ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Төгрөг сум 1924 онд Ханжаргалан сум нэртэйгээр одоогийн Төгрөг сумын нутагт хана шийрл‎эн, өрх тусгаарлаж гал голомтоо асаасан тэр цагаас хойш 1931 онд Ханжаргалан сумыг Төгрөг сум болгон өөрчилсө‎н түүхтэй. Бүсхайрхан уулын хошууг Баян-Цагаан, Баянжавхлан, Бүсхайрхан, Сандил, Сутай, Хансүмбэр, Ханжаргалан гэсэн найман сумтайгаар 1924 онд байгуулжээ. Хуучин Дайчинбэйсийн хошуу гэж байжээ.1918 оны хүн амын тооллогоор 7641 хүн амтай, Аймагтаа томоохон хошууны нэг байжээ. Энэ хошууны газар нутагт өнөөгийн Тонхил, Бугат, Төгрөг сумын нутаг бүхэлдээ, Дарив, Алтай, Цээл сумдын нутгийн ихээхэн хэсэг багтаж байсан. Засагт хан аймгийн 2 Урианхан хошууны нэг байжээ.Хуучин Засагт хан аймгийн Дайчин ван, Жалцангомбо бэйсийн хошуу нэртэй байсныг 1921 онд Бүсхайрхан уулын Буурал хайрхан сум, 1923 оноос Хантайшир аймгийн Ханжаргалан, 1926 оноос Хантайшир аймгийн Төгрөг сум, 1931 оноос Завхан аймгийн Төгрөг сум, 1940 оноос Говь-Алтай аймгийн Төгрөг сум гэж засаг захиргааны харъяаллаар нэрлэгдэж иржээ.Одоо Хүрэн гол, Төгрөгийн эх, Мааньт, Цагаанхайрхан, Тунгалаг гэсэн 5 баг, 535 өрх, 2032 хүн амьдарч байна.Хүн ам, газар нутгийн хэмжээгээр Говь-Алтай аймгийн 18сумаас 12-дордог.


Нутгийн хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 3200м орших Их хүрэн уул, хамгийн нам дор газар нь Шаргын голын хонхор юм. Мөн Буурал хайрхан, Ханжаргалан, Очирхайрхан, Цагаан хайрхан зэрэг Монгол Алтайн нурууны сүрлэг сайхан уулсуудтай, Төхөм Тунгалаг, Өгөөмөрийн уудам цэлгэр талуудтай, газарзүйн бүсийн хувьд говийн талархаг бүсэд хамаарагддаг нутаг юм. Ховор олдоцтой ашигт малтмал дэлхийд ховордсон ан амьтан ургамлаар арвин баялаг нутаг юм.


Нийт газар нутгийн хэмжээ 534328 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 2013 оны хагас жилд 111635 толгой мал тоологдсоноос 4542 тэмээ, 3736 адуу, 1434 үхэр, 38100 хонь, 65803 ямаа байна.

Цахилгаан хангамж


Сум нь 2010 онд ОХУ-ын эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Сум нь Шарга, Төгрөгийн 15 квт-ын 61.1 урт, ЦДАШ-аар дамжуулан эрчим хүчний системд холбогдсон. Төвийн 15 албан байгууллага, аж ахуйн нэгж, 240 гаруй өрх гэрэл цахилгаанд холбогдсон байна.

Ариутгах татуурга


Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Сургуулийн 100 хүүхдийн дотуур байр зэрэг байгууллагууд бохир усны шугам, худагтай. Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 60 орон сууцтай бөгөөд үүнээс 55 нь хувийн орон сууц байдаг. 5 нь төсвийн албан байгууллага байдаг. Ихэнх орон сууцнууд 1955-1980 онд баригдсан тул хуучирч муудсан. 2009 оноос хойш 6 орон сууц шинээр баригдсан. Сумд сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хийцтэй орон сууц баригдаагүй.

Боловсрол


12 жилийн сургууль: 1940 онд байгуулагдсан. захирлаар О. Гансүх ажиллаж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай. 408 сурагч, 30 багш, 4 удирдах ажилтан, 26 ажиллагчидтай сургалт хүмүүжлийн ажил үйлчилгээ явуулж байна. Сургуульд малчин өрхийн 216 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд дотуур байранд 70 хүүхэд амьдарч байна. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр нийт 9 иргэн суралцдагаас бага боловсрол 4, суурь боловсрол 5 хүн суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд 5 багш сурч байна.

Цэцэрлэг


Тус байгууллага 11-н ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж өдрөөр болон зуны гэр сургалтаар цэцэрлэгийн насны хүүхдийн 75%-д Сургуулийн өмнөх боловсрол олгож байна. 

Эмнэлэг


1937 онд сувилагчийн салбар нэртэйгээр байгуулагдаж 1940 онд бага эмчийн салбар, 1964 оноос сум дундын эмнэлэг болон өргөжиж өөрийн сумаас гадна баруун бүсийн Бугат, Алтай, Цээл, Тонхил, Дарви сумуудын хүн амд эмнэлгийн үйлчилгээг үзүүлсээр байна. Нийт 34 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

Соёлын төв


Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 15 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2, үсчин, гоо сайхны 1 цэг ажиллаж, мод, модон материал 3, гагнуур 2, төмөр эдлэл 2, дугуй засвар 2, туузан хөрөө 2, дээл, хувцас оёх үйлчилгээг 3 иргэн гэрээр тус тус эрхэлж өөрийн сум болон зэргэлдээ сумын хэрэгцээг хангаж байна.  

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 52 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 36 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 24 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 30 хувийг бүрэн дунд, 21 хувийг бүрэн бус дунд, 20 хувийг бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011 онд Соёлын төвийн барилга, бага сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.2013 онд цагдаагийн кабоны барилга ашиглалтанд орсон.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгалСум хөгжлийн санНогоон алт төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих

Сумын хөшөө дурсгал


1. Цагаанхайрхан Баян Намсрай бурхан2. Цагаанхайрхан Халзан ламын, Норжингийн, Нойдвын агуй3.Далантүрүү Хуйтангын туйр, Морин тээрмийн чулуу,4. Дэрсэн буудал. Бичигт хад5. Хөшөө чулууны хөтөл. Хүн чулуу6.Улаан энгэрий нам , Хүн чулуу, Сүг зурагт хад7.Хөшөөгийн ам, Хөшөө чулуу8.Байшингийн хонхор, Хуйтангийн туйр9.Угалзын бэлчир, Хиргэсүүр10.Шилэнгийн хөтөл,Хөшөө чулуу11.Маантын хөтөл, Хөшөө чулуу12.Хөх хошуу, Хүн чулуу13.Тал булгийн тал, Хиргэсүүр14.Жаргалтайн эх 2 хиргэсүүр15.Өндөр харын ар завсар, Сүг зурагт хад16.Шатат, Маанийн чулуу17.Хулстайн гол, Маанийн агуй18. Морин толгой хад 19. Шаварт, Хуйтангийн туйр20.Улаан эрэг, Мөөг хад

Сумын онцлог


Хүрэн гол, Мааньтын томоохон нүүрсний уурхайтайУлсын чанартай босоо тэнхлэгийн төв зам дайран өнгөрдөгБаруун талын 7 сумын төвд нь оршдогТөхөм, Тунгалагийн хос зогдорт хүрэн тэмээ үүлдэрээр баталгаажсан.Нүүрс, гантиг, зэсийн хүдэр, хар, цагаан тугалга, цахиур , гялтагануур, марганцын хүдэр, мана, пийцүү, бор, цагаан давс, шороон будаг шохойн чулуу зэрэг ашигт малтмалын баялаг нөөцтэй тул аж үйлдвэр хөгжих бололцоотой. Цагаан хайрхан уулын оройд байсан чулуун дээрх зурмал Намсарай бурхан хагарч муудсан байсныг 2 м өндөр Намсарай бурханы баримал хөшөөг бүтээж сэргээн залсан.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.840811000
Эрүүл мэнд: 0.681256666
Эдийн засаг: 0.344367142
Бусад: 0.668950000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Говь-Алтай аймгийн баруун өмнө хэсэгт:Улаанбаатар хотоос 1145 км,Аймгийнхаа төвөөс 150 км зайд байрладаг. Говь-Алтай аймгийн Алтай, Бугат, Тонхил, Дарив, Шарга, Халиун, Ц‎ээл сумдтай хиллэдэг. 


Хуурайшилтай, халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй.• 1 дүгээр сарын агаарын дундаж температур -22°С• 7 дугаар сарын агаарын дундаж температур +19 °С• Жилийн дундаж салхины хурд 4,2м/с• Жилийн хур тунaдасны нийлбэр 162-165 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 124009.9сая төгрөг бөгөөд тусгай зориулалтын шилжүүлэг 731984.8сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 1,2сая, аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого 99472,8сая төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардлын санхүүжилт ИТХ-ын дарга 44308,8, сумын Засаг дарга ОНХС 354,5 сая төгрөг 412104,3 орлогоос нийт орлого нь бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1557588.5сая төгрөг: Үүүнээс ИТХ 39870,9сая төгрөг, засаг дарга 1517717,6сая төгрөгийг өөрийн багцдаа төвлөрүүлэн зарцуулж байна. Нийт зардлын 58 хувь нь цалин, 8.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21.3 хувийг урсгал шилжүүлэг, 12 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт төсвийн 5 байгууллага, 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 79981.0 мян төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орон нутагт Төрийн банк, ХААН банкны салбар, Мон-Суль шатахуун түгээх станцын салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны мобиком, жи-мобайлийн сүлжээтэй, сумын төвд хүнс, барааны 15 дэлгүүр, гагнуур, талх нарийнбоов, гутлын цех ажилладаг.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 20га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 41га буюу 77.2 хувьд нь төмс, хүнсний ногоо, 23га 20 хувьд нь улаанбуудай, 2 га буюу 2.8 хувьд нь тэжээлийн ургамал тариалж байна. 2013 онд тариалалт хийсэн га-с ургац авсан байдал: Төмс 5га-д тариалалт хийснээс 20тн төмс, хүнсний ногоо 4,5га-с 24 тн, тэжээлийн ургамал 11га-с 18 тн, үртариа 6 га-д тариалалт хийснээс 7тн үртариа тус тус хураан авсан байна.

Ус хангамж


Сумын төвөөс 12 км-ийн зайд усны эх үүсврийн 1 гүн өрмийн худагтай, 9 тн багтаамжтай 3 усан сантай, ундны усны эргэн тойрон хамгаалалтын бүс тогтоосон, усаа худгаас зөөж хэрэглэдэг. Сумын хэмжээгээр гүн өрмийн 15 худаг, 80 гаруй гар худаг, 40 гаруй гол горхи, булаг шанд байдаг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалттай ус нөөцлөх 2 сантай.

Дулаан хангамж


Сумын ЗДТГ, эмнэлэг, цэцэрлэг, ахлах болон бага сургууль, ХААН банк, цагдаагийн тасаг зэрэг байгууллагууд нийт 11 нам даралтын зуух ашиглаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Дунд сургууль

Эрүүл мэнд


2013 онд нийт 45 хүүхэд мэндэлж, хүүхдийн эндэгдэл гараагүй. Эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 149 тохиолдол гарсан. 

Соёл спорт


Төгрөг сумын соёлын төв нь 1962 онд залуучуудын хүчээр соёлын төвийн барилагыг ашиглалтанд оруулсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Соёл, урлагийн болон номын сангийн үйлчилгээ, нийтийг хамарсан хурал, цуглаан болон бөхийн барилдааныг тогтмол энэ байранд зохион явуулдаг.2011 оны 8-р сараас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудал бүхий шинэ соёл спортын төвийг барьж ашиглалтанд оруулсан.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 138 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Төгрөг сумын төв нь засаг захиргаа, мал аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ давамгайлсан сум юм. 1973 онд сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан тухайн үедээ мөрдөж байсан боловч сүүлийн 20 жилд орхигдсон. Сумын төвийн суурьшлын бүс, харилцаа холбоо, зам, байнгын эрчим хүчний эх үүсвэртэй болсноос үүдэн сүүлийн 2 жилд 14 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• Орон сууц, олон нийтийн бүс 205.06 га• Үйлдвэрлэлийн бүс 227.75 га• Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 9га• Уурхай 171.37 га газар• Хөдөө аж ахуйн бүс 292025 га• Ойн сан 55659 га• Усан сан 55 га• Улсын тусгай хэрэгцээний газар 185843• Зам шугам сүлжээ 287 га2012 оны байдлаар 142 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 7.87 га газар өмчилж, 278 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 300.0 га газар, 269 иргэн, байгууллага газар тариалангийн зориулалтаар 13.18 га, хадлангийн 41.17 га газар эзэмшиж байна.   

Засаг даргын тамгын газар


1992 оноос ЗДТГ нэртэй болж төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. ЗДТГ-ын даргаар Б. Мянганбаяр ажилладаг. Одоо 18 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.ЗДТГ-ын барилга 1982 оны 6-р сард ашиглалтанд орсонМааньт багийн төвд байрладаг18 ажиллагчидтайТоосгон хийцтэй, зориулалтын барилгаИнженерийн төвлөрсөн хангамж байхгүй. Нам даралтын зуухтай

Сумын сор бүтээгдэхүүн


Төхөм, Тунгалагийн хос зогдорт хүрэн ингэнийхээ сүүгээр нутгийн тэмээчид ааруул, айраг, хөөрцөг, бялуу зэрэг төрөл бүрийн амтат цагаан идээ бэлтгэдэг.Баруун сумдын “Хөдөлмөрийн өдөр” үзэсгэлэн худалдааны тэргүүн байр, “Алтай түншлэл 2013” үзэсгэлэн худалдааны цомын шагналт ”Буман тэмээ” малчдын бүлгийн үйлдвэрлэсэн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнүүд.

Сумын хөгжлийн зорилт


“Хүн байгальд ээлтэй баялаг бүтээгч хөгжлийн түүчээ сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд: Эрчимжсэн мал аж ахуй, уул уурхайн хөгжилд түшиглэн эдийн засгийн тогтвортой хөгжлийг чухалчилж үзнэ.Үйлдвэрлэл хоршоодыг дэмжиж бизнесийн орчинг бүрдүүлж дэд бүтцээ хөгжүүлнэ.Эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож санхүүгийн чадавхийг дээшлүлнэ.Тариалангийн хөрс боловсруулах дэвшилтэд технологи нэвтрүүлж жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлнэ.Мэдлэгийг эрхэмлэсэн, хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэхОрон нутаг, иргэдийнхээ нөөц боломжинд тулгуурласан нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахуйц, байгаль орчин, хүн амд ээлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхБаруун бүсийн сумдын төв болон хөгжихГазарзүйн ашигтай байрлал, дэд бүтцэд тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлж, иргэдийн бизнес эрхлэх, амьдрах таатай орчинг бүрдүүлэх