ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Ёст бээсийн хошуу. Сангийн далай, Цэцэгнуур, Цагаан-Уул, Өлзийт 4 багийн нийт 567 өрхөд 2341 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумаас эхнээсээ 12-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн бага /1.1 хүн/га/ сум юм.


Далайн түвшнээс дээш 2420 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Алтайн уулсын мужид, геоморфологийн хувьд Алтайн нурууны урд хэсэг, өвөр говийн мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, нуруутай мөн толгод гүвээ бүхий говь хээр бөгөөд мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Газар тариалан эрхлэхэд тохиромжгүй.


Нийт газар нутгийн хэмжээ 2506625.9 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 124225 мал тоологдсон 312 малчин өрх, 141 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. Малын бүтцийн хувьд тэмээ 1428, адуу 1516, үхэр 410, хонь 21068, ямаа 99803 байна.Сумын хэмжээгээр жилд 3 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 3 тонн төмс, 1,5 тонн хүнсний ногоо хурааж авсан. Сумын газар нутаг уулархаг, ширүүн уур амьсгалтай, нам дор газар нь говийн хужирлаг, үржил шим муутай хөрстэй байдал нь газар тариалан эрхлэхэд тохиромжгүй.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд 2011 онд холбогдсон. Хуучин цахилгаанаар хангаж байсан 2 дизель мотор нөөцөд байдаг.

Дулаан хангамж


Сумын төвд Эрчим хүч ОНӨААТҮГ-ын 1 төвлөрсөн уурын зуух, спортын заал, Эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн нам даралтын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын 40 хувь нь сумын төвд амьдардаг, Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульӨлзийт багийн нутаг дэвсгэрт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 416 хүүхэд суралцаж байна46 багш, ажиллагсадтай1987 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, хуучин барилгатайДотуур байр 100 хүүхдийн хүчин чадалтай боловч 1 дүгээр давхарт мөөгөнцөр үүсч, суулт өгч нурах нөхцөл байдал үүссэн, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан боловч, өөр байр байхгүйн улмаас 2 давхрыг зориулалтаар нь ашиглаж малчдын 47 хүүхэд сурч амьдарч байна.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 5 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 69 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 256, осол гэмтэл 38, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.

Соёл спорт


Тус сумын Соёлын төв 1987 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай үзвэрийн заалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа байнга явагддаг. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Цаашид шинээр спорт цогцолбор барих шаардлагатай.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 21 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин 1, гутал үйлдвэрлэл, засварын 2 цех, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Эрдэнэ сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс газар өмчлөлтэй холбоотойгоор сүүлийн 4 жилийн хугацаанд 100га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 800гаүйлдвэрлэлийн бүс 6гахөдөө аж ахуйн бүс 6000газуслангийн бүс 5000га2012 онд 49 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3,4га газар өмчилж, 16 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 4,8га газар, 1 иргэн газар тариалангийн зориулалтаар 1га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаӨлзийт багийн нутаг дэвсгэрт байршилтай24 ажиллагсадтай1987 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, яслийн зориулалтын барилга. Зориулалтын байргүй үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр ЗДТГ-ын барилга барьж цэцэрлэгт байрыг нь өгөх шаардлагатай.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.773709000
Эрүүл мэнд: 0.783108333
Эдийн засаг: 0.315122857
Бусад: 0.570700000
Дэд бүтэц: 0.466666666
Байгаль орчин: 1.000000000


Говь-Алтай аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 976 км, Аймгийн төвөөс 267 км зайд байрладаг.Өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. Говь-Алтай аймгийнхаа Цогт, Бигэр, Чандмань сумдтай баруун, хойд, зүүн хойд талаараа, зүүн урд талаараа Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум өмнөд хэсгээрээ Хятад улстай хиллэдэг


Хуурай сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -16 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 5-10 м/сжилийн хур тундасны нийлбэр 120-140 мм


Сумын хэмжээнд нийт 6 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн төсөвт нийт 60.0 орчим сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд гутлын үйлдвэрлэл эрхлэдэг 2, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэдэг 4 нэгж үйл ажиллагаа явуулдаг. Дулаан хангамжийн 1 аж ахуйн нэгж аж үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлж байна.  

Зам тээвэр


Аймгийн төв, Баянхонгор аймгийн төв хүртэл шороон замтай, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худаг, 20м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1км урт шугам хоолой байсан боловч боловч усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан цэнгэгшүүлэн түгээж байна. Эмнэлэг, Эрчим хүчний байгууллагууд өөрийн эзэмшлийн худагтай бөгөөд бусад албан байгуулагууд, айл өрхүүд зөөлрүүлэх төхөөрөмжтэй худгаас усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд анх инженерийн бүрэн хангамжтайгаар баригдсан 8 айлын нэг орон сууц байгаа бөгөөд одоо төвлөрсөн халаалт, инженерийн хангамж байхгүй болсон бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууцтай. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 16 бүлэгт 416 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 31 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,7 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 11 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 112, гэр цэцэрлэгт 85 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 86,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Цэцэрлэг Өлзийт багийн нутаг дэвсгэрт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 112 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагсадтайХүүхдүүдийн тоо нэмэгдэж анги танхим хүрэлцэхгүй байгаа тул зориулалтын шинэ барилга өргөтгөл барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвӨлзийт багийн нутаг дэвсгэрт байршилтай5 ортой2 эмч, 5 сувилагч нийт 27 ажиллагсадтай2010 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад эмийн сан, хэвтэн эмчлүүлэх, үзлэгийн өрөө дутагдалтай тул нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвӨлзийт багийн нутаг дэвсгэрт байршилтай200 хүний суудалтай5 ажиллагсадтай1989 онд ашиглалтанд орсон тоосго, бетон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилгад дээврийн их засвар хийгдсэн, одоо дотор их засвар хийх шаардлагатай, хаалга, цонх, шал хана муудсан.

Ажилгүйдэл ядуурал


Суманд нийт ажилгүй иргэн 75 байгаагаас бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч иргэд 22 байна. Нийт ажилгүй иргэдийн 70,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 45.4 хувийг дээд, 31.8 хувийг бүрэн дунд болон мэргэжлийн анхан шатны, 22.8 хувийг бүрэн бус дунд тус тус эзэлж байна.Амьжиргааны түвшин доогуур 121 өрхийн 224 ам бүл амьдарч байна.

Барилга


2012 онд шинээр цагдаагийн кобон 45.0 сая төгрөгийн өртөгтэйгээр баригдаж ашиглалтад орсон. Орон нутагт барилгын компани байхгүй боловч барилгын мэргэжилтэн блок, тоосго үйлдвэрлэгчид байдаг.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх