ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Aлтай аймгийн Шарга сум нь 1924 онд байгуулагдсан хуучнаар Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу.Баянгол, Хамтын хүч, Сондуулт, Улаан туг гэсэн 4 багийн 558 өрхөд 1900 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумын 13-д, газар нутгийн хэмжээгээр 10-д, нутаг дэвсгэрийн хэмжээ 556.6 мянган га, хүн амын нягтрал 1 км2 газарт 0.3 хүн ногддог.


Далайн түвшнээс дээш 950-1200 м өндөрт өргөгдсөн Их нууруудын хотгорын урд хэсэгт оршдог. Дархан цаазат Хасагт Хайрхан, Хан Тайшир, Хар азарганы нуруу зэрэг Монгол Алтайн томоохон уул нуруудаар хүрээлэгдсэн Алтайн хээрийн талархаг, Алтайн уулархаг мужийг харуулсан, Их нууруудын хотгорын бүлэгт багтдаг. Шаргын говийн урт нь Хүйсийн говийн урд захаас Халиуны хоолой хүртэл 160 км, говь, тал хээр хосолсон нутаг юм. Зундаа 7, 8 сард 40 хүртэл халдаг, дулааны үргэлжлэх хугацаа урт, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. 


Нийт газар нутгийн хэмжээ: 556601 га

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц: Сумын хэмжээнд 92898 толгой малтайгаас 3606 тэмээ, 3152 адуу, 2528 үхэр, 17247 хонь, 66365 ямаа байна.Цэвэр эрлийз, нутгийн шилмэл омгийн 12132 мал тоологдсноос нийт малын 13 хувь байна.Ус-Алтай ХХК, Зэрэглээт Шарга ХХК хадлангийн механикжсан салаатай, жилд 800-900 тн өвс, хадлан бэлтгэж авдаг. “Говийн ургац”, “ДОБУВЕЖИ” зэрэг аж ахуйн нэгж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Заган овооны гүүрээр баруун чиглэлийн сумд болон хил худалдааны машин техник, Сондуулт багийн Ээвийн гүүрээр баруун аймгийн машин дамжин өнгөрдөг. Шарга сумын төвөөс Хамтын хүч багийн төв хүртэл 62 км, Улаан туг багийн төв хүртэл 56 км, Сондуулт багийн төв хүртэл 62 км, өвсний фонт хүртэл 10 км шороон замаар холбогддог. 

Ус хангамж


Сумын төвд усны эх үүсвэрийн 3 гүний өрмийн худагтай, 35м3 багтаамжтай 1 усан сантай, ус зөөлрүүлэх, цэвэршүүлэх тоног төхөөрөмж тавигдсан, ундны усны эргэн тойрон хамгаалалтын бүс тогтоосон, усаа худгаас зөөж хэрэглэдэг. Сумын хэмжээгээр гүн өрмийн 15 худаг, 80 гаруй гар худаг, 40 гаруй гол горхи, булаг шанд байдаг.Газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалттай ус нөөцлөх 2 усан сантай.

Дулаан хангамж


Сумын төвд Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Цэцэрлэг, 12 жилийн дунд сургууль, Тахийн Шарга ХХК, Дүүрэн Шарга ХХК нам даралтын зуухаар, ХААН банк, Төрийн банк ердийн зуухаар, Алтай –Улиастай Эрчим хүчний станц цахилгаан халаагуураар халаалт авдаг. Албан байгууллага аж ахуйн нэгжийн хэрэгцээнд жилдээ 950 тн нүүрс, 250 тн хөрзөн, аргал, мод хэрэглэдэг бөгөөд улирлын чанартай 24 галч ажилладаг. Нүүрсээ Дэлгэр сумын Хөв булаг, Төгрөг сумын Хүрэн голоос татдаг. Төсвийн 6 албан байгууллага жилдээ 150 сая төгрөгийн халаалтын зардал гаргадаг.  

Шилжилт хөдөлгөөн


2012 онд тус сумын 9 жилийн дунд сургууль 12 жилийн дунд сургууль болсон, 2010 онд 24 цагийн цахилгааны эх үүсвэртэй болсон учраас сүүлийн 2 жил шилжих хөдөлгөөн багассан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 10 бүлэгт 225 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд 26 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалт 100 хувь байна.Багшийн мэргэжил дээшлүүлэх болон хөрвөх сургалтанд нийт 43 багш хамрагдсан байна.2002, 2003, 2005 онд Тогтвортой амьжиргаа төслийн санхүүжилтээр “Спорт заал”, “Халуун ус”, “Гал тогоо” төслүүдийг тус тус хэрэгжүүлсэн.12 жилийн сургуулийн барилга нь 1970 онд баригдсан, 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр нь угсармал 2 давхар модон барилгатай, 2013 онд их засвар хийгдсэн. Цаашид хүүхдийн дотуур байрыг шинээр барих шаардлагатай.

Эрүүл мэнд


Тус сумд эрүүл мэндийн төв 1, эмийн сан 1 ажиллаж байна. 2 их эмч, 4 сувилагч нийт 24 ажилтантай. 2012 онд 58 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл болон эхийн эндэгдэл гараагүй байна. 2012 онд халдварт өвчлөлийн тохиолдол 10 гарсныг эмчилж эрүүлжүүлээд байна.

Соёлын төв


Шарга сумын Соёл мэдээллийн төв нь 1962 оны 12 сард ашиглалтанд орсон. 100 хүний суудалтай. Барилгын хийцийн хувьд бетон суурь, чулуун ханатай. Барилга дотор орон нутаг судлах кабинет, эрхлэгчийн өрөө, ажилчдын өрөө, сумын номын сан, уншигчдын танхим зэрэг ажил үйлчилгээ явуулдаг 6 өрөө танхимтай. 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 79.9 сая төгрөгийн их засвар хийгдсэн. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ явагддаг. 8 хүний орон тоотой. Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 22 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 36.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 23 хувийг дээд, 13 хувийг тусгай дунд, 18 хувийг техник мэргэжлийн сургууль, 39 хувийг бүрэн дунд, 7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Бүртгэлтэй иргэдийг насны байдлаар ангилж үзвэл 14 хувь нь 15-24 насны, 68 нувь нь 25-34 насны, 18 хувь нь 35-44 насны иргэд байна.

Барилга


2011 онд Улаанбаатар хотын “Шимт газар” ХХК Баянгол багийн Баруун 14-тын газар тариалангийн зориулалттай услалтын системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварласан боловч стандарт шаардлага хангахгүйн улмаас сум хүлээж аваагүй байна. 2012 онд сумын Соёлын төвд улсын хөрөнгө оруулалтаар 79,9 сая төгрөгийн их засвар хийсэн. 

Сумын сор бүтээгдэхүүн


Ингэний хоормог: жилд 30000 л ингэний ундаа үйлдвэрлэн ахуйн хэрэгцээ болон аймаг төв суурин газар борлуулдаг.Нутгийн хөх арвайн гурил: жилд 8-10 тн гурил үйлдвэрлэдэг.Дээрх 2 бүтээгдэхүүнийг стандартын сав, баглаа боодолтой болгох зорилт тавин ажиллаж байна.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Дурсгалын хөшөөБайгуулагдсан он: 1990Хөшөө, дурсгалын намтар: Хөдөө аж ахуйн нэгдэл байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан бүтээсэн.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Газар тариалангийн үйлдвэрлэлийн тариалах талбайг нэмэгдүүлж, энэ чиглэлээр баруун сумдын түшиц газар болохАймаг сумдын өвсний аюулгүй нөөцийг бүрдүүлж, малын тэжээлийн үйлдвэр байгуулахСумын сор бүтээгдэхүүн болох ингэний хоормог, арвайн гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж зах зээлийг өргөтгөхМал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны чиглэлийн үхэр, гахай үржүүлэхМалын үүлдэр угсаа ашиг шимийг сайжруулж үржлийн цөм сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:Тэмээг Төхөм тунгалагийн хүрэн тэмээгээрАдууг Гал шар, Тэсийн адуугаарХонийг Говь-Алтай үүлдрийн болон Баяд хониорЯмааг Бугатын улаан ямаагаар сайжруулахЖижиг дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх, иргэдийг орон сууцжуулахМалчдын хоршоог баг бүрт байгуулах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.513080000
Эрүүл мэнд: 0.670453333
Эдийн засаг: 0.305264285
Бусад: 0.550635000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1083 км, Аймгийн төвөөс 83 км зайд байрладаг.Халиун, Төгрөг, Дарви, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдтай хиллэдэг.


Хуурайдуу халуун зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -27.9 С7 дугаар сарын дундаж температур +27.4 Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 38 ммХамтын хүч багт цасны зузаан 16 смУлаан туг багт цасны зузаан 10 смСондуулт багт цасны зузаан 10 см байдаг.Баянгол, Хамтын хүч, Сондуулт, Улаан туг багт ургамлын ажиглалт бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох зогсоол цэгтэй. Сумын төвд 120 м2 талбай бүхий цаг уурын ажиглалтын талбайтай.


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 918.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 668.8 сая төгрөг, сумын өөрийн орлого 62.1 сая төгрөгөөс бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 918.3 сая төгрөг байна. Нийт зардлын 65.5 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.8 хувийг урсгал шилжүүлэг, 26.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт төсвийн 6 байгууллага, 12 аж ахуйн нэгж, Төрийн, ХААН банкны салбар, Мон-Суль, Магнай-Трейд, Гүн Зэгстэй шатахуун түгээх станцын салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны Мобиком, Скайтель, Юнитель, Жи-мобайлийн сүлжээтэй, сумын төвд хүнс, барааны 5 дэлгүүр, ахуй үйлчилгээний төв, гагнуур, талх нарийн боов, зайрмаг, модон эдлэл, гутлын цех ажилладаг.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 66 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 41 га буюу 77.2 хувьд нь төмс, хүнсний ногоо, 23 га буюу 20 хувьд нь улаан буудай, 2 га буюу 2.8 хувьд нь тэжээлийн ургамал тариалж байна.2013 онд 10 тн үр тариа, 130 тн төмс, 60 тн хүнсний ногоо, 6 тн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь 2010 онд ОХУ-аас импортоор эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв 35/15 кВт-ын дэд станцтай бөгөөд 2009 онд шинээр 15/04 кВт-ын дэд станцыг барьж байгуулсан. Алтай-Улиастай эрчим хүчний сүлжээний сумын салбарт 60 кВт-ын дизель станц нөөцөд байдаг.

Ариутгах татуурга


Тус сумын төвийн айл, өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд цэвэр бохир усны төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй .

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амаас 0-16 хүртэл насны хүүхэд 638 буюу 33 хувь, 60-аас дээш насны ахмад настан 131 буюу 6.9 хувь, дунд болон залуу насныхан 1131 буюу 60,1 хувь байна. Хөдөлмөрийн насны ажилгүй 61 хүнээс бүртгэлтэй 22, хөгжлийн бэрхшээлтэй 25 хүн байна. Бүтэн өнчин 5, хагас өнчин 24, өрх толгойлсон эмэгтэй 63, ядуу өрх 103, нэн ядуу 52, нийт өрхийн 27.7 хувь нь ядуу, нэн ядуу өрх байна.Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл дээр ажилгүй иргэдийг ажиллуулж орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 55 орон сууцтай бөгөөд үүнээс 50 нь хувийн орон сууц, 5 нь төсөвт албан байгууллагын ажилчдын орон сууц байдаг. Сумын иргэд гэр сууцанд амьдардаг. Ихэнх орон сууцнууд 1955-1980 онд баригдсан тул хуучирч, муудсан. 2009 оноос хойш 7 орон сууц шинээр баригдсан. Сумд сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хийцтэй орон сууц баригдаагүй. 

Боловсрол


Шарга сумын 12 жилийн сургууль Баянгол багийн Рашаант хороололд байрлалтай. Шарга сумд 1975 онд 8 жилийн дунд сургууль албан ёсоор байгуулагдсан. Сургуульд 2005 онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр өргөтөл, их засвар хийгдсэн. Сургуулийн дотуур байранд 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 50 сая төгрөгөөр их засвар хийгдсэн.

Цэцэрлэг


ТМС-ийн хуучин барилгыг засварлаж цэцэрлэгийн байр болгон ашиглаж байна. Байрын хүрэлцээ, хангамж хангалтгүй байгаа тул өргөтгөл хийх шаардлагатай байна.Шарга сумын хүүхдийн цэцэрлэг Баянгол багийн Рашаант хороололд байрлалтай.50 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 73 хүүхэд хүмүүжиж байна. 11 багш, ажилчинтай. 2005 оны 10 сард их засвар хийж ашиглалтанд орсон. Чулуун ханатай, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамж байхгүй, зөөврийн устай, нам даралтын халаалттай. 

Эмнэлэг


Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт байршилтай, 1984 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 2010 онд их засвар хийгдсэн.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 107 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Шарга сумын төв нь Засаг захиргаа, үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалангийн үйлчилгээ давамгайлсан суурин. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй. 2012 оны байдлаар 79 иргэн гэр бүлийн хэрэгцээний зорилгоор 7.17 га газар өмчилж, 295 иргэн аж ахуйн нэгжид өвөлжөө, хаваржааны зориулалтаар 208 га газар, 80 хүнд газар тариалангийн зориулалтаар 100 га, 2 аж ахуйн нэгж 10 иргэнд хадлангийн зориулалтаар 1500 га талбай эзэмшүүлсэн байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн байгаль хамгаалах сангийн төслүүдОрон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр зэрэг төслүүд хэрэгжиж байна.Ногоон –Алт төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Монгол Улсын Баатар М.Жанчивын хөшөөБайгуулагдсан он: 1979Хөшөө, дурсгалын намтар: Монгол Улсын Баатар, Онц холбоочин Магсарын Жанчивын гэгээн дурсгалд зориулан бүтээсэн.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Амь үрэгдэгсдийн дурсгалын хөшөөБайгуулагдсан он: 1989Хөшөө, дурсгалын намтар: 2011 онд Хамтын хүч багийн иргэн Банзайгааяа ээжийнхээ гэгээн дурсгалд зориулсан уг хөшөөг сэргээн засварласан.

Сумын онцлог


1. Газар тариалангийн 450 га, хадлангийн 1600 га талбайтай.2. 100 мянга гаруй толгой малтай, Мал аж ахуйн материаллаг бааз сайтай.3. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослон эрхэлдэг. Жилийн дулааны үргэлжлэх хугацаа урт тул газар тариалан эрхлэх бүрэн боломжтой.