Сумын газрын гадарга нь ерөнхийдөө баруунаас зүүн тийш, урдаас хойшоо намссан онцлогтой, уулс хоорондын хөндий, хотгорууд нь бусад хэсгээсээ намхан гадаргатай. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн уулын хэв шинжид хамаарагдах, Хасагт хайрхан уул нь далайн түвшингээс 3000-3400 т орчим өндөр өргөгдсөн. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.Ашигт малтмал: Тус сум геологийн тогтоц, ашигт малтмалын хувьд төдийлөн сайн судлагдаагүй байна. Одоогоор төмрийн хүдрийн илэрцүүд, Цахиуртай нүүрсний уурхай, Тайшир сумтай хиллэж буй хэсэгт тунамал гаралтай фосфоритын орд байдгаас гадна барилгын сайн чанарын хайрга, элс, шавар элбэг тархжээ. Хоолны давс, хужир шүүний үлэмж хэмжээний нөөцтэй. Хөрс, ургамал, амьтан: Сумын нутаг дахь Завхан голын хөндийгөөрөө давсархаг хөрстэй ба нутгийн хойд хэсэгт элсэрхэг хөрс тархсан. Хасагт хайрхан уулын зүүн бэлээр нимгэн боловч гүйцэд хөгжилтэй нунтаг карбонатлог цайвар хүрэн хөрс зонхилон тогтсон. Ийнхүү Жаргалан сумын нутагт ойт хээр, уулын хээр, говь гэсэн байгалийн бүсүүд тогтжээ. Тус сумын нутагт шинэсэн ой зонхилсон бургас, улиас, хус ургаж өтгөн шигүү өвслөг ургамал элбэг. Мөн буга, согоо, янгир, аргаль, хойлог, ятуу, ёл, тас, бүргэд, шонхор, ирвэс шилүүс, чоно, үнэг, жирх, суусар, үен, тарвага, зурам сүлжилдсэн ан амьтан, араатан, жигүүртний өлгий нутаг сайхан билээ. 2010 оны улсын тооллогоор: Буга, согоо: үзэгдсэн – 180, Нөөц – 450 Янгир: үзэгдсэн – 250, Нөөц – 500 Ирвэс: үзэгдсэн – 36, Нөөц – 100 гэж бүртгэгдсэн байна. Мөн хазаар өвс, хялгана, агь, таана, хөмүүл холилдон ургаж суль, сульхир найган, чацарганы бут алаглана. Дархан цаазат Хасагт хайрхан ууланд 20 гаруй төрлийн эмийн ургамал ургана. Мөн байгалийн дагалдах баялаг сонгино, мөөг, үхрийн нүд, тошлой, жүрж мэтийг ашиглах боломжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 368262 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 81705 толгой малтайгаас 666 тэмээ, 1893 адуу, 1361 үхэр, 29759 хонь, 48026 ямаа байна. 500-2400 хүртэл мал тооллуулсан 27 өрх байна.Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 25.4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 1.1 хувь байна. 2011 оноос эхлэн гахай, тахиа үржүүлж, 70 гаруй тахиа, 20 орчим гахайтай болжээ.
Аймгийн төв болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, гүний худгаас усыг шууд насосоор татаж ашигладаг.
Сумын хэмжээнд 4-8 айлын 7 орон сууц байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 11 бүлэгт 266 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 32 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 99 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд давхардсан тоогоор нийт 45 багш хамрагдсан байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 15 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 26.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 33.3 хувийг дээд, 20 хувийг тусгай дунд, 20 хувийг бүрэн дунд, 26.7 хувийг бүрэн бус дунд, боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Аймагт болсон үзэсгэлэн худалдаанд сумаасаа байнга оролцож ирсэн. Сумын сор бүтээгдэхүүнээр чипс ааруул шалгарсан.
Боловсрол: | 0.606976000 |
Эрүүл мэнд: | 0.751378333 |
Эдийн засаг: | 0.363797142 |
Бусад: | 0.664330000 |
Дэд бүтэц: | 0.203116666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Жаргалан нутгийн уур амьсгал нь их нууруудын хотгорын уур амьсгалтай салшгүй холбоотой. Уур амьсгалын үндсэн шинж нь гандуу дулаан зун, хахир хүйтэн өвөлтэй.• Нэгдүгээр сарын дундаж температур -20о-25о, хамгийн хүйтэн нь 39о-40о хүрдэг. Агаарын даралд 854 гПа байдаг.• 7 дугаар сарын дундаж температур +20- +30 С• жилийн дундаж салхины хурд 4-6 м/с• жилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм унадаг.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 62.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн дэмжлэг 180.8 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.1 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 240.1 сая төгрөг байна. Нийт зардлын 48,6 хувь нь цалин, 7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30.9 хувийг урсгал шилжүүлэг, 13 хувийг нь бусад зардал эзэлж байна.Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 303.7 сая, төсвийн дэмжлэг 404.7 сая, тусгай зориулалтын шилжүүлэг 734.8 сая төгрөгөөр үйл ажиллагаа явуулж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1.5 сая, орон нутагт 62.6 сая, нийт 70.0 орчим сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Сүүлийн жилүүдэд үүсгэн байгуулагдсан “Хүнхэр- Эрээн”-ний сүлжээ нь тус суманд төдийгүй аймагтаа ганцхан аялал жуулчлалын бүс нутаг бөгөөд үйл ажиллагаа нь тогтмолжиж, гадаад, дотоодын олон мянган жуулчдыг жил бүр хүлээн авч байгаа болно.
Сумын хэмжээнд нийт 138.7 га-д газар тариалан эрхэлдэг.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2008 онд баригдсан 35/15квт-ын дэд станцтай.
Сумын төвд албан байгууллагууд өөрсдийн нам даралтын зуухаараа дулааны хэрэгцээгээ хангаж, сумын төвд 10 нам даралтын зуух ажиллаж байна.
Суманд 10 ортой эмнэлэг 1, эмийн сан 1 үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд 27 хүүхэд аймагт төрж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 409, осол гэмтэл 17, халдварт өвчлөлийн 8 тохиолдол гарсан байна.Хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг үзлэгт 75.2 хувь хамрагдсан байна.
2008 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн барилга нь блок тоосгоор баригдсан бөгөөд ашиглалтын явцад цууралт өгч мэргэжлийн хяналтын дүгнэлтээр хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Тус соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сан, орон нутаг судлах танхимын үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Номын сан 10 суудалтай жилд дундажаар 300 гаруй уншигчдад 520 номоор үйлчилдэг. Орон нутгийн судлах танхимд 70 үзмэртэй зориулалтын бус танхимд байрладаг. Тус суманд Улсын хамгаалалтай “Сүмийн дэнгийн 5 хүн чулуу” болон “ Тоосготын хүн” чулуу, аймгийн хамгаалалттай “Улаан хайрхан” зэрэг түүх дурсгалын дурсгалт газруудтай.
Жаргалан сум нь 3 багтай хөдөө аж ахуй, газар тариалан зонхилсон сум юм.Сумынхаа эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг /2011-2021 он/ Мерси Кор Монгол ОУБ-ын хөдөөгийн агро бизнесийг дэмжих хөтөлбөр, тус хөтөлбөрийн аймаг дахь салбарын төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 31.38 гаүйлдвэрлэлийн бүс 20 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 13.02 га2012 оны байдлаар 49 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 4.73 га газар өмчилж, 442 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 176.3 га газар, 2 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 11 га газар, 23 иргэн 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 138.7 га газар эзэмшиж байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулан, жижиг дунд үйлдэрлэл, аялал жуулчлалыг өргөжүүлэн хүний хөгжлийг дэмжин амьдралын чанарыг сайжруулсан мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. “Хүнхэр- Эрээн нуур”-ийн аялал сүлжээг хөгжүүлэх, Хөв, услалтын системийг ашиглан газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх,Уламжлалт мал аж ахуйгаас гадна эрчимжсэн хөдөө ахуй болох гахай, тахиа, фермерийн аж ахуйг хөгжүүлэх,Сумын төвд инженерийн нэгдсэн сүлжээ байгуулж, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх гэсэн зорилтыг тавьж байна.