Нийт газар нутгийн хэмжээ 317030 га.
Сумын хэмжээнд нийт 74643 толгой мал тоологдсоноос тэмээ-9, үхэр-2952, адуу-2406, хонь-40248, ямаа-29028 байна. Цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 5600 толгой мал тоологдсон нь нийт малын 7,5 хувь болж байна. 230 малчин өрх, 96 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 69 хувийг эзэлж байна.
Аймаг, багуудтай шороон замаар холбогддог.
Сумын төв нь Бүрд булгаас усаа авдаг.
Сумын төвд төсөвт байгууллагуудын харъяа 6 нам даралтын уурын зуухууд ажиллаж байна.
Суманд 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 23 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 42 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 424, осол гэмтэл 12, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
2009 онд ашиглалтанд орсон 150 суудалтай блок хөөсөнцөр соёлын төвийн барилгатай. Тус соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа тогтмол явагддаг. Тус сум ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 15 жижиг дэлгүүр үйл ажиллагаа эрхлэж байна.
Баянбулаг сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:- Орон сууц, олон нийтийн бүс 271,63 га- Ногоон байгууламж 1,1 га- Үйлдвэрийн бүс 15,8 га- ХАА-н бүс 43,27 га
Тус сум нь “Төв Азийн өндөрлөг Баянбулаг хайрханаа шүтэж, онгон байгалиа хадгалан оюуны өндөр чадамж бүхий ахмад үеэсээ суралцан хүний хөгжлийг хангаж, уламжлалт мал аж ахуйд сууриласан, Хангайн бүсийн тэргүүлэх сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:- Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх - Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж нутгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх- Эрсдэл даах чадвар бүхий эрчимжүүлсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангах
Боловсрол: | 0.687475000 |
Эрүүл мэнд: | 0.775621666 |
Эдийн засаг: | 0.309271428 |
Бусад: | 0.571180000 |
Дэд бүтэц: | 0.291666666 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Сумын төсвийн татварын нийт орлого нь 71,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1119,5 сая төгрөг, сумын өөрийн орлого 14,8 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1134,3 сая төгрөг байна. Сумын хэмжээнд нийт 3 аж ахуй нэгж 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Тус сум нийт 3,5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 18,9 тн хүнсний ногоо хурааж, 120 тн өвс, 31 тн гар тэжээл бэлтгэсэн байна.
Сум нь Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Ариутгах татуурга цэвэрлэх байгууламж байхгүй
null
Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Айл өрхүүд амины болон гэр сууцанд амьдарч байна.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 14 бүлэгт 287 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 22 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,2 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 18 багш хамрагдсан байна. Сургуулийн дотуур байранд нийт 31 хүүхэд байрлан хичээл сургалтанд хамрагдаж байна. Төрийн өмчийн “Бүжинхэн” цэцэрлэгт 90, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 89,0 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 46 байна. Нийт ажилгүй иргэдийн 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28,8 хувийг дээд, 6,6 хувийг тусгай дунд, 33,3 хувийг бүрэн дунд, 31,3 хувийг бүрэн бус дунд тус тус эзэлж байна.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн болон Мерси-Кор ОУБ-ын санхүүжилтээр боловсруулсан. 2012 оны байдлаар 62 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 10,07 га газар өмчилж, 306 иргэн, 1 аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 26га газар,1 иргэн, 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 5 га газар эзэмшиж байна.
- Малын индексжүүлсэн даатгал- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа II-төсөл - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
- Эрсдэл даах чадвар бүхий эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлж хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангах - Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах жижиг дунд үйлдвэр байгуулах боломжтой.