ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Тайшир сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Хан Тайшир аймгийн Эрдэнэ бишрэлт Засагт хааны хошуу гол цөм нутгийг эзлэж оршиж байжээ. Одоо Хуримт, Далан, Галуут гэсэн 3 багийн нийт 412 өрхөд 1420 хүн амьдардаг. Газар нутгийн хэмжээгээрээ Говь-Алтай аймгийн 18 сумын 15-д ордог.


Газар зүйн онцлог. Тайшир сум нь Монгол Улсын баруун хязгаарт Говь-Алтай аймгийн зүүн хойт хэсэгт Хасагт Жаргалангийн нуруунаас урагшлан Хан Тайширын нурууны ар хүртэл хангай говийн зааг Завхан голын дагуу уул нуруу, тал хээр хосолсон 390.3 мян га талбайд оршдог.  Далайн түвшнээс дээш 2750-3275 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой Ашигт малтмал Тайшир нутаг нь геологийн тооцоолсоноор ашигт малтмалаар арвин баялаг юм. Он удаан жилийн турш явагдсан дэлхийн дотоод ба гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр бүрдэн тогтсон төрөл бүрийн ашигт малтмалын орд илрэлүүд тус сумын нутагт ихээхэн тархжээ. Тухайлбал өнгө бүрийн гантиг, цемент, шохойн чулуу, шөрмөсөн чулуу, гялтгануур, азбест, хүрэн нүүрс, бор давс, галд тэсвэртэй тоосгоны шавар, шаазангийн шавар, шар болон цагаан алт, зэс, хром, запор, магнизет, фосфорит, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын орд газрууд илэрчээ. Эдгээрээс түрүү эрт төрмөлийн үеийн никель төмрийн хүдрийн 50 сая тоннын нөөцтэй орд, тунамал гаралтай фосфоритын орд 2 хамгийн томд тооцогддог.  


Нийт газар нутгийн хэмжээ 391312 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц Сумын хэмжээгээр нийт 58145 мал тоологдсоноос тэмээ 314, адуу 1593, үхэр 841, хонь 20792, ямаа 34605 толгой байна. 229 малчин өрх, 79 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 74.3 хувийг эзэлж байна. Мал аж ахуй салбарт 1.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна.

Зам тээвэр


Сумын газар нутагт Говь-Алтай-Завхан аймгийг холбосон 200 км улсын чанартай шороон замтай. Улсын чанартай Алтай-Тайширын чиглэлийн 20 км сайжруулсан авто замтай. Мянганы замын Алтай-Улиастайг холбосон босоо тэнхлэгийн зам тус сумаар дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. 2005 онд Завхан голын дээгүүр баригдсан 222 метрийн урттай бетонон гүүр сумын төвөөс 3 км-т оршдог.

Ус хангамж


Сумын төвийн ард иргэд ундны усны хэрэгцээгээ гүний 2 худаг болон Завхан голоос хангаж байна. Худгийн хүчин чадал хоногт 48 м.куб. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээ байхгүй.

Дулаан хангамж


Сумын төвд хувийн хэвшлийн төвлөрсөн 1 уурын зуухтай ба ЗДТГазар, Сургууль, эмнэлэг мөн орон сууцанд амьдардаг 26 айл өрх нэгдсэн халаалтанд холбогдсон. Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг байгууллагууд нам даралтын зуухаар дулааны эх үүсвэрээ шийдвэрлэсэн. 

Шилжилт хөдөлгөөн


Тус сум аймгийн төвд ойрхон оршдогоос хүн ам нь аймгийн төвд суурьшиж, орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль. Сумын төвд байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 118 хүүхэд суралцаж байна17 багш, ажиллагчидтай1996 онд ашиглалтанд орсон, тоосгон барилгатай

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд шинээр 35 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн болон эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 505 осол гэмтэл 12, халдварт өвчлөлийн 8 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төвийн 150 хүний суудалтай чулуун барилга 1967 онд баригдсан. Уг барилгыг 2008 онд мэргэжлийн хяналтын албанаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.  2012 онд шинэ Соёлын төвийн барилгын ажил эхэлж, улсын төсвөөс 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж гүйцэтгэл 60 хувьтай байна. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 3 жижиг дэлгүүртэй. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 76 төрийн албан хаагч ажиллаж байна

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын төв нь мал аж ахуй, газар тариалан давамгайлсан сум юм. 1970-аад онд сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан тухайн үедээ мөрдөж байсан боловч сүүлийн 20 жилд орхигдсон. Одоогоор сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй байна. Өнөөгийн байдлаар 130 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 11.3 га газар өмчилж, 350 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 175 га газар, 40 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 122 га газар, 20 аж ахуй нэгж байгууллагын эзэмшилд 116.8 га газрыг эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга 1976 онд нэгдлийн хөрөнгөөр аж ахуйн аргаар баригдсан. Баригдсан цагаас хойш их засварт ороогүй. 2007 онд төсвийн хөрөнгө оруулалтаар цонх сольсон. 

Сумын сор бүтээгдэхүүн


Улаан хальст сармис Тариаланч Д.Эрдэнэбаатар Улаан хальст сармисыг 1980–аад онд анх нутагшуулан тариалж, 1990 оноос хойш тариалалт зогссон байна. 2001 оноос тус сармисыг сэргээн тариалж энэ оны байдлаар 0.5 га-д хүргээд байна. Улаан хальст сармис нь хүний эрүүл мэндэд хамгийн сайн бүтээгдэхүүнээр шалгарч бүс орон нутгийн чанартай үзэсгэлэн худалдаанаас тогтмол шагналт байрт шалгарч байгаа шилдэг бүтээгдэхүүн болоод байна.

Сумын хөшөө дурсгал


Тайшир сумын 90 жилийн ойд зориулан босгосон Алдартнуудын хөшөөТус сумаас Монгол улсын баатар Д.Хаянхярваа, Монгол улсын хөдөлмөрийн баатар гавъяат тээвэрчин Ш.Дашцэрэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар Х. Бямбажав, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д. Жигмэдцэрэн, Гавъяат багш Б. Чимэд, Б. Гомбо, С. Галсан, хүний гавъяат эмч Л. Шагдар, Б. Дагвадорж, З. Сарайдамба, Е. Бодьхүү, гавъяат дасгалжуулагч В. Батбаяр, гавъяат агрономич С. Хундмаа, Төрийн хошой шагналт зохилч Ч. Лодойдамба, урлагийн гавъяат зүтгэлтэн Б. Чогсом, С. Эрдэнээ, Монгол улсын гавъяат эдийн засагч Б. Янжив, Төрийн дууч Думаа хэмээх Г. Поврон, Ардын зураач Б. Шарав, Монгол улсын 4 генералд зориулан босгов.

Сумын онцлог


Тус сум нь 390,3. мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай бөгөөд өмнө талаараа Зараа толгойн доод өндөрлөгөөс Биндэрьяагийн бэлчир хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баруун талаараа Биндэряагийн бэлчирээс Рашаантын бэлчир хүртэл Есөнбулаг, баруун хойгуураа Рашаантын бэлчэрээс Зост-Өндөр уул хүртэл Шарга, хойд талаараа Зос-Өндөр уулнаас Загастайн сайр хүртэл Жаргалан, зүүн талаараа Загастай сайраас Хүүшийн цагаан толгой хүртэл Завхан аймгийн Цагаан-Чулуут, Хүүшийн цагаан толгойгоос Зараа толгой доод өндөрлөг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумтай тус тус хаяа нийлнэ.  Бүх нутгийн 65% нь уулархаг, 20% нь хээр тал, 12% говь, 1,4% нь ойт хээрийн бүсэд хамаарах бөгөөд үүнээс хөдөө аж ажхйн эдэлбэр газар 37438 га талбайг малын бэлчээр хадлан тариаланд ашигладаг байна. Тайшир сумын нутаг дахь уулс дөрөвдөгч галавын Адьпын атрираатлын сүүлээр тогтсон хийгээд тектоник хөдөлгөөний хүч их байсан учир өндөр болон сүндрэлжээ. Тийм учраас сумын хойд захын Хасагт хайрхан зэрэг өндөр ууст одоогоос 600 сая жилийн өмнө үеийн мөстлөгийн ор бүхий бул чулуунууд илэрсэн нь дэлхийн геологийн шинжлэх ухаанд үнэтэй олдоц болсон.Тус сумаас Монгол улсын баатар Д. Хаянхярваа, Монгол улсын хөдөлмөрийн баатар гавъяат тээвэрчин Ш. Дашцэрэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар Х. Бямбажав, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д. Жигмэдцэрэн, Гавъяат багш Б. Чимэд, Б. Гомбо, С. Галсан, хүний гавъяат эмч Л. Шагдар, Б. Дагвадорж, З. Сарайдамба, Е. Бодьхүү, гавъяат дасгалжуулагч В. Батбаяр, гавъяат агрономич С. Хундмаа, Төрийн хошой шагналт зохилч Ч. Лодойдамба, урлагийн гавъяат зүтгэлтэн Б. Чогсом, С. Эрдэнээ, Монгол улсын гавъяат эдийн засагч Б. Янжив, Төрийн дууч Думаа хэмээх Г. Поврон, Ардын зураач Б. Шарав, монгол улсын генерал 4, доктор профессор 25 төрөн гарчээ.   

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.670476000
Эрүүл мэнд: 0.863430000
Эдийн засаг: 0.324005714
Бусад: 0.548565000
Дэд бүтэц: 0.334916666
Байгаль орчин: 0.833335000


Говь-Алтай аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 1001 км, аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр, Жаргалан, Шарга, Завхан аймгийн Цагаан чулуут, Шилүүстэй зэрэг сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -21.8 С7 дугаар сарын дундаж температур +19.5 СЖилийн дундаж салхины хурд 3 м/сЖилийн хур тундасны нийлбэр 102.2 мм


Орон нутгин төсөв2012 онд төсвийн гүйцэтгэлээр орон нутгийн татварын орлого 55298,7 мян.төг орохоос 65925,6 мян.төг орж, 10626,9 мян.төгрөгөөр давж, өөрийн орлого 450,0 мян.төг орохоос 783,4 мян.төг орж гүйцэтгэл нь 119,2 хувиар биелэсэн байна. Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 9 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн төсөвт 65.9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тайширын усан цахилгаан станц байгуулагдаж эрчим хүчний 24 цагийн цахилгаантай болсон ба Тайшир-Гуулин ХХКомпани байгуулагдаж эдийн засгийн өсөлтөнд нөлөө үзүүлж байна. Дулаанаар хангагч “Зост-Өндөр” ХХКомпани нь жилд 100-аад сая төгрөгий борлуулалт хийж, 13 хүнийг байнгын ажлын байраар хангаж байна Мөн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Газрын-Өгөөж Хуримт” хоршоо нь 4-5 байнгын, 5-6 түр ажлын байр бий болгож, жилд 20-25 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил эрчимжиж Тайшир талх нарийн боовны үйлдвэр байгуулагдан аймаг сумын иргэдийн хэрэгцээний 50-60 хувийг хангаж, 8-10 ажлын байр бий болголоо.

Газар тариалан


Тайшир сумын эдийн засгийн гол салбарын нэг нь газар тариалан бөгөөд нийт 130 га эргэлтийн талбайтай. 2012 онд нийт 120 га-д тариалалт хийж 30 га талбайд үр тариа, 4 га талбайд төмс, 3 га талбайд хүнсний ногоо, 85 га талбайд тэжээлийн ургамал тариалж 40.8 тонн үр тариа, 33 тонн төмс, 3.6 тонн хүнсний ногоо, 70 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна. Сумын хэмжээнд 2 хүлэмж буюу 240 м2 талбайд өргөст хэмх тариалж 1 тн ургац хураан авсан байна. 50 м.кв бүхий 1 зоорьтой.

Цахилгаан хангамж


Тайшир сум нь Алтай-Улиастай эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд /35/0.4 кв-ын дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам 2008 онд ашиглалтанд орсон. Нийт 1.3 км 0.4 шугамтай.

Ариутгах татуурга


Сумын сургууль, халуун усны барилга бохир усны шугаманд холбогдсон. Суманд 1980-аад онд байгуулагдсан бохир усны сан байдаг. Төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй болно.

Хүн ам өрхийн тоо


Сумын 0-19 насны хүн нийт хүн амын 37.7 хувь, 20-34 насны хүн нийт хүн амын 27.1 хувь 35-65 насны хүн нийт хүн амын 31.2 хувь 65-аас дээш насны хүн нийт хүн амын 4 хувийг тус тус эзэлж. Нийт хүн амын 28.2 хувь нь сумын төвд амьдардаг. Хөдөө орон нутагт мэргэжлийн дагуу ажиллах нөхцөл боломж бага, ажлын байр хангалтгүй байгаа нь шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн хагас хангамжтай 26 айлын есөн орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 9 бүлэгт 118 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангамж 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдсан байна.2011-2012 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн компьютер бичиг хэргийн 1 анги тус сургууль дээр хичээллэж 35 сурагч суралцаж төгссөн. Төрийн өмчийн Хүүхдийн цэцэрлэгт 50, гэр цэцэрлэгт 60 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Хүүхдийн” цэцэрлэг 1972 онд байгуулагдсан. 120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 50 хүүхэд хүмүүжиж байна10 багш, ажиллагсадтайЦэцэрлэг өөрийн байргүй, 2003 онд сургуулийн гал тогооны байрыг засварлаж орсон. Сумын төвд байршилтай. Уг барилга модон хийцтэй, зориулалтын бус барилга. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн 2009 онд барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.Нам даралтын зуухтай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвСумын төвд байршилтай. 10 ортой2 эмч, 4 сувилагч 3 багийн эмч, тусгай мэргэжлийн 3 бага эмч нийт 22 ажиллагчидтай.Эмнэлгийн барилга 1989 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 2007 онд дээвэр болон цонхны засварт улсын төсвөөр 20 сая төгрөгөөр, 2012 онд улсын төсвийн 80 сая төгрөгөөр хана, шал, цонхны зарим хэсэг, дотор халаалтын шугмын бүрэн засвар хийгдсэн. Төвлөрсөн халаалтын системд холбогдсон. Цаашид яаралтай тусламжийн хүчилтөрөгчийн аппарат, ЭХО аппарат зэрэг оношилогоо эмчилгээний зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байна. 

Соёлын төв


Соёлын төвСумын төвд байршилтай. 150 хүний суудалтай, 7 ажиллагчидтай1967 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилгатай. Нам даралтын зуухтай. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд 138 ажилгүй иргэн байгаагаас бүртгэлтэй ажилгүй иргэн 3 байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 66 хувийг дээд, 34 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.  

Барилга


Тус сумд 2012 онд УТХОруулалтаар шинэ соёлын төвийн барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай хийгдсэн боловч санхүүжилт нь зогсоод байна. 2012 онд шинэ цэцэрлэгийн барилгын зураг төсөв хийгдэж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сум хөгжүүлэх сангийн төслүүд 2012 онд 1. Зост-өндөр ХХК “Тухлаг орчин” шугам шинэчлэх, тоног төрөөрөмж авах чиглэлээр 14,0 сая2. Л.Ганхуяг “Дулаан орчин-Эрүүл мэнд” төсөл 20,0 сая3. С.Сүхбаатар “Талын хүрэн” тэмээн сүрэг өсгөх чиглэлээр 5,0 сая4. Д.Баттогтох “эрчимжсэн үхрийн аж ахуй” мах сүүний чиглэлийн үхэр өсгөх 5,0 сая5. Г.Дагвадорж “Блокны үйлдвэр” байгуулах 8,0 сая 

Сумын хөшөө дурсгал


Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын 90 насны ойд зориулан босгов .

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь эдийн засаг нийгмийг 2008-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулан сумын ИТХ-аар батлуулав Сум цаашид дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Газар тариалангийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх замаар Хуримтын услалтын системийн тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлж, дунд оврын трактор, 150 га-гийн бороожуулагчаар хангаж, ажлын байрыг нэмэгдүүлэх Нөөц нь тогтоогдсон цемент, шохой, магнизит зэрэг үндсэн түүхий эддээ түшиглэн цемент, шохой, барилгын материалын үйлдвэрүүдийг төрийн дэмжлэгтэйгээр шинээр барих, стандартад нийцсэн элс, хайрганы нөөцийн үр ашигтай ашиглах. Наробанчин хийдийг сэргээн босгож, Гэгээн нуур болон байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх. Гэгээн нуур болон байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн усан аялал, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.Бий болсон дэд бүтцэдээ тулгуурлан өрх бүрийг орчин үеийн загварын орон сууцаар хангах Хуримтын услалтын системийг түшиглэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэх боломжтой. Сүүлийн жилүүдэд халтар арвай, улаан хальст сармисыг сор бүтээгдэхүүн болгон тариалж байна. Ногоон тэжээлийн ургамлын тариалалтын хэмжээг нэмэгдүүлж орон нутгийн хэрэгцээг хангах бага оврын малын тэжээлийн үйлдвэр байгуулах боломжтойТайшир талх нарийн боовны үйлдвэр шинээр байгуулагдан сум болон аймгийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10 гаруй хүнийг ажлын байртай болгон улам өргөжүүлэх.Тайширын усан цахилгаан станцыг түшиглэн 930 сая шоо метр усны нөөц бүрдүүлэх хүчин чадалтай усан сан бий болсноор загасны аж ахуй хөгжүүлэх Байнгын цахилгаан, дулаан хангамжтай болсноор жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нөхцөл бүрдэж байна.Сумын төвийн соёлын төвийн барилгын ажлыг дуусгаж, шинээр зориулалтын цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтанд оруулах.