Баянговь сум нь Говь –Алтайн нурууны гол хэсэг 2557 метр өндөр Баянцагаан, 3957 м өндөр Их Богд уулын хөндий буюу Их Богд уулынхаа баруун урд талд газар зүйн бүс, бүслүүрийн хувьд цөлийн бүс бүслүүрийн хувьд цөлийн бүсийн хээржүү цөлд хамаарах бөгөөд далайн төвшнөөс дээш 1620 м өндөрт оршдог.
Нийт газар нутгийн хэмжээ 466159 мян.м2
Сумын хэмжээгээр нийт 98937 мянган мал тоологдсоноос тэмээ 1996, адуу 1791, үхэр 437, хонь 11353, ямаа 83355 байна. 451 малчин өрх, малгүй 209 өрх байгаа нь сумын нийт өрхийн 26,6%-ийг малгүй өрх эзэлж байна
Улаанбаатар хот руу Өвөрхангай аймаг хүртэл 330 км газар шороон зам, Баянхонгор аймаг хүртэл 247км газар шороон замаар, багууд хоорондоо мөн шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худгаас сумын төвийн иргэд ундны усаа авдаг байна.
Сумын хэмжээнд 12 айл орон сууцтай ба иргэд өөрсдийн хувийн сууц барин амьдарх хандлага их болсон байна. Ихэнх айл өрхүүд гэр сууцанд амьдардаг.
2012-2013 оны хичээлийн жилд ЕБС-д 432, СӨБ-д 70 хүүхдийг нийт 69 багш, ажиллагсад сурган хүмүүжүүлж байна. Сургуулийн дотуур байранд малчин өрхийн 70 хүүхэд амьдарч байна.
Суманд улсын төсвийн 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч 12 эмнэлгийн тусгай мэрэгжилтнүүд нийт 25 орон тоотой ажиллаж байна. 2012 онд 79 хүүхэд шинээр мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэлгүй ажиллаа. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчин 539, осол гэмтэл 34, халдварт өвчний 1 тохиолдол гарсан байна.
Сумын ядуурлын түвшин 2011 онд 20,6%, 2012 онд 6,3% байна. /Хүнс тэжээлийн талонд хамрагдсан өрхийн тоотой харьцуулснаар/ Ажилгүйдлийн түвшин бодит ажилгүйдэл 15,1% албан ёсны ажилгүйдлийн түвшин 18% байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 65. Үүнээс эм -25 байна. Боловсролын хувьд дээд боловсхолтой- 11%, бүрэн дунд боловсролтой -21, бүрэн бус болон бага боловсролтой-34 байна.
• ЗДТГ-ын барилга нь 1989 онд ашиглалтанд орсон• Блокон хийцтэй зориулалтын барилга• ЗДТГ-ын байр 9 өрөөтэй, • 26 албан хаагчид нэг өрөөнд олноор суудаг• Багтаамж хүрэлцээ муутай өргөтгөх шаардлагатай байна
Сумын онцлогТус сум нь байгалийн баялаг болох алт, зэс молибдений нөөцтэй. ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэр байгуулах боломжтой.
Боловсрол: | 0.692975000 |
Эрүүл мэнд: | 0.825441666 |
Эдийн засаг: | 0.280500000 |
Бусад: | 0.671655000 |
Дэд бүтэц: | 0.236116666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Олон жилийн дундаж агаарын температур нь нэмэх 4,3 градус орчим байдаг бөгөөд жил бүр харилцан адилгүй байх боловч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Өвлийн улирал 11 дүгээр сарын эхнээс 110-120 орчим хоног үргэлжлэнэ. Хаврын улирал 2 дугаар сарын сүүлчээс эхэлж 70,80 хоног үргэлжилдэг. Хавартаа салхи шуургатай, хур тунадас багатай, цаг агаарын байдал нилээд тогтворгүй байдаг. - 1 дүгээр сарын дундаж температур -30,3 С- 7 дугаар сарын дундаж температур +33,5С- Жилийн дундаж салхины хурд 3,9 0С- Жилийн дундаж хур тундасын хэмжээ 71 мм
Сумын хэмжээнд нийт 10 аж ахуйн нэгж, хоршоо, 1 ТББ үйл ажиллагаа явуулж нийт 46 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн жилдээ 5700,0 төгрөгний орлогыг сумд оруулж байдаг. 2012 онд 111,3 сая төгрөгний татварын орлого төвлөрүүлж улс болон аймгийн төсөвт 106,2 сая төгрөг, орог нутагт 13,0 сая төгрөгний орлого оруулсан байна. Төсөвт байгууллагуудын зарлага 1151,5 сая төгрөг гаргасан байна.
Сумын хэмжээгээр жилд 188.3 га талбайд үр тариа, 219.6 га талбайд төмс, 121.5 га талбайд хүнсний ногоо, 270.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 48тн тэжээлийн ургамал, 35тн төмс, 12тн хүнсний ногоо, 3,5тн хүнсний нарийн ногоо тариалсан үр дүнтэй байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 100 квт-ийн Дэд станцтай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, 7 төсөвт байгуулллагууд бүгд нам даралтын зуухтай, айл өрхүүд амины орон сууц болон гэрт амьдардаг байна.
Баянговь сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- Орон сууц, олон нийтийн бүс 70,02м2- Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2га - Хөдөө аж ахуйн бүс 4245,37 м2Өнөөгийн байдлаар 224 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16,01га газар өмчилж 708 иргэн, аж ахуй нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 70,324 га газар аялал жуулчлалын зориулалтаар 83,4 га газар тус тус эзэмшиж байна.
- Малын индексжүүлсэн даатгал- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа II-төсөл - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:- Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх - Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах - Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх