ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Жонвангийн хошуу. Булган, Элгэн, Идрэн, Улаан Үзүүр гэсэн 4 багийн нийт 739 өрхөд 2576 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 20 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог, хүн амын нягтралаар хамгийн бага сум юм.


Хуурай сэрүүн зунтай, хахир өвөлтэй.-    1 дүгээр сарын дундажтемператур -31,3  С-    7 дугаар сарын дундажтемператур +27,9 С-    Жилийн дундаж салхины хурд 2,2 м/с-    Жилийн хур тунадасны нийлбэр 99 мм


Тус суманд албан ёсны бүртгэлтэйгээр Аж таван уулс, Бүст хишиг, БНЭ, Бай Баян–Өндөр, Итгэлт-Өлзий гэсэн 5 хоршоо, Гурван голын хишиг, Гурван цэнхэрийн малчин, Булган хурд гэсэн 3 ХХК, нийт 8 ААН, Дэлгүүр 30, тоглоомын газар 2, буудал 2, хоол үйлчилгээний газар 1, НӨАТ төлөгч 4 ШТС тус тус тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Сумын төсвийн татварын нийт орлого нь 95 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн  шилжүүлэг 12,8 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 82,2  сая төгрөгийн орлогоос нийт орлого нь бүрдэж байна. Төсвийн 6 байгууллага 1152,9 сая төгрөгийн санхүүжилт авч зарцуулжээ.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 6 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 3 тонн төмс, хүнсний ногоо хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй. Сумын төв дизель станц, сэргээгдэх эрчим хүчтэй боловч цахилгааны хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна.

Ариутгах татуурга


Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжгүй.

Хүн ам, өрхийн тоо


Сумын хүн амын 57 хувь нь залуу болон дунд насныхан, 37 хувь нь хүүхэд, 6 хувь нь ахмадууд байна. Тус сум нь БНХАУ–тай хил залгаа оршдог, хилийн боомтгүй, нийт хүн амын 35 хувь нь сумын төвд амьдардаг.

Орон сууцны хангамж


Сумд 21 өрх хувийн орон сууцтай. Бусад өрх монгол гэрт амьдарч байна.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 19 бүлэгт 519 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 30 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 98.8 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдаж байна.

Дотуур байр


Баян-Өндөр сумын 9-н жилийн дунд сургуулийн дотуур байр 65-77 хүүхэд хүлээн авдаг. Хүүхдийн амьдрах 17-н тасаг, гар угаах 2 өрөө, угаалгын газар 1 тус тус ажиллаж байна. Тогооч 2, үйлчлэгч 1, жижүүр 4, галлагч 3 үйлчилгээг үзүүлж байна.80 хүүхдийн хүчин чадалтай дотуур байранд одоогоор 78 малчны хүүхэд амьдарч байна. Цутгамал төмөр бетон хийцтэй, их засварт орох шаардлагатай барилгатай.

Эрүүл мэнд ерөнхий


Суманд 9 ортой эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна. 2012 онд нийт 60 хүүхэд мэндэлж, эхийн болон нярайн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 293, осол гэмтэл 18, халдварт өвчлөлийн  3 тохиолдол гарсан байна.

Эмнэлэг


Шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилга.

Соёлын төв


-    Соёлын төв-    Булган 3 багийн төвд байршилтай-    150 хүний суудалтай-    7 ажиллагчидтай2010 онд ашиглалтанд орсон  хөөсөн хавтан хийцтэй, зориулалтын барилга. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн /13000 номтой/ үйлчилгээ, музей зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна

Ахуй үйлчилгээний төв


Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 30 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, халуун ус, үсчин гоо сайхны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 137 хүн ажиллаж байна.

Хот, байгуулалт, газрын харилцаа


Баян–Өндөр сумын төв нь Засаг захиргаа-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 оны орон нутгийн төсвийн санхүүжилтээр санхүүжүүлж хийлгэхээр төлөвлөж байна.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын төв рүү суурьших өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 8.6 га-гаар нэмэгдсэн. 2012 оны байдлаар 288 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 27.8 га газар өмчилж, 379 иргэн өвөлжөө, хаваржаа, худалдаа үйлчилгээний зориулалтаар 202 га газар, 3 иргэн, 1 аж ахуйн нэгж ШТС-ын зориулалтаар 3.5 га газар, 4 иргэн төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 6.2 га газар эзэмшиж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:-    Барилгажсан талбай 18,2 га-    Нийтийн эдэлбэрийн газар 177,8 га-    Гэр хороолол 49 га

Засаг даргын тамгын газар


2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 2013 онд ашиглалтад орно

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Тогтвортой амьжиргаа II-төсөл -    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын дурсгалт газар


Говийн баавгай буюу мазаалай нь элхий дээр зөвхөн Монголын говьд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг Шар хулс, Цагаан бургас хэмээх газруудад цөөн тоогоор амьдарч байна.

Сумын дурсгалт газар


Эртний хүн орогнож байсан Чулуун ширээ, сандал бүхий хадны агуй.

Якутын агуй:

Сумын онцлог


-    Залала жинстийн удмын нутгийн цагаан ямаатай -    Тэмээн сүргийг үржүүлэхэд зохицсон өргөн уудам нутагтай. -    Байгалийн баялаг, ашигт малтмалын  нөөц ихтэй-    Мал аж ахуйн түүхий эд боловсруулахүйлдвэр байгуулах нөөцтэй

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.656779000
Эрүүл мэнд: 0.833188333
Эдийн засаг: 0.298142857
Бусад: 0.963375000
Дэд бүтэц: 0.192416666
Байгаль орчин: 0.833335000


Далайн түвшнээс дээш 1350-2450 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн нурууны салбар уулсын урд үзүүрт Говь хээрийн бүсэд багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий говь, цөл бүхий тогтоцтой мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Мал сүрэг


429 малчин өрх, 137 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 76.6 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр нийт 97492 мал тоологдсон. Үүнээс үхэр 140, адуу 768, тэмээ 3130, хонь 13844, ямаа 79610 болно.

Зам тээвэр


Сумын газар нутаг улсын чанартай болон сайжруулсан засмал авто зам байхгүй. Багууд шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 600 л багтаамжтай 2 усан сан, 3 тн/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, Албан байгууллагууд харьяа нам даралтын уурын зуухаар халаалтаа хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


-    Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль-    Булган 3 багийн төвд байршилтай-    320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 519 хүүхэд суралцаж байна. 56 багш, ажиллагчидтай 1984 онд ашиглалтанд орсон

Цэцэрлэг


-    Дэгдээхэй” цэцэрлэг -    Булган багт байршилтай-    90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 131 хүүхэд хүмүүжиж байна-    16 багш, ажиллагчидтай-    1989 онд ашиглалтанд орсон.

Эмнэлэг


-    Эрүүл мэндийн төв-    Сумын төв Булган 3-р багт  байршилтай 9 ортой-    2 их эмч, 6 бага эмч, 6 сувилагч, 1 эмийн санч нийт 27 ажиллагчидтай-    1982 онд ашиглалтанд орсон.

Соёл, спорт ерөнхий


Соёлын төвийн барилга нь хөөсөн хийцтэй 2010 онд ашиглалтанд орсон 150 суудалтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, музей зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж байна.

Шашин сүм хийд


Амарбуянтын хийд анх байгуулагдах үедээ 10.000 гаруй ламтай, 300 гаруй барилга байгууламж, сүм дугантай монголдоо 3-т ордог томоохон хийд байсан. Хийдийг хэлмэгдүүлэлтийн үед сүйтгэсэн ч 1990 онд дахин сэргээж, 2008 онд Гэгээнтэнээ тодруулан одоо Энэтхэг улсад суралцуулж байна. Одоо 7 лам ажилладаг.

Спорт заал


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 107 байна. Нийт ажилгүй иргэдийн 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 21.56 хувийг дээд, 9.63 хувийг тусгай дунд,  48.66 хувийг бүрэн дунд, 9.36 хувийг бүрэн бус дунд, 10.7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. Сумын нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгч иргэдийг халамжийн үйлчилгээний төрөл тус бүрээр авч үзвэл тэтгэвэр, тэтгэмжид 82 иргэн нөхцөлт мөнгөн тусламжид 96 иргэн хамрагдаж байна.

Засаг даргын тамгын газар


-    ЗДТГ-ын барилга.-    Булган багт байршилтай.-    21 ажиллагчидтай.-    1963 онд ашиглалтанд орсон.-    Ашиглалтын хугацаа дуусч актлагдсан.

Цагдаагийн тасаг


Сумын сор бүтээгдэхүүн


Ингэний ундаа, Ингэний боз

Сумын дурсгалт газар


Баян-Өндөр сумын 1-р багийн нутагт байрлах энэхүү байгалийн үзэсгэлэнт газар нь өвөлдөө битүү мөсөөр хучигдаж, хавартаа төрөл бүрийн усны шувууд  чуулдаг эргэн тойрон хадан хясаагаар хүрээлэгдсэн өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газар юм.

Өгөөмөрийн хөндий:

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:-    Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх-    Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх-    Малаас гаралтай түүхий эд болон байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмалыг түшиглэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх-    Мал аж ахуйн салбарт “Идрэнгийн цагаан” шилмэл омгийн ноолуурын чиглэлийн ямаа, “Хос зогдорт бор” ноосны  чиглэлийн тэмээн сүрэгтэй. Дээрх 2 омгийг шилмэл омгоор батлуулах судалгааны ажил хийх, түүн дээр тулгуурлан ямаа, тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх,-    Тус сумын нутагт байдаг ховордож байгаа болон нэн ховор мазаалай, хавтгай, хулан, тарвага, аргал, янгир  зэрэг ан амьтад, байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх-    Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх