ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Бугат сум нь 1946 оны 7-р сард Амттайн голын хойд хөвөөнд байрлаж байсан Тамч сумаас тасарч 5 баг, 435 өрх 1719 хүн ам, 76620 толгой малтай, “БИЖ-АЛТАЙ” сум нэртэйгээр байгуулагджээ. Удалгүй Буга хайрхан уулынхаа нэрээр “БУГАТ” хэмээн нэршсэн бөгөөд хуучнаар Засагт хан аймгийн Бүс хайрхан уулын хошуу, зарим хэсэг нь дайчин бээсийн хошуунд харьяалагдаж байжээ. Засаг захиргааны Биж, Ферм, Гаханч, Сүж, Баянгол гэсэн 5 баг , 546 өрх, 2024 хүн ам, 75369 толгой малтайгаар аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.


Сумын нутаг нь далайн түвшнээс дээш 1500-3755 м өндөрт оршдог. Нийт 994710 га нутаг дэвсгэртэй бөгөөд ихэнхийг өндөр шовх уулс, өргөн уудам говь хоолой, үзэсгэлэнт ухаа толгод тал хээр нутаг эзэлдэг. Нийт нутгийн 87 хувийг малын бэлчээр эзэлдэг бөгөөд хадлангийн талбай 135 га, тариалах талбай 450 га, гол ус нуур цөөрмийн эзлэх талбай 800 га болдог. 


Нийт газар нутгийн хэмжээ 994710 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 75369 толгой малтайгаас 1138 тэмээ, 1696 адуу, 626 үхэр, 22909 хонь, 4900 ямаа байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Шар сайрын хөтөлөөр улсын чанартай 30 км авто зам дайран өнгөрдөг. Мөн Алтай хүдэр ХХК-ны хилийн боомт хүртэлхи 96,5 км зам тус сумын нутгаар дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худагтай. Гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Хүн эмнэлэг, дунд сургууль нь өөрийн гүний худагтай.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амаас 0-16 хүртэл насны хүүхэд 38.8 хувь, 60-аас дээш насны өндөр настан 5.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын ажилгүй 42 хүн үүнээс хөдөлмөрийн албанд бүртгэлтэй 42, хөгжлийн бэрхшээлтэй 25, бүтэн өнчин 5, хагас өнчин 24, өрх толгойлсон эмэгтэй 63, ядуу өрх 103, нэн ядуу 52, нийт өрхийн 27.7 хувь нь ядуу, нэн ядуу өрх эзэлж байна.Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл дээр ажилгүй иргэдийг ажиллуулж орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 4 айлын 4 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Орон сууц хангамж


Тус суманд 1947 онд анхны бага сургууль ажлаа эхэлж байжээ. 1973 онд 8 жилийн дунд сургууль болон өргөжиж, 1977 онд 75 хүүхдийн дотуур байр, 1978 онд хичээлийн шинэ танхим, 1988 онд 80 хүүхдийн дотуур байр, гал тогоо ашиглалтад орж материаллаг баазын хувьд ихээхэн бэхжжээ. Одоо тус сумын дунд сургууль 9 жил болон өргөжиж 50 гаруй багш ажилчин, 340 суралцагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд сургуулиа тус сумын харьяат Гавьяат эдийн засагч П. Жасрай агсны нэрэмжит болгон 320 хүүхдийн хичээлийн байр бариулах зорилт тавин ажиллаж байна. 

Цэцэрлэг


2009 онд нам даралтын халаалт бүхий дотроо халуун хүйтэн ус бохирын шугам сүлжээ, нэгдсэн халаалтын сүлжээнд шууд холбогдох боломжтой 75 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд оруулсанаас одоогийн байдлаар 17 багш ажилчинтай. Цэцэрлэгт одоо 94 хүүхэд хүмүүжиж байна. 

Эмнэлэг


Одоо тус эмнэлэг нь 28 ажилтантай, үүнээс их эмч 2, сувилагч 4, багийн бага эмч 5, статистикч бага эмч 1, вакцинатор 1, НЭМ-ийн ажилтан 1, бусад 15 ажилтантай байна.

Соёлын төв


Соёлын төвийн барилга 1983 онд ашиглалтанд орсон нам даралтын халаалттай 200 хүний суудалтай үзвэрийн танхим, 56 үзмэр бүхий музейн танхим, 20 хүний суудалтай уншилгын танхим бүхий номын сангаас бүрддэг. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 63 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа - 2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Бургасан энгэрийн Буган хөшөөБайгууладсан он:Хөшөө, дурсгалын намтар: Цэнхэр саарал боржин чулуугаар хийгдсэн 221 см өндөртэй, 43 см зузаантай хөшөөг хөрөөгөөр хөрөөдөж тайрсан мэт унагсан байсныг уг байрных нь хажууд 2004 оны зун босгосон. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Тамчийн бэлчирийн хөшөө чулууБайгууладсан он: Түргийн үеийн хүн чулуун хөшөө Хөшөө, дурсгалын намтар: Насан өөд болсон өвөг дээдсийн дурсгалд зориулан цогцолсон онгог тахилгын зориулалттай. Чулуун хөшөөний нэг талд нь хүний бие, эрэгтэйн нүүрний хэсгийг яльгүй хонхойлгон сийлсэн байдаг.

Сумын онцлог


Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутаг байршдаг байгалийн үзэсгэлэнт газар нутагтай аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой.Хүн ам газар нутгийн хэмжээгээрээ аймагтаа эхний 5-д ордогБаруун хилийн улсын чанартай зам сумын нутгаар дайран өнгөрдөг. Хилийн боомт манай сумын нутагт байралдаг тул худалдаа, үйлчилгээ өргөжих боломжтой.Газар тариалангын усжуулалт бүхий 600 гаруй га талбайтай тул бүсын сумдыг төмс хүнсний ногоо, малын тэжээл, өвс хадлангаар хангах арвин их нөөцтэй.Нүүрсний орд байж болох судалгаа, шинжилгээний дүн гарсан тул уул уурхайн үйлдвэрлэл хөгжих боломжтой.Говь-Алтай үүлдрийн хонь, нутгийн хэв шинжийн цагаан сортой улаан ямаагаа өсгөн үржүүлж үржлийн цөм сүргийн тоог олшруулан зэх зээлд борлуулах бололцоогоо улам нэмэгдүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.699832000
Эрүүл мэнд: 0.762231666
Эдийн засаг: 0.313067142
Бусад: 0.785510000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Говь-Алтай аймгийн баруун хэсэгт:Улаанбаатар хотоос 1200 км,Аймгийнхаа төвөөс 204 км зайд байрладаг. Баруун талаараа БНХАУ-тай 140 км, хойт талаараа Тонхил сумтай 120 км, зүүн талаараа Төгрөг сумтай 60 км, урд талаараа Алтай сумтай 130 км газраар тус тус хил залган оршдог.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 27 С7 дугаар сарын дундаж температур +28 Сжилийн дундаж салхины хурд 9-12 м/сжилийн хур тунадасны нийлбэр 71.5 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 111 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 182 сая төгрөг, сумын өөрийн орлого 1,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 303 сая төгрөг байна. Нийт зардлын 43,7 хувь нь цалин, 7.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 48,4 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт төсвийн 7 байгууллага, 10 аж ахуйн нэгж, Хадгаламж, ХААН банкны салбар, НИК, Монсуль, хувийн шатахуун түгээх станцын салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны Мобикомын сүлжээтэй, сумын төвд хүнс, барааны 20 орчим дэлгүүр, гагнуур, талх нарийн боовны жижиг цех ажилладаг.Тахийн талын сууринд Бага сургуулийн, хүн эмнэлгийн салбар, ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээгээр 2012 онд нийт 131 га газар тариалалт хийж үүнээс 18 га-д үр тариа, төмс 10 га-д төмс, 8 га-д хүнсний ногоо, 95 га-д олон наст тэжээлийн ургамал царгас тариалсанаас 19 тн улаанбуудай, 60 тн төмс, 42 тн хүнсний ногоо, 110 тн тэжээлийн ургамал царгас хурааж авсан байна.

Цахилгаан хангамж


Суманд 2010 онд 140 квт-н хүчин чадал бүхий Нарны цахилгаан станц ашиглалтанд орсон. 2009 онд 0,4 квт-ын цахилгаан шугам сүлжээг шинэчилсэн.Нарны цахилгаан станцын зай хураагуурын ажиллагаа доголдсоноос сумын гэрэл цахилгааны асуудал хүндэрч байгаа ба цаашид эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдох зорилт тавин ажиллаж байна.

Дулаан хангамж


Сумын төв нь төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй. ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, Тахийн талын бага сургуулиудын харьяа нийт 7 уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумд 2010 онд 24 цагийн цахилгааны эх үүсвэртэй болсон учраас сүүлийн 2 жил шилжих хөдөлгөөн багассан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 15 бүлэгт 340 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 29 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 99 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.

Эрүүл мэнд


2004 онд ашиглалтанд орсон 7 ортой нам даралтын халаалтай барилгатай. Жилд дунджаар 350 хүн хэвтэн эмчлүүлж 2793 ор хоног ашиглан, 30-50 эх төрж, 4800 хүнд амбулаторийн тусламж үзүүлж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 90 хувь нь хөдөөгийн багаас ирж үйлчлүүлдэг.

Соёл спорт


Тус сумын соёлын төв нь 1946 онд байгуулагдсан. 1983 оноос Соёлын төв болон өргөжиж одоо эрхлэгч, номын санч, ОНС-кабинетийн ажилтан, дуу хөгжмийн багш, үйлчлэгч, галч гэсэн 6 орон тоотой ажиллаж байна.Жилдээ дунджаар давхардсан тоогоор 8000 гаруй ард иргэдэд урлаг соёлын 60 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгуулж, 40 гаруй ардын авьяастнуудтай хамтран ажиллаж байна.Ардын урлагийн хөгжим, техник хэрэгслээр хангагдсан. Жилдээ 3-4 удаа хөдөөгийн малчдад соёлын үйлчилгээг хүргэж байна. ОНС кабинет нь сум нэгдлийн 30, 40 жилийн ойгоор эх шаваа тавьж 1996 онд Соёлын төвийн харьяанд орж байнгын ажиллагаатай орон нутаг судлах кабинет болон өргөжсөн. Нийтдээ 56 ширхэг үзмэртэй. Үүнээс 39 үндсэн, 17 туслах үзмэр. Улсын хамгаалалттай 4, орон нутгийн хамгаалалттай 4 түүх соёлын дурсгалт газруудтай. Жилдээ 500 гаруй ард иргэд, хүүхэд залуучуудад үйлчилдэг.Номын сан нь 20 хүний суудал бүхий уншлагын танхимтай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 130 хүн ажиллаж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБугат сумын 5-р багт байршилтай17 ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга.Инженерийн төвлөрсөн хангамжинд холбогдоогүй. 

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сум нь Говь-Алтай үүлдэрийн хонь, Хөвчийн сорт улаан ямааг өсгөн үржүүлж байгаа сум юм.Хөх арвайн гурил өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд ажиллаж байна. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Бургасан энгэрийн хиргэсүүр

Сумын хөгжлийн зорилт


“Алаг хайрхан уул тэргүүтэй унаган байгаль, өв соёлоо дээдэлсэн хүний хөгжлийг хангаж, дэд бүтцээ сайжруулан, эрчимжсэн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжүүлсэн баруун бүсийн тэргүүлэх сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд: • Малын үржил шимийг нэмэгдүүлж, усалгаатай газар тариаланг хөгжүүлж хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариаланг хөгжүүлэх.• Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбаруудыг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх • Байгаль орчныг хамгаалж, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, Алаг хайрхан уулын улсын нөөц газар, Улаан хайрхан уул, Говийн дархан цаазад газрын хамгаалалтын захиргааны газрыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх