ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Цогт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Толь гүний хошуунд харьяалагдаж байжээ.Одоо Баян-Өндөр, Далан, Гэгээт, Баянтоорой Төгрөг, Рашаант, Баян-Улаан гэсэн 7 багийн, нийт 995 өрхөд 3476 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумаас 2-д ордог, газар нутгийн хэмжээгээрээ 3 –д ордог, хүн амын нягтарлаар 4.78 хүн / 1 га/ сум юм.


Далайн түвшнээс дээш 2300 м өргөгдсөн . Физик газар зүйн хувьд Монгол Алтайн уулсын мужийн Говь-Алтай уулын мужид хамаардаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, говь, тал хээр, гүвээ толгод бүс бүслүүр ялгарч мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. 


Газар нутаг: 605026.7 га

Мал сүрэг


Мал аж ахуй:Сумын хэмжээнд 174998 толгой малтайгаас 2027 тэмээ, 3391 адуу, 4043 үхэр, 72669 хонь, 64739 ямаа байна.  Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал 12126 буюу нийт малын 6.9 хувийг эзэлж байна.610 малчин өрх, 199 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 81.3 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумаас шороон замаар Баянхонгор аймаг хүртэл, Баянхонгор аймгаас Улаанбаатар хот хүртэл засмал замаар, аймгийн төв болон бусад аймаг сумууд, хөдөөгийн багуудтай шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд гүн өрмийн 3 худагтай боловч ундны усны шаардлага хангадаггүй тул Төгрөг голоос зөөврийн ус хэрэглэж байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээ байхгүй. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 63.4 хувь нь залуу болон дунд насныхан, 32.5 хувь нь хүүхэд, 4.1 хувь нь хөгшид байна.Нийт хүн амын 29.4 хувь нь сумын төвд, 70.6 хувь нь хөдөө амьдарч байна. 

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 2 давхар 8 айлын орон сууц, 42 айлын дан орон сууцууд байгаа бөгөөд эдгээр сууцууд болон амины орон сууц гэр сууцанд айл өрхүүд амьдардаг. Сумд 2008 онд 8 айлын орон сууц шинээр ашиглалтанд орсноос хойш орон сууц баригдаагүй байна. Сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Ирэдийн дийлэнх нь гэр сууцанд амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 451 хүүхэд өдрөөр, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 40 иргэн суралцаж байна. Нийт багш, ажилчид 68, үүнээс багш 28, удирдах ажилтан 4, үйлчилгээний ажилтан 36, мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд 28 багш, 2 ажилтан хамрагдсан.

Сургууль


1987 онд ашиглалтанд орсон160 хүүхдийн хүчин чадалтайЦогт сумын төвд байрлалтайЕрдийн нам даралтын халаалттай чанар дунд зэрэг, цонх, хаалга гажилттай, дээврээс ус ордог

Цэцэрлэг


50 хүүхэд хүлээн авах чадалтай, одоогоор 87 хүүхэд хүмүүжиж байна.1984 онд ашиглалтанд орсон, дүнзэн барилга бөгөөд Барилгын багтаамж муу тул дахин өргөтгөл барих шаардлагатай. 

Эмнэлэг


Сумын төвд байрлалтай  эрүүл мэндийн төвийн барилга нь 10 ортой , 1988 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй зориулалтын барилга 2012 онд их засвар хийгдсэн. Нам даралтын халаалттай.

Соёлын төв


1965 онд ашиглалтанд орсон, чулуун барилга, цонх гажсан, дээврээс ус гоождог, хаана цуурсан, шалны мод ялзарч өмхөрсөн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй. Шинээр барих шаардлагатай. Нам даралтын халаалттайТус сумд Нийтийн ахуйн үйлчилгээний нэгдсэн төв 1992 он хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд 1992 онд хувьчлагдсан. Барилгын өнгө үзэмж, чанар сайн боловч одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байна.14 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, гутал засварын 1, оёдлын 2 цэг үйл ажиллагаа явуулж байна.Халуун усны барилга шинээр баригдаж байгаа 2013 онд ашиглалтанд орно.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 57 байна. Нийт ажилгүй иргэдийн 58 хувийг эмэгтэйчүүд, 42 хувийг эрчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд боловсролтой, 5 хувийг тусгай дунд боловсролтой, 41 хув нь бүрэн дунд боловсролтой, 18 хувийг бүрэн бус дунд боловсролтой, 21 хувь нь бага боловсролтой иргэд байна.

Барилга


Сумд бие даасан барилгын компани байхгүй учир сонгон шалгаруулалт зарлаж аймгийн төвийн барилгын компаниуд барилга барих, их засвар хийх ажлыг гүйцэтгэж байна. 2012 онд сумын эрүүл мэндийн төвийн их засварыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сум хөгжүүлэх сангийн төсөлДэлхийн зөн –Монгол ОУБ-ын төсөлХөдөлмөр эрхлэлтийн сангийн төсөлОрон нутгийн хөгжлийн сангийн төслүүд хэрэгжиж байна.

Сумын хөшөө дурсгал


БНМАУ-ын баатар Дүгэрийн Гуулингийн алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор 12 жилийн сургуулийг нэрэмжит болгон сургуулийн өмнөх талбайд хөшөөг 1998 онд босгосон. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.627952000
Эрүүл мэнд: 0.639073333
Эдийн засаг: 0.297882857
Бусад: 0.573090000
Дэд бүтэц: 0.328316666
Байгаль орчин: 1.000000000


 Говь-Алтай аймгийн Зүүн урд хэсэгт:• Улаанбаатар хотоос 1050 км• Аймгийн төвөөс 200 км зайд байрладаг.Хойд талаараа Говь-Алтай аймгийн Цээл сум, Халиун сум, зүүн талаараа Бигэр сум, зүүн урд талаараа Эрдэнэ сум, БНХАУ, баруун урд талаараа Алтай сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хүйтэвтэр өвөлтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -21 0С• 7 дугаар сарын дундаж температур +17 0С• Жилийн дундаж салхины хурд 4-6 м/c• Жилийн хур тунадасны нийлбэр 150-250 мм


Орон нутгийн төсөв: Сумын төсвийн нийт орлого нь 13.8 мян төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн дэмжлэг 511.9 мян төгрөг, сумын өөрийн орлого 600 мян төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 547.8 төгрөг байна. Нийт зардлын 38.3 хувь нь цалин, 7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 41.2 хувийг урсгал шилжүүлэг, 13 хувийг нь бусад зардал эзэлж байна. Одоогийн байдлаар орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 175.5 мян, төсвийн дэмжлэг 175.5 мян, тусгай зориулалтын шилжүүлэг 1133.5 мян төгрөгөөр үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 69 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж улс , аймаг, орон нутгийн төсөвт 1.2 сая төгрөгийн улс аймгийн төсөвт татвар төвлөрүүлж байна. Эдийн засгийн бүтэц: Сумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус сум 2012 онд аймагт 1 сая, нийт 1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд жилд 430 га талбайд үр тариа, 50 га талбайд төмс, 38 га талбайд хүнсний ногоо, 110 га талбайд тэжээлийн ургамал, 16.5 га талбайд жимс, жимсгэнэ тариалж, 645 тонн үр тариа, 466 тонн төмс, 250 тонн хүнсний ногоо, 100 тонн тэжээлийн ургамал, 30 тонн жимс жимсгэнэ хураан авсан байна. Сумын хэмжээнд 2 хүлэмж буюу 70м2 талбайд өргөст хэмх тариалж 500 тн ургац хураан авсан байна. 3 зоорьтой бөгөөд 35.7 м2 байна. 

Цахилгаан хангамж


Сум нь 2011 онд эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Сумын төвд .....квт-ын дэд станцтай. 2012 оны жилийн эцсийн тоогоор 658 малчин өрх нарны зайн үүсгүүртэй байна. 

Дулаан хангамж


Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Сургууль, ХААН банк, Төрийн банк Мэдээлэл холбоо сүлжэээний газар, Цагдаагийн тасаг зэрэг байгууллагууд нийт 8 нам даралтын зуух ашиглаж дулааны хэрэгцээгээ хангаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос 1050 км алслагдсан. Мал аж ахуй давамгайлсан Говь-Алтай аймгийн томоохон сумын нэг юм. Хүн амын шилжилт хөдөлгөөн их байгаагийн гол шалтгаан нь 2010, 2011 онуудад ган, зуд болсон, газар ногооны гарц муудсан дэд бүтэц муу, ажилгүйдэл их болсон зэрэг шалтгааны улмаас Улаанбаатар хот, Дархан , Сэлэнгэ аймагт хүн амын дийлэнх нь шилжсэн байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


1975 онд ашиглалтанд орсон320 хүүхдийн хүчин чадалтай        Цогт сумын төвд байрлалтайЕрдийн нам даралтын халаалттай, чанар муу, хана цуурсан   

Дотуур байр


Намын даралтын халаалттай, тоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилга2010 онд ашиглалтанд орсон75 хүүхдийн багтаамжтай

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан, эхийн амрах байр үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 50 хүүхэд мэндэлсэн, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 502, осол гэмтэл 7, халдварт өвчний 2 тохиодол гарсан байна.

Соёл спорт


Сумын соёлын төвийн барилга нь 1965 онд ашиглалтанд орсон, 250 хүний суудалтай. Соёлын төвд орон нутаг судлах танхим болон номын сангийн үйлчилгээ, хурал цуглаан, үзэсгэлэн худалдаа, төрөл бүрийн тоглолт уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байна.Соёлын төвийн барилга нь 50 жилийн өмнө баригдсан, барилгын чанар байдлын хувьд муу, элэгдэж, муудсан, зарим өрөө тасалгааны таазны хавтан ялзарч цөмөрсөн зэрэг бэрхшээл гардаг болсон учир цаашид ашиглах боломжгүй. Мөн хүн амын тоо ихтэй учир багтаамж муутай байна. Иймд шинэ соёлын төвийн барилга барих зайлшгүй шаардлагатай.Тус сумд бие даасан спортын арга хэмжээ явуулах барилга, байгууламж байхгүй тул 12 жилийн сургуулийн спорт зааланд биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байна. Спорт зал барих шаардлагатай.      

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Цогт сумын төв нь Засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Өнөөгийн байдлаар 343 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 34.7 га газар өмчилж, 629 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 238.2 газар, 37 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 837 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


1968 онд ашиглалтанд орсон чулуун барилга, цонх гажсан, дээврээс ус гоождог, хаана цуурсан, шалны мод ялзарч өмхөрсөн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй. Шинээр барих шаардлагатай. Нам даралтын халаалттай

Сумын сор бүтээгдэхүүн


Жил бүр сумдаа брэнд бүтээгдэхүүний үзэгслэн худалдаа зохион байгуулж шалгарсан бүтээгдэхүүнээрээ аймагт болсон үзэсгэлэн худалдаанд сумаасаа байнга оролцож сумын брэнд бүтээгдэхүүнээр газрын алим, хөх арвай, шалгарсан

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүний хөгжлийг дээдэлсэн төр, нийгмийн төгс үйлчилгээтэй, бизнесийг тэтгэсэн дэд бүтэц цогцолсон, хөдөө аж ахуй, орон нутгийн үйлдвэрлэлд түшиглэсэн хүчирхэг эдийн засагтай, байгальд ээлтэй сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэхАжлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулсан өрх бүхэн эрүүл, орлоготой, сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэхДэд бүтцийг хөгжүүлж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэн төвлөрсөн халаалтын системд холбогдсон байх