Хуурайдуу халуун зунтай, цас ихтэй хүйтэн өвөлтэй.- 1 дүгээр сарын дундаж температур -25 С- 7 дугаар сарын дундаж температур +20 С - Жилийн дундаж салхины хурд 5-10 м/с- Жилийн хур тунадасны нийлбэр 180 мм
Сумын хэмжээгээр нийт 182,2 мянган мал тоологдсоноос 549 малчин өрх, 611 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 83,2 хувийг эзэлж байна.
Аймаг, сум, багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 40 м3 багтаамжтай 1 усан сан, 55м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 55м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжөөр ус түгээж байна.
Сумын төвд 5 албан байгууллагыг тус тусын нам даралтын зуухаар халаалтаа хангаж байна.
Төрийн өмчийн “Наран” цэцэрлэгт 30 хүүхэд, явуулын цэцэрлэгт 25 хүүхэд, явуулын сургалтанд 85 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 60 хувьд хүрсэн.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөж байна. 2012 оны байдлаар 17 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1,28 га газар өмчилж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 19,32 га газар, 296 иргэн, 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 48 га газар эзэмшиж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- Суурьшлын бүс: 88 га- Гэр хорооллын бүс: 27,6 га- Орон сууцны бүс: 13,3 га- Нийтийн эдэлбэрийн газар: 47 га
- Малын индексжүүлсэн даатгал- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа II-төсөл - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:- Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх - Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах - Нийгмийн дэд бүтэц. Нийтийн халаалтыг шийдвэрлэх хувийн орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх- Аймгийн төвөөс иргэдийг сумын төвд татан суурьшуулах - Алтны орд газруудыг түшиглэн сумын хөгжих нөхцөл бололцоог нэмэгдүүлэх
Боловсрол: | 0.550000000 |
Эрүүл мэнд: | 0.696826666 |
Эдийн засаг: | 0.277301428 |
Бусад: | 0.746815000 |
Дэд бүтэц: | 0.272733333 |
Байгаль орчин: | 0.830945000 |
Далайн төвшинээс дээш 2250 м өргөгдсөн.Газар хөдлөлийн эрчим 8 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Сумын хэмжээнд нийт 14 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ явуулжээ. Сумын хэмжээнд 2012 онд төсвийн байгууллагууд санхүүгийн дэмжлэгээр 510,332 сая төгрөг, татварын орлого 83 сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Сумын хэмжээгээр жилд 2120 га талбайд төмс , 14,1 га талбайд хүнсний ногоо , 8,5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 220267 тонн төмс, 10112 тонн хүнсний ногоо, 18238 тонн тэжээлийн ургамал хураан авлаа.
Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Ариутгах татуурга цэвэрлэх байгууламж байхгүй
Сумын хэмжээнд иргэд амины орон сууц, гэрт амьдардаг. 1965-1972 оны хооронд баригдсан 4 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 126 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 26 хувь, суурь боловсролын хамран сургалт 38 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.
Суманд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 45 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 565, осол гэмтэл 10, халдварт өвчлөлийн тохиолдол 45 байна.
1957 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 41 байна. Нийт ажилгүй иргэдийн 68,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 4 хувийг дээд, 10 хувийг тусгай дунд, 64 хувийг бүрэн дунд, 20 хувийг бүрэн бус дунд, 2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Байхгүй
• Аймгийн төвд ойрхон цахилгааны эх үүсвэрт бүрэн холбогдсон• Мал аж ахуйн бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэр байгуулах боломжтой• Байгалийн баялаг ихтэй