Далайн түвшнээс дээш 2200-2500 м өргөгдсөн. Хуурайдуу, хүйтэвтэр, өндөр уулын мужид хамрагддаг. Сумын нутаг дэвсгэр нь цөл, цөлөрхөг, хээр ба хуурай хээрийн бүсэд хамаардаг.
Нийт газар нутгийн хэмжээ 755238,64 га.
Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 132983 толгой малтайгаас 382 тэмээ, 5305 адуу, 1579 үхэр, 61508 хонь, 64209 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт 133,0 мянган мал тоологдсон. 331 малчин өрх, 590 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 92,5 хувийг эзэлж байна.
Говь-Алтай аймаг болон сум багуудтай шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг ажиллаж байна. Айл өрхүүд нь дээрх гүний худгууд болон голоос усаа авч байна.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, ЗДТГ, Цаг уур, халуун ус зэрэг байгууллагууд тус тусдаа нам даралтын зуух, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, дотуур байр, гал тогоо, Соёлын төв нь хамтарсан нам даралтын зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, туслах 7 ажилтан ажиллаж байна. 2012 онд нийт 69 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт үзлэгийн тоо 5358, үүнээс өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 419, осол гэмтэл 18, халдварт өвчлөлийн 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
Соёлын төв нь 2006 онд ашиглалтад орсон, 250 хүний суудалтай. Спортын зааланд үйл ажиллагаа явуулж байна. Тус барилгад соёл урлагийн тоглолт, дугуйлан, орон нутаг судлах танхим зэрэг соёл урлагийн үйл ажиллагаа явуулахад цуурай ихтэй, тайзны зохион байгуулалт муу, үзэгчийн танхим, тайзны харьцаа байхгүй, зориулалтын байр, өрөө байхгүй. Шинээр соёлын төвийн барилга барих шаардлагатай. Тус суманд үүнээс өөр спорт заал байхгүй.
Суманд бүртгэлтэй ажилгүй 25 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 68 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28 хувийг дээд, 28 хувийг тусгай дунд, 32 хувийг бүрэн дунд, 8 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил 628 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс 88 хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 12 хувийг нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн 100 хувийн биелэлттэй байна
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Говь-Алтай-Ярантыг холбосон хатуу хучилттай зам дайран өнгөрөх боломжтой.Төрийн Тахилгат Сутай хайрхан уул, Хонин усны говь, Алтайн нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнгээр аялал жуулчлал хөгжих боломжтой. Алт, төмрийн хүдэр, шохой, цагаан шавар зэрэг байгалийн ашигт малтмалын баялаг нөөцтэй тул аж үйлдвэр хөгжих бололцоотой. Хүн ам, газар нутгийн хэмжээ, малын тоогоор аймагтаа эхний 3-д ордог. 1981 онд Буман хонь, 2008 онд Буман хонь, Буман ямаатай болсны баяр тэмдэглэсэн.
Боловсрол: | 0.802979000 |
Эрүүл мэнд: | 0.718566666 |
Эдийн засаг: | 0.306692857 |
Бусад: | 0.785190000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -15-(-20)С7 дугаар сарын дундаж температур +15Сжилийн дундаж салхины хурд 3-5 м/сжилийн хур тунадасны нийлбэр 138 мм
Орон нутгийн төсөвСумын орон нутгийн төсвийн нийт орлого нь 1805,1 сая төгрөг бөгөөд төсвийн дэмжлэг 419,4 сая төгрөг, төсвийн орлого 8,7 сая төгрөг, төсвийн байгууллагын өөрийн орлого 0,2 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 1002,6 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр 374,2 сая төгрөгөөс бүрдэж байна. Орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардал 428,3 сая төгрөг байна. Нийт зардлын 44 хувь нь цалин, 5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 14 хувийг бусад зардал, 37 хувийг нь татаас шилжүүлэг эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Улсад 3.0 сая, орон нутагт 99.8 сая нийт 102.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 400-500 сая төгрөгний бараа эргэлт хийдэг 216 гишүүнтэй “Өндөр-Индэр хоршоо”, 20 гишүүнтэй 50 хүртэл сая төгрөгний бараа эргэлт хийдэг “Наран-Шарантай” хоршоо зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээг сум, зэргэлдээх сумуудад үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 4,7 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 91,5 хувьд нь төмс, хүнсний ногоо, 8,5 га бусад ургамал тариалж байна.
Сум нь баруун бүсийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 35/15/10 квт-ын дэд станцтай.
Тус суманд ариутгах татуурга цэвэрлэх байгууламжийн барилга байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Амины орон сууц 67 байна. Бусад нь гэрт амьдарч байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 403 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 32 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 30 багш хамрагдсан.
Тонхил сумын төв нь захиргаа, мал аж ахуйн үйлчилгээ давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийгдээгүй. 2012 оны байдлаар 312 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 25,27 га газар өмчилж, 875 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 350га газар, 30 аж ахуйн нэгж 13,35 га газар эзэмшүүлж, ашиглалтаар 1 байгууллагад 0,4 га газрыг олгосон байна.
“Хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж фермерийн хэлбэрт шилжүүлэх, иргэн бүр орлоготой, өрх бүр үйлдвэрлэгч байх загвар сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бие даасан байдлыг хангахЖДҮ-ийг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэхНэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж малчдын бүлэг, хоршоог дэмжихДэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх