ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум нь анх Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас эхлэн хотын суурь тавигдаж 1942 онд 127 өрх 374 иргэнтэйгээр Есөнбулаг хот байгуулагдсан түүхтэй. Хуучнаар Засагт хан аймгийн Засагт ханы хошуу байжээ. Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1961 онд Есөнбулаг хотыг Алтай хот гэж нэрлэх болсон. Баяншанд, Баянхайрхан, Харзат, Жаргалант гэсэн төвийн 4 баг, Рашаант, Наран гэсэн хөдөөгийн 2 багийн нийт 4746 өрхөд 17453 хүн амьдардаг. Үүнээс Алтай хотод 4360 өрхийн 15945 хүн ам төвлөрөн суудаг.Хүн амын тоо болон нягтаршлаараа Говь-Алтай аймагтаа хамгийн өндөр бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч олонтой сум юм.


Далайн түвшнээс дээш 1550-2280 м өндөрт өргөгдсөн. Газрын гадаргын төрх байдал нь жигд бус, баруун талаараа Хантайширын нуруу, хойд талаараа Далангийн нуруугаар хүрээлэгдсэн, зүүн талаараа аараг толгодтой.Сумын нутаг дэвсгэрийн 20 хувь нь хангай, 50 хувь нь говь, 30 хувь нь тал хээрийн бүс эзэлдэг. Газар тариалан, мал аж ахуй хөгжүүлэхэд тохиромжтой. 


Нийт газар нутгийн хэмжээ 216133 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц Нийт 89940 малтай. Үүнээс ямаа 56175, хонь 28769, үхэр 1602, адуу 2773, тэмээ 621 байна.

Зам тээвэр


2010 онд Баянхонгор аймгаас 128 км засмал зам тавигдсан, улмаар Баянхонгор Алтай хотыг холбосон авто машины засмал зам бүрэн тавигдахаар төлөвлөгдсөн болно. Аймгийн төвд нийт 12 км хатуу хучилттай замтай, 3 км сайжруулсан шороон замтай.Алтай хотод авто тээврийн байгууллагууд зорчигч, ачаа тээвэр, хот доторхи нийтийн тээврээр төвийн 4 чиглэлд, сум, хот хоорондын тээврээр аймгийн сумууд болон 5 аймаг Улаанбаатар хотын чиглэлд үйлчилдэг.

Цахилгаан хангамж


Алтай хотыг цахилгаан эрчим хүчээр “Алтай-Улиастай” ТӨХК-ны харьяа “Есөнбулаг-Эрчим хүч” ХХК нь 500 квт-ын 12 ширхэг дизель генератор, нийт 6 мвт-ын хүчин чадалтай үйл ажиллагаа явуулан, хангаж байна. Мөн Тайширын усан цахилгаан станцаас Алтай хотын тодорхой хэсгийг хангаж байдаг. Эрчим хүчний нэгдсэн, сүлжээнд холбогдоогүй. 

Ариутгах татуурга


1989 онд баригдсан.Цэвэрлэх байгууламж нь хоногт 1250мі бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд бохир усны сараалжийн барилга, хүлээн авах камер, 2ш элс баригч, 4ш хоёр үет тунгаагуур, 6ш ус хаях карттайгаар 1991 онд ашиглалтанд орсон.Тухайн үеийн дотоодын стандартын шаардлага хангаагүй цементээр бетон цутгаснаас цутгамал бетон хийцүүд туршилтын 72 цагийн хугацаанд ус алдан ашиглагдаагүй өнөөг хүрсэн.Хот байгуулалтын салбарын МОН23-01 төслөөр 2012 онд Цэвэрлэх байгууламжийг иж бүрэн шинэчлэх шинэчлэлтийн ажил хийгдэхээр зураг төсөл, төсөв нь батлагдан шинэчлэлтийн ажил явагдаж байна.Цэвэрлэгээний түвшин БХХ-ээр зуны улиралд 80-90%, өвлийн улиралд 45-50% байх ба өвчин үүсгэгч бактерийг хэт ягаан туяаг ашиглан бүрэн халдваргүйжүүлнэ. Цэвэрлэсэн усыг ашиглан цэвэрлэх байгууламжийн эргэн тойрон чийг ихээр шаарддаг мод ургамлаар ногоон бүс хийх боломжтой. Ариун цэвэр хамгаалалтын бүсийг ЦБ-аас 200м радиустай байхаар тооцсон.

Хүн ам өрхийн тоо


Тус сум нь аймгийнхаа төвд оршдог бөгөөд нийт хүн амын 94.1 хувь нь сумын төв буюу Алтай хотод амьдардаг. Хүн амын 65.3 хувь залуу буюу дунд насныхан, 26.7 хувь нь хүүхэд, 8 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Аймгийн нийт хүн амын 31.7 хувь буюу 17.4 мянган хүн Алтай хотод амьдардаг. Орон сууцанд - 1003, гэр хороололд – 3741 өрх байна. Засгийн газрын 40000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж, гэр хорооллын нөхцөл сайжруулах төслийн хүрээнд амины орон сууцны хорооллыг бий болгож инженерийн шугам сүлжээнд холбогдсон 200 гаруй айлын орон сууц сүүлийн 2 жилд ашиглалтанд орлоо.

Боловсрол


Ерөнхий боловсролын 5 сургууль болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн лицей ангид 4975 хүүхэд, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн харьяа Говь-Алтайн салбар сургуульд 9 мэргэжлээр 1382, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвд 16 мэргэжлээр 721 суралцагч тус тус суралцдаг. Сургуулийн өмнөх боловсролын 8 цэцэрлэгт 1645 хүүхэд хүмүүжиж байна. Нийт сургууль цэцэрлэгүүдэд 261 багш нар ажиллаж байна. 2011 оноос эхлэн Хантайшир - Эрдэм цогцолбор сургуулийг түшиглэн сургууль завсардсан 32 хүүхдийг сургалтанд ээлж дараатай хамруулж боловсрол эзэмшүүлж байна. 

2 дугаар сургууль


Харзат багт байрладаг.2004 оны хичээлийн жилд ашиглалтанд орсон. Тоосгоор баригдаж инженерийн төвлөрсөн системд холбогдсон. 2011 онд их засварт орсон.640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 40 бүлгийн 1100 гаруй хүүхэд суралцаж байна.52 багш 20 ажилтантай

Хантайшир - Эрдэм цогцолбор сургууль (2 дугаар байр)


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульХарзат багт байрладаг.700 хүүхэд суралцаж байна.30 гаруй багштай2007 онд ашиглалтанд орсон. Цутгамал бетон бөгөөд 1109 метр квадрат талбайтай. Сургалтын зориулалтаар барьсан.

Дотуур байр


Баянхайрхан багт байрладаг.Сургуулийн сурагчдын 3 дотуур байр 1971 онд ашиглалтанд орсон. Тус бүр нь 447 метр квадрат талбайтайНийт 11 багш ажилтантай.

2 дугаар цэцэрлэг


Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрладаг.100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, одоогоор 160 хүүхэдтэй.22 багш ажилтантай.1957 онд ашиглалтанд орсон. 2185 метр квадрат, чулуун барилга. Инженерийн төвлөрсөн системд холбогдсон. 2010 онд их засварт орсон.

4 дүгээр цэцэрлэг


Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрладаг.75 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэдтэй.21 багш ажилтантай.1977 онд ашиглалтанд орсон. Тоосгон, хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай.

6 дугаар цэцэрлэг


Харзат багийн нутаг дэвсгэрт оршдог.19 багш ажилтантай.1967 онд ашиглалтанд орсон. 2398 метр квадрат талбайтай. чулуун барилга. 2004 онд их засвар хийгдсэн.

Номын сан


Харзат багт байрладаг.11 ажилтантай.1967 онд ашиглалтанд орсон. 360 метр квадрат талбайтай. Чулуун болон модон хийцтэй. Номын сангийн зориулалттай. Инженерийн бие даасан, төвлөрсөн хангамжтай.

ЭМШУИС-ийн салбар сургуулийн дотуур байр


Харзат багт байрладаг30 ажилтантай1992 онд ашиглалтанд орсон. 250 метр квадрат талбайтай, сургалтын зориулалтаар баригдсан тоосгон барилга бөгөөд инженерийн бие даасан, төвлөрсөн хангамжтай. 

Уламжлалт анагаах ухааны төв


Харзат багт байрладаг.19 ажилтантай.20 ортой.2011 онд ашиглалтанд орсон. 405 метр квадрат талбайтай. Эмчилгээ үйлчилгээний зориулалттай барьсан. 

Халдвартын эмнэлэг


Харзат багт байрладаг18 ажилтантай.1977 онд ашиглалтанд орсон. 3168 метр квадрат талбайтай. Эмнэлгийн зориулалтаар суурийг чулуу, бетоноор хийж, ханыг түүхий тоосгоор барьсан. Инженерийн төвлөрсөн системд холбогдсон.

Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга


Харзат багт байрладаг.65 ажилтантай.1966 онд ашиглалтанд орсон. 1960 метр кв талбайтай, чулуун суурьтай, түүхий тоосгоор баригдсан. 2000 онд их засварт орсон. соёлын төв болгох зориулалттай баригдсан.

Шашин сүм хийд


Дашпэлжээлийн хийдБуддын шашны сүм хийд1990 онд ашиглалтанд орсон. 140 м2 талбайтай 2011 онд засвар хийж, шинээр 140 м2 барилга , мөн 21 суварга баригдсан.

Хот байгуулалт газрын харилцаа


2012 онд сумын засаг даргын 57 удаагийн захирамжаар 657 иргэнд 54.1 га газрыг эзэмшүүлж, сумын хэмжээнд нийт 751 иргэнд 74.6 га газрыг эзэмшүүлээд байна.Харин 2012 оны хэмжээнд иргэний гэр бүлийн хэрэгцээнд 322 иргэнд 26.1 га газар өмчлүүлсэн. Үүнд:• Иргэн гэр бүлийн хэрэгцээнд 71 иргэнд 5.8 га газрыг шинээр өмчлүүлсэн.• Хуучин эзэмшиж байгаа хашааны газрыг нь 251 иргэнд 20.3 га газрыг үнэгүй өмчлүүлсэн.2012 онд фермийн зориулалтаар 4 иргэнд 3.5 га, өвөлжөө хаваржааны зориулалтаар 2.7 га газрыг эзэмшүүлэв.

Алтай Нисэх буудал


Жаргалант багийн нутагт байрладаг.23 ажилтантай.2012 онд ашиглалтанд орсон. 750 метр квадрат талбайтай, цутгамал бетон хийцтэй, Инженерийн бие даасан, төвлөрсөн хангамжтай.

Тагнуулын хэлтэс


Харзат багт байрладаг.2007 онд ашиглалтанд орсон. Ажлын байрны зориулалттай360 метр квадрат талбайтай, чулуун, модон хийцтэй. Инженерийн бие даасан төвлөрсөн хангамжтай.

Татварын хэлтэс


Баянхайрхан багт байрладаг46 ажилтантай.2012 онд ашиглалтанд орсон. 1977 метр кв талбайтай, цутгамал төмөр бетон барилга. Ажлын байрны зориулалттай барьсан.

Цагдаагийн хэлтэс


Харзат багийн нутагт байрладаг1990 онд ашиглалтанд орсон. Тоосгон барилга бөгөөд инженерийн бие даасан, төвлөрсөн хангамжтай.

Онцгой байдлын хэлтэс


Баяншанд багт байрладаг.1996 онд ашиглалтанд орсон. 216.2 метр квадрат талбайтай. Тоосгон барилга.

Жаргалант баг


Есөнбулаг сумын Жаргалант багийн байр. Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамт байрладаг.2 ажилчидтай.“Марал-Алтай” өрхийн ЭМТөв нь 4 их эмч, 4 сувилагч, 2 ажилтантайХарзат, Жаргалант багийн иргэдэд үйлчилдэг. 1962 онд ашиглалтанд орсон. 252 м2 талбайтай, дэлгүүрийн зориулалтаар түүхий тоосгоор баригдсан. Инженерийн бие даасан төвлөрсөн хангамжтай.

Сумын сор бүтээгдэхүүн


“Оюу хулан” ХХК-ийн бялуу, эклер

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Дэлгэрийн голын амны хойд хос чулууБайгуулагдсан он: XIII – XIV зууны үеХөшөө, дурсгалын намтар: XIII – XIV зууны үед бүтээгдсэн боржин чулуун хүн хөшөө нь Хантайшир нурууны үргэлжлэл Хантайширын нурууны өвөр хэсэгт орших Дэлгэрийн голд байршдаг.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Зостын хүн чулууБайгуулагдсан он: XV зууны үеХөшөө, дурсгалын намтар: Рашаант багийн нутагт орших Баянгийн амны хүн чулуу нь боржин чулуугаар бүтээгдсэн орон нутгийн хамгаалалтанд байдаг хүн чулуу юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ш.Батсуурь аваргын хөшөөБайгуулагдсан он: 2005 онХөшөө, дурсгалын намтар: Дархан аварга Ш.Батсуурь нь Говь-Алтай аймгийн Жаргалан сум, хуучнаар Завхан аймгийн Жавхлант сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга юм. Улсад 2 түрүүлж, 2 үзүүрлэсэн бөгөөд 1957 онд дархан аварга цол хүртсэн.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Аргалийн хөшөөтэй цэцэрлэгБайгуулагдсан он: 2009 онХөшөө, дурсгалын намтар: Говь-Алтай аймгийн 70 жилийн ойд зориулан босгосон. Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгийн зориулалтаар баригдсан.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Зулай цагаан Алтай дууны хөшөөБайгуулагдсан он: 2003 онХөшөө, дурсгалын намтар: Ч. Сангидоржийн ая, З. Гүнсэнгийн үг “Зулай цагаан Алтай” дууг мөнхөлж босгосон хөшөө

Сумын онцлог


Хүн амын тоо болон нягтаршлаараа Говь-Алтай аймагтаа хамгийн өндөр бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч олонтой сум юм.Алт, магнезит, элс,хайрга, улаан шороо зэрэг байгалийн ашигт малтмал болон барилгын материалын баялаг нөөцтэй Усан цахилгаан станцтай холбогдсон. Орон нутгийн болон улсын чанартай авто зам шинэчлэгдсэн.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.800903000
Эрүүл мэнд: 0.800013333
Эдийн засаг: 0.398537142
Бусад: 0.598885000
Дэд бүтэц: 0.704983333
Байгаль орчин: 0.833335000


Улаанбаатар хотоос баруун зүгт 1001 км зайтай, баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас 400 км зайтай оршдог бөгөөд Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Тайшир, Бигэр, Дэлгэр сумдтай хиллэдэг. 


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй мужид багтдаг. Агаарын жилийн дундаж температур - 0,40С градус7-р сарын дундаж температур +13,70С1-р сарын дундаж температур -18,10СЖилд дунджаар 126,6 мм хур тунадас унадаг.


Орон нутгийн төсөв Сумын төсвийн татварын нийт орлого нь 226.1 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвийн дэмжлэг 1.6 тэрбум, улсын төсвийн шилжүүлэг 7.3 тэрбум төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 2.2 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал 10.1 тэрбум төгрөг, нийт зардлын 69.2 хувь нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 20.7 хувийг урсгал шилжүүлэг, 10.1 хувийг бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд улсын төсвийн 17 байгууллага, орон нутгийн төсвийн 5 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.        Мөн Эрчим хүч, Мандал голомт, Тулга-Алтай, Ентүм, Ундрам-Оюу, Ундрага-Алтай, Удмын-Ундраа, Арвайн үндэс зэрэг 274 аж ахуйн нэгж байгууллага, 26 хоршоо, 34 салбар, 36 төрийн бус байгууллагууд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байна. Аймгийн дүнгээр энэ салбарт 9 тэрбум 557.9 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 9 тэрбум 673.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулдаг. Аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний 72.0 хувийг цахилгаан, дулаан, усан хангамж эзэлж байна. Одоогоор тус салбарын нийт бүтээгдэхүүний 89.2 хувь, мөн борлуулалтын 89.6 хувийг аймгийн төвд, үлдэх хувийг сумдад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Гол нэрийн бүтээгдэхүүнээс цахилгаан, дулаан, ус, ундаа, талх нарийн боов, тоосгоны үйлдвэрлэл 2012 онд 2011 оны үеэс нэмэгдлээ. Харин түгээсэн ус, эсгий, архи, дарс, гутал, оёдлын үйлдвэрлэлт 2011 оны үеэс 10.6-54.2 хувиар өссөн байна.Алтай хотын иргэд оршин суугчдын ихэнх хувь нь худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг. 

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд нийт 68.3 га талбайд тариалснаас, үр тариа 7.2 га, нарийн ногоо 14.1 га, төмс 24.2 га, малын тэжээл 20.3 га, жимс жимсгэнэ 2.5 га-д тариалсан байна. 

Харилцаа холбоо


Монголын мэдээлэл харилцаа холбооны хувьд МУ-ын мэдээлэл холбооны суурь сүлжээнд шилэн кабелиар холбогдсон нь интернетийн үйлчилгээг чөлөөтэй ашиглах боломжтой болов. Мөн үүрэн телефоны сүлжээ ашиглалтанд орсноор Алтай хотын иргэд Мобиком, Юнител, Скайтел, Ж-Мобайлын үүрэн телефоны утас хэрэглэж байна.

Ус хангамж


Хүн амын ундны усыг Харзатын 30-69 метр гүнтэй 4 худгаар хангадаг. 2010-2011 онд ус хангамжийг сайжруулж, Олоннуурын хэсэгт гүний 2 худгийг гаргаж, төв шугам сүлжээтэй холбосон. Ундны усны чанар магни ихтэй, кальци багатай бөгөөд хоногт 2300 м2 цэвэр ус хэрэглэдэг. Гол горхи 22, нуур цөөрөм 5 байдаг. Зэлийн гол, Битүүт, Адуунчулууны гол зэрэг томоохон голууд байхаас гадна өвөл харзалж хөлддөггүй Олоннуур, Цахир булаг, Могойн гол зэрэг голууд байна.  

Дулаан хангамж


Алтай хотын халаалт дулааны үйл ажиллагааг 3 компани хариуцдаг. Үүнд нь Мандал-голомт ХХК нь нийт 3 салбартай, нийт дулаан хэрэглэгчдийн 80 хувийг хангадаг, 20 хувийг Удмын-Ундраа ХХК, Ундрам–Оюу ХХК-ууд хангадаг. 2011-2012 онд Мандал-Голомт ХХК нь 14 Мвт-аар хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллаж байна. Алтай хотын халаалтын шугам сүлжээг шинэчлэн, 9 халаалтын зуух байсныг багасгаж 2 халаалтын зуухнаас айл өрх, албан байгууллагыг халаалтаар хангаж байна. Мандал-Голомт ХХКХарзат багийн нутаг дэвсгэрт байрладаг.2008-2010 онуудад дулаан дамжуулах 3 төв, зуух нь ашиглалтанд орсонТөмөр бетонон барилгатай. 1475м2 талбайтай бөгөөд инженерийн бие даасан төвлөрсөн хангамжтай 42.15Гкал/ цаг-ийн хүчин чадалтай, дулааны шугам нь Харзат, Жаргалант, Баянхайрхан багуудаар дамждаг. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


1 дүгээр сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн 1 дүгээр сургуульБаянхайрхан багт байрладаг.1971 онд ашиглалтанд орсон. Бетон хучилттай тоосгон барилга бөгөөд 2135 м3 талбайтай. 2007 онд их засвар хийгдсэн.Одоо 55 бүлэгт 1800 хүүхэд суралцаж байна.120 багш, ажилтантай.

3 дугаар сургууль


Баянхайрхан багт байрладаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль1987 онд ашиглалтанд орсон.640 хүүдийн хүчин чадалтай, одоогоор 1400 гаруй суралцагчидтай.67 багш 20 ажилтантай

“Хантайшир - Эрдэм” цогцолборын 1 дүгээр байр


Ерөнхий боловсролын сургуульХарзат багт байрладаг.1961 онд ашиглалтанд орсон. Тоосгон барилга, сургалтын зориулалтаар баригдсан. Инженерийн төвлөрсөн системд холбогдсон. Их засвар хийгдээгүй.

Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэг


280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, одоогоор 380 хүүхэдтэй.Баянхайрхан багт байрладаг.15 багш, 29 ажилтантай.1990 онд ашиглалтанд орсон. Бетон угсармал. 4956.8 метр квадрат талбайтай. Инженерийн төвлөрсөн системд холбогдсон.

3 дугаар цэцэрлэг


Баянхайрхан багт байрладаг.125 хүүхэд хүлээн авах боломжтой.13 багш, 11 ажилтантай.1976 онд ашиглалтанд орсон. 725.8 метр квадрат тоосгон барилга. Инженерийн төвлөрсөн системд холбогдсон.

5 дугаар цэцэрлэг


Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт байрладаг.100 хүүхэд хүлээн авах чадалтай.21 багш ажилтантай.1967 онд ашиглалтанд орсон. 956.9 метр квадрат чулуун барилга. Яслийн зориулалттай баригдсан. 

Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв


БСШУЯ-ны харьяа МСҮТ.Жаргалант багийн нутагт байрладаг.450 багш, ажилтантай.1990 онд ашиглалтанд орсон. 2460 метр кв талбайтай, угсармал бетон барилга бөгөөд инженерийн бие даасан, төвлөрсөн хангамжтай.

ЭМШУИС-ийн салбар сургууль


Харзат багийн нутагт байрладаг. 27 багш ажилчинтай1967 онд ашиглалтанд орсон. 550 метр квадрат талбайтай. Модон хийцтэй. Сургалтын зориулалтаар баригдсан. Инженерийн бие даасан, төвлөрсөн хангамжтай.

Эрүүл мэнд


2011 онд сумын өрхийн эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн “Жаргалан-Алтай”, “Энх-Алтай”, “Марал –Алтай” гэсэн 3 өрхийн эрүүл мэндийн төв болголоо. Үүнээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлэг нийт 23 кабинет, 205 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн уламжлалт анагаах ухааны эмнэлэг ”Энхийн зуун”, ”Эрүүл ирээдүй”, “Анар дент” зэрэг хувийн эмнэлгүүд ажиллаж байна. 2012 онд нийт 450 хүүхэд мэндэлсэн байна.       

Эмнэлэг


Харзат багийн нутагт байрладаг. 294 эмч, ажилтантай.160 ортой.1984 онд ашиглалтанд орсон. 7422 метр кв талбайтай бетон ханатай. Эмнэлгийн зориулалтаар баригдсан. Инженерийн бие даасан төвлөрсөн хангамжтай. 2009 онд их засвар хийгдсэн.

Соёл спорт


Биеийн тамирын байгууллага анх 1941 оны 10 сарын 29-нд Биеийн тамирын зөвлөл нэртэйгээр анх байгуулагдаж, үүнээс хойш биеийн тамир, спорт сонирхогчдыг элсүүлэн өглөө, өдрийн гимнастикийг тогтмолжуулж эхэлсэн байна.Алтай хотод Ардын дуу бүжгийн дуу бүжгийн “Алтай” чуулга, орон нутгийг судлах музей, номын сан, 700 хүний суудалтай Спортын цогцолбор зэрэг соёл спортын үйлчилгээний 100 гаруй байгууллага, тэдний барилга байгууламж бий. 

Музей


Харзат багийн нутагт байрладаг.12 ажилтантай.1957 онд ашиглалтанд орсон. 838 метр талбайтай, чулуу болон түүхий тоосгоор хийгдсэн. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2008 онд ашиглалтанд орсон. Чанар муутай барилга бөгөөд 1954 оны их газар хөдлөлтөөр актлагдсан. Шинээр музей барих шаардлагатай. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд ажилгүй иргэд 919, үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэн 319, ядуу өрхийн тоо 986, түүний хүн ам 3600 буюу нийт хүн амын 20 хувь, харин нэн ядуу өрхийн тоо 296, түүний хүн ам 1469 буюу нийт хүн амын 8.4 хувь байна.

Засаг даргын тамгын газар


Харзат багийн нутагт байрладаг.1983 онд ашиглалтанд оруулсан. Инженерийн бие даасан төвлөрсөн хангамжтай, тоосгон барилга юм.

Хүүхэд ,гэр бүлийн хөгжлийн хэлтэс


Харзат багийн нутагт байрладаг20 ажилтантай1954 онд ашиглалтанд орсон. 180 метр квадрат талбайтай. Түүхий тоосгон хийцтэй бөгөөд ажлын байрны зориулалтаар баригдсан. 2009 онд их засварт орсон.

Мэргэжлийн хяналтын газар


Харзат багт байрладаг. 52 ажилтантай1958 онд ашиглалтанд орсон. 800 м2 талбайтай. Бага сургуулийн зориулалтаар тоосгоор барьсан барилга юм. Инженерийн бие даасан, төвлөрсөн хангамжтай. 2003 онд их засварт орсон.

Ахмадын хороо


Баяншанд багийн нутагт байрладаг.8 ажилтантай.1966 онд баригдсан. 306 метр квадрат талбайтай. Тоосгоны үйлдвэрийн зориулалтаар баригдсан, тоосгон хийцтэй барилга юм. Инженерийн төвлөрсөн системд холбогдсон. Засвар хийгдээгүй.

Аймгийн Хөдөлмөр Эрхлэлтийн хэлтэс


Баянхайрхан багт байрладаг. 2008 онд ашиглалтанд оруулсан. 1008 м2 талбайтай. Улаан тоосгоор баригдсан. Инженерийн бие даасан төвлөрсөн системд холбогдсон.

Баяншанд баг


Есөнбулаг сумын Баяншанд багийн байр.5 ажилчинтай2000 онд ашиглалтанд орсон. 80 м2 талбайтай, орон сууцны зориулалтаар барьсан тоосгон барилга юм. Нам даралтын зуухаар халдаг, зөөврийн ус хэрэглэдэг.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгалЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа II-төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төслүүдНҮБ-ийн ХАС-ийн “Хүн ам, жендерийн тэгш байдал, нөхөн үржихүйн эрүүл мэнд ” төсөл 

Сумын сор бүтээгдэхүүн


“Түшүүр Алтай” ХХК-ий арьс шийрэн гутал

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хүн чулууБайгуулагдсан он: XIII зууны үеХөшөө, дурсгалын намтар: Алтай хотоос 10 км-ийн зайд орших Арын хүрээний Дашпэжээлин хийдийн туурийн ойролцоо орших гараа цээжиндээ авсан хүний дүрстэй боржин чулуун хөшөө юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Цагаан хаалганы бурханБайгуулагдсан он: XVIII зууны үеХөшөө, дурсгалын намтар: Рашаант багийн Цагаан хаалганы хадны “Сийлбэр бурхан” нь XIII зууны үеийн шашин төрийг бэлгэдсэн түүхийн дурсгалт зүйл юм.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: МУ-ын гавьяат багш Базарын Гомбын хөшөөБайгуулагдсан он: 2010 онХөшөө, дурсгалын намтар: Улсын тэргүүний 12 жилийн 1 сургуулийг МУ-ын гавьяат багш Б. Гомбо гуайн нэрэмжит болгон түүнд зориулан босгосон.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Монгол Улсын гавьяат эдийн засагч П.Жасрай гуайн хөшөөБайгуулагдсан он: 2011 онХөшөө, дурсгалын намтар: Монгол Улсын гавьяат эдийн засагч Пунцагийн Жасрай нь 1933 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Монгол Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга, Монгол Улсын Их хурлын гишүүн, улмаар 1992-1996 онуудад Улс орны нийгмийн шилжилтийн хүнд хэцүү үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв. 

Сумын хөгжлийн зорилт


• Дэд бүтцийн хангамжийг сайжруулах• Үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах• Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх• Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх• Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх