Нутгийн хойд хэсэг нь ерөнхийдөө уулархаг, Монгол Алтайн нурууны салбар уулс болох Хар азаргын нурууны салбар уулс буюу далайн түвшнээс дээш 2700-З000 м өндөрт орших уул нурууд, урагшлах тусам уулархаг гадарга намсаж, цөлөрхөг хуурай хээрийн шинжийг агуулсан намхан ухаа толгод гүвээ тэдгээрийн хооронд өргөн уудам хөндий үргэлжилнэ. Говь, тал, хээр бүс зонхилдог.
Сум нь нийт 560096,1 га.
2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 107944 толгой мал тоолуулсанаас тэмээ 1175, адуу 2796, үхэр 1594, хонь 22793, ямаа 79586 байна.
Тус сумын нутаг дэвсгэр дээгүүр хот хоорондын болон Олон улсын чанартай зам харилцаа байхгүй бөгөөд аймгийн төв, сум, багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг байдаг бөгөөд сумын төвийн айл өрхүүд болон аж ахуйн нэгж байгууллагууд ус түгээх худгаас зөөвөрлөн хэрэглэж байна.
Сумын төвд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёлын төв зэргийн дулааны хангамжийг 11 нам даралтын уурын зуухаар хангаж байна.
Цээл сум нь Засаг захиргаа мал аж ахуй, уул уурхайн үйл ажиллагаа давамгайлсан сум юм. “Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2020 он” төлөвлөгөөг Мерси Корри олон улсын байгууллагатай хамтарч боловсруулсан.Сумын төвийн суурьшлийн бүс нь сэргээгдэх эрчим хүч барьсантай холбогдуулан 209 га-гаар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• Орон сууц, барилга байгууламжийн бүс 3,83 га• Гэр хороололын бүс 10,04 га• Нийтийн эдэлбэрийн бүс 438,94 гаСумын төвийн бүс хөрс ерөнхийдөө хадархаг чулуу ихтэй, сул элсэрхэг хөрстэй учир ногоон байгууламж бий болгоход хүндрэлтэй, мөн байгалийн тогтолцооноос шалтгаалан газар өмчлөлийн хувь аймгийн хэмжээнд бага байдаг.Өнөөгийн байдлаар 98 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 6,66 га газар өмчилж, 183 малчин өрх өвөлжөө, хаваржааны зориулалтаар 219,6 га газар, төрийн үйлчилгээний, аж ахуйн зориулалтаар 8,88 га газар эзэмшиж, уурхайн үйл ажиллагааны зориулалтаар 1216 га газрыг ашиглаж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Шинэ сум төсөлд хамрагдах.• Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх.• Ажлын байрыг 3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах.• Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх.
Боловсрол: | 0.724382000 |
Эрүүл мэнд: | 0.658120000 |
Эдийн засаг: | 0.317484285 |
Бусад: | 0.679460000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Сумын нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг. Хуурай уур амьсгалтай, гандуу дулаан зунтай, хахир өвөлтэй. Жилд дунджаар 240 хоног цэлмэг байж ам сантиметр газрын гадаргууд 1400-1500 квт/цаг нарны нийлмэл цацраг тусдаг. Жилийн дундаж дулаан -20С, хамгийн хүйтэн 1 сарын дундаж хүйтэн -200С, хамгийн дулаан сарын дундаж 19.60С Жилийн дундаж салхины хурд 4-5м/c байдаг.
Орон нутгийн төсөв 2012 оны жилийн эцсийн байдлаар Сумын төсвийн татварын нийт орлого нь 436,5 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.2 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 363,5 сая төгрөг байна. Нийт зардлын 51.2 хувь нь цалин, 5.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 19.7 хувийг урсгал шилжүүлэг, 23.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 7 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 0.7 сая, аймагт 137,3 сая, орон нутагт 436,5 сая нийт 574.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй учир үйлдвэрлэл хөгжихөд хүндрэлтэй.
Сумын хэмжээгээр жилд 2,3 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Жилд 1,5 тн төмс, хүнсний ногоо хураан авдаг ба газар нутгийн онцлогийн хувьд хадан дэвсгэртэй, гадаргын ус муутай учир газар тариалан эрхлэхэд хүндрэл бэрхшээлтэй байдаг.
Сум нь 2007 онд Нар салхины сэргээгдэх эрчим хүчийг Засгийн газрын хөрөнгө оруулалтаар “Хүрд” ХХК гүйцэтгэсэн боловч ашиглалтанд орсон цагаасаа бүрэн ажиллаагүй, одоогоор хуучин дизель генератор ашиглан цагийн хязгаартай өдрийн 8-10 цаг гэрэл цахилгаан дамжуулж байна.
Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй. Сумын төвийн ул хөрсний бүтцээс шалтгаалан төвлөрсөн шугамд холбогдоогүй.
Сумын хэмжээнд инженерийн хийцтэй орон сууц байдаггүй. 1959-1964, 1974-1984 оны хооронд баригдсан 4 айлын, нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Айл өрхүүд 160-180 гэр сууринд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 15 бүлэгт 323 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 43 суралцагч элсэн суралцаж байна. Бага ангийн сургалт 98,6 хувь, суурь боловсролын сургалт 97,5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96 хувьтай байна Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 2 багш хамрагдсан.
Сумд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд тус сумд нийт 43 хүүхэд шинээр мэндэлсэн. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 701, осол гэмтэл 19, халдварт өвчлөлийн 16 тохиолдол гарсан байна.Уул уурхайн компани ажиллаж байгаатай холбоотойгоор эмнэлгийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тул эмнэлгийн эмч ажилчдын орон тоо, хэвтэн эмчлүүлэгчийн орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2011 оны 6-р сараас улсын төсвийн хөрөнгөөр 10 ортой шинэ барилга баригдаж эхэлсэн. Одоогоор ашиглалтанд ороогүй байна.
Соёл мэдээллийн төв нь 1967 онд ашиглалтанд орсон. Сумын соёл мэдээллийн төв нь 250 хүний суудалтай, урлагийн тоглолт, хөгжмийн дугуйлан, музейн үзвэр, номын сангийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг. Өрөө тасалгааны хүртээмж муу үзэгчдийн суудлын тоо цөөн байна. Удаа дараа их бага засвар хийсэн боловч шаардлага хангахгүй байна. Иймд СМТ-ийг шинэчлэх шаардлагатай.
Сумд бүртгэлтэй ажилгүй иргэн 26 байна. Нийт ажилгүй иргэдийн 76 хувийг эрэгтэйчүүд, 24 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7 хувийг тусгай дунд, 50 хувийг бүрэн дунд, 14 хувийг бүрэн бус дунд, 29 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 78 хүн, жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг 54 хүн, алдарт эхийн 1-р зэргийн одонтой 75 эх, 2-р зэргийн одонтой 125 эх байна.
Орон нутагт хийгдсэн барилгын компаниудын үйл ажиллагаанаас 2012 онд эмнэлгийн барилгын ажил нь 460 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЗах зээл ба бэлчээрийн менежмент төсөл
Говь-Алтай үүлдрийн Хонийг өсгөн үржүүлж байна. Мөн бэлчээрийн ургамлын “Найтуурын цэцэг идсэн хонины мах, яргуй идсэн ямааны мах” онцлогоос шалтгаалан Цээл сумд үржүүлж буй хонины, ямааны мах нь аймагтаа өндөр үнэлгээтэй байдаг. Хар азаргын нуруу, “Усны эхэн”-ийн рашаан, Гашуун нуур, Их бага Таянгийн нуруу, Буурын гол, Сухантын гол, Дусаал зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Цаашид аялал жуулчлал, амралт сувилалын газар хөгжүүлэх боломжтой.