ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Анх 1925 онд орон нутгийн захиргааны хуваарилалт, зохион байгуулалтыг шинэчлэхэд Цэцэрлэг мандал уулын аймгийн Эрдэнэбандид хутагтын шавь Ламын гэгээний  Баянзүрх уулын хошууны харьяа Баян, Булаг, Будант, Гүн Өлзийт, Тариат, Тооромт, Элгэн, Эрхэт зэрэг 10 сум байгуулагдсаны дотор Баян,  Булаг гэсэн хоёр жижиг сум буй болон эдүгээгийн Баянлиг сумын шав тавигджээ. Тус сум Их Халбагант, Баян-Аараг, Бага баян, Их баян, Хатансуудал гэсэн 5 багийн нийт 960 өрхөд 3479 хүн амьдарч байна. Хүн амын тоогоор Баянхонгор аймагтаа 5-рт, газар нутгийн хэмжээгээр 3-рт ордог.


Говь нутгийн бор хөрстэй. Хоолой төв хэсгээрээ хужирлаг, мараалаг бор хөрстэй. Бор хөрс нь ихэвчлэн 800-1800 мм-ийн өндрийн түвшинд 10-25 хувь тусхаг бүрхэцтэй. Монгол  өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана, багалуур  зэрэг ургамал сийрэг ургадаг. Лидэр, цулхир, морин шарилж, чихэр өвс, хар өвс, хулангийн ундаа, гоёо, сороол лантанз, зэрлэг сахилдаг зэрэг 29 төрлийн эмийн ургамалтай. Заг, тоорой, сухай, хайлаас, улиас, бургас зэрэг 6 төрлийн модтой. Хармага, тэмээн хөх, үзмийн мод, бажуун, гоёо зэрэг жимстэй.  Дэлхийд нэн ховордож “Улаан ном”-нд  орсон хавтгай, хулан, аргал, угалз,   янгир, ирвэс, шилүүс, хар сүүлтээс гадна цагаан зээр, чоно, үнэг, хярс, дорго, суусар  элбэг. Усны,  уулын махчин,  энхийн зэрэг 20  гаруй  төрлийн шувуутай. Могой, сарваалж, ямаан ууц, цагаан тэмээ зэрэг айдаст 8 төрлийн амьтантай. Тус сумын нутагт алт, зэс, оюу, болор, хаш, алмааз зэрэг 13 төрлийн эрдэс чулуу баялагтай. Шохойн чулуу, өнгө бүрийн шороон будаг зос, шар шавар, элс, хайраг зэрэг барилгын материалын нөөц арвинтай.


Нийт газар нутгын хэмжээ: 1191767га

Мал сүрэг


Тус сум нь 960 өрх 3479 хүн амтай, 134821 толгой малтай. Үүнээс тэмээ 14255, адуу 2185, үхэр 703, хонь 19519, ямаа 98159-ийг 2012 оны жилийн эцсийн байдлаар тоолуулсан байна. Жилд дундажаар тэмээний ноос 63 тн, хонины ноос 19,4 тн, ноолуур 25 тн, арьс 7483, хонины нэхий 2484, шир 380 ширхэгийг зах зээлд борлуулсан байдаг.

Цахилгаан хангамж


Төвийн эрчим хүчинд холбогдсон.

Ариутгах татуурга


Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Сургуулийн 100 хүүхдийн дотуур байр зэрэг байгууллагууд бохир усны шугам, худагтай. Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Хүн ам, өрхийн тоо


Сумын хүн амын 41.3 хувийг хүүхдүүд, 52.1 хувийг залуу болон дунд насныхан, 6.6 хувийг ахмад настнууд эзэлж байна.

Орон сууцны хангамж


Сумын хэмжээнд албан байгууллагад харъяалалтай 5 орон сууцны зориулалттай барилга байдаг, 26 иргэн хувийн сууцтай, бусад иргэд гэрт амьдардаг. Дээрх орон сууцнуудыг инженерийн бүрэн хангамжтай болгох шаардлагатай байгаа. Мөн ТАХ-ыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах шаардлагатай.

Ерөнхий боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 27 бүлэгт 699 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 23 иргэн суралцаж байна. ЕБС-ийн хамран сургалт 100 хувьтай. Мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Дэгдээхэй цэцэрлэгт 130 хүүхэд, гэр цэцэрлэгээр явуулын багшийн сургалтад 20 хүүхэд, ээлжийн бүлгийн сургалтад 45 хүүхэд тус тус хамрагдаж СӨБ-ийн хамран сургалт 82,3 хувьтай байна.

Эрүүл мэнд ерөнхий


2005 онд ашиглалтанд орсон 10 ортой 1 эрүүл мэндийн төв, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч 32 эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 209 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа


Хот байгуулалт, газрын харилцаа: Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн. Тус сум нь 1191591 га нутаг дэвсгэртэй. 2012 оны байдлаар 209 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20,4 га газар өмчилж, төрийн байгууллагын эзэмшлийн 61,57 га газар, АА-н нэгжийн барилга байгууламжийн дэвсгэр газрын 165,2 га газар, иргэний эзэмшлийн зориулалтаар 294,19 га газрыг тус тус эзэмшиж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- Орон сууц, олон нийтийн бүс 349,44 га - Үйлдвэрийн бүс 87,36 га

Суманд хэрэгжиж буй төсөл


-    Малын индексжүүлсэн даатгал-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл-    Тогтвортой амьжиргаа II-төсөл -    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө, дурсгал


Цагаан агуй

Байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын газрууд ихтэй. Тухайлбал: Чулуун зэвсгийн үед 750,0 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан Цагаан агуй, зэс хайлуулж байсан Зоог, Зуухын зуух, 500 гаруй сүг зураг бүхий галерейтэй Их баян уулын Бичигт хад зэргийг улсын тусгай хамгаалалтанд авсан. Аймгийн хамгаалалтанд 1936 оны Нямбаны туурь, Байшингийн эрүүний толгойн Цонжийн туурь байдаг. Зуух, Ширээгийн шавар арслан цонж, ханьсах уулгүй “Хатан суудал”, Тойт хөх толгойн заган бунхан, элсэн говийн зуун модны 100 тоорой, Нүүрст тээг, Хөшөө чулуу, Зайсангийн хөндий, Балгантайн агуй, Баруун хатавчийн удган мод, Шозонгийн домогт агуй, Чандмань хайрхан, Ханан ухаагийн шоо чулуу, Цохын амны Алмаазан хад зэрэг олон дурсгалт газартай. Эдгээрийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь Хүний хөгжлийг дээдлэсэн төрийн цогц үйлчилгээтэй, уламжлалт мал аж ахуй газар тариаланг эрчимжүүлсэн байгальд ээлтэй шинэ технологи бүхий үйлдвэр, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн манлайлагч сум болох зорилго тавьж дараах тэргүүлэх чиглэлийг зорилтоо болгон ажиллаж байна. Үүнд• Хүний хөгжлийг хангахуйц төрийн үйлчилгээний орчинг цогцоор сайжруулах• Бүс нутагт тохирсон дэд бүтцийг бүрдүүлэх• Орон нутгийн нөөц, орчин үеийн шинэ технологид тулгуурласан ЖДҮ-ийг хөгжүүлэх  • Уламжлалт мал аж ахуйг газар тариалантай хослуулан эрчимжүүлж хөгжүүлэх• Байгалийн тэнцвэрт байдлыг хангаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.921848000
Эрүүл мэнд: 0.795583333
Эдийн засаг: 0.262387142
Бусад: 0.978660000
Дэд бүтэц: 0.573366666
Байгаль орчин: 1.000000000


Баянхонгор аймгийн өмнөд хэсэгт:•    Улаанбаатар хотоос 745км•    Баянхонгор аймгаас 210 км зайд байрладаг      Тус сум урд талаараа Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай, баруун болон хойд талаараа өөрийн аймгийн Баянговь, Богд сумтай, зүүн хойд болон зүүн талаараа Өвөрхангай аймгийн Богд сумтай тус тус хиллэдэг.


Цаг уурын нөхцөл: Говийн бүсэд багтдаг эх газрын эрс тэс уур амьсгалтай.-    1 дүгээр сарын дундаж температур -29,9°С-    7 дугаар сарын дундаж температур   +35,8°С-    Жилийн дундаж салхины хурд 4,3 м/с-    Жилийн хур тунaдасны нийлбэр 59,2 ммИхбаян болон Их Халбагантын уулсуудаар хүрээлэгдсэн өргөн уудам тал хоолойтой тул өвлийн цагт жавар хуримтлагдаж ус хурж, зуны цагт маш халуун болж хавар салхины хүч нэмэгдэж 12-28м/с хүртэл шуурдаг.


Сумын төсвийн татварын нийт орлого нь 143,3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн  шилжүүлэг 1383.7 сая төгрөг, сумын төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого 0.7 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь  1384.4 сая төгрөг байна.

Газар тариалан


Төмс хүнсний ногоо 12 га, улаан буудай 0,2га, тэжээлийн ургамал 1 га-д тариалж, улаанбуудай 0,3 тн, төмс 70 тн, хүнсний ногоо 33 тн-ыг хурааж, 72,3 тн хадлан бэлтгэсэн. Жилд дундажаар 3,8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой.

Ус хангамж


Сумын төвд ундны цэвэр усны эх үүсвэрийн 3 гүн өрмийн худагтай. 1 гүн өрмийн худагт ус зөөлрүүлэх цэнгэгжүүлэх төхөөрөмж тавигдсан. Усыг шууд худгаас түгээж байна. Дээрх худгуудаас 400 гаруй өрх, 8 албан байгууллага, 6 АА-н нэгж ундны болон ахуйн усны хэрэгцээгээ хангаж байна.

Дулаан хангамж


Сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, ахлах сургууль, сургуулийн дотуур байр, ХААН банк, Мэдээлэл холбоо сүлжэээний газар, Цагдаагийн тасаг, зочид буудал  зоогийн газар зэрэг байгууллагууд нийт 16 нам даралтын зуух, айл өрх 4 нам даралтын зуух ашиглаж дулааны хэрэгцээгээ хангаж байна. 

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос 750 км алслагдсан, нийт иргэдийн 29.8 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


-    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль-    Хатансуудал багийн төвд байршилтай -    320 хүүхдийн хүчин чадалтай, тогтмол 2 ээлжээр хичээллэдэг. Одоо 694 хүүхэд сурч байна.-    1984 онд ашиглалтанд орсон, Блокон хийцтэй барилга-    Ашиглалтад орсноос хойш их засвар хийгээгүй. багтаамж муутай дотуур байрандаа хичээллэдэг, өргөтгөл хийх, сургуулийн дээврийг бүрэн засварлах  шаардлагатай. -    68 ажиллагчидтай

Соёлын төв


• 1989 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай • Хатансуудал багийн төвд байршилтай • 2010 онд 50,0 сая төгрөгөөр хэсэгчилсэн их засвар хийгдсэн. • 5 ажиллагчидтай • Засаг даргын Тамгын газар контор байхгүй учир соёлын төвд байрладаг.

Ажилгүйдэл, ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 31 байна. Нийт ажилгүй иргэдийн 71 хувь эмэгтэй, 29 хувь эрэгтэй, Бүртгэлтэй иргэдийг боловсролын түвшингээр үзвэл 29 хувь нь дээд, 12,9 хувь нь тусгай дунд, 48.3 хувь нь бүрэн дунд, 9.8 хувь нь суурь боловролтой болон боловсролгүй иргэд байна.

Засаг даргын тамгын газар


Сумын Засаг даргын Тамгын газар өөрийн байр байхгүй соёлын төвд байрладаг.

Сумын сор бүтээгдэхүүн


“Нэг баг-Нэг шилдэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанаас Баянлиг сумын ингэний ундаа 2006 онд экологийн цэвэр бүтээгдэхүүн, 2007 онд эрэлт ихтэй, нэрд гарсан бүтээгдэхүүн, 2008 онд шилдэг бүтээгдэхүүн, 2009 Гран-При бүтээгдэхүүн, 2010 онд шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүний шагналыг тус тус хүртсэн байна.

Ингэний ундаа

Сумын хөшөө, дурсгал


Бичигт хад

Сумын онцлог


- 2010 онд тус сум Монгол Улсын хэмжээнд тэмээгээ өсгөсөн тэргүүний сумаар шалгарч, тэмээн сүргийн тоогоор улсад 2-р байранд орж байсан. Тэмээнээс авах ашиг шимийг үйдвэрлэн, боловсруулж зах зээлд нийлүүлэх- Дээрх түүх дурсгалт газруудыг түшиглэж аялал жуулчлал хөгжүүлэх- Байгалийн баялаг арвинтай.