ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Далайн түвшнээс дээш 900-1300 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангай-Хэнтий уулархаг их мужийн Сэлэнгэ, Орхоны савын дундаж өндөр уулийн тойрогт, геоморфологийн хувьд Хангайн мужийн Хануйн дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Мал сүрэг


Сумын хэмжээнд 186240 толгой тоологдсоноос 19 тэмээ, 11128 адуу, 19542 үхэр, 93571 хонь, 61980 ямаа байна.Сумын хэмжээгээр 646 малчин өрх байгаа нь нийт өрхийн 56.1 хувь болж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Баруун бүсийг нийслэлтэй холбосон Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай гол замаас 53 км хатуу хучилттай зам, 81 км шороон зам дайран өнгөрдөг бөгөөд 2014 онд Уньт – Тариалангийн чиглэлийн 88 км-ийн хатуу хучилттай зам бүрэн ашиглалтанд орсоноор бүрэн холбогдоно. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, айл өрх, аж ахуй нэгж, байгууллагуудын ундны усны болон үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр гаргасан гүний 9 худгаас усны хэрэглээг хангаж байна.   Сумын төвийн нэг худагт ус цэвэршүүлэх шүүлтүүр суурилуулан иргэдэд үйлчилж байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээний өрхүүд амины орон сууц болон гэр сууцанд амьдарч байна. Сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 8 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдөөд байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 724 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 51 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Уньт, Хантай багийн төвд 2 салбар бага сургууль ажиллаж байна.• Уньтад 5 бүлгийн 44 сурагч, 5 багш, 5 үйлчилгээний ажилчин, 20 сурагч дотуур байранд сууж байна.• Хантайд 5 бүлгийн 43 сурагч, 5 багш, 5 үйлчилгээний ажилтан, 19 сурагч дотуур байранд сууж байнаТөрийн өмчийн “Гацуурхан” цэцэрлэгт 199, хувилбарт сургалтанд 55 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамралт 67 хувьтай байна.

Цэцэрлэг


Тус суманд “Гацуурхан” цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд 447 гаруй хүүхэд СӨБ-д хамрагдахаас хичээлийн байрны хүрэлцээ муутайгаас 153 гаруй хүүхдийг одоогоор хамруулаад байна.“Гацуурхан” цэцэрлэг Төвийн 1-р багийн нутагт байршилтай125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 153 хүүхэд хүмүүжиж байна 23 багш, ажиллагсадтай2012 онд ашиглалтанд орсон канад технологийн модон хийцтэй зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай Гэр цэцэрлэг ажиллуулан 40 хүүхдийг СӨБ-д хамруулахаар ажиллаж байна.Зундаа багуудад гэр цэцэрлэг ажилладаг

Соёл спорт


1973 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, 400 хүний суудалтай зориулалтын барилга. Тус байгууллага нь урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Соёлын өв хамгаалах төвийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгээд байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад нийтдээ 254 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Хутаг-Өндөр сумын төв нь Засаг захиргаа - хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 786 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 63.3 га Үйлдвэрлэлийн бүс 38 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 54812 га Хөдөө аж ахуйн бүс 30000 га Зуслангийн бүс 15000 гаӨнөөгийн байдлаар 1053 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 207.2 га газар өмчилж, 778 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 389 га газар, 14 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 1.34 га газар, 69 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 37.3 га газар, жимс жимсгэнэ таримал ургамал тариалах зориулалтаар 25 иргэн 811.7 га, 31 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 21857 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Сумын төвийн 1-р багийн нутагт байршилтай39 ажилчидтай1988 онд Цэцэрлэгийн барилгын зориулалтаар ашиглалтанд орсон блокон хийцтэй барилгаИнженерийн төвлөрсөн хангамжтайИрэх 4 жилд шинэ барилга барихаар төлөвлөж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


  “Гурван Борхууд” ХХК-ний халтар арвай, арвайн гурил /Үйлдвэрлэгдэж эхэлсэн цагаасаа нутгийн болоод бусад аймаг, орон нутагт амт чанараараа үнэлэгдэн улмаар нутгийн брэнд болтолоо хөгжсөн. /

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ардын Хатанбаатар Магсаржавын дурсгалт хөшөөБайгуулагдсан он: 1998Хөшөө, дурсгалын намтар: Ардын Хатанбаатар Магсаржав мэндэлсний 120 жилийн ойгоор уран барималч Дангиймаагийн зураг төслөөр баригдсан дурсгалт хөшөө юм. 

Сумын хөшөө дурсгал


Аялал жуулчлал хөгжих таатай боломжтой. Эртний Уйгарын нийслэл Бийбалик балгас, Чингисийн унаганы зэлний гадас, Бичигт Биржин, Бичигт хад, Эгийн голын олон үеийн дурсгалт газруудтай.

Сумын онцлог


Тус сум нь дэд бүтэц сайн хөгжсөн, хатуу хучилттай замын баруун чиглэл болон хойд чиглэлийг дайран өнгөрдөг• Эрчим хүчний найдвартай сүлжээтэй• Эг, Сэлэнгэ хоёр том мөрний дунд оршиж байдаг хангайн бүс нутаг• Сахарын өвчнийг анагаах шидэт увидаст Их булгийн рашаантай.• Үүрэн утасны Скайтел, Юнител, Мобиком, Жи-Мобайл, МЦХ зэрэг сүлжээтэй.• Бүх баг үүрэн утасны сүлжээнд холбогдсон. • Сумын төв Интернетийн сүлжээнд холбогдсон. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.591421000
Эрүүл мэнд: 0.566721666
Эдийн засаг: 0.421545714
Бусад: 0.521020000
Дэд бүтэц: 0.459466666
Байгаль орчин: 0.833335000


Булган аймгийн Хутаг-өндөр сум нь 1924 онд Наран, Норовлин, Дэлгэрэх сумдыг нэгтгэн 3 баг, 300 өрхтэйгээр байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Хатанбаатар Дархан чин вангийн хошууг Сайн ноён хан аймгийн Ганжууржав түшээ гүний хошуунаас тасдан байгуулсан бөгөөд тус сум нь Дархан Чин Вангийн хошуу юм.Өдгөө тус сумын Төвийн 1-р баг, Хантай, Уньт, Тээл, Хонгор зэрэг 5 багийн 1332 өрхөд нийт 4630 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Булган аймгийн 16 сумаас нэгдүгээрт, газар нутгийн хэмжээгээр хоёрдугаарт ордог. 


Халуун хуурай зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -27 С7 дугаар сарын дундаж температур +19 СЖилийн дундаж салхины хурд 1-6 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 250-300 мм


Сумын төсвийн татварын нийт орлого нь 202.5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 162.3 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 181.5 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 344.3 сая төгрөг байна. Нийт зардлын 49 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 45 хувийг нь бусад зардал эзэлж байна.Санхүүгийн дэмжлэг 122.7 сая төгрөг, төсөвт байгууллагын өөрийн орлого 18.9 сая төгрөг байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 71 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 12.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 56.6 сая, аймагт 176.1 сая, орон нутагт 181 сая төгрөг, нийт 413.7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд хоногт 45 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай “Хонгор Агро - Булган” ХХК, сумын сор бүтээгдэхүүн болох халтар арвай, арвайн гурил үйлдвэрлэдэг “Гурван Борхууд” ХХК, газар тариалан, зочид буудал, ресторан, халуун ус, биллярдын үйлчилгээ үзүүлдэг “Жигүүр Гранд” ХХК-иуд байдаг нь тус сумын үйлдвэр, үйлчилгээний бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 22038 га эргэлтийн талбайд газар тариалан эрхэлдэг. Сумын хэмжээгээр жилд 11151 га талбайд үр тариа, 242.9 га талбайд төмс, 30.2 га талбайд хүнсний ногоо, 70 га талбайд тэжээлийн ургамал тариалж Улаанбуудай 12220 тонн, Арвай 107 тонн, Хошуу будаа 70 тонн, үр тариа 1567.9 тонн, төмс 120.2 тонн, хүнсний ногоо 1822.5 тонн, тэжээлийн ургамал 1395 тонн хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1989 онд баригдсан /35/10/04 кВт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай, Цагдаагийн хэсэг, Сум дундын эрүүл мэндийн төв, Эргэлтийн эмийн сан зэрэг байгуулагуудад нам даралтын 4 зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 56.1 хувь нь залуу болон дунд насныхан, 35 хувь нь хүүхэд, 8.9 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульСумын төвийн 1-р багийн нутагт байршилтай560 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 724 хүүхэд суралцаж байна71 багш, ажилчидтайЕБС-ийн 320 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр нь 1972 онд баригдсан тоосгон хийцтэй барилга юм. Харин 1982 онд өргөтгөл хийгдэж 240 хүүхдийн хүчин чадалтай блокон хийцтэй хичээлийн байр баригдсан. ЕБС-ийн 240 хүүхдийн хичээлийн байранд их засварын ажлыг 2013 оны 10-11 сарын хооронд хийж гүйцэтгэж байна. Уг барилга нь цууралт өгч ашиглагдах боломжгүй болоод байсан бөгөөд их засварын ажил хийгдсэнээр хэвийн үйл ажиллагаатай болж байна.

Эмнэлэг


Сум дундын Эрүүл мэндийн төвСумын төвийн 1-р багийн нутагт байршилтай18 ортой8 их эмч, 4 бага эмч, 8 сувилагч, 9 ажилчин нийт 38 ажилчидтай2003 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, больницын зориулалттайгаар баригдсан барилга. Инженерийн бие даасан хангамжтай2012 онд улсын төсвөөр амбулаторын барилга баригдахаар шийдэгдэж барилгын ажил нь эхэлсэн.

Соёлын төв


Соёлын төвТөвийн 1-р багийн нутагт байршилтай400 хүний суудалтай5 ажилчидтай1973 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилгад 2009 онд засвар хийсэн. Соёлын төв нь өөрийн сумын 5 багийн иргэдэд улирал бүр иж бүрэн соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хөрш зэргэлдээ Тэшиг сум, Хөвсгөл аймгийн сумдууд, Булган аймаг, Эрдэнэт хотуудад хүрч үйлчилдэг.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 114 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Одоогоор тус суманд барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж байхгүй байна. Төрийн байгууллагуудын их засвар, шинэ барилга барих ажлыг сонгон шалгаруулалтаар гүйцэтгэж байна. 2012 онд ЗДТГ-ын нөөцийн агуулах, цэцэрлэгийн барилга шинээр баригдаж ашиглалтанд орсон байна. Хүн эмнэлэгийн амбулаторын барилга баригдахаар үйл ажиллагаа нь эхэлсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийн халуун усны газар болон соёлын өв хамгаалах төвийн барилгын ажлыг тус тус гүйцэтгээд байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сум хөгжүүлэх сангийн төслүүдЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 / 2012 оны 12–р сард хугацаа нь дуусч зогссон/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЖайка олон улсын байгууллагын төслүүд /2013 оны 2-р сард зогссон/Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төсөл

Сумын сор бүтээгдэхүүн


Суманд сайн хөгжсөн жижиг дунд үйлдвэрлэлүүдийн тоонд ордог хөрш зэргэлдээ сум орон нутаг болон бусад аймгуудад борлуулалт сайтай. Бүтээгдэхүүний чанар, хэлбэр хийц орчин үетэй нийцсэн нутгийн брэнд юм.  Айраг /Манай сумын Уньт багийн айраг нь амт чанар сайтай гадны болоод дотоодын жуулчлагчид, орон нутгийн иргэдийн таашаалыг хүртсэн нутгийн брэнд бүтээгдэхүүн юм./

Сумын хөшөө дурсгал


Бийбалик балгас

Сумын хөгжлийн зорилт


Ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөө, аюулгүй орчинтой “Улсын тэргүүний сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Хүний хөгжлийг дэмжиж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлж, дэд бүтцийн хөгжлийг түргэтгэн хөдөлмөрийн зах зээлийг хангаж, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэхНийгмийн эрүүл мэнд давамгайлсан эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.Боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлж хүүхэд, багш нэг бүрийг хөгжүүлэн өрсөлдөх, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх.Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаль орчинд ээлтэй “Ногоон сум” болох.Иргэдийн оролцооны чадавхийг дээшлүүлсэнээр нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлж орон нутгийн бие даасан байдлыг төлөвшүүлэх.