Бигэр сумын нутаг дэвсгэр нь Монгол орны физик газар зүйн мужлалаар Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн зүүн хэсгийн тойрогт багтана. Монгол Улсын баруун хязгаарт Алтайн нурууны урд хэсэгт говийн бүсэд багтаж Бурхан буудай, Сэрхийн нурууны сав газарт говь, хоолой, бэл, тал, уул нуруу хосолсон нутагт оршдог. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 382623 га
Мал сүргийн бүтэц Сумын хэмжээгээр нийт 104143 толгой малтайгаас 1449 тэмээ, 3052 адуу, 3050 үхэр, 25499 хонь, ямаа 71093 байнаСүргийн бүтэц, хувиар Сумын хэмжээнд нийт 409малчин өрх, 565 малтай өрх тоологдсон нь нийт өрхийн 89.4хувийг эзэлж байна.
Сумын төвөөс Өөш чиглэлийн 32 км сайжруулсан шороон замтай, бүх багуудтай шороон замаар холбогдсон.
Сумын төв дээр цэвэр усны эх үүсвэрийн 4ш худаг ажилладаг. Төвлөрсөн усан хангамж байхгүй. Сумын хэмжээнд худаг 99ш, гол, горхи 17 ш, услалтын систем 2 ш, хөв, усан сан 11ш, булаг шанд 63ш, нуур 4 ш, баян бүрд 3 ш байдаг.
Инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. 1980-аад онд 12 айлын орон сууц, 2008 онд 8 айлын орон сууц баригдсан.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 362 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 52 иргэн суралцаж төгссөн. Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,9 хувьд хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь, бүх багш нар сургалтанд хамрагдсан. Монгол Улсын баатар Санжийн нэрэмжит хүүхдийн цэцэрлэгийн өдрийн ангид 96, зуны сургалтаар 36 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 82.5 хувьтай байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 54 байгаагаас 35 нь эмэгтэй, 19 нь эрэгтэй байна. Үүнээс дээд боловсролтой 14, тусгай дунд боловсролтой 3, техникийн мэргэжлийн сургууль төгссөн 12, бүрэн дунд боловсролтой 12, бүрэн бус дунд 9, бага боловсролтой 4 хүн байна.
"Бигэр сум нь Говь-Алтай аймгийн урд бүсийн сумдын төв зангилаа болж, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх, орон нутгийн байгалийн онцлогт тохирсон аялал жуулчлал хөгжүүлсэн сум" болох зорилго тавьж дараахь зорилтуудыг дэвшүүлж байна. • Мэдлэгийг эрхэмлэсэн, хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, цар хүрээг нь өргөтгөн, эрүүл аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хангах• Байгалийн нөөц баялгийн зохистой хэрэглээ, ашиглалт, хамгаалалтыг сайжруулан байгалийн баялагт түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх• Орон нутаг, иргэдийнхээ нөөц боломжинд тулгуурласан нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахуйц, байгаль орчин хүн амд ээлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх• Баруун урд бүсийн сумдын төв болон хөгжих• Газарзүйн ашигтай байрлал, дэд бүтцэд тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлж, иргэдийн бизнес эрхлэх, амьдрах таатай орчинг бүрдүүлэх
Боловсрол: | 0.795724000 |
Эрүүл мэнд: | 0.829506666 |
Эдийн засаг: | 0.227467142 |
Бусад: | 0.547930000 |
Дэд бүтэц: | 0.251733333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурай, хур тунадас багатай, халуун зунтай, Хур тунадас багатай, хүйтэн өвөлтэй.1 сарын дундаж температур-20С07 сарын дундаж темпратур +25С0Жилийн дундаж салхины хурд 4-6 м/секЖилийн хур тунадасны нийлбэр 150-200мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 122329.9 мян төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 257904.5 мян төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 122329.9 мян төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 271112.4 сая төгрөг байна. Нийт зардлын 162777.4 мян.төг нь цалин, 18051.2 мян.төг нь нийгмийн даатгалын шимтгэл, 90283.8 мян.төг нь урсгал шилжүүлэг болон бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц Тус суманд 21 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж 2012 онд улсын төсөвт 7.012 сая төгрөг, орон нутгийн төсөвт 126.6 сая төгрөг тус тус төвлөрүүлсэн байна. Тус суманд "Шимт дээж", "Алтан тэвш", "Бишрэлт буудай", "Таргилж ундрах" зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь сумын эдийн засгийн өсөлтөнд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээгээр жилд 40 га-д үр тариа, 20 га-д төмс, 13.5 га-д хүнсний ногоо, 159 га-д тэжээлийн ургамал, 25 га-д жимс жимсгэнэ тариалж 56.2 тн үр тариа15.1тн төмс, 30тн хүнсний ногоо, 477.4 тн тэжээлийн ургамал, 32 тн жимс жимсгэнэ хураан авсан байна.
Сум нь Улаанбоомын усан цахилгаан станцад холбогдсон. 2010 онд баригдсан 35 квт-ын дэд станцтай.Сумын малчин өрхүүд нарны зайн үүсгүүртэй байна.
Сумын төвд аж ахуйн нэгж, албан байгууллагууд харьяа нам даралтын зуухаар халдаг.Нийт 17 нам даралтын халаалтын зуух ажиллаж байна.
Суманд 10 ортой, сум дундын статустай 1 эмнэлэг, 1 эмийн сан ажиллаж байна. 2 их эмч, 15 тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 51 хүүхэд шинээр мэндэлж 0-1 настай хүүхдийн эндэгдэл 2 гарсан, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 317, осол гэмтэл 19, халдварт өвчлөлийн 13 тохиолдол гарсан байна.
2009 онд ашиглалтанд орсон 180 хүний суудалтай соёлын төвийн тоосгон барилга нь 2010 онд хүчтэй шуурганы улмаас дээвэр нь унаж, гүйцэтгэгч компани дахин дээвэрлэж засвар хийсэн боловч таазнаас ус гоожиж, дээд давхарын хана болон таазанд мөөгөнцөр ургасан байдалтай байна. Тус барилгад урлагийн тоглолт, соёл олон нийтийн үйл ажиллагаа, даралтат хөгжмийн болон дууны дугуйлан, номын сангийн үйлчилгээ явуулж байна. 2012 онд 85 соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулж 8798 хүн хамрагдсан байна.12 жилийн сургуулийн спорт заалыг ашиглан спортын арга хэмжээг явуулж байна. Ахуйн үйлчилгээний барилга нь олон төрлийн үйлчилгээ явуулах зай талбай бага, дээвэр болон халаалтыг шинэчлэх шаардлагатай. Зуны улиралд үсчин компьютерийн үйлчилгээ, халуун ус ажилладаг.10 жижиг дэлгүүр, 2 караоке, 1 биллиярд тус тусдаа салангид үйл ажиллагаа явуулдаг.
Сум хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж 2010 онд сумын ИТХ-аар батлуулсан. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд шинэчлэхээр ажиллаж байна.Сумын төвийн суурьшлын бүс нийтийн эзэмшлийн газар, барилга байгууламж нэмэгдсэнээр сүүлийн 4 жилд 49.05 га-аар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал• Орон сууц барилга байгууламжийн дэвсгэр газар 34.38 га• Үйлдвэрлэлийн бүс 1.1 га• Ногоон байгууламж 2.7 га• Амралт сувилалын газар 2 га• Хөдөө аж ахуйн бүс 351595.0га байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа 2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлНҮБ-ийн усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах төсөлСум хөгжүүлэх сан
Таван элс, Цагаан хаалга, Тагийн мод, Бичигтийн хад, Бурхан буудай, Бигэр номун хааны хийдийн туурь зэрэг аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг ихтэйАлт, цагаан шавар, давс зэрэг байгалийн ашигт малтмалын нөөц ихтэй учир аж үйлдвэр хөгжих боломжтой.Байгалийн элс, ингэний хоормог зэргийг түшиглэн байгуулсан бөөрний сувилалтай. Эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбогдсон. Говь-Алтай аймгийн урд бүсийн сумдын төвд оршдог.Чацарганы тос, Сүүн хорхой ааруул зэрэг бүтээгдэхүүнээрээ Монгол улсын чанарын тэмдэг авсан.Нийслэл Улаанбаатар хоттой холбогдсон замын 3/1-нь хатуу хучилттай.