ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Дарви сум нь 1926 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуу.  Ихэс, Хужирт, Жавхлант, Үйлдвэр гэсэн 4 багийн нийт 590 өрхөд 1890 хүн амьдардаг. Үүнээс малчин өрх 280 малчин 553 байдаг.352309 га нутаг дэвсгэртэй, 116 мянган толгой малтай. “Эрчим хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 14 ажилтантай сумын төвийн албан газар, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдсэн халаалтаар хангаж байна. Говь-Алтай аймагт цөөхөн байдаг нэгдсэн халаалттай суурин юм.  


Далайн түвшнээс дээш 1600-1800 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай. Сумын нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарна.  Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон бага зэргийн газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 352309 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 116130 толгой малтайгаас 1245 тэмээ, 4676 адуу, 1904 үхэр, 39930 хонь, 68375 ямаа байна.

Зам тээвэр


Аймаг, сум, багуудтай шороон замаар холбогддог.

Ус хангамж


НР 1854 маркын 2 тогоо бүхий төвлөрсөн уурын зуух нь сумын төвийн 7 албан газар, 10 аж ахуйн нэгж, 6 айл өрхийг 8 сарын хугацаагаар дулаанаар хангаж байна. Тус сум төвлөрсөн халаалтын системтэй сум юм. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 1 тн-ийн багтаамжтай усан санд өдөрт 5 удаа ус татаж түгээдэг ба улирлын хэлбэлзэлтэйгээр 180-200 айл өрх, гал тогоо бүхий 3 албан газар, дулааны улиралд хоолны 3 газарт ус түгээх цэгээс усаа авч байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын хүн амын 34 хувь нь сумын төвд амьдардаг.Сумын хүн амын 79 хувь нь залуу болон дунд насныхан, 15 хувь нь хүүхэд, 6 хувь нь ахмад настан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульҮйлдвэр багийн төвд байршилтай300 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 425 хүүхэд суралцаж байна45 багш, ажиллагчидтай1973 онд ашиглалтанд орсон, модон хийцтэй, чанар дунд зэрэг, одоо суулт өгч байна. Сантехникийн холболт хуучирч муудаж хэрэгцээ хангахгүй болсон.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 45 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 276, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.

Соёл спорт


250 суудалтай Соёлын тоосгон барилга нь 2009 ашиглалтанд орсон Соёлын төвийн заал болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 16 жижиг дэлгүүр, улирлын чанартай нийтийн хоолны 3 цэг, үсчин, гутал засварын, оёдол, нийтийн халуун усны цэг үйл ажиллагаа эрхэлж байна. 

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээгээр нийт 116130 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 6.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5,6 хувь байна. 280 малчин өрх, 521 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 88,3 хувийг эзэлж байна. үр тариа, 1,0 га талбайд төмс, 0,8 га талбайд хүнсний ногоо, 6,5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 2,6 тонн үр тариа, 7,0 тонн төмс, 4,0 тонн хүнсний ногоо, 8,45 тонн тэжээлийн ургамал хураан авсан. Төрийн байгууллагад 111 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Дарви сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй, үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 6 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 15 гахөдөө аж ахуйн бүс 320 га2012 оны байдлаар 280 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 256,3 га газар, 7 иргэн аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 11,3 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа- II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкСум хөгжүүлэх сан

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Дарви хээрБайгуулагдсан он: 2012онХөшөө, дурсгалын намтар: “Буян-ундрал” хоршоо 2013 онд болох 20 жилийн ойгоо угтаж хийсэн бүтээлч ажлын нэг. Манжийн цэрэгт алба хааж байсан баатар эр эх нутгаа зорихдоо 3 хээр морьтой гараад замдаа “сулин хээрт” нэгийг нь, арвай хээрт нэгийг үлдээгээд Дарви хээртэйгээ ирсэн гэсэн домог Дарвичуудын сэтгэлд хоногшон үе дамжин хуучлагдаж ирсэн учраас “Дарви хээр” гэж Дарвичууд бахархдаг.Хөшөө дурсгалын нэр: Таван хошуу мал .  Байгуулагдсан он: 1964он“Ундрал” нэгдэл үүссэний 10 жилийн ойд зориулан малаа өсөж үржиж олон малтай болохыг бэлэгдэж байгуулсан түүхтэй гэж ярилцдаг.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.745810000
Эрүүл мэнд: 0.737425000
Эдийн засаг: 0.366050000
Бусад: 0.782805000
Дэд бүтэц: 0.516600000
Байгаль орчин: 1.000000000


Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэгт Улаанбаатар хотоос 1177км, Аймгийн төвөөс 217 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга , Төгрөг, Тонхил, Ховд аймгийн Дарви сумдтай хиллэдэг. 


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23,2 С7 дугаар сарын дундаж температур +21,9 Сжилийн дундаж салхины хурд 3,7 м/сжилийн хур тундасны нийлбэр 53,8 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 77.7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 170.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 0,45 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 248,4 сая төгрөг байна. Нийт зардлын 54,3 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 21,7 хувийг урсгал шилжүүлэг, 17 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 21 аж ахyйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 86.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 7,4 сая, орон нутагт 79,1 сая нийт 86,5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Сумын эдийн засгийн бүтэцэд хөдөө аж ахуй илүү давамгайлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 172 га атаршсан талбай байдаг үүнээс 11,3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 1,0 га буюу 8,8 хувьд нь төмс, 0,8 га буюу 7,2 хувьд нь хүнсний ногоо, 1 га 8,8 хувьд нь жимс жимсгэнэ, 6,5 га буюу 57,5 хувьд нь улаан буудай, 2 га буюу 17,7 хуьд нь үр тариа тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв нь 2008 онд баригдсан 35/0,4 квт-ын дэд станцтай. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд төвлөрсөн дулааны сүлжээнд 6 орон сууц холбогдсон бөгөөд бусад амины орон сууцнууд нэгдсэн халаалтанд холбогдоогүй. Суманд сүүлийн жилүүдэд шинээр хувийн орон сууцууд нилээд баригдаж байгаа нь хүний амьдрах орчин нөхцөл өөрчлөгдөж байгаагийн нэг тод илрэл юм.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 17 бүлэгт 425 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 29 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,9 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Төрийн өмчийн цэцэрлэгт 82 хүүхэд хүмүүжиж сургуулийн өмнөх боловсролын хамралт 66,0 хувьд хүрсэн. Сургуулийн сурагчдын 100 хүүхдийн ортой дотуур байр 1986 онд ашиглалтанд орсон.  Улирлаас хамаарч 95-120 хүүхэд байранд амьдарч байна.

Цэцэрлэг


Сумын цэцэрлэг Үйлдвэр багийн төвд байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 82 хүүхэд хүмүүжиж байна15 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилга

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Үйлдвэр багийн төвд байршилтай, 10 ортой2 эмч, 5 сувилагч нийт 20 ажиллагсадтай1973 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 2013 оны 1-р сарын 17-нд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн барилгын суурь хагарч гэмтсэн, суурь руу гадаргуугийн ус орох нөхцөл бүрдсэн, даацын болон даацын бус хана хазайсан, доод үеүүд өмхөрсөн, төмөр дээвэр урагдаж цоорсон,дам нурууны хучилт хотойсон, таазанд ан цав үүссэн, зарим хэсэгт нурсан, хана таазны буланд цанталт үүсдэг, ус зайлуулах цорго бөглөрсөн, агааржуулалтын системгүй гэсэн дүгнэлт гарсан.  

Соёлын төв


Соёлын төв нь Үйлдвэр багийн төвд байршилтай, 250 хүний суудалтай, 5 ажиллагсадтай2009 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.  132 үзмэртэй орон нутгийн судлах танхимтай3500 ном эргэлттэй номын сантайДугуйлан, урлаг соёлын бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 39 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн тоо 29 буюу 74,4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 8 буюу 20,5 хувийг дээд, 5 буюу 12,8 хувийг тусгай дунд, 17 буюу 43,6 хувийг бүрэн дунд, 9 буюу 23,1 хувийг бүрэн бус дунд, 0 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга 2006 онд ашиглалтанд орсонҮйлдвэр багийн төвд байршилтай14 ажиллагсадтай Барилгын хийц, чанар сайн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Дарви сумын “бүтээлийн эзэд” нөхөрлөлийн ямааны арьсан гутал 2010 оны аймгийн үзэсгэлэн худалдаанд сор бүтээгдэхүүнээр шалгарсан учраас манай сумын сор бүтээгдэхүүнд тооцогддог юм. Энэ гутал нь дулаахан, доторлогоо, уллагаа сайтай, хөлд эвтэй, зөөлхөн, чийг татдаггүй, арьсыг нь уламжлалт аргаар боловсруулсан учраас эдэлгээ сайтай.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “баруун бүсийн жишиг сум” болох зорилго тавьж ажиллаад 2011 онд өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн. Одоо манай сум дараах зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:Хүний хөгжлийг дээдэлж амьдралын чадавхийг сайжруулахЭрчимжсэн МАА-г түшиглэсэн эдийн засгийн хөгжлийг хангахҮйлдвэр үйлчилгээг хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихБайгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх