Далайн түвшнээс дээш 1500-2080 м өндөрт өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 9-10 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 277276 га.
Сумын хэмжээнд 249913 толгой малтайгаас 64 тэмээ, 29124 адуу, 14395 үхэр, 148627 хонь, 57703 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр Ганцын даваанаас Холбоо толгой хүртэлх баруун 3 аймгийн хойд чиглэлийн орон нутгийн чанартай 48.2 км замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Булган Мөрөнгийн чиглэлийн хэвтээ тэнхлэгийн асфальтан хар замаас 54 км, төв хэвтээ тэнхлэгийн замаас 105 км зайд байрлаж байна.
Сумын хэмжээнд 27 гүний худаг, сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 худаг, 2 булаг байна.
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна. 1975 онд ашиглалтанд орсон одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Зуухны тоо 3, төрөл БТХ-0.7, хүчин чадал 1.8 гКал/цаг байдаг.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 16 бүлэгт 392 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 23 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 25 багш хамрагдаж байна.
Ёондондаржаалин хийд
Сайхан сум нь Засаг захиргаа, мал аж ахуй зонхиосон сум юм. Сумын хөгжлийн цогц бодлого 2009-2020 он хүртэлх бодлогын бичиг баримтыг сумын ИТХ-аар баталсан. Сумын ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн хөгжлийн сангаас 30 сая төгрөгний санхүүжилтээр 2013 онд хийхээр төсөв батлагдсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 18.6433 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 0 га Үйлдвэрлэлийн бүс 0 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 19 га Хөдөө аж ахуйн бүс 254779.91 га Зуслангийн бүс 4.9 гаӨнөөгийн байдлаар 479 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 59.8969 га газар өмчилж, 21 аж ахуйн нэгж, байгууллага 114.0315 га газар, 1027 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 213.38 га газар, 70 иргэн, зуслангийн зориулалтаар 4.9 га газар, 12 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 19 га газар, 35 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 181.1 га газар эзэмшиж байна.
Үндэсний шилдэг бүтээгдэхүүн айрагны эх нутаг бол Сайхан сум юм. Сайхан нутгийн айраг сайхан байдгийн учир нь өөрсдийн гаргасан хөрөнгө, далайн түвшингээс дээш 1500-2080 метрт өргөгдсөн эрс тэс уур амьсгал, газрын гарц ургамалтай салшгүй холбоотой.2005 онд 2006 оны "Монголын шилдэг-99 бүтээгдэхүүн"-д "айраг"-аар шалгарч батламж цом, 2009 онд Улаанбаатар хотод зохиогдсон "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанаас цом, "Тэргүүн. байр"-ны шагнал хүртсэн.
Боловсрол: | 0.612471000 |
Эрүүл мэнд: | 0.667613333 |
Эдийн засаг: | 0.381210000 |
Бусад: | 0.743310000 |
Дэд бүтэц: | 0.448516666 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хангай газрын тогтуун тааламжтай уур амьсгалтай нутаг 1 дүгээр сарын дундаж температур -39С 7 дугаар сарын дундаж температур +35С жилийн дундаж салхины хурд 4-6 м/с жилийн хур тундасны нийлбэр 331.5-350 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 143,900,800 төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 111,280,000 төгрөг, сумын өөрийн орлого 67.8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 327 сая төгрөг байна. Нийт зардлын 55.7 хувь нь цалин, 6.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 38.1 хувийг урсгал шилжүүлэг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж, төсөвт байгууллага 8, банкны салбар 2, холбоо 1 үйл ажиллагаа явуулж байна.Орон нутгийн орлого 70,452,200 төгрөг. Улсын болон аймгийн төсөвд 113,701,100 төгрөг нийт 184,126,300 төгрөгний татвар бүрдүүлсэн байна.Тус суманд " Илчит металл" ХХК нүүрс олборлодог уул уурхайн аж ахуй нэг бий. Жилд 331,326,000 төгрөгний татвар төлдөг.
Сумын хэмжээнд нийт 11,6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5.5 га буюу 47.4 хувьд нь төмс, хүнсний ногоо, 5 га буюу 43.1 нь жимс жимсгэнэ, чяцаргана тариалдаг. 1.1 га буюу 9.5 хувь нь өнжөөсөн талбай байна.
Сум нь 1989 онд төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвөөс 22 км зайд Сайхан-Овоо багт цахилгаан дамжуулах 35-10 вольтын дэд станцтай.
Сумын төвд ашиглалтгүй байгаа 4 бохир усны худаг, 10.2 м урт шугам хоолой байна.
Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна Сайхан овоо 2 ортой, 1 эмч, 1 сувилагч, 1 тогооч, 1 үйлчлэгч ажиллаж байна.2012 онд нийт 8 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 3, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус 448 өвчлөл, осол гэмтэл 7, халдварт өвчлөлийн 34 тохиолдол гарсан байна.
1964 онд ашиглалтанд орсон. Спорт заал чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч насжилттай барилгад тооцогдож байсан. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оны 1 сард шатсан. Одоогоор шатсан шалтгаан нь дүгнэлтийн шатандаа явж байна. Хуучин шатсан заалны хана муудаагүй учир их засвар хийж урлагийн танхим болгохоор төлөвлөж байна.Энэ засварт урьдчилсан байдлаар 80 саяч төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай.Тус сумд ахуйг үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, одоогоор ЗДТГ-ын 2-р байрыг ахуйн үйлчилгээний чиглэлээр ашиглахаар төлөвлөж байна. Хуучин ахуйн үйлчилгээний төвийн барилга 21 хүний хувийн эзэмшилд байна. Нийтийн эзэмшлийн дээвэр, халаалтын систем, доторхи тохижилтод 13 жил засвар үйлчилгээ хийгээгүй болно.Сумын хэмжээнд 5 жижиг дэлгүүр, үсчин 2, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Самдаадаржаалин хийд
Суманд бүртгэлтэй ажилгүй 38 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 26.3 хувийг дээд, 13.3 хувийг тусгай дунд, 26.3 хувийг бүрэн дунд, 23.6 хувийг бүрэн бус дунд, 10.5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын мужааны цех 2012 онд төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгний гүйцэтгэлтэй ажил хийсэн.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан Тогтвортой амьжиргаа-2 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан Сум хөгжүүлэх сан Багийн бизнес бизнесийн сан Дэлхийн зөн ОУБ Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэг Чех каритас Вансэмбэрүү Монголд Гамшгийн менежментийн боловсронгуй болгох нь МОН-08-305
Улсын хамгаалалтанд байх түүх соёлын дурсгал: Мануулт багийн Байширын ус гэдэг газар орших “Буган чулуун хөшөө” Угалз багийн Хиргист хөндийн аманд орших “Уйгарын Моюнчурын гэрэлт хөшөө” Мануулт багийн бүрдний эх "Дов дэрст"-д Хүннүгийн үеийн суурин газрын туурьАймгийн хамгаалалтанд байдаг түүх соёлын дурсгал: Сайхан уулын бүс нутаг Ундрах багийн Нарийн хүрэмтийн Хөшөөн дэвсэг гэдэг газар орших “Хүн чулуун хөшөө” Хүрэмт багийн Асган дэвсэг гэдэг газар орших “Буган чулуун хөшөө” Ундрах багийн Нарийн хүрэмт гэдэг газар орших “Хадны бичээс” Угалз багийн Өндөрийн баруун талд -Даншигийн аврага ах дүү Намхай, Лувсанжалбаа нарын өргөсөн чулуу"Сумын хамгаалалтанд байдаг түүх соёлын дурсгал: Хульж багийн Төнгөлөг гэдэг газар орших “Хөшөө чулуу” Ундрах багийн Арзгарын даваанд орших Монгол улсын арслан тэмээ өргөдөг хэмээх Бямбын Жамьяндоржийн “Өргөсөн чулуу” Угалз багийн Шар асга гэдэг газар орших Даншигийн начин “Д.Пүрэвийн өргөсөн чулуу”Сумын хөшөө Хульж багийн Тариан шанд гэдэг газар орших “Лхагвадорж баатрын хөшөө” Сумы төвд байдаг " Лхагвадорж баатрын хөшөө" Хульж багийн Тариан шанд гэдэг газар орших “Лхагвадорж баатрын хөшөө” Хүрэмт багийн Тэмээн жалга гэдэг газар орших Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэнгийн “Хөшөө чулуу” ЗДТГ-ын хашаанд "Сумын бэлэгдэл" бүхий цагтай өндөрлөг Арзгар, Зайдангийн даваан дээр "Сумын сүлд" бүхий өндөрлөг хөшөө Сумын төвд 2 суврага, Рашаантын хийдэд 8 суврага
Уриалга: “Сайхан хамтын хөгжил- нийтээрээ нэг зорилготой, нэгдмэл санаатай бахархам түүхтэй төрөлх нутгаа хөгжүүлье”Алсын хараа: Адуу, айргаа эрхэмлэн дээдэлдэг, анхдагч зон олноороо бахархах чин сэтгэлтэй, өмнөө тавьсан зорилготой, өөрсдөдөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлдээ хүрэх чадвартай иргэнийг төлөвшүүлсэн сэтгэл хангалуун аж төрөх сум болохыг төлөө хамтаараа хөдөлмөрлөнө. Тус сум нь “Сайхан хамтын хөгжил" хөтөлбөр дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Амьжиргааны түвшин дээшилсэн, ажил хөдөлмөр эрхэлсэн сайханчууд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан сайханчууд• Хүний хөгжлийг дэмжсэн сайханчууд• Ногоон ирээдүйг цогцлоосон сайханчууд• Иргэдийн оролцоотой төрийн үйлчилгээСумын онцлогийн талаар тодорхой бичнэ Сайхан уул"Сайхан" хэмээх ууо Юрийн хэмээх 4 сая жилийн өмнө дөрөвдөгч галавын үед тунамал, бялхмал боржин чулуун суурин дээр бүрэлдэн тогтсон бөгөөд дунд үе давхаргад нь чулуун нүүрсний үе давхарга хуралдан тогтжээ. Энэ хайрхан уулын өндөр нь далан түвшнээс дээш 1862 м юм. Удам дамжсан бөхчүүдийн нутагЦагийг эзэлсэн их аварга Шагдарын Намхай, Шагдарын Лувсандамба, Монгол улсын даян аварга Сэрээтэрийн Цэрэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар бөгөөд гавъяат тамирчин, олимпын анхны аварга бөгөөд олимпын хос медалтан Найдангийн Түвшинбаяр Монгол улсын гурван баатартай сумЖамъянгийн Лхагвасүрэн 1939, 1945 оны эх орны дайнд МАХ цэргийг командлан удирдаж ялалт байгуулсны учир 1989 ондСамданжамцын Лхагвадорж 1940 онд баруун хязгаарт болсон тулалдаанд гарамгай байлдаж гавъяа байгуулан амь үрэгдсэний учир 1949 ондЖадамбын Нэхийт 1940 онд баруун хязгаарын тулалдаанд гавъяа байгуулсан учир 1963 онд Хунт рашаантСайхан сумын төвөөс баруун урагш 21 км алсад Угалзын голд далайн төвшнөөс дээш 1350 м өндөрт цав толгодын дунд эргэн тойрон боржин хад цохиогоор хүрээлэгдсэн хотост Хунт нуур гэж бий. Энэ нуурт баруун хойноос рашаан булаг цутгаж байдаг.Хунт нуурыг дөрөвдөгч галавын үед тогтсон гэдэг юм билээ. 1000 м урт, 500 м өргөн, хөлгүй гүнзгий энэ нуурын хөвөөг тойроод хар хөх, бор өнгийн их эрдэсжсэн лаг ялзмаг наанги шавартай. Хунтын рашаан нуур эрт дээр үеэс алдартай бөгөөд хол, ойрын хүмүүс ихээр очиж, тахир дутуу, хазгар доголон, үе мөчний өвчтөн нуурт нь орж, ходоод гэдэс, дотрын элдэв өвчин эмгэгийн хүмүүс рашаан булгаас нь хүртэж, өвчнөө илааршуулан, биеэ сувилсаар иржээ.