ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Булган аймгийн Рашаант сум нь 1984 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар байгуулагдсан.Хөгнө хан, Хар чулуут, Улаан шивээт, Аргал хайрхан зэрэг 4 багийн 947 өрхийн 3164 хүн амтай.


Далайн түвшнээс дээш 1170-1300 метрт өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны захын уулсын мужид багтдаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт домогт Хөгнө хан уулыг өвөрлөн оршдог.Газар хөдлөлтийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 101212 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 5250 толгой мал тоологдсон нь нийт малын 3.5 хувийг эзэлж байна. 426 малчин өрх, 175 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 63.5 хувийг эзэлж байна. 

Сумын хэмжээнд 148319 толгой малтайгаас 170 тэмээ, 10001 адуу, 5719 үхэр, 76161 хонь, 56268 ямаа байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр баруун аймгуудыг нийслэлтэй холбосон улсын чанартай 35.6 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Усан сан Ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, хоногт 45 м3 ус шахах хүчин чадалтай 1 насос станц, хоногт 50 м3 ус шүүх хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 0.7 км урт шугам хоолой байгаа боловч гүний 2 худаг ашиглалтаас гарсан тул гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор ус түгээгүүр байрнаас түгээх байранд хүргэн түгээж байгаа бөгөөд сумын айл өрхүүд 1 ус түгээх байрнаас усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын төвд ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 11 жилийн сургууль, Цэцэрлэгийн харьяа нийт 4 уурын зуухажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хоттой 260 км хатуу хучилттай авто замаар холбогдсон. Нийт хүн амын 51 хувь нь сумын төвд амьдардаг.Зам дагасан үйлчилгээ нийтийн хоолны газар харьцангуй олонтой. Үүнтэй холбоотойгоор байнгын болон түр ажлын байраар хангагдах боломжтой. Сумын хүн амын 55 хувь нь залуу болон дунд насныхан, 39 хувь нь хүүхэд, 6 хувь нь ахмад настан байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 23 бүлэгт 751 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтад 19 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн.  Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 20 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Ирээдүй” цэцэрлэгт 100, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 94.5 хувьд хүрсэн.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.516313000
Эрүүл мэнд: 0.630600000
Эдийн засаг: 0.293410000
Бусад: 0.764810000
Дэд бүтэц: 0.319033333
Байгаль орчин: 0.833335000


Булган аймгийн хамгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 260 км, Аймгийн төвөөс 235 км зайд байрладаг.Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Архангай аймгийн Хашаат сумдтай хиллэдэг.


Хуурайвтар, зундаа халуун, өвөлдөө дулаан цас бага унадаг. 1 дүгээр сарын дундаж температур -16 С 7 дугаар сарын дундаж температур +18.4 С жилийн дундаж салхины хурд 4-6 м/с жилийн хур тунадасны нийлбэр 331.6 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 213.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1116.9 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 104.8 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1117.3 сая төгрөг байна. Нийт зардлын 63 хувь нь цалин, 8.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6.6 хувийг урсгал шилжүүлэг, 21.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 27 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 6.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймагт 109.0 сая, орон нутагт 104.8 сая нийт 213.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 18584 га тариалангийн эргэлтийн талбай байдаг бөгөөд 13 га-д төмс хүнсний ногоо тариалж байна. Сумын хэмжээгээр жилд 13 га талбайд төмс хүнсний ногоо тариалж, дунджаар 70 тонн төмс хүнсний ногоо хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1986 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


 Цэвэрлэх байгууламж Цаашид ашиглах боломжтой

Сумын төвд 1 цэвэрлэх байгууламж байдаг бөгөөд цаашид засварлаж ашиглах боломжтой.Цэвэрлэх байгууламж

Хүн ам, өрхийн тоо


Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд 88 айл нийтийн байранд амьдардаг. Бусад нь амины орон сууц, гэрт амьдардаг.