ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баянхонгор аймгийн Баянхонгор сум нь 1957онд байгуулагдсан, хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Дайчин вангийн хошуу.  Номгон, Эрдэнэмандал,  Дуурсах, Угалз, Цагаанчулуут, Гэгээн шавь, Цахир, Есөнбулаг, Шаргалжуут гэсэн 9 багийн нийт 8449 өрхөд 28764  хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 20 сумаас эхнээсээ 1-д, газар нутгийн хэмжээгээр хамгийн сүүлд, хүн амын нягтралаар хамгийн өндөрт ордог.


Баянхонгор сум (хот) нь Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт сумдтай хил залган тал хээрийн бүсэд далайн түвшнээс 1845 метрийн өндөрт, 6.4 мянган хавтгай дөрвөлжин км талбай эзлэн оршино.    Сумын төв нь Хангайн нурууны баруун өмнөд салбар Номгон уулын ар хормой, Түйн голын баруун эрэг  дагуух элсэрхэг  хөрстэй тал газар оршдог, хотыг цаашид тэлж өргөжүүлэх, барилгажуулахад тохиромжтой юм.    Хот байгуулалтын үнэлгээгээр Баянхонгор хотын доорхи газар 0.7 градус налуу, хөрсний усны динамик түвшин 6.0 метрт тогтсон, хөрсний цэвдэгжилтгүй, байгалийн усан хангамж сайтай, газар чичирхийллийн 0.8 балл байгаа нь хот байгуулахад хамгийн тохиромжтой таатай нөхцөл бүрдсэн газар юм.


Нийт газар нутгийн хэмжээ 6400 га.

Мал сүрэг


482 малчин өрх, 864 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 15,9 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээнд 146237 толгой малтайгаас 171 тэмээ, 4734 адуу, 15313 үхэр, 49306 хонь,  76713 ямаа байна.

Зам тээвэр


Улаанбаатар хоттой холбогдсон улсын чанартай 620 км авто замаас Баянхонгороос Нарийнтээлийн 50 км замаас 6 км, Өвөрхангайгаас Нарийн тээлийн чиглэлийн 44 км авто зам 2013 онд ашиглалтанд орно. Говь-Алтай-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто зам дайран өнгөрдөг болно. Энд Говь-Алтайн чиглэлийн зам нь хатуу хучилттай замаар бүрэн холбогдоогүй  байна. Аймгийн төвийн дотор нийт 16 км хатуу хучилттай авто зам байгаа бөгөөд жил бүр 2 км замыг шинээр тавьж байна.  Багууд хоорондоо   шороон замаар холбогддог. Агаарын нислэгийг шөнө хийх боломжтой нисэх буудалтай.

Ус хангамж


-    1000 тоннын багтаамжтай 2 усан сан -    504000 м3  хүчин чадалтай-    Ашиглагдаж байна

Хотын цэвэр, бохирын нэгдсэн системийн байгууламжийг 2004 онд ашиглалтанд оруулснаар бохир ус зайлуулах болон ундны усны хангамжийн асуудал шийдвэрлэгдэн оршин суугчдын амьдрах таатай нөхцөл бүрдсэн. Энэхүү систем нь 16.5 км цэвэр усны шугам, 10.8 км бохир усны шугам,  ариутгах татуургын шугам, цэвэрлэх талбайн байгууламж зэргээс бүрдсэн иж бүрэн систем бөгөөд жилдээ 352800 м3  бохир усыг зайлуулах хүчин чадалтай. Цэвэр усны өргөх 2 станц хоногт 2976 м3 ус өргөх хүчин чадалтай. Эрдэнэ мандал хайрханы өвөрт байрлуулсан  1000 тонн ус агуулах багтаамжтай 2 усан сан нь жилдээ 504000 м3 цэвэр ус түгээдэг. Ундны усны гүний 3, энгийн өрхийн хэрэглээний газар тариалангийн гар худаг 178, ус түгээх байр, усан сан гидроклонки 28, усны зөөврийн 4 автомашин ажиллаж байна. Хоногт 1 хүн 25 литр ус хэрэглэж, жилд 249.112.5 м3 ус түгээж байгаа ба зөөврийн ус хэрэглэдэг 6578 өрх байна. Мөн 21 морин тэрэг шинжилгээнд хамрагдан ус зөөвөрлөдөг.

Ариутгах татуурга


Цэвэрлэх байгууламж нь  механик болон усыг татан зайлуулж хоногт 2640 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай тунгаагуур бүхий 2 га-ын 4 шүүх талбай , 4 лагийн талбайтай болно.

Цэвэрлэх байгууламж

Хүн ам, өрхийн тоо


Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд инженерийн шугам сүлжээнд холбогдсон 64 орон сууцанд 1472 өрхийн 4260 хүн амьдарч байна.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 270 бүлэгт 8431 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 237 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 83 багш хамрагдсан. Төрийн өмчийн 10 цэцэрлэгт 1624, гэр цэцэрлэг болон хувилбарт сургалтаар 290 хүүхэд, хувийн 1 цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 53,7 хувьд хүрсэн. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 19 мэргэжлээр 1424 сурагч суралцаж, 81 багш ажиллаж байна.

Сургууль -2


•    Номун далай цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байр•    Номгон 1 дүгээр багийн нутагт байршилтай. •    120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 800 хүүхэд суралцаж байна. •    50 багш, ажиллагчидтай. •    1963 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, блокон хийцтэй, төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай

Сургууль -4


•    Номгон ахлах сургуулийн хичээлийн 2-р байр•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    450 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 924 хүүхэд суралцаж байна. •    38 багш, ажиллагчидтай.•    1987онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, барилгын төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай.

Сургууль -6


•    Эрдэнэ мандал ахлах сургуулийн хичээлийн 2-р байр•    Цахир 7-р багийн нутагт байршилтай.•    126 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 340 хүүхэд суралцаж байна. •    28 багш, ажиллагчидтай. •    1975 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал муу, их засвар хийх шаардлагатай

Сургууль -8


•    Шаргалжуут тосгоны дунд сургууль•    Шаргалжуут 8-р багийн нутагт байршилтай. •    150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд суралцаж байна. •    29 багш, ажиллагчидтай.   

Цэцэрлэг -1


•    Одод 2-р цэцэрлэг•    Гэгээн шавь 6-р багийн нутагт байршилтай. •    1982 онд ашиглалтанд орсон•    90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 160 хүүхэд хүмүүжиж байна. •    18 багш, ажиллагчидтай. •    Өргөтгөл хийх шаардлагатай. •    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал муу, өргөтгөх, их засвар хийх шаардлагатай

Цэцэрлэг -3


•    Өүлэн-Эх 3-р цэцэрлэг•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 195 хүүхэд хүмүүжиж байна. •    23 багш, ажиллагчидтай. •    1975 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай

Цэцэрлэг -5


•    Багачууд 5-р цэцэрлэг•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 185 хүүхэд хүмүүжиж байна. •    20 багш, ажиллагчидтай. •    1980 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай

Цэцэрлэг -7


•    7-р цэцэрлэг•    Цагаанчулуут 5-р багийн нутагт байршилтай. •    140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 190 хүүхэд хүмүүжиж байна. •    26 багш, ажиллагчидтай. •    1993онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, хүрмэн блокон хийцтэй, төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай

Цэцэрлэг -9


•    9-р цэцэрлэг.•    Цахир 7-р багийн нутагт байршилтай. •    75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 126 хүүхэд хүмүүжиж байна. •    18 багш, ажиллагчидтай. •    2011онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон хийцтэй, төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай.

Цэцэрлэг -11


•    Гэгээхэн хувийн цэцэрлэг•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    25 хүүхдийн хүчин чадалтай, одоо 25 хүүхэд хүмүүжиж байна. •    5 багш, ажиллагчидтай. •    Төвийн шугаманд холбогдсон, төмөр бетон хийцтэй.

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байр


•    Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын дотуур байр•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    220 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 250 хүүхэд амьдарч байна. •    3 багш, ажиллагчидтай.•    1963онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал дунд, шинээр барих шаардлагатай.

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв -3


•    Дуурсах 3-рбагийн нутагт байршилтай.•    150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд суралцаж байна. •    4 багш, ажиллагчидтай. •    Төвийн шугаманд холбогдсон, чулуун тоосгон хийцтэй•    Өлзийт Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн хичээлийн 1-р байр.

Эмнэлэг


•    Оточ мандал өрхийн эмнэлэг•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    Шинээр баригдаж байгаа 6 эмч эмнэлэгийн ажиллагчидтай.•    2013 онд ашиглалтанд орно.•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон, хийцтэй, шинээр баригдаж байгаа

Өрхийн эмнэлэг -2


•    Угалз 4-р багийн нутагт байршилтай. •    31 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай•    8 эмч, эмнэлгийн ажиллагчидтай. •    1990 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон хийцтэй, цахилгааны эх үүсвэр төвийн шугаманд холбогдсон, нам даралтын зуух, зөөврийн устай, бохирын систем бие даасан, төлөв байдал дунд, шинээр барих шаардлагатай.

Өрхийн эмнэлэг -4


•   Наран мандмал өрхийн эмнэлэг                                                                              •    Гэгээншавь 6-р багийн нутагт байршилтай. •    30 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай•    7 эмч, эмнэлгийн ажиллагчидтай. •    1990 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, мод блокон хийцтэй, цахилгааны эх үүсвэр төвийн шугаманд холбогдсон, нам даралтын зуух, зөөврийн устай, бохирын систем бие даасан, төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай.

Соёл, спорт ерөнхий


Хөгжимт драмын театр 450, Хүүхдийн Тэмүүжин театр 350 хүний суудалтай,  2 театр үйл ажиллагаагаа явуулж сумын 30000 шахам хүнд урлаг соёлын үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр театрт урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй,  барааны дэлгүүр 6, хүнсний дэлгүүр 136, авто сэлбэгийн дэлгүүр 2, барилгын материалын дэлгүүр 4, ресторан бар 16,  нийтийн хоолны 26 цэг, зоогийн газар 18, үсчин гоо сайхны 5,  гутал засварын 13, оёдлын 11, нийтийн халуун усны 6 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Спорт заал


•    Биеийн тамир,  спортын газар.                                                                               •    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    600 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай•    15 ажиллагчидтай. •    1987онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон хийцтэй, төлөв байдал дунд, шинээр барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад  2347 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Баянхонгор хот нь 2012 онд Ерөнхий төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулж шинэ суурьшлын бүс бий болгохоор зураг төслийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байна. Сүүлийн жилүүдэд сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 5 жилийн хугацаанд  54 га-гаар нэмэгдсэн.Баянхонгор сумын хот тосгоны газрын өнөөгийн байдлыг га-гаар гаргавал:•    Барилга байгууламжийн дэвсгэр газар 105.7 га•    Нийтийн эдэлбэр газар 558.8 га•    Үйлдвэрийн газар 17.8 га•    Гэр хороололын газар 298.2 га газрыг тус тус эзэлж байна. Нийт 208 га хуучин эзэмшиж буй хашааны газраа 3551 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн.  7 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5.2 га, 100 иргэн зуслангийн зориулалтаар 5  га, 47 иргэн газар тариалангийн зориулалтаар 106.1 га тус тус эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал төсөл-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Тогтвортой амьжиргаа- II төсөл-    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд-    Азийн хөгжлийн банк гэх мэт

Сумын сор бүтээгдэхүүн-3


•    “Салями” хиаман бүтээгдэхүүн•    2012 оны аймгийн “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл

“Таван од” хиаман цех:

Сумын хөшөө, дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Цогтын МагсарБайгуулагдсан он: 1960 онХөшөө, дурсгалын  намтар: 1943 онд Баянбулаг сумын нутагт гарсан хурц халдварт тахал өвчнөөс  хүмүүсийн амь насыг аврах ариун үйлсэд зүтгэж алтан амиа зориулсан сувилагч Цогтын Магсарын гавъяаг мөнхжүүлэв.

Цогтын Магсар:

Сумын хөшөө, дурсгал -3


Хөшөө дурсгалын нэр: Төрийн тусгаар тогтнолын баганаБайгуулагдсан он: 1945Хөшөө, дурсгалын намтар: 1945 оны 10 дугаар сарын 20-д Төрийн тусгаар тогтнолд зориулсан модон баганыг аймгийн төвд босгосон. 1974 онд Монгол Улсыг тунхагласны 50 жилийн ойгоор шинэчлэн босгосноор энэ түүхт баганыг Баянхонгорчууд Тусгаар тогтнолын багана гэж нэрлэсэн.

Төрийн тусгаар тогтнолын  багана:

Сумын хөшөө, дурсгал -6


Хөшөө дурсгалын нэр: “Сэрэгдүр”Хөшөө, дурсгалын намтар: Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 370 жилийн ойд зориулан бүтээсэн “Сэрэгдүр”

Сумын хөгжлийн зорилт


Хуулиа дээдлэн, төрийн үйлчилгээг байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд түргэн, шуурхай чанартай, хүртээмжтэй, тасралтгүй хүргэж Засаг даргын Тамгын газрыг цомхон, мэргэшсэн албан хаагчтайгаар ил тод шудрага ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилгыг хангахдаа дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: •    Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дээдлэх•    Ард түмний нийтлэг эрх,  ашиг сонирхол, хүсэл эрмэлзэлд чиглүүлэх•    Төрийн албаны үндсэн болон бусад зарчмуудыг чанд баримтлан  ажиллана.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.622324000
Эрүүл мэнд: 0.857433333
Эдийн засаг: 0.292754285
Бусад: 0.723410000
Дэд бүтэц: 0.577700000
Байгаль орчин: 0.833335000


Баянхонгор сум нь аймгийн төвд байрладаг.•    Улаанбаатар хотоос 620  км зайтай, •    Арвайхээр хотоос 210 км зайтай•    Алтай хотоос 400 км зайтай•    Цэцэрлэг хотоос 195 км зайд байрладаг.Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт зэрэг сумдтай болон өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг.


Эх газрын эрс тэрс уур амьсгалтай, агаарын жилийн дундаж температур 0.50С, олон жилийн дундаж дулаан +10.60С, хамгийн халуун нь 7 дугаар сард тохиодог. •    1-р сарын дундаж температур -31,40 С, •    7-р сарын дундаж температур +30,20С, •    Жилийн дундаж салхины хурд 0,5м/с, •    Жилийн дундаж хур тунадасны нийлбэр 197мм хүрдэг байна.


Сумын төсвийн нийт орлого нь 141,2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 939,1 сая төгрөг, сумын өөрийн орлого 1,326 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 937,7 сая төгрөг байна. Нийт зардлын 57 хувь нь цалин,  13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22 хувийг урсгал шилжүүлэг, 8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц    Сумын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй нийт 294 аж ахуйн нэгж байгууллага, 250 ХХК, 31 хоршоо, 13 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Мөн худалдааны төвлөрсөн  3 зах ажиллаж,  эдийн засагт худалдаа, үйлчилгээний салбар голлон  Номгон,  Шаргалжуут, Содсовин, Ганбогд, Дорнынгэгээ, Гялгархайрхан, Орогнуур, Буян зэрэг томоохон худалдааны газрууд үйл ажиллагаа явуулж  байна.Сумын хэмжээгээр 2012  оны байдлаар  нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 4503.4 сая төгрөг байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 152 га-д газар тариалан эрхлэдэг. 2012 онд   110.1 га талбайд төмс, 42.0 га талбайд хүнсний ногоо, 16 га талбайд тэжээлийн ургамал тариалж байна. Жилдээ 1354.2 тонн төмс, 378.0 тонн хүнсний ногоо, 64 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 110/35/6квт-ийн 63 дэд станцтай.

Ариутгах татуурга


Шугам сүлжээг ашиглан 115 байгууллага, ААН, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон 1076 айл өрх, Ариутгах татуургын шугамын урт 10068 м, 106 худаг байна.

Дулаан хангамж


Сумын төвд 8 төвлөрсөн уурын зуух аймгийн төвийн дулаан хангамжийг шийдвэрлэж байна.  Мөн ердийн галлагаатай зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


•    Номун далай цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байр.•    Номгон 1 дүгээр багийн нутагт байршилтай. •    960 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1360 хүүхэд суралцаж байна.•    102 багш, ажиллагчидтай. •    1964 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, чанар төлөв байдал муу, шинээр барих шаардлагатай

Сургууль -3


•    Номгон ахлах сургуулийн хичээлийн 1-р байр•    Цагаанчулуут 5 дугаар багийн нутагт байршилтай. •    964 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1247 хүүхэд суралцаж байна. •    106 багш, ажиллагчидтай. •    1972 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай

Сургууль -5


•    Эрдэнэ мандал ахлах сургуулийн хичээлийн 1-р байр•    Цахир 7-р багийн нутагт байршилтай.•    840 хүүхдийн хүчин  чадалтай, одоогоор 1445 хүүхэд суралцаж байна. •    102 багш, ажиллагчидтай.•    1978 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал дунд, их засвар хийх шаардлагатай

Сургууль -7


•    Эрдэм ахлах сургууль•    Дуурсах 3-р багийн нутагт байршилтай.•    640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1464 хүүхэд суралцаж байна. •    105 багш, ажиллагчидтай. •    2009 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал бетон хийцтэй, төлөв байдал дунд, өргөтгөх шаарлагатай

Сургууль -9


•    Баян-Ойт цогцолбор бага сургууль•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 300 хүүхэд суралцаж байна. •    25 багш, ажиллагчидтай. •    1964 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал муу, шинээр барих шаардлагатай

Цэцэрлэг -2


•    Баян-Ойт цогцолбор цэцэрлэг•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 200 хүүхэд хүмүүжиж байна. •    23 багш, ажиллагчидтай.•    1964 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал муу, шинээр барих шаардлагатай

Цэцэрлэг -4


•    Одхон 4-р цэцэрлэг•    Номгон 1-р багийн нутагт байршилтай. 90 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 154 хүүхэд хүмүүжиж байна. •    20 багш, ажиллагчидтай. •    1985 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал дунд, өргөтгөх, их засвар хийх шаардлагатай

Цэцэрлэг -6


•    Цоглог 6-р цэцэрлэг•    Эрдэнэ мандал 2-р багийн нутагт байршилтай. •    90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 208 хүүхэд хүмүүжиж байна. •    24 багш, ажиллагчидтай. •    1991онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, модон хийцтэй, төлөв байдал дунд, шинээр барих шаардлагатай

Цэцэрлэг -8


•    Тагтаахай 8-р цэцэрлэг.•    Шаргалжуут 8-р багийн нутагт байршилтай. •    50 хүүхдийн хүчин чадалтай, одоо 50 хүүхэд хүмүүжиж байна. •    12 багш, ажиллагчидтай.

Цэцэрлэг -10


•    10-р цэцэрлэг•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 165 хүүхэд хүмүүжиж байна. •    19 багш, ажиллагчидтай. •    1967 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, мод, чулуун хийцтэй, төлөв байдал муу, шинээр барих шаардлагатай.

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв


•    Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн 1-р байр•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1480 хүүхэд суралцаж байна. •    90 багш, ажиллагчидтай.•    1963онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, аж ахуйн аргаар баригдсан, чулуун тоосго, модон хийцтэй, шинээр барих шаардлагатай.

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв -2


•    Өлзийт Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн хичээлийн 2-р байр•    Гэгээн шавь 6-р багийн нутагт байршилтай. •    300 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 320 хүүхэд суралцаж байна. •    14 багш, ажиллагчидтай. •    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй

Эрүүл мэнд ерөнхий


Суманд улсын төсвийн 7 өрхийн эмнэлэг, 8 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 14  их эмч, 25 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 1749  хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 643, осол гэмтэл 103, халдварт өвчлөлийн 1134  тохиолдол гарсан байна.

Өрхийн эмнэлэг


•    Оточ номгон өрхийн эмнэлэг•    Эрдэнэмандал 2-р баг, Дуурсах 3-р багийн нутагт байршилтай.•    32 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай•    7 эмч, эмнэлгийн ажиллагчидтай.•    2001онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, нам даралтын зуух, зөөврийн устай, бохирын систем бие даасан, тоосгон хийцтэй, төлөв байдал дунд, өргөтгөх шаардлагатай

Өрхийн эмнэлэг -3


•    Супрессор өрхийн эмнэлэг                                                                                    •    Цагаанчулуут 5-р багийн нутагт байршилтай. •    30 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай•    9 эмч, эмнэлгийн ажиллагчидтай. •    1990 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, мод, блокон хийцтэй, цахилгааны эх үүсвэр төвийн шугаманд холбогдсон, нам даралтын зуух, зөөврийн устай, бохирын систем бие даасан, төлөв байдал дунд, шинээр барих  шаардлагатай.

Өрхийн эмнэлэг -5


•    Энх бүрд өрхийн эмнэлэг                                                                                       •    Цахир 7-р баг, Есөнбулаг 9-р багийн нутагт байршилтай. •    35 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай•    7 эмч, эмнэлгийн ажиллагчидтай. •    1980 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон хийцтэй, цахилгааны эх үүсвэр төвийн шугаманд холбогдсон, нам даралтын зуух, зөөврийн устай, бохирын систем бие даасан, төлөв байдал муу, шинээр барих шаардлагатай.

Хүүхэд залуучуудын төв


•   Хүүхэд, залуучуудын төв                                                                                         •   Номгон 1-р багийн нутагт байршилтай.•    646 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, Номын сан, Хүүхдийн Тэмүүжин театр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс зэрэг 3 газар үйл ажиллагаа  явуулдаг. •    3 байгууллага нийт 47 ажиллагчидтай. •    2009 онд ашиглалтанд орсон•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон хийцтэй, төлөв байдал сайн.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд Намдал чойнхорлон хийд, Гон гандан  дэдлин хийд, Авралын үг гэсэн 3 сүм хийд байдгаас будда 2, христ 1 сүм байна. Эдгээр хийдүүдэд нийт 39 лам хуврага, санваартан ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал


2012 онд дунджаар  7009  хүн  ямар нэгэн ажил эрхэлж байгаа нь хөдөлмөрийн насны нийт хүний 24.3 хувь ажлаар хангагдсан гэсэн  үзүүлэлт  юм. Ажил эрхлэгчдийн  50.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй сумын 951 иргэдийн дэлгэрэнгүй бүртгэл шинэчлэгдэн гарсан байна. Ажил эрхлээгүй хүний 50.3 хувь, хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1196 хүний 704 буюу 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна.Ажил эрхлээгүй 6901  хүний 3873 нь эмэгтэйчүүд, хөдөлмөрийн насны 2924  хүн ЕБС болон их, дээд сургууль, МСҮТ–д суралцаж байгаагийн 1563 нь эмэгтэйчүүд байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар ажил эрхлээгүй хүний 56.1 хувь, хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 951 хүний 487  буюу 52.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

Засаг даргын тамгын газар


-    ЗДТГ-ын барилга-    Номгон 1-р багт байршилтай-    40 ажиллагчидтай-    1986 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга.-    Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Сумын сор бүтээгдэхүүн


•    Эсгий бүтээгдэхүүн•    2007 онд Монгол Улсын Засгийн Газрын “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төслийн Үндэсний хэмжээний шилдэг бүтээгдэхүүн•    2004 онд Японы Ойта мужийн “Нэг тосгон- нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг дэмжих нийгэмлэгийн тэргүүний өргөмжлөл, цом•    2005 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Үндэсний холбооны өргөмжлөл•    2007 онд “Булган-2007” Хангайн бүсийн түншлэл үзэсгэлэнгээс “Орон нутгийн шилдэг бренд” өргөмжлөл•    2009 онд “Орхон-2009” Хангайн бүсийн түншлэл үзэсгэлэнгээс “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” өргөмжлөл•    2005 онд “Хонгор нутгийн хуралдай 2005” үзэсгэлэнгээс оны шилдэг бүтээгдэхүүн•    2009 онд Аймгийн шилдэг бренд бүтээгдэхүүн•    2002-2012 оны жил бүрийн аймгийн Шилдэг бүтээгдэхүүн

“Хонгорын сор” хоршоо Эсгий урлал:

Сумын сор бүтээгдэхүүн -4


•    “Монгол хатадын жор” хийцтэй цай•    2012 оны Аймгийн “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”  Өргөмжлөл

“Мөнх нар” цех:

Сумын хөшөө, дурсгал-2


Хөшөө дурсгалын нэр: Пагмын АюушБайгуулагдсан он: 2006Хөшөө, дурсгалын намтар: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 6 дугаар сарын 55 дугаар тогтоолоор cпорт хороог Монгол Улсын арслан Пагмын Аюушийн нэрэмжит болгож, 2006 оны 6 дугаар сарын 13–ны өдрийн 184 дүгээр захирамжаар уг хөшөөг Биеийн тамир спортын хорооны өмнөх талбайд босгосон.

Пагмын Аюуш:

Сумын хөшөө, дурсгал -4


Хөшөө дурсгалын нэр: Баянхонгор бурханХөшөө, дурсгалын намтар: Ардын урлагийн их наадам, залуучуудын урлаг спортын уулзалт, 3-н үеийн чуулга зохиогдож Баянхонгор бурханыг  “Эрдэнэмандал” хайрханы оройд залж байрлуулсан.

Баянхонгор бурхан:

Сумын хөшөө, дурсгал -7


Хөшөө дурсгалын нэр: Хүрэл тогооХөшөө, дурсгалын намтар: Баянхонгор аймаг дахь Түүх угсаатны зүйн музейн үүдэн дэх   хүрэл тогоо

Хүрэл тогоо:

Сумын онцлог


Дэд бүтэц сайн хөгжсөн үүний дотроос Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон. Цахилгаан эрчим хүч 2005 онд төвийн эрчим хүчний системтэй Баянхонгор 110/35/6квт-ын дэд станц, 589.5 км цахилгаан дамжуулах агаарын шугамаар төвийн эрчим хүчний системд холбогдож байнгын найдвартай эх үүсвэртэй болсон. Байгалийн цэвэр усны нөөц ихтэй Түйнголын хөвөөнд байрласан. Цэвэр ус хангамжийн эх үүсвэр нь гүний 2 худагтай, цагт 125 м3 хүчин чадалтай насос суурилагдсан. Шинээр  1000 м3 багтаамжтай 2 усан сангийн өргөлтийн систем ашиглалтанд орж байгаа. Шөнийн нислэг хийх бүрэн боломжит агаарын тээврийн нисэх буудалтай. Хотын суурьшлын бүсэд нийцсэн дэд бүтэц, зам талбай, барилгажилт хөгжсөн хүн амын нягтаршил ихтэй, орон сууц, хот төлөвлөлт бүрэн хөгжсөн  хот болно.