Далайн түвшнээс дээш 1210-1723 м өргөгдсөн. Тус сумд дэлхийд ховордсон бөхөн аргаль угалз, янгир, суусар, хар сүүлт байхаас гадна үнэг, чоно, хярс, мануул, шилүүс, цагаан зээр, туулай зэрэг ан амьтад нутагшин байршсан байдаг.Хөхморьт сум засаг захиргааны хувьд Завхан аймагт харъяалагдаж байгаад аймгийн төвөөс хэт алслагдсан , зам харилцаа муугаас 1954 онд Говь-Алтай аймагт шилжсэн байна. Бүх нутгийн 70 хувь нь Монголын их элс, үлдэх хэсгийг Хүйсийн говь эзэлдэг. Их нууруудын хотгорын мужид оршдог. Тус сумын нутаг дэвсгэр нь байгалийн эрчим хүч, дулааны баланс жилийн нийт хоногийн 60 хувьд нь тогтвортой хадгалагддаг тул хүлэмжийн аж ахуйн эрхлэхэд нэн тохиромжтой нөлөө үзүүлдэг онцлогтой. Орон нутгийн хамгаалалтад “Жанжин овоо” “Хүслийн гурван өндөрлөг”, “Оросын түнгэ” “Морьт хайрхан” “Битүүгийн харгана зэрэг 20 гаруй газрыг хамгаалдаг. Газар хөдлөлийн эрчим 3.5-5 балл.
Нийт газар нутгийн хэмжээ 629.1 га.
Сумын хэмжээгээр нийт 73.2 мянган мал тоологдсоноос нутгийн шилмэл омгийн 3.1 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5.65 хувь байна. 470 малчин өрх, 95 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 90 хувийг эзэлж байна. 1 хүнд 34 толгой мал ноогдож байна.
Сумын газар нутагт засмал зам байдаггүй. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 2, задгай ус цэг, 3 гар худгаас ундны усны хэрэгцээг хангадаг. Ус зөөлрүүлэх төхөөрөмж суурилагдаагүй. Ундааны ус хатуулаг ихтэй.
Сумын төвд 8 байгууллага нам даралтын халаалтын зуухтай, бусад худалдаа үйлчилгээний газрууд ердийн галлагаатай. төвлөрсөн уурын зуухны зураг төсөв хийгдэж байгаа.
Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 52 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл-1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.
250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь 1952 онд ашиглалтанд шиглалтанд орсон. Тус барилгад урлагийн тоглолт, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйлчилгээ явагддаг боловч цаашид ашиглах боломж нөхцөл тааруу. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
2012 онд 628 өрхийг Төрийн бус байгууллагатай хамтран орлогыг орлуулан тооцох аргаар амьжиргааны түвшинг тогтоосон. Үүний дагуу 30 өрхөд хоол хүнс тэжээлийн нэмэгдэл олгож байна.Суманд хөдөлмөрийн насны 1101 хүн. Ажил хөдөлмөр эрхлээгүй 102 хүн, 22 хүн ажил идэвхитэй хайж байгаа. Нийт хөдөлмөрийн насны 88.7% буюу 977 хүн хөдөлмөр эрхэлж байна. 11.3% ямар хөдөлмөр эрхлээгүй, өрхийн орлогогүй байна. 155 хүн төрийн алба болон хувийн хэвшилд ажиллаж байна.
Орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010-2012 онд 1284.0 сая төгрөгийн өртөгтэй цахилгаан дамжуулах Ховд аймгийн Дарви сумаас 79.8 км агаарын шугам, Сумын төвийн 0.4 шугамын шинэчлэл, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 365.0 сая төгрөгийн хүн эмнэлгийн 10 ортой барилга, Цаг уурын өртөөний шинэ барилга, иж бүрэн автомат станц, Монгол элсний тусгай хамгаалалтын захиргааны барилга, хөдөөгийн бэлчээрийн усан хангамж гүн өрмийн 9 худаг, багийн төв, сансрын холбоо зэрэг 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. 2013 онд 100 хүүхдийн дотуур байр шинээр баригдах зураг төсөв батлагдсан.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, цөлжилтийг сааруулах жишиг сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас анхан шатны үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, харилцаа холбоог сайжруулах, Орон сууц шинээр барих, Монгол элсний тусгай хамгаалалтын захиргаа, бусад төсөл хөтөлбөрийн байгууллагатай хамтарч элсний нүүлт, цөлжилтийг сааруулж, хайс хамгаалалт хийх, мод бут тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхТоосго, блок, эсгий, модон эдлэл, хиамны жижиг үйлдвэрлэл, нутгийн брэнд бүтээгдэхүүн болох суль, цулихарыг сурталчлах, үйлдвэрлэл явуулах цех байгуулах
Боловсрол: | 0.731905000 |
Эрүүл мэнд: | 0.747720000 |
Эдийн засаг: | 0.294214285 |
Бусад: | 0.773250000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур + 27Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тундасны нийлбэр 90 -150 мм
Сумын хэмжээнд төсөвт 9 байгууллага, 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сумын малчид хөдөлмөрчдийн санаачлагаар 2011 онд 300 гаруй өрхийн гишүүнчлэлтэй “Сулин дэнж” хоршоо байгуулагдаж, малын түүхий эдийг худалдан авах, малчдыг өргөн хэрэглээний бараагаар хангах зорилготоор ажиллаж байна. Томоохон аж нэгж байхгүй. Талх нарийн боовны цех байгуулагдаж иргэдэд талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүнээр үйлчлэхээс гадна хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Сумын хэмжээгээр газар тариалан эрхлэх боломжгүй. Сүүлийн жилүүдэд хүлэмжийн тариалалт хөгжих эхлэл тавигдаж байна. Байгалийн хадланг жилдээ 25-30 тн, гар тэжээл 10-15 тн-ыг бэлтгэдэг.
Сум нь Төвийн эрчим хүчний төвийн системд холбогдсон. Сумын төв дээр 2011 онд баригдсан 110/35/15квт-ийн дэд станцтай.
Сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, хувийн орон сууцны барилга байгууламжууд нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй. Цэвэрлэх байгууламжийн барилга байгууламж байхгүй
Сумын хэмжээнд 30 айл өрх хувийн орон сууцанд, бусад өрхүүд гэрт амьдардаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 18 бүлэгт 405 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, боловсрол нөхөн олгох сургалтанд 35 хүүхэд, иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96.42 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 27 багш хамрагдаж байна. Биеийн тамирын заал 2005 онд ашиглалтад орсон. Одоо дээвэр, цонх, хаалга, халаалтыг бүрэн солих шаардлагатай болсон. 90 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 106 хүүхэд хүмүүжиж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 93.0%-д хүрсэн.
Хөхморьт сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 33.2 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 11гахөдөө аж ахуйн бүс 187043.2газуслангийн бүс 280564.8гаӨнөөгийн байдлаар 33 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3.60868 га газар өмчилж, иргэн 69.49 га , аж ахуйн нэгж байгууллага 17.16 га өвөлжөө, хаваржааны зориулалтаар 46.3 га газар, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 11 га газар, 3 иргэн тариалангийн зориулалтаар 12 га газар эзэмшиж байна.