ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Булган аймгийн урд бүсийн төв сум:  Улаанбаатар хотоос 299 км,  Аймгийн төвөөс 70 км зайд байрладаг.Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Орхон, Бүрэгхангай сумдтай хиллэдэг.


Хуурайдуу халуун зунтай, дулаан зөөлөн өвөлтэй.1 дүгээр сарын дундажтемператур -23.5 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 250-300 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 281.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 217.6 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 63.8 сая төгрөг байна.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 264.5 сая төгрөг байна. Нийт зардлын 66.3 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 1 хувийг урсгал шилжүүлэг, 25.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 30 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 81 сая, аймагт 12 сая, орон нутагт нийт 156.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 100-120 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “ГҮМИ” ХХК, “Баярт тал-Агро” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 3080 га эргэлтийн талбайд газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0.7 хувьд нь төмс, хүнсний ногоо, 99.1 хувьд нь улаан буудай, 0.2 хувьд бусад ургамал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 700 га талбайд үр тариа, 8.1 га талбайд төмс, 8 га талбайд хүнсний ногоо, 4 га талбайд тэжээлийн ургамал тариалж 1250 тонн үр тариа, 89 тонн төмс, 96 тонн хүнсний ногоо, 7 тонн тэжээлийн ургамал хураан авсан. 

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1983 онд баригдсан 110/35/10 кВт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух, СДЭ, цэцэрлэг, Соёлын төвийн харьяа нийт 4 жижиг оврын уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмад настнууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульМааньт багийн нутагт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 655 хүүхэд суралцаж байна67 багш, ажилчидтай1984 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайтай барилгатай

Эрүүл мэнд


Суманд 17 ортой сум дундын 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 18 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 54 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 589, осол гэмтэл 19, халдварт өвчлөлийн 10 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төв нь 1968 онд ашиглалтанд орсон, хоёр давхар 250 хүний суудалтай чулуун барилгатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 22 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 2, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 хийд байдаг. Тэр нь буддын шашны хийд юм. Гэвч одоогоор хариуцсан лам хувраггүй байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 32 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 65.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 22.8 хувийг дээд, 25.7 хувийг тусгай дунд, 23.2 хувийг бүрэн дунд, 21.7 хувийг бүрэн бус дунд, 6.6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Мааньт багийн нутагт байршилтай 30 ажилчидтай 1995 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, орон сууцны зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Цаашид өргөтгөж засварлах шаардлагатай

Сумын сор бүтээгдэхүүн


Францын 67, Монголын 33 хувийн хамтарсан хөрөнгө оруулалттай “ГҮМИ” ХХК 2011 онд 5 жилийн судалгаанд тулгуурлан үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус ба компани нь өдөртөө 600 л сүү боловсруулдаг ба Франц технологиор цөцгий, масло, бяслаг, Уламжлалт аргаар айраг үйлдвэрлэдэг. 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: БНМАУ-н Хөдөлмөрийн баатар З.Очирын хөшөөБагуулагдсан он: 1991оны 6 сарын 25Хөшөө, дурсгалын намтар: Сумын төвийн гол төв хэсэгт байрлах Монгол Улсын Хөдөө аж ахуйн ууган баатар-хоньчин Зундуйн Очирын хөшөөг Сумын засаг даргын шийдвэрээр захиалж, уран барималч Мижир хүүгийн хамт барьж босгосон. З.Очирын тухай Монгол Кино үйлдвэрийн 1961 онд бүтээсэн баримтат кино бий. Хөшөөг сумын ИТХ-ын 2002 оны 26 тоот тогтоолоор орон нутгийн хамгаалалтанд авсан.Хөшөө дурсгалын нэр: Хошуу нутгийн анхны засаг ноён Бишрэлт гүн Д.Сундуйн хөшөө

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Урд бүс нутгийн хөгжлийн хурдцыг тодорхойлсон, ногоон байгууламж бүхий сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:-ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлж, экспортонд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, зах зээлийг өргөжүүлж, иргэдийг экологийн эрүүл цэвэр хүнсээр хангах.-Нийгмийн эрүүл мэнд давамгайлсан эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, эмийн бус эмчилгээгээр эмчлэх, ”Хөдөлгөөн амьдралын үндэс” уриан дор нийтийн биеийн тамирыг түлхүү хөгжүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулж, энэ салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.-Олон улсын стандартад нийцсэн хөрвөх чадвартай боловсролын эзэмшүүлэн хүүхэд, сурагч, багш нэг бүрийг хөгжүүлж, эцэг эх боловсролын байгууллагын хамтын ажиллагаа, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах.-“Ногоон хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх.-Ил тод, нээлттэй тунгалаг, хариуцлагатай, хяналттай, хүнд сурталгүй, авилгаас ангид төрийн үйлчилгээг төлөвшүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.622661000
Эрүүл мэнд: 0.711261666
Эдийн засаг: 0.298237142
Бусад: 0.654620000
Дэд бүтэц: 0.318500000
Байгаль орчин: 0.833335000


Булган аймгийн Хишиг-Өндөр сум нь 1931онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу. Банзар, Хүрэмт, Тээг, Жаргалант, Мааньт гэсэн 5 багийн нийт 1018 өрхөд 3104 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Булган аймгийн 16 сумаас эхнээсээ 8-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог, хүн амын нягтрал 0,79 хүн/га байна.


Далайн түвшнээс дээш 1514-2006 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд тал хээрийн бүс, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 245505 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 173272 толгой малтайгаас 15611 адуу, 12052 үхэр, 85427 хонь, 60182 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 100 толгой мал тоологдсон нь нийт малын 0.05 хувь байна. 601 малчин өрх, 417 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 100 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Улсын чанартай авто зам байхгүй. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худгаас бүх айл өрх, аж ахуйн нэгжүүд хэрэгцээт усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Сумын айл өрхүүд, гэр сууц болон амины сууцанд амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 649 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 22 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 52 багш хамрагдсан.Төрийн өмчийн Улсын тэргүүний “Бялзуухай” цэцэрлэгт 110 , гэр цэцэрлэгт 63 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 70 хувьд хүрсэн

Цэцэрлэг


“Бялзуухай” цэцэрлэг Мааньт багийн нутагт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 110 хүүхэд хүмүүжиж байна18 багш, ажилчидтай1987 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эмнэлэг


Сум дундын эмнэлэгМааньт багийн нутагт байршилтай17 ортой13 эмч, 8 сувилагч нийт 40 ажиллагсадтай2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, больницын зориулалттай барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын их засвар хийх шаардлагатай.

Соёлын төв


Мааньт багийн нутагт байршилтай250 хүний суудалтай10 ажилчидтай1968 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь бусад аймаг сумдад байхгүй ганцхан барилга гэдгээрээ онцлог бөгөөд 1962 онд эхлэж 1968 онд ашиглатанд орсон ба тухайн үеийн Нэгдлийн ажиллагсадын хүчээр буюу цэвэр аж ахуйн аргаар баригдсан байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 174 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Хишиг-Өндөр сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн Цогц бодлогыг боловсруулсан. Сумын төвийн суурьшилын бүс сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 5 га үйлдвэрлэлийн бүс 6.97 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2 га хөдөө аж ахуйн бүс 0 га зуслангийн бүс 0 га2012 оны байдлаар 685 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 56.22 га газар өмчилж, 399 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 36.63 га газар, иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар газар аваагүй байгаа, 1 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 2 га газар, 1 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 720 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


 Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд


Мөн Цагаан ултай гутал, Талх нарийн боов үйлдвэрлэж байна.


Байгуулагдсан он: 2011 оны 5 сарын 03Хөшөө, дурсгалын намтар: УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийн санаачлагаар Монгол Кино үйлдвэрийн архивт байсан зургийг баримтлан боржин чулуугаар хийсэн. Сумын ЗДТГ-ын зүүн урд байрлах уг хөшөөг нутгийн иргэн Аюушийн Сүхбаатар урласан болно.

Сумын онцлог


Газар нутгийн ашигтай байрлалтай, дэд бүтэц хөгжсөн, төрөл бүрийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломжтойг харуулж байна.-Байгаль цаг уурын харьцангуй тогтвортой бүсэд оршдог. Ажиллах хүчний нөөц сайтай. Үржил шимт хөрс шороотой, газар тариалан эрхлэх боломж бүрдсэн-Мал аж ахуй эрхлэх гол нөхцөл болсон ус, бэлчээрийн нөөцтэй.Аялал жуулчлал эрхлэх боломжтой.