ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Баян-Уул сум 1942 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт хан аймгийн Баатар засгийн хошуу Алтан гадас, Баянговь, Баянбогд, Баянхайрхан Хүйсийн говь, Чандмана хайрхан гэсэн 6 багийн нийт 775 өрхөд 3079 хүн амьдардаг. Баян-Уул сум 2010 онд эдийн засгийн 2010-2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. 


Далайн түвшнээс дээш 1500-3000 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Ургамал газарзүйн мужлалаар Евроазийн хээрийн мужийн Монгол-Алтайн уул хээр, их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна. Газар хөдлөлийн эрчим 8 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр , мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 583609 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 136053 мал тоологдсоноос хонь 780888 ямаа 5060, үхэр 2172, адуу 4385, тэмээ 1343 байгаа бөгөөд цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1999 толгой мал тоологдсон нь нийт малын 1,5 хувь байна. 499 малчин өрх, 673 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 86.8 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Говь-Алтай аймаг болон бусад сумдтай шороон замаар холбогддог. Засмал зам байхгүй.      

Ус хангамж


Сумын төвийн цэвэр усны хангамжийг 2 худгаас хангадаг. 2007 онд ашиглалтанд орсон богино яндант гар насостай худгийг 2012 онд НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн ариун цэвэр усан хангамжийн нөхцлийг сайжруулах МОН/08/302 төслөөр эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг барьж, худагт их засварыг хийж гар насосыг цахилгаан насосоор сольж цахилгаанд холбон тохижуулсан. 2010 онд ашиглалтанд орсон инженерийн хийцтэй гүний худгаас ахуй үйлчилгээний барилга хүртэл газар доогуур хоолойгоор холбон усаа 2 тоннын усан санд хуримтлуулан усыг цэвэршүүлэн түгээдэг. Сумын төвийн хүн ам болон аж ахуй албан байгууллагууд усны хэрэгцээгээ эдгээр худгаас бүрэн хангадаг.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь нийслэл хот Улаанбаатараас хол зайд оршдог учир үйлдвэрлэл үйлчилгээ муу хөгжсөн, ажлын байр дутмаг байгаагаас сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн ихэссэн байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульСумын төвд байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 640 хүүхэд суралцаж байна63 багш, ажиллагсадтай1962 онд анх хичээлийн барилга баригдсан ба 1978 онд 2 хичээлийн барилга барьж ашиглаж байгаа боловч чанарын шаардлага хангахгүйн улмаас шинээр 640 хүүхдийн суудалтай, орчин үеийн шийдэлтэй хичээлийн барилга баригдаж байна.              

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 60 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 373, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 7 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1972 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна.  

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Баян-Уул сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийлгэхээр сумын нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд тусгасан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 603,1 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Барилга байгууламжийн газар 3,2 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 0,4 ганийтийн эдэлбэрийн газар бүс 980,0 гасуурьшлын газар 12,6 га2012 оны байдлаар 423 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 31,5 га газар өмчилж, 852 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 123.0 га газар, 3 иргэн газар тариалангийн зориулалтаар 5 га газар эзэмшиж байна. 7 нэгж салбарт 27417 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч ашигт малтмалын газрын кадастрын албанд бүртгүүлсэн.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаСумын төвд байршилтай35 ажиллагсадтай1975 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул Шинээр нутгийн удирдлагын ордон барих шаардлагатай. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй бөгөөд үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэгтэйгээр үйлчилгээ явуулж байгаа бөгөөд 18 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүний хөгжил, байгаль орчноо дээдлэн, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн, эдийн засгийн чадавхи бүхий сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх   Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх.  Худалдаа үйлчилгээг хөгжүүлэхХүний ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд хандаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.725403000
Эрүүл мэнд: 0.772486666
Эдийн засаг: 0.298582857
Бусад: 0.584075000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.995215000


Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1147 км, Аймгийн төвөөс 146 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Дарви, Хөхморьт сум, Завхан аймгийн Дөрвөлжин, Ховд аймгийн Дарви сумуудтай хиллэдэг. 


Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлдөө цас ихтэй.1 дүгээр сарын дундаж температур -24 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тундасны нийлбэр 154.2 мм


Сумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 437,2 сая төгрөгийн борлуулалт хийж, аймагт 1.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 3 га талбайд төмс, 1.5 га талбайд хүнсний ногоо, 3 га талбайд тэжээлийн ургамал тариалж 10 тонн төмс, 5.3 тонн хүнсний ногоо, 6 тонн тэжээлийн ургамал хураан авсан. 

Цахилгаан хангамж


Тус сум нь Тайширын Усан цахилгаан станцад өндөр хүчдлийн шугамдаар холбогдсон. 2008 онд баригдсан 110/35/15квт-ын дэд станцтай. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд төрийн албан хаагчийг орон сууцаар хангах зорилгоор 8 айлын орон сууцыг 2007 онд барьж ашиглаж байна. Сумын төвийн нийт өрхийн 23% нь хувийн орон сууцанд амьдардаг бөгөөд 1959-1961 оны хооронд баригдсан 10 орон сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулд 640 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 37 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 94 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 1 багш хамрагдсан байна.

Цэцэрлэг


Сумын төвд байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна. 18 багш, ажиллагсадтай2008 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга, нам даралтын халаалттай, барилга хүлээн авахад гүйцэтгэгч компани дээврийн гүйцэтгэлийг дутуу хийсэн, бохирын системийг чанаргүй хийсэн зэргээс болж дээврээс ус гоожиж, тааз, хананд мөөгөнцөр үүссэн. 

Эмнэлэг


Сумын төвд байршилтай. 15 ортой, 6 их эмч, 14 сувилагч нийт 34 ажиллагсадтай2003 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Барилга байгууламжийн хийц, чанар нь сайн стандарт шаардлага, ариун цэвэр эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сайн. Цэвэр бохир усны системд холбогдоогүй. Нам даралтын зуухаар халаалтын ажиллагааг шийдвэрлэсэн.

Соёлын төв


Соёлын төв Сумын төвд байршилтай250 хүний суудалтай, 7 ажиллагсадтай1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Барилгын хийц ашиглалт нь чанар стандартын шаардлага хангахгүй байгаа нь үйл ажиллагаа явуулах боломж муу. Инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ердийн галлагаатай.   

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 22 байна. Нийт ажилгүй иргэдийн 72.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 45.5 хувийг дээд, 27.3 хувийг тусгай дунд, 22.7 хувийг бүрэн дунд, 4.5хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс эзэлж байна.  

Барилга


Тус сумын барилга байгууламжийн ихэнх нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлагдаж стандартын шаардлага хангасан барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах нэн шаардлагтай байна.

Сумын хөшөө дурсгал


Шадар сайд, баатар жанжин, чин ван Базарвааны түүхэн хөшөө Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын иргэдийн хандив хөрөнгөөр 2010 онд залж, хар тугны тахилга үйлдсэн.