ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Булган аймгийн Бүрэгхангай сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Сазан Бүрэг уулын хошуу. Бумбат, Цахт, Дэрст, Дархан гэсэн 4 багийн нийт 782 өрхөд 2560 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Булган аймгийн 16 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 5-д ордог.


Далайн түвшнээс дээш 1000-1100 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Булган аймгийн зүүн урд Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан, аялал жуулчлал эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 349792 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 52.1 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 21.7 хувь байна. 420 малчин өрх, 97 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 66.1 хувийг эзэлж байна. 

Сумын хэмжээнд 240103 толгой малтайгаас 270 тэмээ, 14060 адуу, 15935 үхэр, 124192 хонь, 85646 ямаа байна.

Зам тээвэр


Сумын газар нутгаас Туулын гүүр ортол 40 км яваад УБ ордог хатуу хучилттай замтай холбогддог. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худаг байна. Эрүүл мэндийн төв тусдаа гүний худагтай, бусад ААН байгууллага, айл өрхүүд гүний худгаас болон зөөврийн морин тэрэгнээс усаа авч байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


 Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль Дархан багийн нутагт байршилтай 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 172 хүүхэд суралцаж байна 33 багш, ажилчидтай 1991 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар муутай, их засвар хийх шаардлагатай

Эрүүл мэнд ерөнхий


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 56 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл давхардсан тоогоор 1139, осол гэмтэл 10, халдварт өвчлөлийн 24 тохиолдол гарсан байна.

Соёл спорт ерөнхий


1973 онд ашиглалтанд орсон 300 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосны улмаас 2013 онд их засвар хийсэн. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Тус суманд 5 дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 3, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 сүм хийд байдгаас будда 1 сүм байна.Тус хийд нь 2011 онд байгуулагдсан.Уг хийдэд 2-5лам, хуврага улирлын чанартай ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд нийт ажилгүй иргэн 201 иргэн байгаагаас бүртгэлтэй ажилгүй 25 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 3 хувийг дээд, 14 хувийг тусгай дунд, 51 хувийг бүрэн дунд, 23 хувийг бүрэн бус дунд, 9 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


ЗДТГ-ын барилга нь 395 м2 талбайтай нэг давхар төмөр бетон каркасан бүтэцтэй, хавтгай дээвэр бүхий барилга баригдаж бүрэн дууссан. Дотор халаалтын шугам болон халаах хэрэгсэл чанартай сайн материалаар хийгдсэн. Дотор гадна засал хэвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


 Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа-2 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд ММССангийн хот орчмын бэлчээрийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Алаг морьт Байгуулагдсан он: 1992 он Хөшөө, дурсгалын намтар: БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар

Сумын онцлог


Сумын нутаг нь төвийн эрчим хүчний системд холбогдсон Улаанбаатар, Орхон аймгуудтай ойр оршдог, зам харилцаа сайн хөгжсөн, байгалийн үзэсгэлэнт газар түүх соёлын дурсгалт газар ихтэй, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Өвс ургамал сайн ургадаг, газар тариалан эрхлэхэд тохиромжтой хөрстэй, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд тохиромжтой газар нутагтай. Мөн уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэхэд бүрэн бололцоотой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.490355000
Эрүүл мэнд: 0.638230000
Эдийн засаг: 0.418920000
Бусад: 0.921340000
Дэд бүтэц: 0.596550000
Байгаль орчин: 1.000000000


Булган аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 265 км, Аймгийн төвөөс 86 км зайд байрладаг.Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур - 17 С 7 дугаар сарын дундаж температур + 16 С Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с Жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 397.7 сая төгрөг бөгөөд сумын өөрийн орлого 0.4 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 374.1 сая төгрөг байна. Нийт зардлын 42.2 хувь нь цалин, 4.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 46.7 хувийг урсгал шилжүүлэг, 6.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 25 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 9.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 5.4 сая, аймагт 61.4 сая, орон нутагт 397.7 сая нийт 464.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд 10 гаруй алтны уурхай ажиллаж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 1614 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 1.5 хувьд нь төмс, хүнсний ногоо, 53.9 хувьд нь улаанбуудай, 44.6 хувьд таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 870 га талбайд үр тариа, 17 га талбайд төмс, 8 га талбайд хүнсний ногоо, 90 га талбайд тэжээлийн ургамал, тосны ургамал 605 га-д тариалж, 1200 тонн үр тариа, 190 тонн төмс, 96 тонн хүнсний ногоо, 125 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1985 онд баригдсан 35/10 квт-ын дэд станц, 2013 онд баригдсан 10/04-ын станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль ЗДТГ, соёлын төв, цэцэрлэгийн харьяа нийт 6 уурын зуух ажиллаж байна.

Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд 1976 оны хооронд баригдсан 4 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Сумын иргэд гэр сууц болон амины орон сууцанд амьдарч байна.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 172 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 13 багш хамрагдсан байна. Анх сургуулийн байрны зориулалтаар 1960 онд баригдсан байрыг 1980 онд дотуур байрны хэрэгцээнд ашиглаж эхэлсэн. Одоогоор 45 хүүхэд сууж байна.Төрийн өмчийн “Нарлаг” цэцэрлэгт 70, гэр цэцэрлэгт 40 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 70.1 хувьтай байна.Сургуулийн дотуур байрны тоосгон өрөгт бүтэцтэй барилга нь 1981 онд хичээлийн байрны зориулалтаар ашиглалтанд орсон. Одоо 50 хүүхэд дотуур байранд сууж байна.

Цэцэрлэг


 “Нарлаг ” цэцэрлэг  Дархан багийн нутагт байршилтай 55 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 70 хүүхэд хүмүүжиж байна 11 багш, ажилчидтай 1986 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Цэцэрлэгийн насны хүүхэд олон байгаа тул өргөтгөл хийх шаардлагатай

Эмнэлэг


 Эрүүл мэндийн төв Дархан багийн нутагт байршилтай 10 ортой 3 эмч, 4 сувилагч нийт 26 ажилчидтай 2001 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул цаашид шинээр барих буюу их засвар хийх шаардлагатай байна.

Соёлын төв


 Соёлын төв Дархан багийн нутагт байршилтай 300 хүний суудалтай 10 ажиллагсадтай 1973 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. 2013 онд их засвар хийсэн

Ажиллах хүч, салбараар


Төрийн байгууллагад 122 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Бүрэгхангай сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийлгэхээр төлөвлөсөн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 280 га Үйлдвэрлэлийн бүс 77 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1400 га Хөдөө аж ахуйн бүс 100 га Зуслангийн бүс 27 га2012 оны байдлаар 725 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 43.7 га газар өмчилж, 579 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 458.5 га газар, 20 иргэн, зуслангийн зориулалтаар 1.4га газар, 20 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар, 54 иргэн 11 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 4361 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


 ЗДТГ-ын барилга Дархан багийн нутагт байршилтай 33 ажилчидтай 2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Чанар сайн.

Сумын сор бүтээгдэхүүн


- Хорхой ааруул: Сумын малчин өрх бүр чихэртэй ааруул хийдэг. Сав баглааны асуудлыг шийдвэрлэвэл зах зээлд гаргахад боломжтой.- Айраг: Малчин өрхүүд Сайхан сумын айрагны хөрөнгийг авч айргаа исгэдэг.- Улаанбуудай: “Төлүүжин”, “Хөх чулуу” ХХК-ууд Улаан буудай тогтмол тариалдаг.- Гутал: Ж.Баянттөр ахлагчтай бүл Монгол гутал захиалгаар хийдэг.- Гэрийн мод: О.Даваадорж иргэдийн захиалгаар гэрийн мод хийж, үйл ажиллагааг нь дэмжиж сум хөгжүүлэх сангаас зээл олгосон.- Үндэсний сурын харваа

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг зөв хослуулан, хариуцлагатай уул уурхайг дэмжин, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох . Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах  Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх. Орон нутгийн нөөцөд суурилсан жижиг дунд,өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх.