ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Дэлгэр сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошуу.Бүтэц зохион байгуулалтын хувьд Баян-өндөр, Баянуурал, Баянсан, Баянхонгор багууд, Гуулин тосгон гэсэн бүтэцтэй газар нутгийн хэмжээ 662507 га талбайг хамран оршдог 2960 хүн амтай Говь-Алтай аймагтаа хүн амаараа 2-рт ордог.


Далайн түвшнээс дээш 2750-3100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл мужид хамаардаг учир мал аж ахуй газар тариалан эрхлэхэд тохиромжтой.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь баруун талаараа Баянбуурал, Хөх сэрхийн нурууд, өмнө талаараа зөөлөн хөрс бүхий Говь, тал хээрийн бүсэд хамааран оршдог учраас мал аж ахуй болон газар тариалан эрхэлхэд нэн тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 662507 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 150,9 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 30,2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 20 хувь байна. 461 малчин өрх, 184 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 78 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Дэлгэр сумын газар нутаг дээгүүр Баянхонгор аймаг, Говь-Алтай аймаг чиглэлийг холбосон 128 км авто зам дайран өнгөрдөг бөгөөд багуудтай шороон замаар холбогддог. 

Дулаан хангамж


Сумын төвд төсөвт байгууллага, ААН-ын нам даралтын нийт 12 зуух ажиллаж байна. Дэлгэр сумын Баянбуурал багийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Хөв булаг”нүүрсний уурхайгаас гэрээ байгуулан сумыг дулаанаар хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 75 хувь нь залуу болон дунд насныхан, 20 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургуульБаянсан багийн төвд байршилтай640хүүхдийн хүчин чадалтай одоогоор 655 хүүхэд суралцаж байна67 багш, ажиллагсадтай

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 34 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 576, халдварт өвчлөлийн 6 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төвийн барилга 2010 онд ашиглалтанд орсон 150 хүний суудалтай. Мэргэжлийн боловсон хүчний хангалт 100%, үндсэн 5, гэрээт 3 ажилтны орон тоотой үйл ажиллагаа явуулдаг. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, орон нутгийг судлах танхим, хөдөөгийн 4 багт соёл хүмүүжлийн үйл ажиллагаа зэрэг соёл урлагийн үйл ажиллагааг явуулж байна. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 41 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12 хувийг дээд, 25 хувийг тусгай дунд, 45 хувийг бүрэн дунд, 18 хувийг бүрэн бус дунд хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Засаг даргын Тамгын газар, Хүн эмнэлэгийн барилга 2013 онд ашиглалтанд орохоор баригдаж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон алт хөтөлбөрСум хөгжүүлэх сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Сумын сүлд дуулалын хөшөө

Сумын онцлог


Улаанбаатар Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой тал хээрийн бүс нутагтай Дэд бүтэц хөгжих бүрэн боломжтой

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.669357000
Эрүүл мэнд: 0.774763333
Эдийн засаг: 0.275827142
Бусад: 0.963535000
Дэд бүтэц: 0.309516666
Байгаль орчин: 1.000000000


Говь-Алтай аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 900 км, Аймгийн төвөөс 90 км зайд байрладаг.Завхан аймгийн Шилүүстэй,Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан өөрийн аймгийн Чандмана, Бигэр Тайшир сумдтай хиллэдэг.


Цаг уурын нөхцөлХуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур Агаарт -25,5 хөрсөндөө-26,2С7 дугаар сарын дундаж температур Агаарт +20,1 хөрсөндөө 26,7Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 121,1 ммӨдөр шөнийн халуун хүйтний зөрүү 10 хэмЖилийн дунджаар 248,3 мм тунадас унадаг.


Сумын хэмжээнд нийт 26 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, 68,4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2013 оны 10 сарын байдлаар аймагт 74.7 мянган төгрөгний төсөв төлөвлөгдсөнөөс 62.0мянган төгрөг, орон нутагт 4.5мянган төгрөгний төсөв төлөвлөгдсөнөөс 7.7 мянган төгрөг нийт 79.2 мянган төгрөгийн татвар төвлөрүүлэхээс 69.7 мянган төгрөгний татвар оруулсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 346,9 сая төгрөг хувиарлагдсанаас 306,4 сая төгрөгийн гэрээ байгуулан 171,3 сая төгрөгийн санхүүжилт олгосон.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 179,4 га талбайд тариалалт хийдгээс 131 га-д эмийн ургамал, 8,1 га-д малын тэжээл, 40,3 га-д төмс хүнсний ногоо тариалж байна.Үр тариа 0.5 га.д тариалж 3.7 тонн урга ц, хүнсний ногоо 27.8 га-д тариалж 147.7 тонн ургац, төмс 10.3 га.д тариалж 62.3 тонн ургац ,тэжээлийн ургамал 8 га.д тариалж 7 тонн ургац ,нийт 156 тн өвс бэлтгэлээ

Цахилгаан хангамж


Сэргээгдэх эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1988 онд баригдсан 0,4 квт-ийн Дэд станцтай. 2013 онд Улсын төсвөөр 150 сая төгрөгийн өртөг бүхий 04 квт-н цахилгаан дамжуулах шугамын шинэчлэл хийсэн.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд ААН, айл өрхийн зориулалт бүхий барилга нийт 95, үүнээс ААНБ-ын зориулалттай 13 сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр орон сууц баригдаагүй.

Боловсрол


1-4 дүгээр ангид 12 жилийн, 5-11 дүгээр ангид 11 жилийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөрөөр 19 бүлэгт 516 суралцагч хичээллэж, бага боловсролд 264, суурь боловсрол 282, бүрэн дунд боловсролд 70 сурагч тус тус суралцаж, хамран сургалт 99 хувьтай, анги дүүргэлт 27,1 хувьтай байна. Стандарт хангалтын хувьд А-D эзлэх хувь 100% , А-В 53%, А-С 70,2%-т хүрч өмнөх жилтэй харьцуулахад А-В 2,5 хувиар ахисан үзүүлэлттэй байна. Сумын хүүхдийн цэцэрлэгийн хувьд авч үзвэл: 2012 онд хамран сургалтын тойргийн СӨН-ны 119 хүүхдийг өдрийн 3 бүлэгт, 80 хүүхдийг явуулын бүлгээр хүлээн авч СӨБ олгон ажиллаж байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн түвшинг улирал бүр тогтоож, үр дүнг тооцон ажилласнаар сургалтын стандарт 87 хувьд хүрээд байна. Бага дунд боловсролын болон СӨБ болгох сургалтын багш, боловсон хүчин хангалттай байна. 

Цэцэрлэг


Өдрийн 3 бүлэгтэй, явуулын бүлэгтэй 1975 онд ашиглалтанд орсон, хүүхдийн сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх шинэ барилга барих шаардлагатай байгаа. 

Эмнэлэг


10 ортой2 их эмч, 15 мэргэжилийн ажилчинтай

Соёлын төв


150 хүний суудалтайҮндсэн 5 , туслах 4 ажилчинтай нийт 9 “Монгол-Дайвон” ХХК барилгын ажлыг гүйцэтгэн 2010 оны 02 дугаар сард ашиглалтанд хүлээн авсан

Хот байгуулалт газрын харилцаа


Дэлгэр сум нь 2 тосгон, мал аж ахуйн 3 багтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голлон эрхэлдэг. Тус сум нь Баянхонгор, Завхан аймгийн 9 сумтай хиллэдэг. Гуулин тосгон газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг. Сумын нутаг дэвсгэрийг газрын нэгдмэл сангийн ангилалаар авч үзвэл: хөдөө аж ахуйн газар 6657890,2 гахот тосгон 2790 газам сүлжээний газар 415 гаойн сан бүхий газар 120 гаус, усан сан бүхий газар 1280 гаӨнөөгийн байдлаар 312 иргэн 26,7 га газар өмчлүүллээ. Өвөлжөө хаваржааны зориулалтаар 384 га газар эзэмшиж байна. Газар тариалангийн зориулалтаар 182,5 га газар, 6 ААН, 40 иргэн 2099,3 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


1978 онд буудлын зориулалтаар баригдсанБаянсан багт байршилтай

Сумын сор бүтээгдэхүүн


Гуулин багийн “Гуулин шим” ХХК-ны үйлдвэрлэж буй “Цэлмүүн” цэвэр ус, “Цэлмүүн” чацарганы жүүсийг Дэлгэр сумын бренд бүтээгдэхүүнээр тодорхойлов. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Бүс нутагт, санхүүгийн эрх мэдэл, зах зээзлийг бүрдүүлж, иргэдийн ажил эрхлэлт, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах замаар нутгийн удирдлагын жишиг байгууллага-сум ” болох эрхэм зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:ХАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэхЭрдэс түүхий эдийн нөөц ашиглалт, жижг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхСумын дэд бүтэц, амралтын бүс нутгийг хөгжүүлэхОйжуулалт, ногоон байгууламжийг хөгжүүлэхЭрүүл мэндийг хөгжүүлэх Хүн ам зүйн бодлого хүний нөөцийн удирдлагыг сайжруулах