ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Говь-Алтай аймгийн Алтай сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Бишрэлт гүний хошуу. Баян-Овоо, Баянцагаан, Бадрал, Урт гэсэн 4 багийн нийт 543 өрхөд 2079 хүн амьдардаг.Бургастайн боомт, ХЦАнги, Зэвсэгт хүчний салбар ангиуд байрладаг.


Далайн түвшнээс дээш 1100-3802 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн нурууны үргэлжлэл Аж богдын өвөр говьд, цөлийн үндсэн бүс, говь хээрийн дэд бүс учраас дулааны улирал ихтэй, чийг багатай.Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий говь хээр мал аж ахуй, ялангуяа тэмээ, ямаа үхэр өсгөх боломжтой мөн газар тариалан түүний дотор жимс жимсгэнэ эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 2025612 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 52293 толгой малтайгаас 1929 тэмээ, 1168 адуу, 765 үхэр, 7675 хонь,40756 ямаа байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Бургастайн боомттой холбох Мянганы хөндлөн огтлолын зам дайран өнгөрөх төлөвлөгөөтэй. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 1, булаг шанд 3 байдаг. Хүн амын болон ахуйн хэрэглээний усны хэрэгцээг хангаж байна. Хөдөөгийн 3-н багийн иргэд гүн өрмийн 11 худаг, энгийн уурхайн 48 худаг болон булаг шандуудын усаар хэрэглээгээ хангадаг. 

Дулаан хангамж


Сумын Төсвийн бүх байгууллагууд нам даралтын уурын зуухтай. Нэгдсэн халаалтын зураг төсөл хийгдсэн. 

Шилжилт хөдөлгөөн


Харьцангуй шилжилт хөдөлгөөн багатай ч Цэргийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын шилжилт нь сумын шилжилт хөдөлгөөнд нөлөөлдөг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБаян-Овоо багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 477 хүүхэд суралцаж байна55 багш, ажиллагчидтай.Байрны анги танхимын багтаамж хүрэлцээ муугаас шинээр барих буюу өргөтгөх зайлшгүй шаардлагатай

Эрүүл мэнд


Суманд төсвийн 8 ортой 1 эмнэлэг, эмийн эргэлтийн 1 сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 39 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл хоол боловсруулах замын эмгэг, зүрх судасны эмгэг, шээс дамжуулах замын эмгэг, амьсгалын замын эмгэгүүд зонхилон тохиолдож байна. Халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна. Нөхөн үржихүйн загвар эмнэлэг болгох төсөл амжиллттай хэрэгжиж байна.

Соёл спорт


2004 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн тоосгон барилга Дунд сургуулийн ганц спорт зааланд бүх нийтийн спортын арга хэмжээ зохион байгуулагддаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 23 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, үсчин 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Тус хийдийг 2007 онд иргэдийн хандиваар барьсан. ЗДТГ-ын мэдэлд, хөрөнгийн бүртгэлд байдаг, засвар үйлчилгээг мөн хариуцан гүйцэтгэдэг.

Ажилгүйдэл ядуурал


Суманд ажилгүй 106 иргэн байгаа бөгөөд үүнээс бүртгэлтэй ажилгүй 26 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 57,2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15,3 хувийг дээд, 3,8 хувийг тусгай дунд, 38,4 хувийг бүрэн дунд, 38,7 хувийг бүрэн бус дунд, 3,8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Тус сумын барилга байгууламжууд нь инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир усны системд холбогдоогүй. Барилгуудын хийц чанар дунд зэрэг, чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан обьект цөөхөн байгааг анхаарч тусгай төлөвлөлтийн дагуу зориулалтын барилга байгууламжуудыг барих шаардлага гарч байна.

Цагдаагийн тасаг


Тус сумын Цагдаагийн хэсэг нь 4 орон тоотой, 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 65,0 сая төгрөгийн өртөг бүхий байртай болсон. Ашиглалтанд орсноос хойш ямар ч засвар хийгдээгүй тул ханын шавар нурсан, дээврийн төмөр салхинд хийсч ховхорсон, дотроо чимээ их сонсогддог, хаалга хатаж завсар гарч гажсан тул их засвар хийх шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Ургамлын бүрхэвч тачир сийрэг ч шим тэжээл сайтай өвслөг, бутлаг ургамал ургадаг бөгөөд Малчдын хийж буй ааруул нь өөр хаана ч хийдэггүй технологиор хийдэг. амт чанар, хийцийн хувьд зөвхөн Алтай суманд “Ажийн бор” гэсэн сор бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгдэг болно.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “ Төрөлх сайхан Аж нутгаа Түмэн олноороо хайрлан шүтэж, эв эеэ нэгтгэн эзний ёсоор хичээн хөдөлмөрлөж , Хөгжлөөрөө жишиг сум ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Уул тал говь хосолсон өргөн уудам нутагтай, эрчимжсэн мал аж ахуй, ямаа, тэмээ, үхрийн аж ахуйг төрөлжүүлэн өсгөж, МАА-н чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхДулааны хангамж сайтай говийн баян бүрд булаг шандыг ашиглан жимс жимсгэний тариалалт хийж жимс жимсгэний бүтээгдэхүүн үйлдвэрлэхБургастайн хил худалдааны боомт ажилладаг нь гадаад зах зээлд гарах, хамтарч ажиллах, улмаар эдийн засгийн чөлөөт бүс болох ирээдүйтэй.Сэргээгдэх эрчим хүчний квт-ыг нэмэгдүүлэх улмаар өндөр хүчдэлд холбогдон, жижиг дунд үйлдэврлэлийг түлхүү эрхлэх боломж бүрдүүлэх 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.584755000
Эрүүл мэнд: 0.807488333
Эдийн засаг: 0.407398571
Бусад: 0.523565000
Дэд бүтэц: 0.291666666
Байгаль орчин: 1.000000000


Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1360 км, Аймгийн төвөөс 358 км зайд байрладаг. Өмнө талаараа БНХАУ-ын Шинжан Уйгарын Хами аймагтай баруун талаараа , Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Цогт сумдтай хиллэдэг.


Өвөлд өнтэй, дулаавтар 30 хэм хүрч хүйтрэх нь ховор, хавар эрт урь орж, намар урт болдог. Зунд халуун боловч дотроо ялгаатай. Жнь: Алтайн цаадах говьдоо 30 хэм халж байхад Аж богд ууландаа мөнх цас тогтдог. Хур тунадас бага, үржил шим сайнгүй нөхцөлд ургамлын бүрхэвч тачир сийрэгч шим тэжээл сайтай өвслөг, бутлаг ургамал ургадаг нь Мал аж ахуй, ан амьтанд өгөөжтэй.1 дүгээр сарын дундаж температур – 20--25 С7 дугаар сарын дундаж температур +25-+30 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тундасны нийлбэр 150-200 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 225,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 6,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 219,0 сая төгрөгөөс бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1146, 2сая төгрөг байна. Нийт зардлын 61,5 хувь нь цалин, 7,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 31,1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 8 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 88,2 сая төгрөгийн борлуулалт хийгдэж, улсад 0,2 сая, төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд Мал аж ахуйн үйлдвэрлэлээс 300-450 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 16,3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 54,6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 45,3 хувьд жимс жимсгэнэ тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь 2010 онд нарны сэргээгдэх эрчим хүчний 202,5 квт-ын станцтай болсон. 

Ариутгах татуурга


Тус сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны барилга байгууламжууд нь цэвэр бохир ус, халаалтын сүлжээнд холбогдоогүй.

Хүн ам өрхийн тоо


Тус сум нь тогтвортой хөгжлийн бодлогоор бие даан хөгжих төлөвтэй бөгөөд Бургастайн боомт, Хилийн цэргийн анги, Зэвсэгт хүчний салбар ангиуд байршдаг хөл хөдөлгөөн ихтэй сум юм. Нийт хүн амын 51 хувь нь сумын төвд амьдардаг, Сумын хүн амын 64,2 хувь нь залуу болон дунд насныхан, 31,6 хувь нь хүүхэд, 4,2 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 4 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 477 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 26 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 1 багш хамрагдсан байна. Тус сумын цэцэрлэгийн барилгад 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр 20,0 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэж шинээр нэг бүлгийг нээж бусад өрөөг томсгон засварласнаар бүлгийн тоог нэмэгдүүлэн ажиллуулж байна.

Цэцэрлэг


Баян-Овоо багт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байнаСӨБ-ын хамран сургалт 86,3 хувьтай.20 багш, ажиллагчидтай1978 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилгатай. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн, модон барилга учир суулт өгч хаалга, цонх гажсан, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул мөн хамрагдах хүүхдийн тоо / төрөлт нэмэгдэх/ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв Баян-Овоо багт байршилтай8 ортой 2 эмч, 5 сувилагч нийт 24 ажиллагчидтай2008 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Нөхөн үржихүйн загвар сумын эмнэлэгийн стандартыг хангаж ажиллахын тулд нэмж, эхчүүдийн амрах байр, сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв ажиллуулахад шаардлагатай 5 өрөөний өргөтгөл хийх шаардлагатай. Эргэлтийн эмийн сан өөрийн гэсэн байргүй тул мөн нэмж барих шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төв Баян-Овоо багт байршилтай250 хүний суудалтай5-н үндсэн, 3-н гэрээт ажиллагсадтай2004 онд ашиглалтанд орсон зориулалтын барилга.  Орон нутаг сурталчлах танхимтай бөгөөд номын сангийн байргүй учир нэг өрөөнд байгаа нь шаардлага хангахгүй нэмж барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Ажиллах хүчний дийлэнх нь малчид, төрийн албан хаагчид байна. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд 34 байна.  243 малчин өрх, 47 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 53,4 хувийг эзэлж байна. Төрийн байгууллагад 428 хүн ажиллаж байгаа нь тус аймгийн бусад сумдаас илүү байдаг нь ХЦАнги, Зэвсэгт хүчний салбар ангиуд байрладагтай холбоотой.

Хот байгуулалт газрын харилцаа


Алтай сумын төв нь Баян-Овоо багт харъяалагддаг. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг 2016 он хүртэлх байдлаар танилцуулан иргэдийн санал хүсэлтийг авч, төлөвлөгөөнд тусгахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа боловч хөрөнгийн асуудлааас шалтгаалан Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байна. 2008-2018 он хүртэл Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө хийгдэн ИТХ-аар батлагдан мөрдөгдөж байна. Сумын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 40,7ганогоон байгууламж – 3 гаГэр хорооллын бүс 10,5гаНийтийн эдэлбэрийн бүс 1064 га2012 оны байдлаар 172 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10,5 га газар өмчилж, 244 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 131,1 га газар, 11 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 6,42 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Баян-Овоо багт байршилтай 26 ажиллагсадтайЗДТГ-ын барилга 1965 онд буудал цайны газрын зориулалтаар баригдсан Чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. 2005,2009 онд орон нутгийн төсвөөр дотоод боломжоор их засвар хийгдсэн ч барилгын суурь муу, гадагшаа дулаан их алддаг, өрөөний хүрэлцээ бага зэргээс шалтгаалан зайлшгүй шинээр Нутгийн удирдлагын байр барих шаардлагатай.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн банк Их хурлын гишүүдийн багцаасСумын хөгжлийн сан зэрэг төслүүдээр 2010-2012 онд 219,6 сая төгрөгийн санхүүжилт хийгджээ.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ардын хувьсгалын партизан С.Зандангийн хөшөөБайгууладсан он: 2005 онХөшөө, дурсгалын намтар: Тус сумд Ардын хувьсгалын партизан нэг л байдаг ба түүний төрсөн охин З. Цэрэндулам гэр бүл үр хүүхдийн хамт уг хөшөөг Аавынхаа дурсгалд зориулан босгосон болно.