Тус сум нь эх газрын эрс тэс уур амьсгалтай.Агаарын үнэмлэхүй бага температур-36 хэм, агаарын үнэмлэхүй их+36 хэм халдаг цаг уурын эрс тэс уур амьсгалтай ихэвчлэн баруун хойноосоо салхилдаг. Жилд дундждаар 260-300 мм тунадас унадаг.1 дүгээр сарын дундаж температур -24 С7 дугаар сарын дундаж температур +26 СЖилийн дундаж салхины хурд 4-9 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 260 ммХамгийн их тунадас орсон нь үүлэнд нөлөөлснөөр 140 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн орлого нь 74.5 сая төгрөг оруулахаас 77.9 сая төгрөг , төсөвт байгууллагын өөрийн орлогоор 100.0 сая төгрөг оруулахаас 99.6 сая төгрөг оруулж, бүгд 75.5 сая төгрөгөөс 79.9 сая төгрөг оруулжээ. Санхүүгийн дэмжлэгээр 246.2 сая төгрөг авч, 323.2 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийхээс, 314.7 сая төгрөгийн зарлага санхүүжилттэй гарч төсвийн хөрөнгийг 90.5 сая төгрөгөөр хэмнэлээ. Орон нутгийн нийт зарлага 314.7 сая төгрөг байна. Нийт зардлын 58.2 хувь нь цалин, 6.1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 35.7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 24 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 16.3 сая төгрөг, аймагт 62.5 сая төгрөг, орон нутагт 79.9 сая төгрөг, нийт 144.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
Сумын хэмжээнд нийт 11 га-д төмс хүнсний ногоо тариалдаг. Үүнээс 7 га-д нь төмс ,4 га-д хүнсний ногоо тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 11 га-д төмс, хүнсний тогоо тариалж, 125 тн төмс хүнсний ногоо хураан авчээ.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1986 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.
Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 3 худаг, 737 м урт шугам хоолой байна.
Суманд 10 ортой , эмнэлэг 1 ажилладаг. Бамако төслийн эх үүсвэртэй эргэлтийн эмийн сан 1 үйл ажиллагаа явуулж байна, ЭМТ-д эмнэлэгийн 16 тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 51 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 54 тохиолдол гарсан байна.
1970 онд ашиглалтанд орсон 180 хүний суудалтай. тоосгон барилгатай. Тус Соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Суурь боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ, секц дугуйлан зохион байгуулж байна.
Могод сум нь Засаг захиргааны 5 нэгжтэй, мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилон эрхэлдэг. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1988 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Барилга байгууламжийн дэвсгэр 23.75 га Гэр хорооллын газар 59.6 га Нийтийн эдэлбэрийн газар 321.7 га2012 оны байдлаар 401 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 50.49 га газар өмчилж, 711 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 127.2 га газар, худалдаа үйлчилгээний зориулалтаар 11 иргэнд 0.53 га газар, хадлангийн зориулалтаар 8 иргэн урт хугацааны гэрээ хийн 139 га газар ашиглаж байна. Мөн амралт сувиллын зориулалтаар 3 иргэн, 2 аж ахуй нэгж 4.5 га газар эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.
2008 онд Айргаараа Брэнд болж “ Үнэмлэхүй шилдэг бүтээгдэхүүн” номинацид шалгарсан.
Могод сум нь 2012-2020 он хүртэлх хөгжлийн хэтийн төлөвлөгөөг батлан гаргаж, аймгийн жишиг сум болохоор зорилт тавин ажиллаж байна. Тус сум нь 232 000 толгой малтай. Цаашид газар тариалан \төмс хүнсний ногоо\, мөн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Боловсрол: | 0.573293000 |
Эрүүл мэнд: | 0.633111666 |
Эдийн засаг: | 0.310927142 |
Бусад: | 0.529300000 |
Дэд бүтэц: | 0.371983333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Могод сум нь аймгийнхаа нутгийн баруун урд хэсэг, ойт хээрийн бүсэд далайн түвшнээс дунджаар 1450 м өндөрт, Орхон голын сав газарт оршдог.Газар хөдлөлийн эрчимтэй бүсэд оршдог. Газар хөдлөлийн идэвхижил нь 8-10 балл орчим.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй зонхилон эрхлэхэд тохиромжтой газар нутаг юм.
Нийт газар нутгийн хэмжээ 282047 га.
Сумын хэмжээнд 232116 толгой малтайгаас 5 тэмээ, 21875 адуу, 13459 үхэр, 138063 хонь, 58714 ямаа байна.
Сумын төвөөс баруун урагш 63 км-т мянганы замын хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай зам 11 км урттайгаар сумын нутгаар дайран өнгөрдөг. Аймгийн төв рүү сайжруулсан шороон замаар холбогддог ба багууд хоорондоо шороон замаар холбогдсон.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 2 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэйгээр сумын ард иргэдийн унд ахуйн хэрэгцээг хангаж байна.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух 1 ажиллаж байна. Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг ЗДТГ зэрэг 3 байгууллагад бага оврын зуух ажиллаж байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 13 бүлэгт 302 хүүхэд өдрөөр суралцаж, бага ангийн болон суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Сургуулийн дотуур байрны барилга нь 1970 онд ашиглалтанд орсон. Одоо 60 хүүхэд сууж байна.Төрийн өмчийн “Оч” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 75, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94.0 хувьд хүрсэн.
Тус суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд гутал, дээл, мужаан, гар урлалын үйлчилгээ эрхэлж байна. 2013 онд ахуй үйлчилгээний төв барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 56 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 31 буюу 55.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 17.9 хувийг дээд, 10.7 хувийг дунд боловсролтой буюу мэргэжилтэй ажилчид, 71.4 хувийг бүрэн болон бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Тус суманд 1970 оноос эхлэн сургууль, эмнэлэг, дотуур байр, сургуулийн гал тогоо, холбооны салбар, цэвэрлэх байгууламж, төвлөрсөн халаалтын зуух зэргийг хуучнаар ЗХУ-ын тусламжаар баригдсан. Түүнээс хойш Соёлын төв, цэцэрлэг, ЗДТГ, Дарь-Эхийн хийд болон худалдаа үйлчилгээний газрууд ашиглалтанд ороод байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны төсөл ДЗОУБ –Булган хангай НХХСум хөгжүүлэх санБагийн бичил бизнес
Тус сум нь эрс тэс уур амьсгалтай, ой хээрийн бүсэд багтдаг, далайн түвшнээс дунджаар 1450 метр өндөрт өргөгдсөнд Орхон голын сав газарт оршдог. Газар хөдлөлтийн эрчимтэй бүс бөгөөд 8-10 баллын идэвхижилтэй. Уул, гүвээ толгод бүхий тал хээр нутагтай бөгөөд мал аж ахуй зонхилон эрхлэхэд тохиромжтой. Оцон, Сэнжит, Бураат, ээж хад гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Түрэгийн алтан тамгат Дархан баатарын хөшөө, Буган чулуун хөшөө гэх мэт түүх дурсгалт газар, эмчилгээний өндөр чанартай Хульжийн халуун рашааныг түшиглэсэн амралт сувиллын газартай.