ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Алтайн нурууны төгсгөл Алагийн нурууны ар бэлд далайн түвшнээс дээш 2200 м өндөрт оршдог. Газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог.Сумын нутаг дэвсгэр нь уул нуруу, гүвээ толгод, тал хээр бүхий бөгөөд мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.



Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 82.5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 191.6 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.5 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 268.8 сая төгрөг байна. Нийт зардлын 62.4 хувь нь цалин, 6.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 10 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 78.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутагт нийт 627.3 мян төгрөгийн татвар төвлөрүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 270 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 30 хувьд нь төмс, хүнсний ногоо, 23 хувьд нь үр тариа, 47 бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 62 га талбайд үр тариа, 64 га талбайд төмс, 17 га талбайд хүнсний ногоо, 127 га талбайд тэжээлийн ургамал тариалж 124.4 тонн үр тариа, 160.0 тонн төмс, 153.0 тонн хүнсний ногоо, 445.0 тонн тэжээлийн ургамал хураан авч талбайн хэмжээгээрээ аймгийн хэмжээнд гуравт, 1 га- гаас авах ургацын хэмжээгээр улсын дунджаас өндөр ургац авчээ.  

Цахилгаан хангамж


Сум нь Есөнбулагийн дизель мотор, Тайширын усан цахилгаан станцын эх үүсвэрийн 35/10 кВт- ын дэд станцын эрчим хүчинд 2010 онд холбогдсон.  

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй, 524 айл өрх гэрт амьдардаг. 22 айл өрх амины орон сууцанд, 4 айл өрх нийтийн байранд, 6 айл өрх сууцны зориулалтын байранд, 45 айл өрхийн иргэд бусдын гэр сууцанд хамт амьдарч байна.   

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 655 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгт 180, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.

Цэцэрлэг


“Эрдэнэс” цэцэрлэг нь Чандмань сумын төвд байршилтай. 50 хүүхдийн хүчин чадалтай. 2009 онд ашиглалтад орсон одоогоор 70 хүүхэд хүмүүжүүлж байна.3 багш, 11 ажиллагчидтай.Төрийн өмчийн Эрдэнэс цэцэрлэгт 70 хүүхэд, зуны сургалт 50 хүүхэд хамрагдаж СӨБ- ын хамралт 83.3 хувьд хүрсэн. Бүлэг нэмэгдүүлэх өргөтгөл хийх шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв нь сумын төвийн дунд байрлаж 5 ортойгоор ажилладаг. 2006 онд ашиглалтад орсон тоосгон хийцтэй, инженерийн хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад стандартын шаардлага хангахгүй өрөөний хүрэлцээ дутагдалтай.Эрүүл мэндийн төвийн барилгад өргөтгөл хийх шаардлагатай.

Шашин сүм хийд


Тус сумд 2 хийд байдаг. Тухайн хийдүү дэд нийт 9 лам ажиллаж байна. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 35 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 62,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 25,7 хувийг дээд, 5,7 хувийг тусгай дунд, 14,3 хувийг техник мэргэжлийн болон анхан шатны, 20 хувийг бүрэн дунд, 31,4 хувийг бүрэн бус дунд, 2,9 хувийг бага боловсролтой иргэд тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЧандмань сумын төвдөө байршилтай15 ажиллагчидтай.1984 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. ЗДТГ- ын барилга шинээр барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Хүрхрээн долгио хоршооны “Бөхтөр хөх арвайн” гурил

Сумын онцлог


Тус сум нь “Алтайн хөх арвай”- гаар экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болон ажиллаж байна. МАА, газар тариалан хосолсон сум юм. Ойрын жилүүдэд Говь-Алтай аймгийн өмнөд сумуудыг малын тэжээл хадлангаар хангах зорилтыг дэвшүүлж жилдээ 2000 тн хадлан бэлтгэж Дэлгэр, Бигэр, Эрдэнэ зэрэг сумуудыг өвс, хадлангаар 50 хувь хүртэл хангаж байна. Мөн Зээгтийн нүүрсний уурхай сумын төвөөс 10 км зайтай ажиллаж байгаа бөгөөд мөн ойрын сумуудын түлшний асуудлыг шийдвэрлэж байна. Энэ уурхайд одооны байдлаар геологийн хайгуул судалгааны ажил явагдаж байна. Тус суманд цайны хужир ургадаг бөгөөд энэ нь ходоод гэдэс, нойр булчирхайн өвчин зэрэгт нэн сайн таардаг бөгөөд маш их эрэлт хэрэгцээтэй байдаг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.631120000
Эрүүл мэнд: 0.797161666
Эдийн засаг: 0.265200000
Бусад: 0.685350000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -18- 20 С7 дугаар сарын дундаж температур +19 Сжилийн дундаж салхины хурд 7- 12 м/сжилийн хур тунадасны нийлбэр 120- 140 мм


Нийт газар нутгийн хэмжээ 462850 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 104737 толгой малтайгаас 741 тэмээ, 2354 адуу, 1028 үхэр, 36190 хонь, 64424 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 13.0 хувь байна. 286 малчин өрх, 178 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 77.5 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Эрдэнэ сумыг нийслэл болон аймгийн төвтэй холбосон төв зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, модон худаг нь 600 м3, ЗААН ХАУС худаг нь 500 м3 хүчин чадалтай.Дээрх 2 худаг нь ундны усны шаардлага хангадаггүй, цэвэршүүлэх төхөөрөмж суурьлуулах шаардлагатай.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос 980 кмт алслагдсан, ойр ойрхон ган зуд болж амьжиргааны эх үүсвэр болох малаасаа малчид салж байна. Хөдөө орон нутагт ажлын байр байхгүй учир төв суурин газар шилжин суурьших хандлага ихсэж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль нь: 1935 онд 4 багш, 2 гэртэйгээр анх байгуулагдсан. Сургууль нь 1966 онд хүртэл бага боловсрол олгох 4 жилийн бага сургууль байв. 1966- 2005 он хүртэл 8 жилийн боловсрол олгох дунд сургууль 2006 оноос 9 жилийн боловсрол олгох дунд сургууль.2009 оноос 12 жилийн бүрэн дунд сургууль болон хөгжиж ирсэн түүхтэй.Сургуулийн барилга нь 1971 онд баригдсан. 320 хүүхдийн хичээлийн танхим, дотуур байр нь 1986 онд баригдсан, 100 хүүхдийн ортой. 2010 онд ашиглалтад орсон халуун усны болон бусад дагалдах барилга байгууламжтай болно.Тус сургуульд ажиллаж байсан багш нараас Монгол Улсын Гавьяат багш 4 төрөн гарлаа. Тус сургуульд 30 багш, 28 ажилтан ажиллаж байгаагаас Монгол Улсын Гавьяат багш 1, магистр багш 8, заах арга зүйч багш 8, тэргүүлэх багш 5 ажиллаж байна.Бага анги 10 бүлэг, дунд анги 6 бүлэг, ахлах анги 4 бүлэгтэйгээр ажиллаж байна. 

Эрүүл мэнд


Нийт орон тоо 25, удирдах ажилтан 1, их эмч 1, статистикч бага эмч 1, бага эмч 4, сувилагч 6, бусад ажилтан 9, дээд мэргэжилтэн 1, лаборант 1, эмийн санч 1, эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэж байна.2012 онд 40 эх төрсөн. Өвчлөлийн дунд халдварт бус өвчин 597, халдварт өвчин 6 тохиолдол гарсан. 

Соёлын төв


Тус Соёлын төв нь 1986 онд ашиглалтад орсон. 2 давхар 240 хүний суудалтай үзвэрийн заал, 100- н хүний суудалтай хурлын танхим, бүжгийн заал, 20 хүний суудалтай, 11000 мянган номын фондтой номын сан, 10 ортой зочид буудал, гуанзтай, үндсэн 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 104 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Чандмань сумын төв нь Засаг захиргаа- хөдөө аж ахуй- газар тариалан үйлчилгээний үүрэг гүйцэтгэдэг суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд улсын төсвөөр хийхээр төлөвлөж байна. Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн жилүүдэд иргэд газар өмчилж авах үйл ажиллагаа нэмэгдсэнээс 31 га газраар нэмэгдсэн.Сумын төвийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 1.3 гаүйлдвэрлэлийн бүс 1ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4.5 гаӨнөөгийн байдлаар 144 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11 га газар өмчилж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 157 га газар, газар тариалангийн зориулалтаар 100 иргэн 270 га газар эзэмшиж, аж ахуйн зориулалтад 2 байгууллага нийт 50 га газар эзэмшиж байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМалжуулах төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Аав хөшөө, хүн чулуун хөшөө, Зоос хад, Эхийн хэвлий, Морин туруутын цахир.  Хөшөө, дурсгалын намтар:Аав хөшөө нь: 2004 онд байгуулагдсан. 24 тн жинтэй, газраас дээш 3 м өндөр, 14 улсын хэлээр аав гэж бичсэн, буурал аав дууг мөнхөлсөн болно. Шаахар толгой нь: оройн хэсэгт хадны сүг зураг, өвөр хэсэгтээ Хүннүгийн үеийн булштай, онцгой сонин тогтоцтой талд байрладаг ганц толгой юм.Хүн чулуун хөшөө нь: Сумаас баруун тийш Эрдэнэ сум явдаг төв замыг даган явахад замын зүүн талд босоо 4 ш хөшөөн чулуу байдаг. Эдгээр хөшөө нь 150- 178 см өндөртэй, голын хөшөө нь 270, см өндөр 70 см өргөн, 40 см зузаантай.Эхийн хэвлий: нь Гичгэний хярд байдаг байгалийн үзэсгэлэнт газар. Сумаас 50 км- т оршдог, эмийн ургамал, рашаан устай газар юм.Зоос хад: нь Их хүрээ, бага хүрээ хоёрын хооронд Хэнгэрэгийн бууцны ар сайрын захад 9 ш зоосон чулуу давхарлаатай байдаг.Морин туруутын цахир: Энэ нь Чингис хааны морины мөр, шаахайн мөр, хав нохойн мөр байдаг.