ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Булган аймгийн Гурванбулаг сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу. Тогоо, Авзага, Агьт, Бэрх, Хөгнө, Хулст гэсэн 6 багийн нийт 906 өрхөд 3126 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Булган аймгийн 16 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог. /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ Хүн амын нягтрал 0.01хүн/га сум юм.


Нутгийн хойд хэсэгт орших Авзага Хайрхан уулнаас өмнө зүгт орших Хөгнө хан уул хүртэл 80 км, хамгийн өндөр цэг нь Авзага хайрхан уул далайн түвшнээс 2084 метр өндөрт өргөгдсөн, Сумын төв далайн түвшнээс дээш 1096.9 м өндөрт оршдог. Газар хөдлөлийн эрчим 8 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 268605 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 290293 толгой малтайгаас 128 тэмээ, 18152 адуу, 11489 үхэр, 194119 хонь, 96405 ямаа байна.

Зам тээвэр


Сумын нутаг дэвсгэр дээгүүр Өгийнуур - Дашинчилэнгийн чиглэлийн 55 км хатуу хучилттай авто зам хөндлөн дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон. Агаарын олон улсын зам босоо тэнхлэгээр 90-100 км орчим явдаг.

Ус хангамж


Сумын төв цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худагтай. Эдгээр худагаас сумын төвд оршин суугаа 430 өрх ундны усаа авч хэрэглэдэг.

Хүн ам, өрхийн тоо


Сумын хүн амын 20.2 хувь нь хүүхэд, 61.4 хувь нь залуучууд, 14.8 хувь нь дунд насныхан, 3.6 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж


Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй, иргэд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. 1986-1989 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар 10 сууцанд зарим айл өрхүүд амьдарч байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 568 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97.6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба нийт 61 багш ажилчид ажиллаж байна. 

Цэцэрлэг


 “Солонго” цэцэрлэг  55 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 85 хүүхэд хүмүүжиж байна 15 багш, ажиллагсадтай 1975 онд ашиглалтанд орсон, чулуун хийцтэй 2009 онд их засвар хийгдсэн.

Эмнэлэг


 Эрүүл мэндийн төв Хулст багийн 1-р хороонд байршилтай 10, 15 ортой 2 эрүүл мэндийн төвтэй  2 эмч, 8 бага эмч, 5 сувилагч нийт 29 ажиллагсадтай 2005 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

Соёлын төв


 Хулст багийн төвд байршилтай 250 хүний суудалтай 20 хүний суудалтай номын сантай 10 ажиллагсадтай 1968 онд ашиглалтанд орсон. Чулуун хийцтэй, зориулалтын барилга 2004 онд 6,8 сая төгрөгөөр, 2010 онд 30,8 сая төгрөгөөр хэсэгчилсэн засвар хийгдсэн. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 145 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Гурванбулаг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 230 га үйлдвэрлэлийн бүс 4 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 0.6 га хөдөө аж ахуйн бүс 2 гаӨнөөгийн байдлаар 122 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 311.6 га газар өмчилж, 339 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 94.75 га газар, 38 иргэн, аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, амралт, аялал жуулчлалын зориулалтаар 3.5 га газар, 46 иргэн 1 аж ахуйн нэгж хүнсний ногоо, газар тариалангийн зориулалтаар 1568 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


 Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд ДЗОУБайгууллага



Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Д.Сүхбаатарын цээж хөшөөБайгууладсан он: 1973Хөшөө, дурсгалын намтар: Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилийн ойгоор түүний дурсгалд зориулан “Сүхбаатарын туг” нэгдэлээс хөрнгө гарган босгожээ. Хөшөө дурсгалын нэр: Атар газар эзэмшсэний болон нэгдэлжих хөдөлгөөн ялсаны 20 жилийн ойн хөшөөБайгууладсан он: 1979Хөшөө, дурсгалын намтар: “Сүхбаатарын туг” нэгдэлийг үүсгэн байгуулагчдын болон атар газар эзмших ажлын анхны шанг татсан механикжуулагчидын үйлсийг мөнхжүүлэх, гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор 2 хөшөө босгосон байна. Хөшөө дурсгалын нэр: Сансарын нисгэгчийн хөшөөБайгууладсан он: 1981Хөшөө, дурсгалын намтар: Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлыг хойч үед мөнхлөх зорилгоор сум нэгдлийн хөрөнгөөр босгосон.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.680354000
Эрүүл мэнд: 0.559435000
Эдийн засаг: 0.294564285
Бусад: 0.744905000
Дэд бүтэц: 0.316666666
Байгаль орчин: 0.833335000


Булган аймгийн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 306 км, Аймгийн төвөөс 150 км зайд байрладаг.Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, өөрийн аймгийн Могод, Хишиг-өндөр, Дашинчилэн, Рашаант сумтай хил залган оршдог.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -18 С 7 дугаар сарын дундаж температур +20 С жилийн дундаж салхины хурд 4-5 м/с жилийн хур тундасны нийлбэр 150-300 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1737 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 990.2 сая төгрөг, сумын өөрийн орлого 62.3 сая, аймгийн санхүүгийн дэмжлэгээр 684.5 төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1737 сая төгрөг байна. Нийт зардлын 52.8 хувь нь цалин, 5.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 41.4 хувийг урсгал шилжүүлэг, бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 31 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж аймагт 77.6 сая, орон нутагт 30.8 сая нийт 108.44 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд блокны үйлдвэр, нарийн боовны цех, дугуй засвар, оёдол, мужаан, хүнс болон барааны жижиглэн худалдаа зэрэг нийт 22 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 25 га-д төмс, 10 га-д хүнсний ногоо тариалдаг. Атаршсан 8000 га тариан талбайтай. Жилд 300-320 тн төмс, 120-140 тн хүнсний ногоо хураан авдаг.

Цахилгаан хангамж


Төвийн эрчим хүчний системд 1986 онд холбогдсон. Сумын төв 1986 онд баригдсан 35/10 квт-ийн дэд станцтай, үүнээс 430 өрх, 36 албан байгуулага, ААН-үүд цахилгаанаа авдаг.

Харилцаа холбоо


Үүрэн телефоны 4 оператор \Мобиком, Скайтель, Юнитель, Жи-Мобайл\, Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


 Хулст багт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 568 хүүхэд суралцаж байна 61 багш, ажиллагсадтай 1975 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Ашиглалтын 38 жилийн хугацаанд засвар хийгдэж байгаагүй. Өндөр хурдны интернетэд холбогдсон.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 74 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 329, осол гэмтэл 14, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.

Соёл, спорт


Орон нутаг судлах музей1970 онд байгуулагдан нэгдлийн харъяанд ажиллаж ирсэн бөгөөд 1991 онд шинэ барилга ашиглалтанд орж Музейн чанар, агуулга, тохижилт сайжирсан байна. Музейн барилгын дээвэр цонх гадна дотор талд өнгө заслын ажлыг 2006 онд хийж гүйцэтгэсэн.

Шахшин сүм хийд


Сумын хэмжээнд Буддын шашины 1 хийдэд 2 хуврага ажиллаж байна. Тус хийд нь 1991 онд ашиглалтанд орсон. Том 10 ханатай нэг гэртэй.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 58 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 36 хувийг дээд, 3 хувийг тусгай дунд, 43 хувийг бүрэн дунд, 6 хувийг бүрэн бус дунд, 12 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


 ЗДТГ-ын барилга Хулст багт байршилтай 35 ажиллагсадтай 1986 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга. 

Сумын сор бүтээгдэхүүн




Сумын хөгжлийн зорилт


Гурванбулаг сум нь мал аж ахуй, газар тариалангийн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Эдийн засгийн бүтцийн төрлийг нэмэгдүүлэн үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрны тоог нэмэгдүүлж ажиллах хүчийг сумын эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгэм, соёлын хөгжил, иргэдийн амьдарч аж төрөх нөхцлийн суурь бүтцийн хөгжлийн хувь хэмжээг дээшлүүлэх