч урсгалын мэдээгээр зорчигч тээвэрлэлт 2332.6 мян.хүн, нийтийн тээврийн тээвэрлэсэн зорчигч 10.6 мян.хүн байна.
Ус хангамж
Усан хангамж. Ус Ду ОНӨҮГазар болон УБТЗын Барилга орон сууц хангамжийн 2-р ангиуд сумын хэмжээнд цэвэр ус олборлон түгээх үйл ажиллагааг эрхэлж байгаа бөгөөд төвлөрсөн шугаманд холбогдсон 2000 гаруй өрх айл, ААНБ-ыг цэвэр усаар хангаж байна.
Сумын төвийн цэвэр усны 2 эх үүсвэр байгаа бөгөөд 500 м3 багтаамжтай 2 усан сантай. Ундны ус нь эрдэсжилт ихтэй, хатуулаг чанар өндөртэй байдаг тул эх үүсвэр дээр төмөргүйжүүлэх төхөөрөмж суурилуулсан бөгөөд дахин эрдэсгүйжүүлэх, цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай.
Эх үүсвэрээс Хонхор хотхон хүртэлх 6.2 км шугам болон Сүмбэр хэсгийг хангадаг 1.5 км шугамыг хуванцар хоолойгоор бүрэн шинэчилж, сольсон бөгөөд одоо хотын доторхи цэвэр ус дамжуулах шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа.
Гэр хорооллын цэвэр усан хангамжийг сайжруулах, усан сангуудыг эрүүл ахуйн стандартад нийцүүлж, алслагдсан гэр хорооллын усан хангамжийг үе шаттай шийдвэрлэн улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ундны ус түгээх 4 байрыг шинээр барьж ашиглалтад оруулаад байгаа бөгөөд 1-р багийн дан байруудын 30 өрхийг цэвэр усны төвлөрсөн шугаманд холбогдсон.
Дулаан хангамж
Сумын төв дээр халаалтын нийт 4 зуух ажиллаж байгаагийн зэрэгцээ нам даралтын зуухнаас тэжээгддэг олон байгууллага байдгаас өвөлдөө агаарын бохирдол ихээр үүсч байна. Цаашид төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн өндөр чадлын дулааны станцтай болох шаардлагатай.
Хонхор хотхоны халаалтанд БНХАУ-д үйлдвэрлэсэн DZL маркийн нийт 14.6 МВт хүчин чадалтай 4, Төмөр зам болон сумын төвийн хэсэгт ДТХ-0.9 маркийн 6 зуух ажиллаж, нийт айл өрх, ААНБ-ын 60 гаруй хувь нь төвлөрсөн халаалтанд холбогдсон.
Сүүлийн жилүүдэд төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж олноор баригдаж байгаагаас дулааны шугам сүлжээний нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй, зуухнууд ачааллаа даахгүйд хүрч байна.
Шилжилт хөдөлгөөн
Улаанбаатар хотоос 240 гаруй км, аймгийн төв, дэд бүтэц сайтай тул шилжин явах иргэдээс шилжиж ирэх иргэдийн тоо их гардаг нь хүн амын тоо өсөх хандлагатайг харуулж байна.Өрхийн тоо сумын төвд 2737, хөдөөд 534 нийт 3271 өрх байна.
Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж
1 дугаар сургууль
2-р багийн нутагт байршилтай 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 957 сурагчидтай 2 ээлжээр хичээллэж байна. 72 багш ажилчидтай. 1986 онд ашиглалтанд орсон. Блокон хийцтэй, инженерийн төвлөрсөн хангамжтай.
5 дугаар сургууль
• 3-р багийн нутагт байршилтай • 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 762 хүүхэд суралцаж байна.• 64 багш, ажилчидтай.• 2011-2012 оны хичээлийн жилд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.
Цэцэрлэг
2-р багийн нутагт байршилтай 50 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 125 хүүхэд хүмүүжиж байна. 20 багш ажилчидтай. 1981 онд ашиглалтанд орсон. Тоосгон барилга, засвар хийгдэж байгаагүй. Төвлөрсөн халаалтын шугамд холбогдоогүй.
Төрийн, төрийн өмчийн оролцоотой болон хувийн хэвшлийн 7 цэцэрлэгт нийт 1290 хүүхэд хамрагдахаас 805 хамрагдаж, 62,4 хувьтай байна. 440 хүүхэд СӨБ-ын үндсэн сургалтанд хамрагдаж чадахгүй байна. Харин хувилбарт сургалтанд 301 хүүхэд хамрагдсанаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 85,7 хувьд хүрсэн. 2013 онд 100 хүүхдийн Канад цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн ч үндсэн сургалтанд хамрагдаж чадахгүй 180 хүүхэд байна. Тиймээс сумын хэмжээнд шинээр 1 хүүхдийн цэцэрлэг барих шаардлагатай.
5 дугаар цэцэрлэг
3-р багийн нутагт байршилтай 100 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 203 хүүхэд хүмүүжиж байна. 20 багш ажилчидтай 2010 онд ашиглалтанд орсон. Тоосгон, Инженерийн төвлөрсөн шугаманд холбогдсон.
Эмнэлэг
Төв салбар өрхийн эмнэлэг нь төвлөрсөн халаалтад холбогдоогүй бага оврын зуухаар халаалт дулааны асуудлаа шийдвэрлэсэн. Төвлөрсөн халаалтын шугамд холбогдох шаардлагатай.Өрхийн эмнэлгийн хонхор хотхоны салбар эмнэлэг хүйтэн байдаг учир иргэдэд үзүүлэх, эмч нарын ажиллах нөхцөл хүнд байдаг. Цаашид өрхийн эмнэлгийн шинэ барилгын асуудлыг аймаг болон улсын төсөвт тусгахаар санал хүргүүлсэн.
Соёл спорт
Соёл, спорт, аялал, жуулчлалын газар нь 1991 онд байгуулагдсан.Тус байгууллага нь 16 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Музей
1965 онд ахуй үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгыг 2010 онд засварлан 2 давхар болгон засварлаж, аймгийн Музей, Номын сан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Төвлөрсөн шугаманд холбогдсон. Музей – 8 ажилчидтай, Номын сан - 10 ажилчидтай
Балдандаржаалин хийд
2009 онд шав тавигдаж, 2011 онд ашиглалтад орсон. Хамба лам, шавь, 3 туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Ажилгүйдэл ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй 151 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 51,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 33,8 хувийг дээд, 25,2 хувийг тусгай дунд, 36,4 хувийг бүрэн дунд, 4,6 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Засаг даргын тамгын газар
2-р багт байршилтай32 ажиллагсадтай1986 онд блок болон тоосгоор буудлын зориулалтаар баригдсан. 1996 онд засвар хийж Сүмбэр сумын Тамгын газар болсон. Өрөө тасалгааны хувьд жижиг хүрэлцээ муу нэг хүнд ногдох талбайн хэмжээ алдагдсан 16 м2 – 19 м2 өрөөнд 2 – 3 албан хаагч сууж байна. Засаг захиргааны 6 нэгжтэй сумын төвд багийн төв байхгүйгээс Засаг даргын Тамгын газрын байранд хөдөөгийн 3 багийн Засаг дарга байрладаг. Цаашид зориулалтын байртай болох шаардлагатай. Энэ онд 1,2-р багийн төвийн барилгын зураг төсвийг хийсэн.
Сумын сор бүтээгдэхүүн
Манай улсад 1956 оноос каракуль хуцны үрээр нутгийн монгол хонинд зохиомол хээлтүүлэг хийж эхэлсэнээр тал хээр, говийн бүсийн цаг уурын нөхцөл, бэлчээрийн маллагаанд тохирсон хурганы арьсны хонь буй буюу “Сүмбэр” үүлдрийн хонийг бүтээсэн юм. “Сүмбэр” үүлдрийн хонин сүрэг нь Монгол улсад зөвхөн манай суманд үржүүлэгдэж буй бөгөөд тус аж ахуйгаас мах, ноос, сүү, хурганы гоёмсог буржгар арьс авч ашиглаж байна.
Сумын сор бүтээгдэхүүн
Хөшөө дурсгалын нэр: Нэр нь тодроогүй баатрын хөшөөБайгуулагдсан он: 1978Хөшөө дурсгалын намтар : Нэр нь тодроогүй баатрын хөшөө нь хуучнаар ЗХУ-ын цэргийн анги байхдаа цэргийн жагсаал хийж ирсэн талбайн туурин дээр байрладаг. Энэ хөшөө нь овор хэмжээнийхээ хувьд Монголд одоогоор 2-т ордог.
Сумын хөгжлийн зорилт
Боржигин түмний уламжлалт ёс заншлыг өвлөн дээдэлж, говь хээрийн өвөрмөц хослол бүхий экологийн тэнцвэрийг хадгалан үр ашигтай шударга бизнес, хүний хөгжлийг бүх талаар хангасан, орон нутгийн нөөц, дэд бүтцийн давуу хөгжилд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, эрчимжсэн мал аж ахуй бүхий эдийн засгийн чадавхитай сум болно. Энэ зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Сумын индекс
Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Аймгийн төв хэсэгт: Улаанбаатар хотоос 220 км, аймгийн төвийн сум.Дорноговь аймгийн Даланжаргалан, Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Төв аймгийн Баянжаргалан болон өөрийн аймгийн Баянтал, Шивээговь сумдтай хиллэдэг.
Цаг агаарын хувьд эрс тэс , уур амьсгалтай. Зундаа нилээд халуун, өвөлдөө хүйтэн, жилийн ба хоногийн температурын хэлбэлзэл ихтэй, улирлуудын шилжилт харьцангуй огцом солигддог. Энэ нь говь хээрийн завсрын бүсийн онцлог юм. • 1 дүгээр сарын дундаж хэм -13,80С• 7 дугаар сарын дундаж хэм +200С• Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр 200-250мм
Сумын өөрийн орлого 150,4 сая, төвлөрсөн төсвийн шилжүүлэг 263,1 сая төгрөг, нийт 231,5 сая төгрөгийн орлого бүрдсэн байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 406,8 сая төгрөг байна. Нийт зардлын 59,2 хувь нь цалин, 6,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6,3 хувийг урсгал шилжүүлэг, 28 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 201 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулан улсаас 238,3 сая төгрөгийн татаас авч, 198,2 төгрөгийг өөрөө бүрдүүлж байна.
Газар тариалан
Сумын хэмжээнд нийт 7,9 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 38 хувьд нь төмс, 25,3 хувьд нь хүнсний ногоо, 36,7 хувьд нь малын тэжээл тариалж байна. 24,1 тонн төмс, 13 тонн хүнсний ногоо, 2,6 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Цахилгаан хангамж
Сүмбэр сумын төвд Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-ийн Чойр салбар цахилгаан дамжуулах, Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ий Говьсүмбэр салбар цахилгаан түгээх сүлжээг эрхлэн явуулж зэргэлдээх аймаг, сумдыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Сумын төвийн айл өрхүүд төвлөрсөн цахилгааны шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Хөдөөгийн айл өрхүүдийн дийлэнх нь сэргээгдэх эрчим хүч ашиглаж байна.
Ариутгах татуурга
Төмөр замын хэсгийн бохирыг татан зайлуулж буй тунгаагуурын байгууламж нь ашиглалтын хугацаа дуусч нэвчүүлэх боломжгүй болсон.
Хонхор хотхонд өөрийн урсгалтай 2.4 км 100-30мм ширмэн, даралттай 2 км 2500 мм хуванцар шугамтай ариутгалын станц КНС, 4 болон карттай 1500 м3/х ус хүлээн авах хүчин чадалтай тунгаагуурын цэвэрлэх байгууламж ашиглагдаж байна.
Төмөр замын хэсгийн бохирын шугам сүлжээг Хонхор хотхоны төвлөрсөн цэвэрлэх байгууламжид холбож тус цэвэрлэх байгууламж болон төв коллекторт технологийн өргөтгөл шинэчлэл хийх шаардлагатай.
Сумын төвийн дийлэнх айл өрх, ААНБ-ууд бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд одоогоор бохирын том сав ашиглаж байгаа 6 ААНБ байна.
2012 онд 1-р сургуулийг бохирын төв шугаманд холбосон, 2013 онд 1, 2-р цэцэрлэгийг бохирын төв шугаманд холбохоор төлөвлөж байна.
Орон сууц хангамж
Сумын хэмжээнд хуучин Зөвлөлтийн цэргийн ангийн үед ашиглагдаж байсан орон сууцны барилгуудыг сэргээн засварлаж ашиглалтад оруулснаар сумын нийт айл өрхийн 60 гаруй хувь нь орон сууцанд амьдарч байна.
Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 100 000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 75 айлын орон сууц шинээр засварлагдахаар, мөн 135 айлын орон сууцны Сүмбэр хотхон байна.
Боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн 3 сургуулийн 78 бүлэгт 2320 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 55 иргэн хамрагдаж байна. Үүнд 195 багш, ажилтнууд ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хангалт 99,3 хувь, анги дүүргэлт 29,5 хувьтай байна.
2 дугаар сургууль
1-р багийн нутагт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 630 сурагчидтай 2 ээлжээр хичээллэж байна. 57 багш ажилчидтай, 1954 онд ашиглалтанд орсон. Чулуу, тоосгон хийцтэй, инженерийн төвлөрсөн хангамжтай.
5 сургуулийн дотуур байр
• Ерөнхий боловсролын 5-р сургуулийн дотуур байр• 70 хүүхдийн ортой. Одоогоор 60 хүүхэд амьдарч байна.• 3 ажилчидтай.• 1972 он ашиглалтанд орсон.Барилга нь 1972 онд орос цэргийн ангийн барилгын зориулалтаар баригдсан. Модон дотортой, тоосгон барилга, зориулалтын бус. Инженерийн төвлөрсөн хангамжтай.
2 дугаар цэцэрлэг
• 2-р багийн нутагт байршилтай • 140 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 233 хүүхэд хүлээн авч байна.• 23 багш ажилчидтай.• 1988 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, төвлөрсөн шугамд холбогдоогүй.
Эрүүл мэнд
Аймгийн төвийн сум тул аймгийн Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Нэгдсэн эмнэлэг нь анх 1927 онд байгуулагдсан.
100 ортой, 130 албан хаагч, 9 тасагтайгаар 2 дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг өөрийн үйлчлэх хүрээний хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна аймгийнхаа төвөөс алслагдсан Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан сум, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, үйлчлүүлэгчид төмөр замаар зорчигчид болон төмөр замын ажилчдад үйлчилгээ үзүүлдэг.
Өрхийн эмнэлэг
Энхтусдэм өрхийн эмнэлэг нь 2 салбар, 4 их эмчтэйгээр сумын нийт иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
Дуу бүжгийн Боржигин чуулга
Дуу бүжгийн Боржигин чуулга нь 1993 онд байгуулагдсан. Хуучин Орос цэргийн соёлын ордонд үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн 54 уран бүтээлчидтэй үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрсөн халаалтад холбогдсон, яамтай.Чуулгын урын сан “Бодончар сэцэн” “Боржигин сэцэн” “Пандуухайн паян” зэрэг 10 шахам шинэ бүтээлтэй.
Зүүн жанжин Чойр Балдандашгомалин хийд
Боржигоны Жанжин бэйлийн хошууны зүүн Жанжин Чойр Балдандашгоминлин хийдийг 300-иад жилийн өмнө Жанжин төрийн ёст мэргэн Жонон далай дархан хунтайж бэйл Дагдандорж ноён байгуулсан түүхтэй, эртний түүхт томоохон хийдийн нэг юм. 1820 онд Зүүн Жанжин Чойр хийд дээр Шадивлэн гэдэг Мамба дацанг бэйл Намжилдорж, Хунтайж Содномбүтэд нар байгуулсан байна. 1853 онд Зүүн Чойр Дүйнхэр дацанг байгуулжээ. 1800 оноос хойш Зүүн Чойр хийдийн сэргэн мандалтын үе бйасан бөгөөд тухайн үед тус хийд нь Буддын гүн ухааны дацан сургуулиас гадна, анагаах ухаан, цагийн хүрдний онол, тарнын гүн ухааныг судлах дацангууд бүхий 1500 ламтай , хошуу бүс нутгийн хамгийн том нөлөө бүхий түүхт хийд байжээ. Тус хийдийг 1921 оны үед гамингууд шатаан түйвэргэсэн. 1937 онд их хэлмэгдүүлэлтээр гүн ухаант мэргэд, ном судар, бурхан нь устан үгүй болж гагцхүү Лам- Эрдэнэ сахиус нь 3 удаагийн шаталтнаас ганцаар бүрэн үлдсэн ба одоо төв гандан хийдийн номын санд хадгалагдан үлдээд байна. 1990 онд сүсэгтэн олны дэмжлэгээр дахин байгуулагдсан болно.
Хот байгуулалт газрын харилцаа
Сүмбэр сум нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд хийлгэсэн бөгөөд 2013 онд Хонхор хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөд орон нутгийн төсвийн санхүүжилтээр, болосвруулуулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 342.2 га үйлдвэрлэлийн бүс 156.8 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 11.5 га хөдөө аж ахуйн бүс 371807 га2012 оны байдлаар 2598 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 340.2 га газар өмчилж, 168 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 11.8 га газар, 1 иргэн аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 7 га газар эзэмшиж байна.
Суманд хэрэгжиж буй төслүүд
Малын индексжүүлсэн даатал Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа төсөл
Сумын сор бүтээгдэхүүн
Хөшөө дурсгалын нэр: Хэлмэгдэгсэдийн хөшөөБайгуулагдсан он: 1998Хөшөө дурсгалын намтар : Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж Говьсүмбэр аймгийн ИТХ-ын шийдвэрээр байгуулсан.
Сумын сор бүтээгдэхүүн
Хөшөө дурсгалын нэр: Од ертөнц өөдБайгуулагдсан он: 1965Хөшөө дурсгалын намтар: 1965 онд УБТЗ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Чойр зангилааны намын хорооны даргаар ажиллаж байсан Дандарын Цэвэгмид гэдэг хүн тэр үеийн ЗХУ-ын “Труд –Жельезный Дорог” нэртэй сэтгүүлээс “Од ертөнц өөд “ хэмээх нэртэй зургаас санаа авч бариулсан. Уг хөшөөг тэр үеийн төмөр замын ажилтан Сугир, Сангаабазар нар барьжээ.
Сумын онцлог
Орон нутагт дэд бүтэц илүүтэй хөгжсөн давуу талд түшиглэж, орон нутгийн нөөцөд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж үзнэ. Бүс нутгийн онцлогт тохирсон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн хөгжлийг чухалчилна. Уламжлалт мал аж ахуй болон нутгийн бренд болсон каракуль хонины аж ахуйг хослуулан хөгжүүлнэ.