Далайн түвшнгээс дээш 1700-2500 метр өргөгдсөн. Монгол орны баруун зүгийн нутгийн зүүн хойд, хангайн нурууны салбар уулсын өвөр, өндөр уулсын бүсэд дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн 46.5 градус, баруун уртрагийн 101 градуст байрладаг. - Газар хөдлөлийн эрчим 4-5 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод, хад асга бүхий Хангайн өндөр уулсын бүсэд буюу Мал аж ахуй багтах бөгөөд газар тариалан эрхлэхэд боломжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 410023 га.
Сумын хэмжээгээр 2012 оны жилийн эцэст 124714 мянган мал тоологдсоноос тэмээ 14, үхэр, 6738, адуу 28641, хонь 49943, ямаа 39378 байна. Нийт малаас цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 136 толгой мал тоологдсон нь нийт малын 0.1 хувийг эзэлж байна. 803 малчин өрх, 991 малтай өрх байдаг бөгөөд сумын нийт өрхийн 89,6 хувь нь малтай өрх байна.
Сумын нийт газар нутаг дан шороо замаар холбогддог.
Сумын нутагт хөлддөггүй мөнхийн харз ус 30 гаруй, ундармал устай булаг шанд 100 гаруй, хангайн нуруунаас эх авсан Түй, шаргалжуут, Үхэг, Дөрвөнжаргалант, Өртөмт, Намын гол зэрэг 70 гаруй салаа гол горхитой бөгөөд ай савандаа нэгтгэн Түй, Хүрэмт, Мааньтын гол нийлэн 243 км урсч Орог нуурт цутгана. - Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг ажиллаж байна.
Сумын төвд үйл ажиллагаа явуулж буй 7 төсвийн байгууллага, бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тус бүрдээ нам даралтын уурын зуух ажиллуулж байна.
Пандичойнхорлон хийд
Суманд бүртгэлтэй ажилгүй 46 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 35,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 11,2 хувийг дээд, 20,3 хувийг тусгай дунд, 39,5 хувийг бүрэн дунд, 13,2 хувийг бүрэн бус дунд 15,8 хувийг бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөнгөн чанарын хүрмэн чулууг ашиглан барилгын ханын материал үйлдвэрлэн дотоод болон зэргэлдээ сум, аймгийн хэрэгцээг ханган ажилладаг. Үүний үр дүнд иргэд шинэ хувийн сууц, орон сууцны барилга барих сонирхол нь нэмэгдэж тодорхой хэмжээний дэд бүтэц бий болж байна.2012 онд улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил - Спорт заал - Цагдаагийн кобон -Эрүүл мэндийн төвийн их засвар -Холбоо, мэдээллийн нэгдсэн цэгийн барилгын ажлууд бүрэн хийгдсэн.
• Сарлагын хөөврөөр хийсэн ноосон хувцас• Хүрмэн блок
Эрхтийн баян хавцалын хүрхрээ
Шатар чулуу
Хүн ам, сарлаг үхрийн тоогоор аймагтаа тэргүүлдэг -Төвийн эрчим хүчний системд холбогдсон -Үүрэн телефоны сүлжээ 3 ажилладаг /Мобиком, скайтель, юнител/ -Өндөр хурдны интернетэд холбогдсон -Аймгийн төвөөсөө 30 км-т оршдог-Байгалын үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой
Боловсрол: | 0.596906000 |
Эрүүл мэнд: | 0.595595000 |
Эдийн засаг: | 0.261670000 |
Бусад: | 0.553505000 |
Дэд бүтэц: | 0.364250000 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Сумын нутагт өвлийн улиралд хойд зүгийн туйлын их газрын хүйтэн уур амьсгал орж ирдэг. - 1 дүгээр сарын дундаж температур -35,3- 7 дугаар сарын дундаж температур +27,2 °С- Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с- Жилийн хур тунaдасны нийлбэр 205,2 мм- Салхи их төлөв баруун хойноос 7-10 метр/секунт зарим үед 10-15 м/с хүрнэ.
Сумын төсвийн татварын нийт орлого нь 75,6 сая төгрөг үүнээс улс, аймгийн төсөвт 64,0 сая төгрөг төвлөрүүлж, орон нутгийн төсөвт 11,5 сая төгрөг оруулж, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1208,2 сая төгрөг авч 1219,7 сая төгрөгийн зарлага гаргадаг. Сумын хэмжээнд 29 аж ахуйн нэгж 7 төвийн байгууллага, 8 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 25272.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1,638 сая аймагт 7,320 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд сарлагийн хөөвөр боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх чиглэлээр “Эрдэнэцогт хувьцаат компани” байгуулагдсан. Мөн энэ компаний хүч хөрөнгөөр “Чацаргана” тариалалтыг эхлүүлэн, төмс, хүнсний ногооны тариалалтыг өргөжүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна.
Сумын хэмжээгээр жилд 34.6 га талбайд төмс, хүнсний ногоо 16.0 га-д тэжээлийн ургамал 6.5 га-д чацаргана тариалж 208.3 тонн төмс, 192.0 тонн хүнсний ногоо, 10.0 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Сумын төв нь төвийн эрчим хүчний сүлжээнд 2003 онд холбогдсон. Сумын төвд цахилгаан дамжуулах дэд станцтай.
Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй.
Сумын хэмжээнд 60 айл хувийн орон сууцтай бусад нь гэрт амьдарч байна.
Эрдэнэцогт сумын Г.Батсүхийн нэрэмжит “Цогц Эрдэм” бүрэн дунд сургууль нь анх 1927 онд байгууллагдсан, өнөөдрийн байдлаар өдрийн ангид 394 сурагч, дүйцсэн хөтөлбөрөөр 20 хүүхэд нийт 411 сурагчидтай 49 багш ажиллагчидтай үйл ажиллагаа явуулж байна. 370 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр 1977 онд ашиглалтад орсон. Мөн 100 хүүхдийн дотуур байртай. Бага боловсролын хамран сургалт 35,8 хувь, суурь боловсролын хамран сургалт 37,0 хувьд хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд 1 багш сурч байна
Тус сумын төв нь Засаг захиргаа хөдөө аж ахуй газар тариалан, хувийн хэвшлийн үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн хөтөлбөрийг 2009 онд боловсруулж ИТХурлаар баталсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэл- Орон сууц, олон нийтийн бүс 284535 га - Үйлдвэрлэлийн бүс 50263 га - Ногоон байгууламж 2 га 2012 оны байдлаар 85 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 12,8 га газар өмчилж, 900 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 180 , 18 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 20 га газар эзэмшиж байна.
- Малын индексжүүлсэн даатгал- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл- Тогтвортой амьжиргаа II-төсөл - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Дэлхийд эхний 10 –т ордог Шаргалжуут рашаан хосгүй үзэсгэлэнт байгалиар бахарахдаг.
Эрхт хайрхан
Тус сум нь 1.Төрийн удирдлагын ил тод, нээлттэй шуурхай байдлыг ханган иргэний оролцоог бодитоор бий болгох Төр –иргэний харилцаа итгэлцэлийг бэхжүүлэх. 2.Иргэд нь хамтаараа хэлэлцэж, шийдвэрлэснийг төр нь хэрэгжүүлдэг байх зарчимд тулгуурласан завгүй ажиллаж бүтээл ундарсан ажилтай орлоготой оюунлаг иргэдтэй загвар сум болохын төлөө ажиллана. 3.Иргэн бүр эрүүл, боловсролтой ажилтай орлоготой байх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэх.4.Орон нутгийн Түүхий эдэд тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. 5.Хөгжлийн эх үүсвэрийг байгаль орчин экологийн тэнцвэрт харьцааг хадгалсанаар бий болгох.