Далайн түвшнээс дээш 1441 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл болох Хар-Азаргын нуруу, мөн Монгол Алтайн салбар уулсын Хантайширын нурууг зоолон өнгөрөх шугамын хоорондох уул говийг эзлэн оршино. 1104-1500 орчим м өндөртэй. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий говь, хоолой эзэлдэг ба мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 521354 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 137020 толгой малтайгаас 2541 тэмээ, 4449 адуу, 2647 үхэр, 36852 хонь, 90531 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 137020 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 390 толгой мал тоологдсон. 410 малчин өрх, 155 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 81,5 хувийг эзэлж байна.
Улсын чанартай авто зам байхгүй. Аймгийн төвтэй шороон замаар 90 км, сайжруулсан авто замаар 20 км холбогддог. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэр болох гүний худаг байхгүй. Ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны шугам хоолой байхгүй. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон айл өрх албан газар үгүй. Сумын төвийн ундны усны хангамж төвөөс 2 км-т байрлах Халиун гол бөгөөд задгай бохирдол ихтэй байдаг.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Амины орон сууц, гэр сууц юм. Суманд 2006 онд шинээр 4 айлын орон сууц баригдсан.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10 бүлэгт 165 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 38 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 95,8 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 10 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн Хүүхдийн цэцэрлэгт 75, гэр цэцэрлэгт 54 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 64,0 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 20 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 80 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 25 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 45 хувийг бүрэн дунд, 25 хувийг бүрэн бус дунд болон огт боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Халтар арвай – Сумын хэмжээнд 15-20 га орчимд жил бүр тариалдаг. Бусад газар тариалсан арвайг бодвол үнэр, амт чанар илүү байдаг. Чацран голын рашаан – Чацран голын элэгний рашаан савлаж зардаг. Иргэн Э. Мөнгөншагай хариуцан савалдаг. Чацаргана – 20 га орчимд жил бүр тариалдаг. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Орон нутагт төрийн албанд ажиллаж байгаа зохих хэмжээний боловсон хүчний нөөцтэй Ажиллах хүчний нөөцтэй, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулах боломж, эдийн засгийн суурьтай, мал аж ахуй, газар тариалангийн салбар хөгжих уламжлал, нөөц боломжтой, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байр гаргах боломжтой.
Боловсрол: | 0.668519000 |
Эрүүл мэнд: | 0.611038333 |
Эдийн засаг: | 0.281295714 |
Бусад: | 0.766720000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Халиун сумын цаг агаар, уур амьсгал нь Их нууруудын хотгорын уур амьсгалтай салшгүй холбоотой. Уур амьсгалын үндсэн шинж нь гандуу дулаан зун, хахир хүйтэн өвөлтэй. Агаарын даралт 854 гПа байдаг. 1 дүгээр сарын дундаж температур -20-25 С7 дугаар сарын дундаж температур +15+20 Сжилийн дундаж салхины хурд 6-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 215 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 65,3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 743,9 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 450,0 мянган төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 250,9 сая төгрөг байна. Нийт зардлын 56,4 хувь нь цалин, 6,2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30,7 хувийг урсгал шилжүүлэг, 6,7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа, явуулж байна. 2012 онд улсын төсөвт 1 сая төгрөг, орон нутгийн төсөвт 64.8 сая төгрөг, тусгай зориулалтаар авто тээвэр өөрөөр явагч хэрэгслэлийн татварт 97 сая төгрөгийн орлого оруулсан.
Сумын хэмжээнд нийт 335 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс үр тариа 85 га-д ,төмс 58,3 га-д, хүнсний ногоо 51,7 га-д, малын тэжээл 102 га-д, жимс жимсгэнэ 38 га-д тариалж байна.
Сум нь Алтай-Улиастай эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 15 квт-ын дэд станцтай. 87 км цахилгаан дамжуулах агаарын шугамтай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн харьяа нийт 7 уурын зуух ажиллаж байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 8 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 44 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 856, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй. Вакцины хамралт 100 хувь
1968 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 1 бөөний төв, 6 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, буудал 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Халиун сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг болох Мастер төлөвлөгөөг 2007 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 117 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 3,44 гаүйлдвэрлэлийн бүс 0,018 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 40,3 гахөдөө аж ахуйн бүс 100 газуслангийн бүс 159,4 гаӨнөөгийн байдлаар 101 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11,4 га газар өмчилж, 550 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 110 га газар, 55 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 17,35 га газар 18 иргэнд сумын төвд 1,55 га газрыг эзэмшүүлж байна. Сумын төвийн нийт ногоон байгууламж 40,3 га газар эзэлж байна. Газар тариаланд 4 аж ахуй нэгж 422,5 га газар эзэмшиж байна.
Сум хөгжүүлэх сангийн зээл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийг дээшлүүлэх, сумын төвийн шинэ төлөвлөлт хийх